# #

Нэрэлхэлгүйгээр


Чикагогийн Т.Бум-Эрдэнийн шинэ ном мэндэллээ
Монголд үлдсэн хэдэн хүүхдүүдээ зүүдэлж, дэрээ норгосоор Сараа бүсгүй сэрнэ. Шинэ ажлын уртаас урт хүнд өдөр, халзан шар менежерийнх нь учиртай харах тачаангуй харц, эх нутгаасаа хамт зориж ирсэн Заяа бүсгүйн ёозгүй ариншин, энэ бүхэн Сарааг шаналгаж, нулимсыг нь үргэлж сорно. Түүнтэй зэрэгцээд Монголд байх нөхөр Түвшин нь эхнэрийнхээ зовж олсон хэдэн төгрөгөөр архи ууж, эрүүлжүүлэхэд хонож байна.
Харин Түвшин хундагаар архи биш, эхнэрийнхээ харийн газар унагасан нулимсийг хундага хундагаар нь ууснаа ухаарна, тэгээд эхнэрээ, ханиа дуудахаар утасдана.
Энэ их танил дүр зураг бол Т.Бум-Эрдэнийн “Хундага нулимс” өгүүлэгийн сюжет.Энэ мэт сэтгэлд хүрч, ухаарал нэмсэн олон сайхан өгүүллэгээрээ та бүхний танил болсон Чикагогийн Т.Бум-Эрдэнийн өгүүллэгийн түүврийн ном хэвлэгдлээ.
Image“Сэмэрч Үл барагдана” нэртэйгээр гарсан энэхүү түүврийг та авахыг хүсвэл зохиогчтой нь холбоо бариарай. Гарынх нь үсгийг зуруулаад ч авч болно шүү.
Майл хаяг: t_bumerdene@yahoo.com

