# #

Гагнаас


Хангай дэлхий цасан хөнжлөө нөмрөөд өөр бусад түүнд огт хамаагүй мэт хэнэггүйгээр цэлийж, цасан дундаас гэнэн нь дэндсэн зэгс дэрс цухуйн салхин аясаар дуртай дургүй сэрвэлзэнэ. Турьхан иш нь хугарчихмаар хөлдүүслэн харагдавч оройдоо цан татуулсан нь бас ч гэж амь голтой ажээ. Дэжидийн хунхуйн баруун дөрөлж давсан үхрийн жимээр ганц морьтой хүн алгуурхан гарч ирсэнээ яараагүй бололтой мориноосоо буулаа.
Далбагар нудрагатай үзүүрсгэн нэхий дээл хөдөрч, нэхий дотортой өмдөн дээр монтгор эсгий гутал углаж, том улаан үнэгэн лоовууз буулгаж бүчлээд, мануулын сүүлэн хүзүүвч эрүүвчилжээ. Үс нь бөмбийтөл ургасан хөгшин цавьдар морь нь цан хүүргэнд дарагдан бууралтан харагдана. Өвгөн цантсан сормуусаа хуруугаараа арчаад, хүзүүвчээ хойш нь эргүүлэхэд уур савсах нь ер даарсан шинж алга.
Өвгөн мориноосоо бууж, ялимгүй хазганан жимээс гарч, хормойныхоо үзүүрээр өвдгөө тумлайдан ороогоод дороо хийн, муу хөлөө жийн сууж, гаансаа сугалж тамхи нэрэн, асаасан чүдэнзээ шатаж дуустал нь маанийн зургаан үсэг амандаа шивнэнэ.
Ирж буцдаг хорвоогийн жамаар бие барсан нутгийн өвгөн Нахиу Нанзадынхаа ажил явдалд оролцчихоод буцан, гэрийнхээ барааг харан сууж байгаа энэ хүнийг Хазгар Олзод гэнэ. Тээр жил юм даа, цэргээс ирсэнийхээ хойтын хойт жил билүү, хайнагийн шар явгаар уургалчихаад чирэгдэж гүйж яваад тугалын зэлний нарийхан хушин гадсан дээр зузаан гуяараа унаад цус алдаад сүйд болчихоо шахсан Олзодод таарах бүлгийн цус олдохгүй сандарч байтал нэгэн ачтан таарч цусаа өгсөнөөр мань эр амь аврагдсан гэдэг. Эдгэж тэнхэрсэн Олзод сумын бага эмчээс тэр ач тустай хүн хэн болохыг асуутал “явуулын л хүн дээ” гэснээс өөр нэг их юм хэлээгүй.
“Юмыг яаж мэдэхэв үүгээр дахиж ирвэл үүнийг өгөөд, манайхыг зааж өгөөрэй” гээд үргэлж барьж явдаг аавынхаа үлдээсэн нэг их томгүй халтар манан хөөргөө үлдээгээд эмнэлэгээс гарсан. Хожим нь тэр хүн сумаар нэг ирсэн сураг байвч Олзодынд ирээгүй. Тэр цагаас хойш Хазгар Олзод хэмээн нэрлэгдэх болсоор насыг элээж яваа хүн.
Өвлийн ёлтгор нар цасан дээр ойн гялбаж харахад нэн төвөгтэй тул Олзод хий дэмий гэрээдээ саравчлана. Дэжидийн наад нөмөр хонхорт гурван гэр барьсан өвөлжөө эргэн тойрон мэлийсэн цасан дунд хуруугаараа дарж гэсгээсэн хэсэгхэн газар мэт харлан харагдана.
Өчигдөр Нанзадынхаа хойдохыг гүйцээчихээд тэндээ нэг унтчихаад өглөө наашаагаа гарсан нь энэ.
- За Балжид минь биеээ бодож, сайн л сууж байгаарай даа гэж Олзод аргадангуй хэлээд босоход галын өмнө уймарч суусан Балжид гэнэт нэг юм санасан бололтой
- Еэ элээ минь! гэж мартах нь. Ингэдэг л өгөр байгаа юм гээд орны толгойн тушаа жижигхэн бор авдар ухаж цагаан пансан алчууранд боодолтой юм гаргаад
- Бүрлээч маань энийг таньд өгөх юм шүү гээд байсан гэтэл
