# #
Showing posts with label Зураг. Show all posts
Showing posts with label Зураг. Show all posts

Сонин зураг

2 Сэтгэгдэлүүд:

Хэний зурсан зураг болохыг мэдсэнгүй. Мэддэг хүн байвал хэлээрэй

Эх сурвалж: http://id.news.mn/content/118384.shtml
Бүрэн эхээрээ...

Эх орны хоймор нутаг (Зураг)

14 Сэтгэгдэлүүд:


Өнгөрсөн 6 сард эх орныхоо хоймороор аялаад ирлээ. Энэ аялал нь ахин давтагдашгүй үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, цэнгэг усны нөөцөөр арвин Хөвсгөл нуурыг машинаар, мориор, явганаар, усан онгоцоор бүтэн тойрон аялахаар төлөвлөгдсөн байв.
Аялалын багийхны хэсэг автобусандаа:

Майхнаасаа гараад ирэхэд цагаан манан үүгээр, түүгээр хурган майхныг, моддыг, цэцэгсийг, морьдийг, өөр хэн нэгнийг, бас намайг ч гэсэн тойрон эрхлэнэ. Бид яг тэнгэр газар тэврэлдсэн тэр савслаганд зогсож байна уу гэмээр санагдсан.

Үүр хаяарахтай зэрэг шөнөжингөө хэдэн зуун мянган дусалтайгаа гайхуулах гэсэн мэт шаагилдан байсан бороон дусал татарч, униар манан хөшилдсөн байлаа. Чийг. Анхны мэдрэмж энэ гэвэл хүн гайхах байх. Гэхдээ л майхан сав, гутал хувцас, модод, навчис, өвс, цэцэгс, агаар, тэр ч байтугай чулуу хүртэл чийгтэй байсым. Чийгээ дагаад сэтгэлд тийм нэг зөөлөн мэдрэмж хүн болгонд төрсөн байх. Бүгд л ам амандаа энэ өглөөний сайхныг магтацгаана. Далайн эрэгт очсон аялагч нар өөрт оногдсон сормуусаараа униар мананг сөхөн нуурын мандлыг ширтэцгээнэ. Яагаад ч юм надад яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн
Эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах, адуу
Монголын их амар амгалан . . . гэсэн мөр санаанд орж байлаа.


Байгалийн сайхан яаж цогцлохоороо ингэдэг байнаа гэж шүүрс алдмаар сайхан байгаль ажээ. Нуурын хөвөөг дагасан хурц, хурц оргилтой, онь хэцээр нь цас хунгарлан харагдах хайрханууд байх хэдий ч энэ бүгдийг Далай ээж хэмээх энэ их усан ундаалж, уур амьсгалыг нь зөөллөж байдаг болохоор жинхэнэ төгс үзэсгэлэн бүрдсэн нь хатуу зөөлөн хослон байдаг орчлон гэдгийг харуулж байгаа нь тэр юм байхаа даа. Яг л бүсгүй ялдам ааль, эх хүний ачлал шингэсэн уярам сэтгэл уяраав уу гэлтэй.

Цэцэгс гэдэг газраар нэг, уулаар нэг, нугаар нэг, бүр байчихаад сэтгэлээр минь нэг зулаатай.

Хажуугаар өнгөрөх бүсгүйчүүд маань морьтойгоо цэцэгсийг, шингэж буй нартай нь цуг өшигчиж одох шиг харагдана. Надтай цуг явсан нэгэн залуу хайран цэцэг гишгэчээд хаячихлаа гэж харуусахад нь үгүй дээ тэд гишгэж байгаа юм биш тэдний гишгэсэн газраас цэцэг дэлгэрч байгаа юм гэж бодсон хэдий ч хэлээгүй. Магадгүй тэр үнэн голоосоо харамссан байж болно шүү дээ.

“Могой мод” гэж нэрэндээ таарсан мушгирч ургасан мод байлаа. Хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийгээ хаа нэгтэй билэгшээн шивнэдэг нь хүний тэр тусмаа монгол хүний нэгэн чанар болохоор энэ модонд олон хүн ирдэг нь түүнд өргөсөн хадаг яндар, өргөл барьцаас илхэн. Зүсэр бороо зүсэж уйлгансан үеэр ирсэн нь явуулын бидэнд улам ч ихээр итгэл үнэмшил төрүүлж, бүгд л ямар нэгэн юм шивнэцгээж байсым.

Яг далайн төвд "Модон хүй" хэмээх арал байх юм. Далай ээжийн хүйс гэлтэй

"Хадан хүй" хэмээх энэ арал дээр хавартаа 30 гаран төрлийн шувууд чуулан жаргадаг гэнэ

Аялагчид Зүрх Шарын даваан дээр явганаар гараад амарч суугаа нь

Зуны дунд сард цасан дээр үсэрч тоглоход яах вэ дээ . . .

