# #

Нэрэлхэлгүйгээр - 7

Дахиад нэг номны тухай мэдээлэл орууллаа. Энэ номонд яруу найрагч Б.Эрдэнэсолонго өмнөтгөл бичсэн юм. Мөн Адъяа маань шүүсэн болно.
Эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил
Дон Жуан гэдэг хэвшмэл нэршлийг зөвхөн шалиг завхай эрийн түүх гэсэн өрөөсгөл хандлагаар тайлбарлахыг зөвшөөрөмгүй санагддаг юм. Францын, бидний сайн мэдэх реалист утга зохиолын “Дон Жуан” Ги де Мопассан “Зөвхөн эмэгтэй хүн л чин үнэнчээр хайрлаж дурлаж чадна” гэж яагаад хэлсэн юм бол оо. Тэгэхээр юу гэсэн үг вэ, эрчүүдэд боломж байхгүй гэж үү. Алдартай зохиолч хайрын газрын зураг барьчихаад нэг насаараа малтлага хийгээд олж чадсан нь энэ. Эрчүүдэд боломж, магадлал тун бага гэдгийг бүр сүүлд шинжлэх ухаан тайлж, 7 билүү 17 секунд тутамд эр хүний бэлгийн эс ялгардаг, тиймээс эрчүүдийн хувьд хайраас илүүтэй үр төлөө үлдээх зөн давамгайлдаг тухай байгалийн учир зүй талаас нь тайлбарласан билээ.
За, ингээд гол зүйлдээ анхаарлаа хандуулъя.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ эмэгтэй хүний тухай ном бичжээ. Зөвхөн бичээд зогсохгүй энэ хачин /гайхам/ ертөнц рүү өнгийж, тэндээс олж харснаа бидэнд дэлгэн үзүүлж байна. Т.Бум-Эрдэнэ “Сэмэрч үл барагдана”, “61 Ах” зэрэг өгүүллэгийн түүвэр хэвлүүлсэн нь үргэлжилсэн үгийн зохиол сонирхон уншигчдад хэдийн танил болоод амжсан. Харахад даруухан, элдэв долоон үггүй энэ эрийг ямархуу ажигч, ямар өр зөөлөн нэгэн гэдгийг өмнөх хоёр номноос нь олоод харчихаж болно. Эх орноосоо алс амьдарч байхдаа унаган ахуйгаа санан санан бичсэн түүний зохиолууд мөн түүн шиг хартай бүхнээсээ алсад суугаа олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлж байсныг мэдэх юм. Т.Бум-Эрдэнийн өгүүллэгүүдэд хүнийг төөрөлдүүлсэн хачин жигтэй, санаанд багтамгүй үйл явдлуудын зураглал огт үгүй. Бидний мэдэх, бидний амсаж туулж яваа энэ амьдралын ухаарал, сэхээрэл, бодлогшролуудыг зүй зохистойгоор өрөн тавьсандаа ч тэр үү ахуйд ойр, сэтгэлд дотно санагдана. Түүний өгүүллэгүүдээс жинхэнэ хат суусан монгол эрийн санаашрал, гэр бүл, эх орон, хүмүүст хайртай бүтээлч хүний үгийн хэлхээсийг харж болно. Харин өнөөдрийн хувьд тэрээр эмэгтэй хүний тайлагдашгүй ертөнц рүү өнгийж нэг харжээ. Эмэгтэй хүнийг хайрлаж чадсан хүн л хамгийн сайн ойлгоно. Бүхний өмнө ил хэрнээ хамгийн нууцлаг энэ ертөнцийн талаар бусдад ойлгуулахаар махран зүтгэнэ гэдэг нэг талаар сайн хандлага, бас ихээхэн бөх зүрхтэй хүний барьж хийх ажил юм. Учир нь эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө тухай бичээд ч хайрын /хүн судлалын/ их шинжээчид хэдэн зуун жил нухаад ч олигтой үр дүнд одоо хүртэл хараахан хүрээгүй байгаа гэдэг.
Энэ номыг уншаад дараах асуултуудыг өөртөө тавьж үзлээ.
- Яагаад эрэгтэй хүн хүүхэд төрүүлдэггүй юм бэ. Үүнд нэмэлт бяцхан тайлбар:
- Яагаад хүнээс хүн төрдөг цорын ганц тохиолдол нь зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай /мэдээж эрчүүдийн оролцоог энд үгүйсгэхгүй/ байна вэ.
- Яагаад энэ хүн “Сэмэрч үл барагдана” гэж бичээд байна вэ. Эх хүн сэмэрнэ гэж яадаг юм. Яагаад сэмрээд дуусчихдаггүй юм бол.
- 100 доллар хийгээд шүүдрийн дусал хоёрын аль нь үнэтэй вэ. Аль аль нь эхийн ачийг бүрэн хариулж чадах уу.
- Эмэгтэй хүний зүрхийг шилжүүлэн суулгасан ч хайрыг бас зүрх шиг шилжүүлэн суулгаж болох уу.
- Яагаад үргэлж зүрх, дээр нь нэмэх сэтгэл гэсэн холбоо үгс хайртай бас эмэгтэй хүнтэй хоршиж сонсогддог юм бэ.
- Яагаад 40 настай хижээл эмэгтэй нөхрөө хууран байж болзоонд явахдаа “Victoria secret”-ийн дотуур хувцас өмсдөг вэ.
- Ер нь яагаад эхнэрүүд нөхрөө хуурдаг вэ.
- Хууралтын дараа хүүхнүүд яаж гэртээ орж ирдэг вэ.
- Эсвэл нөхөр нь хуурсны дараах эмэгтэй ямар байдаг вэ.
- Яагаад эмэгтэй хүн эр нөхрөө ээжээсээ илүү хайрладаг юм бэ.
- Яагаад хуурч мэхлэгдсэн эмэгтэй нөхөртөө зориулан “Чи миний гэрэлт амьдралд хүрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сүүлчийн гишгүүр байх болно” гэж хэлдэг юм бэ.
- Яагаад энэ бүхнийг эрэгтэй хүн бичиж байна аа.
Энэ үй олон “яагаад”-ын хариулт мөдхөн таны шимтэн унших гэж буй “Эмэгтэй ном”-нд бий. Бүсгүйчүүд, ерөөсөө нийт уншигчид түүнд ямар дүн тавих бол гэдэг ч бас л нэг асуултын тэмдэг. Эмэгтэй хүний ертөнцийг өөрийн нүдээр олж харж, тэднийг сонсож, ажиглаж, тэднийг илэрхийлэхийг оролдсон хичээл зүтгэлийг бүсгүйчүүд л ганцхан үнэлж чадах биз. Тиймээс зохиолч Т.Бум-Эрдэнийн зориглон зурагласан эмэгтэй хүний ертөнцөд тавтай морил.