- Ишш! юу юм болдоо? зайлуул
- Мэдэхгүй л дээ. Элдвийн юм л хэлээгүй
- За за гээд авч өвөртлөөд гарав. Араас нь нэг хүү нь болох залуу гүйн гарч мордуулж өгөөд
- Өнөөдөр бас л тачигнах нь дээ. Та гайгүй яваад хүрчих байгаа гэх нь эгээ л Нахиу Нанзад дуугарвуу гэмээр. “Яасан сүрхий дуурайгаа вэ. Урд нь ер анзаарч байгаагүй юм байна. Хүний бие баравч, үр хүүхдээрээ дамжин хэдэн үедээ амьдардаг нь үнэндэгээ” гэж бодонгоо
- Гайгүй дээ. Ямар анх удаа явж байгаа биш. Та нар муу эхийгээ л сайн харж хандаж байгаарай гэж захиад мордсон. Тэгээд буцах замын турш Нахиу Нанзадынхаа тухай бодоод салах биш. Үе үе цээж нь давчдаж, нүдэнд нь нулимс бүрэлзэхэд “За одоо уйлж унжаад хойд төрлөө олох гэж ядаж явахад нь усан бороо цутгуулж саад хийгээд яахав” хэмээн санан биеэ барьсаар явлаа.
Нахиу Нанзад гэж дунд зэргийн нуруутай хөнгөн шингэн, бэлэн цэцэн үгтэй нэгэн байсан аж. Нанзад Олзод хоёр энэ нутгийн үе тэнгийн хоёр. Нэгэн үе залуу халуун ч байж эрсэж, тэрсэж явсан юм энэ хоёрт бий. Нанзад ганц насаар ах юмдагуу. Олзодыг цэргээс ирэхэд жилийн өмнө ирсэн Нанзад Олзодоос өрсөж Балжидтай тоонот гэрт толгой холбосноос үүдэлтэй.
Олзод, Балжид хоёрынх голдуу айл саахалт явсан болоод тэрүү тэд багадаа хурга тугалын бэлчээр, сүүлдээ гүү саахаас авхуулаад ер салангид байгаагүй тул Олзод түүнийг өөрийнхөө бүсгүй мэт л санаж явсансан. Цайвар шингэвтэр царай, цангинасан хөөрхөн инээдийг нь цэргийн гурван жил цээжиндээ тээсээр ирэхэд тэр хэдийнээ хоцорсон байжээ. Гэхдээ ил цагаан хадаг сүй тавиагүй байсан болохоор нэг их айхтар зүйлгүй, атаархал төдий байсан нь цагийн аясаар бүдгэрсээр сүүлдээ бие биенээ давах гэж хэл амаа билүүдсэн, хаа нэг уулзахаараа тоглож наргисан, бас ч гэж хоёр биенээ үгүйлэх янзтай нутгийн буурал өвгөцүүл болцгоосон билээ.
“За байз Нахиутайгаа хэзээ хамгийн сүүлд уулзлаадаа” гэж санаснаа Нахиу Нахиу л гэх. Хэн түүнийг хамрыг нахиу болголоо доо. Би шүү дээ. Тэр жил бас л хэд гурван үг шидэлцэж байгаад муу золиг чинь надад
- За чи ч дээ. Муу цустай лүд гээ биздээ. Таарчих цустай хүн олдохгүй балардгийн даваан дээр бас нэг тийм хачин амьтан таарч амь гарсан гээ биз. Аз л юм даа. Нэг тэрэгний хоёр дугуй гэгчээр тийм амьтан байж л байдаг гэж өнөө ачтаны маань дайруулж хэлчихээд арсайтал инээхээр нь залуу ч байсныг хэлэх үү гэнэтхэн дотроос нэг юм дүрэлзэж
- Чи намайг л хэмлэж байвал барав. Тэр хүнээр багахан шиг оролдоорой гээд таягныхаа үзүүрийг явуулчихсан нь хамарт нь таарч нахиу болгож орхисон доо. Уг нь бол их л уурламаар. Тэгсэн харин
- Тэр хүнээ мартаагүй чинь овоо доо гээд хамраа угаачихаад мордоод явчихаж билээ.