СЭМЭРЧ ҮЛ БАРАГДАХ ХАЙР, ИТГЭЛИЙГ ТҮГЭЭГЧ
Т.Бум-Эрдэнийн өгүүллэгийн түүврийн өмнөтгөл
Бумаагийн анхны өгүүллэг нь “Цав цагаан” нэртэй байсан нь санамсаргүй хэрэг биш гэж бодогдном. Энэ “Цав цагаан” бол түүний амьдралд, хүмүүст хандах хандлагынх нь суурь өнгө, дотоод ертөнцийнх нь, эгээрэл хүслийнх нь өнгө юм гэдгийг зохиогчийн уншигчиддаа өргөн барьж буй анхных нь өгүүллэгийн түүвэр болох “Сэмэрч үл барагдана” уншигч таньд нотлох байх аа.
Энд онцолж хэлэхгүйгээр өнгөрч боломгүй нэгэн зүйл байна. Т.Бум-Эрдэнэ анхныхаа “Цаг цагаан” өгүүллэгийг өнгөрсөн 2007 оны 4 сарын 24-нд бичжээ. Гэтэл олонхи уран бүтээлчийн хувьд хэдэн жилээр, зарим нь бүүр хэдэн арван жилээр туулдаг уран бүтээлийн туршлагыг асар богинохон хугацаанд буюу нэг жил хүрэхгүйн хугацаанд туулж, өөрийн гэсэн урлахуйн арга барилтай болж буй нь гайхмаар... Үүнийг бас л энэхүү ном нь нотлох байх аа. Энэ жил хүрэхгүй хугацаанд Бумаа маань маш эрчимтэй, бүр гайхмаар эрчтэй бичиж туурвиж, чухам утга зохиолын аварга акулууд л ингэж “өндөглөх” мэт цувуулж байсан болов уу гэмээр тууж, өгүүллэгүүдийг ар араас нь хөвүүлж өгсөн юм. Гэхдээ ямар нөхцөлд гээч... Америкийн эрчилсэн энэ амьдрал дунд, та бидний л нэгэн адил амьдралын төлөөх өдөр тутмын цаг наргүй зүтгэдэг ажлынхаа хажуугаар шүү дээ. Үр дүн нь өдгөө таны гар дээр буй өгүүллэгийн энэхүү томоохон түүвэр болж байна. Аргагүй л халгиж цалгисан, багтаж ядсан авьяас билгээс ундарсан болоод тэр биз ээ.
Гэхдээ авьяас билэг гэдэг нь бүтээгч, туурвигчид тавих хамгийн чухал, эн тэргүүний шаардлага мөн үү? гэвэл биш ээ гэж би ямар ч эргэлзээгүйгээр хариулна. Уран бүтээлч байхын тулд эхлээд “хүн” байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн миний л амьдрал дунд унаж босож явахдаа олж авсан итгэл үнэмшил юм. Ийн хэлэхийн учир нь энэ санааг үгүйсгэдэг үй олон үзэл онол байдаг болоод тэр.. Гэхдээ л амьдрал дундаас ажиглагдсан нэгэн зүйл нь хичнээн их авьяас чадвартай ч хүн байж чадаагүй бол түүнээс ер олигтой туурвил гардаггүй. Энэ “Хүн” гэдэг нь Эдуард Межелайтесийн “Хүн”-ээс хавьгүй илүү өргөн ойлголт, хайр-итгэлийг цогцлоосон дангаараа бүхэл бүтэн нэг сэдэв юм.
Эдүгээ АНУ-ын Чикаго хотноо ажиллаж, амьдарч буй Түмэнбаярын Бум-Эрдэнэ маань уг нь холбооны мэргэжлийн хүн билээ. Өөрийнх нь дүрсэлсэнээр “Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг хайр найргүй алгадахад хувь заяаны эрхээр АНУ-д үсэрсэн эх орныхоо нэгэн амьд хэсэг” нь болж яваа хүн. Гэвч, авьяас билгийн адтай хатгаасаар ч юм уу, хувь заяаны зурлагаар ч юм уу, уран зохиолын ертөнцрүү хөл тавин эрчтэйхэн орж ирлээ.
Бумаагийн өгүүллэгүүд дотор үүнээс өөрөөр хэрхэн илэрхийлэх билээ дээ гэмээр оночтой зүйрлэл, уран яруу дүрслэлүүд их бий. Нүдэнд харагдаж, сэтгэлд хоногштол дүрслэнэ гэдэг ховорхон чадвар.
Манай богино өгүүллэгийн нэрт мастер П.Лувсанцэрэн л тийн ончтой зүйрлэлүүдийг эгзэгтэй мөчид гаргаж чулууддаг байсан даа. Мөн Б.Догмидийн хөвөлзсөн уянга, С.Эрдэнийн дотоод сэтгэлийн тасралтгүй хүүрнэлийн аль аль нь түүний өгүүллэгүүдээс цухалзаж буй.
Энэ бүхэн нь түүний хүнлэг, алдаж онодог ч амьдралыг шүүдрийн ус мэт ариун сайхнаар харж, түүнд итгэж чаддаг баатруудтай нь сүлэлдээд нэгэн амьдаас амьд ертөнцийг цогцлоож байна. Бумаагийн эхний хэдэн бичлэгүүдийг нь уншчихаад миний юу юунаас ч илүү олзуурхан баярласны маань учир үүнд бий.
Түүний өгүүллэгийн баатруудад нийтлэг тийм нэгэн хэв шинж байдаг. Амьдралыг “Дэндүү уужимхан” хардаг Өлзий ах, “Гагнаас” мэт хат, итгэлтай нахиу Нанзад, хазгар Олзод, өрөөлийн өлмий дор орших ч өр зөөлөн сэтгэлээрээ ертөнцийг түшиж тулж буй түрүү жилийн борог өвс... гээд, тэд бүгдэд нь энэ амьдралыг хайрлах гэгээн сайхан хайр, ямар ч үед хувирч өөрчлөгдөшгүй бат итгэл бий. Энэ бол өмнө дурдсан Бумаагийн тэр “цав цагаан” ертөнцийн нийтлэг дүр зураг. Энэ бол өмнө өгүүлсэн тэр уран бүтээлчийн үндсэн гол шалгуур болох “Хүн байх”-ын язгуур утга учир нь юм.
Бумаагийн өгүүллэгүүдийн баатрууд дэндүү танил. Хамгийн сайн зохиолч гэж хэнийг хэлэх вэ гэвэл хүнийг хамгийн сайн ойлгодогийг нь гэж хэлнэ гэсэн нэг үг байдаг даа. Энэ үнэн байхаа магадгүй. Бумаа орчин тойрноо, хүмүүсийг чухам зохиолч хүнд л байдаг ховорхон ажигч, гярхай харцаар харж, үйл явдлыг алагчилалгүй нягт нямбай шүүн тунгаах атлаа, тэндээсээ харин хамгийн гэгээлэг, сайн сайхан шинжийг нь цэцгээс зөвхөн шимт балыг нь түүх зөгий мэт түүж авч чадах юм. Энэ нь уран бүтээлч бүхэнд байдаггүй тун ховор чадвар билээ.
Энэ хүмүүн төрөлхтөний үйлээс хамгийн сайн нь юу билээ гэвэл итгэл хайр түгээх гэж би дахиад л ямар ч эргэлзээгүйгээр хариулна. Бумаа маань яг тийм итгэл хайрыг түгээж байна. Түүний өгүүллэгүүдийг уншихад амьдралд, хүмүүст итгэх итгэл дүүрээд ирнэ, хайр төрнө.
Тэр бүтээлээрээ хүмүүст сэмэрч үл барагдах хайр итгэлийг түгээж байна. Үүнээс илүү сайн сайхан үйлийг би нэрлэж мэдэхгүй юм. Юутай ч уншигч та бид бүгдээрээ хамжиж дэмжээд Бумаагийн анхных нь ном “үр”-ийг эх барьж авч байна. Энэ анхны ном нь араасаа гэрэл гэгээ цацруулсан олон сайхан ном, бүтээл туурвил дагуулсан булган сүүлтэй байх болтугай хэмээн ерөөе.
Б.Номинчимэд
Блүүмингтон, Индиана муж. АНУ
2008 оны 3 сарын 7.