Энд ер нь юм ургахгүй байхын арга алга. Аягүй бол долоо хоног хөдөлгөөнгүй зогсвол би ч гэсэн соёолж мэднэ шүү. Надтай төстэй ч юм уу хэ хэ

Ёроолынх нь чулууг, дээр нь хөвж яваа загас жараахайтай нь цуг тоолоход нэг их төвөг орохооргүй санагдана. Зарим нутгийн далай ёроолдоо хамаг нүгэл хилэнцээ нуучихдагийг би сонсож л байсан. Өөрийн нүдээр ч харсан. Гэтэл Монгол нутгийн энэ нуур нуух ёстойгоо ч нуудаггүй аж. Ийм усыг цэнгэг гэхээс ч яахав. Зүйрлэвэл хамгийн цайлган бүсгүйн гэнэн сэтгэл гэлтэй. . .

Байсан гэдгээ батлах гээд л . . .

Харин доод талын гурван зурганд тайлбар өгөхгүй. Та нар яг юу бодож байгаагаа үлдээнэ биз ээ. Ямар ч байсан миний сэтгэлийг хөдөлгөсөн болоод зургийг нь авсан байх
Нэг:

Хоёр:

Гурав:

Аян замын тэмдэглэлээсээ шууд copy хийсэн болохоор тайлбар тохироогүй байж мэднэ шүү
Бүрэн эхээрээ...

Хэнтий нутаг (Зураг)

13 Сэтгэгдэлүүд:


Өнгөрсөн намар 9 сард Хэнтий аймгийн хойд сумуудаар гурав хоног аялав. Үнэхээр байгалийн үзэсгэлэн төгөлдөр нутаг юм билээ. Ийм нутагт төрсөн хүн хүнд алдчихвий гэсэн болгоомжлол үе дамжин үлдэх байх гэж бодсон шүү. Харамын сэтгэл төрөхөөс аргагүй сайхан нутаг байна лээ. Ганц нэг зураг орууллаа. Бүгдийг нь оруулж амжихгүй юм даа.

"Дэлүүн Болдог" Ийм том овоо босгосон юм бна.


Чингис хааны төрсөн нутаг


"Хажуу булаг" Чингис хааны ундаалж өссөн булаг

Ийм нутагт хадлан авбал сайхан даа


Онон, Балжийн уулзварт очиж хоёр хонов.


Ногооны униар
Намрын өнгө
Голын тохой
Онгон байгаль
Үүнд бурхан хүртэл атаархдаг байх


Намрын өнгө гэж ярьдгийг эндээс л ойлгох шиг


Жирийн нэгэн буриад айл


Эднийх зөгийтэй, тахиатай, үхэртэй, цөцгийтэй, бас басгантай


Өмхөрч унах хийгээд өсөж өндийх нь байгалийн жам юм даа


Яагаад уначихав даа. Бас яагаад энэ хэвээрээ үлдчихэв. Онгоноороо гэх үү эсвэл оригоороо гэх үү


Ургахаа хүрвэл хадан дунд ч ургаж болдог буюу. Яг л хүнд хэцүү дунд амьдарч буй гоо төгөлдөр бүсгүй шиг


Хаднаас шүүрч буй шингэн. Хад хүртэл уйлж болох хорвоо юм.


Хуучны нэгэн худаг. Нэгэн цагт хүн мал ундаалж байсан байх. Цаг хугацаа улиран өнөрөх гэдэг уйтгартай ч юм уу


Шувууд чуулаад л . . .


Хослон байж жарганаа гэж . . .
Бүрэн эхээрээ...

Зулганайн баян бүрд (Зураг)

10 Сэтгэгдэлүүд:

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт, ах хязгааргүй мэт үргэлжлэх говийн дунд орших Зулганайн баян бүрд. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг юм билээ.


Хайрган дээр биш


Элсэн дээгүүр урсаж буй гол. Сонин байгаа биз


Элсэн дунд ургасан шугуй


Цүнхээл


Гүнзгий байна уу? Зах хязгааргүй говьд шүү дээ


Сэлж болохоор байгаа биз


Нэг буусан дээрээ жаахан тоглоод авдаг хэргээ.


Бидэнтэй цуг явсан Америк бүсгүй. Орос жийпэнд сууж үзмээр байна гэж гуйсаар 69-нд сууж явсан гэж байгаа.


40 хэмийн халуунд ангаж цангаж явахад ийм ус таарнаа гэдэг чинь ямар байсан гээч

Бүрэн эхээрээ...

Хэрмэн цав (Зураг)

7 Сэтгэгдэлүүд:


Өнгөрсөн зун аялсан газруудын маань нэг болох Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Хэрмэн цав хэмээх байгалийн үзэсгэлэнт тогтоц газрын зарим нэг зургийг тайлбаргүйгээр оруулав. Нар мандахаас өмнөхөн, мандаж байх үед, мандсан хойно гээд гэрэл нь өөр өөр гарсан байна лээ

















































Бүрэн эхээрээ...