Түүнээс хойш энэ нутгаар Нахиу Нанзад гэх болсондоо. Би ч эхэндээ гайгүй шиг байснаа нас ахих тусам эмзэглэж түүнд ямар нэгэн тус хийчих юмсан гэж бодох болж билээ. Сайндаа ч биш л дээ зайлуул залуугийнхаа гэмийг л цайруулах гэсэн юм биз. Тэр жилийн намар мал тооллогоор Нанзадынх хоёр үхэр дутаад байгаа сураг гарангуут нь би эндээс хоёр үхэр холбож хөөгөөд гарсан. Ашгүй хомиссынхон хөдлөөгүй байж. Би ч мэдээгүй дүр үзүүлж зэлэн дээр байсан Балжид руу
- Аль зун оодонгийн цагаар танай энэ хоёр мялан чинь манай хэдтэй нийлсэн. Ирээд авчихаа яана. Одоо тэр тооллогынхон ирж явна гэнэ цаана чинь. Манайхаас илүү гараад сүйд хийнэ. Шоронгийн хадаас ч болох юм билүү гэж хашгирчихаад үгийн ч зөрөөгүй давхиад явчихсан. Дотроо Нанзадад овоо тус хийж нүглээ цайруулж байгаа ухаантай. Сүүлд нь сонсохноо тоо толгой дутаагүй л сурагтай байсан. Дараа жил нь миний сонирхоод байсан хурдан хээрийнхээ удмын нэг даагыг хүүхдээр хөтлүүлээд
“Тэр нэг хөл муу, хурд муу амьтанд буян болог” гээд явуулсан байсан. Бид гэж ийм л улс байждээ. Тэгсэнээ хадуурч давхисан бодлоо эмхлэх мэт хэсэг байзнаснаа. Тийм л дээ. Сүүлд бид наадмын дараахан нэг уулзахад царай зүс нь тийм ч аятайхан харагдаагүй шүү.
- Сүүлийн үед цээжээр хатгуулаад, нойр баахан муутай болсон гэж байсан. Гэтэл би гэж өдий болтлоо ухаан суудаггүй хог
- За чи бас л юм юманд урьтдаг хүн болох гэж галзуураад гэхэд
- Тэр ч үнэн бололтой. Чи ч яахав дээ намайг бодвол залуу хүн арай болоогүй биз гэж суусансан. Гэхдээ миний бие баравч би чамтай хамт л үлдэх болов уу гэж юу бодсон нь мэдэгдэхгүй юм хэлж билээ. Бодвол чи намайг дурсан санаж явах болно гэсэн юм болов уу даа. Нээрээ бид хоёр насаараа шахуу бие биенээ адарч, арсаж явсан ч хоёр биендээ нэг их муу санаж яваагүй дээ.
Чамаас илүү гарчих санаатай амьдралынхаа турш л оролдож явсан тулдаа би өдий дайны яваа юм болов уу. Юм л бол “залуу хүүхэд” гэж намайг явуулах. Бусад үед барилдаад хаяад байх хэр нь яг наадамд зодоглохоор бардаггүйсэн. Намайг бодвол тооцоотой байсан юм байхаа даа. За тэгээд энэ муу хөлнөөс болоод нэг их ч ноцолдоогүй дээ. Нэг л наадамд ноцолдсон шиг билээ. Сүүлдээ нас явж үг уралдуулахаас цаашгүй болоход бас л намайг даваад байх. Нэг удаа би
- Бага байхад, бараг өлгийтэй байсан байх. Дээр нэг юм гялайгаад л байдагсан. Одоо бодоход тооно байсан байна шүү дээ гэчихээд “энэ золиг одоо юу гэж золигтох бол” гэж бараг бодож амжаагүй шахам байхад л
- Тэр ч яахав тооно. Нэг их сүйдтэй юм биш. Харин эхээс унахад сэрүү татаад л, ээ дээ! мөн эвгүй шүү. Хавар байсныг хэлэх үү гээд муу нахиу хамрынхаа үзүүрийг харангаа тамхиа сороод сууж байж билээ. Миний шар хөдлөөд болох биш. Гэсэн ч хариу хэлж чадаагүй дээ.