24 comments:

peakfinder said...

Nomoo hevluulsend bayar hurgeye. Caashdaa ulam ihiig bichij bidniihee setgeliig bayasgaj yavaarai gej yorooyo.

ganga said...

Bayar hurgeye. Mash ikh bayartai baina. Gariin usegtei nom avah zahialgiig mini huleej avna uu. Olon olon saihan nom bichij unshigch bidniigee bayarluulj baigaarai.

БЭ said...

bi bas zahialgaa uguy ee, yaj avch boloh talaar mail bichvel ih bayarlana shuu. uuruu nom gargachihsan yum shig l end bayartai suuj baina. nomny ungu design bas l tasarhai. za tegeed ene bol dunguj ehlel gej bodoj baina. daraa daraagiin roman tuuj uudaa ursgaad l baidiim shuu.

Дeстини said...

Nomiin hur buuh boltugai. Ene nomnoosoo hediig khoid hil davuulaad shidchikhvel mani meted gureh yum baina. Nomoo Nomun Dalaid tavih uu?

Anonymous said...

bayar hurgie, bumaa ahdaa, bas Everestiin ondor orgiloos ch ondor ikh amjilt husie,

Arsun said...

Bayar hurgeye. Ene anhny chin' nom uu? Bi buur hed heden nomtoi ertnees bichsen turshlagatai zohiolch gej bodoj baisan, hol yawah ni dee and mini, suun myalaalga o'rgoye.

byambaa said...

Bumaa ahdaa baya hurgey.

tegj bgaad nomiig tani avaad gariin useg zuruulnaa.
nom dor morgomuu

A.Амарсайхан said...

Бумаадаа баяр хүргэе. Монголд хаанаас олж авах вэ?

sunjee said...