Б.Эрдэнэсолонго
2011.11.01

19 comments:

3apaa said...

Би ч нэг юм гадарлаад байсымаа. Баяр хүргэе Бум ахдаа! Номын цагаан буян хурах болтугай. Найр хэзээ хаана вэ? :P

Бум said...

Зараа: Баярлалаа. Нэргүй зохиогч, найргүй ном. Сэмхэн савах бол харин байх байх хэ хэ

ZAYA said...

За уншчихвал, хувь заяатайгаа эвлэрээд даруухан болчих юм биш биз...
Ккк, тоглосон юмаа. Уншаагүй байхад л сонирхолтой санагдлаа.

БОРОО said...

Зөвхөн номын өмнөтгөлийг уншихад л их юм бодогдуулж бна. СОнирхол ч татаж бна. Угаасаа эмэгтэй хүн гэдэг энэ "өвөрмөц ертөнц"-ийг гайхаж биширч, хайрлаж, бас үзэн ядаж, өрөвдөж, эцэстээ уучилж яваа эгэл жирийн эр хүн би магадгүй эндээс энэ номноос эмэгтэй хүнтэй холбоотой олон олон "яагаад"-ынхаа хариуг ч олох юм билүү. Хэн мэдлээ. Номын цагаан буян дэлгэрэх болтуга. Танд амжилт хүсэе.

Янзага said...

Уншихгүй орхиж болохгүй ном мэт санагдлаа

Anonymous said...

Embuulei bna, sainbna uu ta, nomiin delguur oroh heregtei bolsnoo oilgoloo, unshih gej yarch ban shuu

Arsun said...

Баяр хүргэе, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Bum said...

Zaya: unshaad uzeerei. Aihtar Surhii bish gehed yum boduulah l baih
Boroo: ah ni emegtei hunii umnuus nileen heden uguulleg bichsen yum bna. Tuuniigee negtgesen hereg
Yanzaga: nileen deeh ni ueiin hun yuvj baih chinee.
Embuulei: umnu ni unshsan baij boloh ch nom bolgood unshih uur yum geed baisan zarim numuus he he
Arsun: bayarlalaa

Anonymous said...

номыг чинь хаанаас авч болох вэ,та утасны дугаараа үлдээж болох уу, би олноор нь авах гэсэн юмаа

Бум said...

Анон: Интер өолон номинд байгаа. Утас 99017136

Anonymous said...

bayarlalaa

Бум said...

Анон: Миний олноор нь авах гэж байгаа бол заавал холбогдоорой

rusty_nail said...

za bayar hurgii. mongol ruu zahij unshiidaa. ta umnu ni yagaad bichdeggui bsiin be? jishee ni holboonii surguulid surch bhdaa? tegsen bol nadad uulzah zavshaan oldoh baij.
jich: blogtoo zohioloosoo oruulahgui yumuu?

XoC XyH said...

шууд дэлгүүрлүү...

XoC XyH said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Bayar hurgey!!! ene nomnuudiig haanaas hudaldan avah ve?

bum said...

Anon; Tnx. Nomin, Internom, Bileg delguurees gadna mun nadaas avch bolno

шижир said...

Бум ахаа таны гаргасан бүх номыг авч уншдаг юмаа. Даанч сүүлийн 2т нилээд их давтагдсан өгүүллэгүүд байсан. Болж өгвөл шинэ өгүүллэг байвал сайн л байна.
Таныг хүндэлж, өгүүллэгээс чинь ухаарал авч, заримдаа өөрийн амьдралаа харьцуулж, хараагүйгээ харж, дутуу хайрласаныгаа хайрлаж явдаг юм.
Баярлалаа

Бум said...

Шижир: Сайн уу? Хэ хэ ахад нь яагаад ч юм эмэгтэй хүний өмнөөс бичсэн өгүүллэгүүд байдаг юм бна. Тэгсэн нэг уншигч маань "эднийгээ нийлүүлээд нэг ом болговол зүгээр юм" гэсэн юмаа. Тэгээд л өмнөх 3 номноосоо түүвэрлэсэн хэрэг. Тэр нь чамд давтагдсан санагдаж л дээ.