Дараа нь өвсний гарц үзэх далимаар эднийхээр нэг буусан. Сайндаа ч биш л дээ. Муу бөгтөр хээр аргамжаагаа тасалчихаад барьж чадахгүй мунгинаж явахдаа нэг үг бодож олоод түүнийгээ л муу золигт хэлэх гэж яваа нь тэр л дээ. Балжид жижиг бетонтой юм бид хоёрын дунд тавьчихаад
- Ахиад юм байхгүй шүү хоёр лүд минь гэчихээд үнээндээ гараад явчих.
- Ойрд юмны бараа харуулаагүйсэн. Энэ Балжид ер нь одоогоороо чамд муугүй шүү гээд нахиу хамраараа хий гаргаад инээж байсан. Би ч дуугай ч байгаагүй.
- Уулын өндөр, усны тунгалаг гэдэг дээ. Хожимдсон ч гэсэн юмны сайн мууг ялгадаг болж байгаа нь тэр гээд л нэг их амьтан. Тэр үедээ ч давчихлаа л гэж бодож суусан. Бедонтой юм шингэрч дон хийх үед
- Цаадах чинь одоо ороод ирнэ. Тэгэхээр уул усныхаа сайхныг одоо л харуулна даа гээд л марсайсан муу золиг. Ухаандаа надаар Балжидыг аргалуулж нэмэх гэж түрүүчийн үгийг хэлсэн байгаа юм. Балжид ч намайг хэлсэн хэлээгүй гаргаад л ирсэн л дээ. Жаал сууж байгаад ярианыхаа завсраар
- Нас ахиад ирэхээр хашир дэндээд байх бололтой. Аргамжаатай морио уургалж барьдаг боллоо гэж өглөө бодож олсон үгээ хэлчихээд нүднийхээ булангаар ажиглаж суутал гутлынхаа хоншоор дээр гансаа цохингоо
- Харин тиймээ хэний яанаагүй. Би чинь одоо алсан адуугаа чөдөрлөж байгаад өвчинө гэж бодож байгаа гэж нохойтдог байгаа. Мөн чиг бэлэн үгтэй туучий шүү хэмээн санана.
Эрт эдүгээгийн эгэл жирийн өдрүүд Олзодын нүдний өмнүүр жирэлзэнэ. Хэдийгээр Олзодын биед элдэв шаналан байхгүй ч өнгөрдөг жил муу эмгэн нь унаад өгсөн. Энэ жил Нанзад гээд бодохоор ээлжтэй юм ээлж нь ирэхээр яах ч аргагүй юм даа хэмээн бодолд ээрэгдэн тамхилсаар. Хүний хорвоо ээлжлэн өнгөрөх авч яг өөр дээр тулаад ирэхээр бас ч гэж харамсах хоргодох юм байдаг нь жам. Нас өдий зэрэгт хүрсэн хүний хувьд хэрийн юманд биеэ барих боловч орь ганцаар байх үед сэтгэл гэдэг сулардаг юм болов уу даа Олзод өөрийн эрхгүй гунигт дарагдан суух ажээ. Тамхины утааных уу, бодлын шорвогийнх уу цээж нь хөндүүрлэн хий юм өгсөж хоёр нүдний нь аньсагийг хоросгоно. Олзод сүүлчийнхээ нэрэлтийг асаагаад мааниа хэлчихээд, чүдэнзээ өвөртлөхөд, Балжидын өглөөний өгсөн боодолтой зүйл гарт нь таарав. Түүнийг гэнэт санаж гаргаж хормой дээрээ тавин задлахад аль цагийн мартах шахсан аавынх нь халтар манан хөөрөг өөрийг нь хүлээж цөхөрсөн мэт хэвтэнэ. Үүнийг харангуут
- Ээ моньд минь дээ. Энэ чинь чи байж шүү дээ хэмээн амандаа шивнэн салганана. Тэртээ тэрэнгүй бараг бэлэн байсан Олзодын нулимс сад тавин, муу циймэн хоёр нүд нь мэлийсэн цагаан тал дээгүүр хэн нэгнийг хайх мэт тэнүүчилж, хоолойноосоо хэржигнэсэн дуу гарган енгэнүүлнэ.
Хөдөө хээр хөр цасан дээр өрөөсөн хөлөө жийн суусан буурал өвгөний хаваас нь чангадсан мэт үрчлээт нүүрэн дээгүүр халуун нулимс урсахад, мойнийсон хуруугаараа арчин арчин, хоёр мөрөө чичрүүлэн гав ганцаар суусаар …