баяр хүргэе. нэлээд дээр зүүдчин та хоёр хүмүүсийн оюун санаа, ухамсарын тор байдаг тухай коммент бичилцсэн байсан, энэ тухай блогтоо бичие гэсэн нууц үгээ мартаад чадахгүй л яваад байлаа, шинээр блог нээлээ, орж уншаарай,плийс. Манайхаар орж урам өгсөн коммент үлдээсэнд тань их баярласан шүү, уран бүтээлийн улам их амжилт хүсье.
шинэ блогийн хаяг:

http://sun--jee.blogspot.com/

бж said...

Za ene chini yamar saihan medee ve. Tomoos tom bayar hurgeyee.

Gariin usegtei nom bi ch bas zahialmaar baina.

Ene bol zuvhun ehlel, tiimee? Olon saihan nomiig chini huleegeed suuj baiya daa.

бж said...

Aan bas erchuud, aavuudiin bayariin mend hurgeye.

Болорхон said...

Танд юуны өмнө уран бүтээлийн улам ихээ амжилтийг хүсъе. "Сэмэрч үл барагдах" таны "ХҮН" сэтгэлийн эгшиг утасны хөгийг анирдахуй уянга татуулан хөврөх чавхдас нь намайг амьдралын гэрэл гэгээрүү хөтлөн дагуулдагт туйлаас баярладаг билээ. Номыг чинь Кореад яаж ирүүлэх билээ, тавиуртай хэдэн номноос минь илүү үнэтэй хогшил үгүй жижигхэн өрөөндөө хэрхэн залж, дээжээс нь хүртэх билээ?

Болорхон said...
This comment has been removed by the author.
Болорхон said...

Номинчимэд гэгч энэ эрхэм номны өмнөтгөлийг их сайхан тайлбарлаж базжээ.

artagnan- артаньян said...

Huuh, tand bayar hurgeye. Buur ih olon nomin ezen boloh boltugai.Bas unuudur tohioj bui cergiin bayariin gal haluun mendiig urgun bariya.

Anonymous said...

Пөөх ямар олон баяр хүргэлт вэ. Намайг ямрыг мэдсээр байж байнга урмаар тэтгэдэг та бүхэндээ баярладаг шүү. Би зүгээр бөөн баяр л сууна. Яг үнэнийг хэлэхэд ойрдоо нэгэн шалтгааны улмаас жаахан зав муутай л бна. Намайг алга болчихлоо гэж бүү бодоорой. Та нарыгаа хүндэтгэсэн Бум-Эрдэнэ

ZAYA said...

Цахилгааны ослоос болоод манайх тоггүй хэд хоночихлоо.
Баярын мэнд оройтож байгааг минь уучилаарай.
Сайхан баярласан биздээ?
Ахдаа номоо хэвлүүлсэнд дахин баяр хүргэе.
Амжилтаар арвин ам цагаан хулгана жилдээ улам олон бүтээл гаргахыг хүсье.

Uunee said...

Сайн байна уу. Бумаа ахаа. Номоо гаргасанд тань маш их баяр хүргэе.
Монголд хаанаас авч болох вэ?

Мөн цаашдаа улам ихийг бичиж биднийхээ сэтгэлийг баясгаж яваарай.

Anonymous said...

Sain baina u?Bi tanii uran buteeliig Dayar Mongoloos bainga ushdag.Harin eneeder sanaandgui blog hesej yavaad tanii bologiig neesendee mash ih bayartai bna.Tand uran buteeliin ender amjilt husue.Eh ornoosoo hol suugaa ch gsen eh hel deeree olon saihan zohiol unshih bolomj egdeg tand ih bayarllaa.

Tsoomii said...

erhem bayar nomiin bayaraa, blogooroo damjuulan bayaraa temdeglej baigaa gej oilgoj bna, Bumaa ahdaa bayar hurgii, gariin usegtei ni hamt olood avahsan,

eebee said...

Bayar hyrgee. Olon olon nom gargaarai

Ж.Өлзийжаргал said...

Bum-Erdene tand bayr hurgiye!Uran buteeliin ongod tany tsalgij baih boltugai!

artagnan- артаньян said...

барагдна гэж бичдэггүй билүү нээрээ.

Бүлээн said...

bayr hurgie.ulam ihiig ulam sainiig bicheeree chi chadna