22 comments:

peakfinder said...

Yostoi yum bodogduulmaar saihan bichsen baina shuu. Neeree naiz nohod gej suid boloogui ch biye biyenee hairlaj sain sanaj yavsan uls gej. Huuchnii humuus caanaa neg nunjigtei sanagdaad baidag. Bumaa ah bas tuuniig nariin mederch bichsen n' tun bahadmaar...

БЭ said...

oird tanaihaar shagaij amjaagui bsan ih uurchlugdsun baina shuu, ih saihan bichih yumaa, tanid bolon tanai ger buld merry xmas! saihan bayarlaarai

ganga said...

Манайхан "хүний тусыг бүү март, өөрөө тусалсан бол бүү дурс" сайхан чанар мартагдаж ул болохоос өмнө ингэж уран сайхны аргаар хойч үедээ хүргэж байгаа танд баярлаад ханашгүй. Үнэн сайхан бичих юмаа. Сайхан баярлаарай.

oyunaa said...

Uneheer setgel hodolmoor bichjee. Yasan ch saihan nohorlol be dee. "Hariu neheegui tusiig jinhene tus gene ee gej aab mini heldeg bj bilee... uneheer uym uym bodogduulsan saihan zuil bichjee. Bumaa ahdaa bolon tanii ger buld shine onii mend shuu!!!!

Arsun said...

Uneheer saihan bichjee, nuugaad yaahaw, ewgui bolj baina shuu.
Shine ondoo az jargal duuren, amjilt buteel arwin baihyg yero'oye.

Итгэл-Арвижих said...

gantshan yumnuud gunigtai haragddag, ene mod, zurgiin ongo Fooon denar ni ikh tsoglog haragdaj baina (minii setegl sanaa esvel tsovoo baina yy?)

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Пийк: Хуучны хүмүүс нээрээ арай л ондоо бйасан гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй
НэмлэТ: Баярлалаа. Танай гэр бүлд ч гэсэн баярын мэнд хүргье
Ганга: Манайхан одоо ч заримдаа нэг тус болсон бол хариу нэхээд нөгөө хүнээ зовоочих болсон доо
Оюунаа: Оюунаадаа ч гэсэн баярын мэнд хүргье. Сайхан үерхдэг улс зөндөө дөө. Гэхдээ дээхэн үеийнх бол бүр өөр юм шигээ
Арсун: Арсландаа ч гэсэн шинэ ондоо улам ихийг хийхийг хүсье. Ялангуяа эвхдэг гэрээ нийтэд танилцуулах хийгээд борлуулалтын тал дээр их амжилт олохыг хүсье
Үүлэн: Бодвол чи өнөөдөр сэтгэл санаа өндөр байх шиг байна. Ганц юм заримдаа их ихэмсэг харагдах нь ч бий

ZAYA said...

Гоё болсон байна. Зул сарын мэнд хүргэь.

бж said...

Merry X-mas, Bumaa. Saihan bichlegeeree beleg barisand bayarlalaa.

Итгэл-Арвижих said...

ene humuus yu yariad baigaa yum bol gej gaihaad baisan chin tsaashilmaaraa gedgiig ni oilgolgui dytyy unshsan baijee,keke, onigoond orloo l doo.

Nana said...

Bum ahdaa bayariin mend hurgie.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Заяа: Тнх зул сарын мэнд хүргье
Ганаа: Чамд болон танай гэр бүлд бас зул сарын мэнд хүргье
Үүлэн: Одоо тэгээд л мэдчихлээ. Их амархан байгаа биз
Нана: Нанадаа бас баярын мэнд хүргье ээ

A.Амарсайхан said...

Хөөрхий, Балжидыг нь аваад суучихсандаа бас насаараа гэм хийчихсэн мэт өөрийгөө зэмлэсээр явсан даа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Амраад: Чи яааааг загтнасан газар маажив. Хүний бичээгүйг уншнаа гэж...

Ж.Өлзийжаргал said...

Tand shine onii mend hurgiye! 2008 on tand ongod tsalgisan uran buteeliin jil baih boltugai gej yerooy!Tantai blogiin anduud bolj bgaadaa bayrtai bna.tsaashlaad uran buteeliin anduud boloh baih gej husej bna.

Anonymous said...

bumaa , zohiolontsoruud gej bitgii nerel ee iim goy buteeluudiig chin shimten unshih humuus zendee bn tedniig zohiolontsoruud unshij bn gej hellmeergui bn. ymarch bsan, chinii zohioluudiig zohiolontsoruud unshjiin gej bodohoorgui uneheer setgel hedlem bdiim dag. uran zohioliin hicheel deer 10 jild chin zendee l zohiol unshdag sanagdahiin negn ch ingej setgel hedelgej setgeld uldsen sangdahgui l bnshu ... chiniii buh zohioliig chin unshsan chi yg tsag uee harj bichij chadaad bh shig, zarim zohiolchin manai ueiig teleeleh zohiol bolon uldchihch ym shig eer neeh ingej bichdeg hun eeriig bi oloogui bga bolhoor tegj sanagdaad bhiin...,chinii iim zohioluud dundaas magadgui ydaj negn bidnii ueiig gerel gegee, az jargal bas dutuu dulimag, zowlon haranhui suuder buheniig ueiin ued uran zohioliin hicheel deeree huuhduud unshih tiim zohiol bh ch ym biluu..., ymarch bsan amjilt husye!!! xexe ;-)

бж said...

Ene uguullegiig chini unuudur l buur neg tuhtai unshlaa. Hamar luu seruu tataad l sharhiraad irj baina, yamar goyo bichee ve, neeree. Yer ni manai mongol ahui neg iim l baisan baih daa. Odoo l baruunjaad naizaa naizaa gej naliganaad guih ni ih bolson bolohoos. Yag iim Nanzad, Olzod hoyor shig uiliin ureer uchirsan saihan naizuud hovordson l bolov uu daa...
Yostoi hed dahin ch unshaad uidahaargui, unshih toolond zaaval negiig bodogduulam uneheer saihan bichdeg shuu.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Өлзий: Баярлалаа. Би ч гэсэн хаа нэг шүлэг унших дуртай болохоор баяртай л бна.
anon:За би тэр үгийг засъя гэж бодож бна. Ер нь тэгээд надад маш их урам хайрласанд баярлалаа. Хүмүүс бид яг үнэндээ урмын цэцэг шүү дээ. Нэрийг нь мэдэхгүй анд чамд шинэ ондоо өөртөө болон ойр тойрныхондоо маш их аз жаргал авчирахыг хүсье.
Ганаа: За Ганаа маань одоо лнэг завтай болсон шиг бна. Айл гэрийн эхнэр гэхээр баяр ёслолоор үнэхээр нэг завгүй болчихдог нэргүй, цалингүй бас типгүй нөр их ажилладдагийг мэднээ. Гэхдээ Ганаа ч гялалзуур байхаа...

Arsun said...

Бичээгvйг уншинаа гэж, та хоёр шатар тоглож байгаа юм шиг санагдаж байна шvv, хэхэ

Anonymous said...

xexexe bayrlalaa ... emneh setgegdel sn oilgogdohoor bish neeh urt ym shig sanagdlaa... jishee n : D.Natsagdorjiin "Huuchin huu" shig .,10 jild dandaa unshdagdaa xexe ...

Anonymous said...

setgel sergeel neeh goyo boljeennn, bumaa ahaa ta yostoi saikhan bichjee, yughuu, magtii gsen ug dutjeennnn

Anonymous said...

чухамаа чухам. ойрдоо овоошүүхэн л гарчиглаад байгаа. :p
гэхдээ бас тэрүүхэндээ өдөр өдөрт хувь болгоод хадгалчихсан гэж байгаа. амттай ааруулыг бага багаар мэрээд хэвтэх сайхан байдаг шиг.
...
сайхан зохиол байна. баярлалаа. таны зохиолуудыг уншаад байхад хожуудсан харуусалын тухай нэлээд их гарах юм. нэг тийм ахын ёсоор бусдад зөвлөсөн, сургамжилсан, болгоомжлуулсан мэт...

харамсал, харуусал гээч нь амьдралын нэг салшгүй хэсэг гэдэг харамсалтай нь үнэн юм даа.
харамсал багатайхан л амьдарцгаах юмсан.
гээд ч яалтай санаснаараа бүгдийг зохицуулах биш бодсоноос зөрөх нь гарах л юм... энэ түргэн уурыг яалтай. :(

гүзээлзгэнэс