# #

Нэрэлхэлгүйгээр - 3


Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ жилийн мэнд дэвшүүлье!
Мөн Өөрийнхөө "61 АХ" нэртэй шинэ номоо өргөн барьж байгааг минь хүлээн авна уу.
Нэрт сэтгүүлч, зохиолч Б.Галааридын бичсэн өмнөтгөлийг оруулав.
Бум–Эрдэнийн ертөнцөд тавтай морилогтүн
Т.Бум-Эрдэнэ үргэлжилсэн үгийн төрлөөр бичиж эхлээд олон жил болоогүй ч өөрийг нь мэддэг, шинэ өгүүллэгийг нь хүлээдэг үнэнч уншигчидтай болж чадсан нэгэн. Энэ нь түүний өгүүллэгүүд дэх энгүүн атлаа нэг л донжтой зураглал, өвөрмөц санаатай холбоотой гэж болно.
Амьдралын эрээн бараан, гэрэл сүүдрийг нэг их төөрөлдөлгүй ялгаж салгаж чадахуйц ухаан суусан дөчин насандаа тэрээр бичиж эхэлжээ. Цагийн хувьсал, хувь заяаны учралаар хүний нутаг, гүний газарт очиж, өөр орчин, өөр ахуйд орсноор монгол гэсэн бүхнээ өөрөөр харж, шинээр нээж, тэрхүү шинэлэг сэрэл мэдрэмж зохиол бүтээлд нь гүнээ шингэсэн нь тодорхой байдаг. Түүний зохиол бүтээлд монгол ахуй, аж байдлын зураглал ихээхэн үүрэгтэй нь анзаарагддаг. Мэдээлэл технологиор мэргэжил эзэмшиж, Америкт чамгүй хэдэн жил амьдарсан тэрбээр харийн соёлд омтгойрч, алив нэгэн хэлбэр хөөсөнгүй.
Энгийн, үнэн, ухаарал өгсөн, амьдралын мөн чанар, утга учрыг олж таних эрлийн үр дүн болсон өгүүллэгүүд нь түүний урын санг үнэ цэнэтэй болгодог.
Хуландай нэрт хайртай унагаа хээрийн нохойд идүүлчихээд өөрийгөө зэмлэх бяцхан хүү, дөч тавин сая долларын ашигтай наймаа хийж явсан ч насны бөгсөнд хэвтрийн хүн болчихоод үхэж чадахгүй шаналж байгаа өвгөний дотоод ариуслыг олж хараад хайрласандаа орхиод явж буй Самдан хоёрын аль алинаас нь Т.Бум-Эрдэнэ хэмээх зохиолчийн уран бүтээлийн нийтлэг дүр- ер бусын хүнлэг, ер бусын гүн нарийн мэдрэмжтэй, амьдрал, хүн, оршин буй байгаль дэлхийгээ ер бусаар хайрладаг нэгэн тодроно. Ерөөсөө түүний бүтээл хайр, хүн чанар, хүнлэг сэтгэлээр дүүрэн бүлгээ.
Бас нэг олзуурхууштай зүйл нь түүний өгүүллэгүүд хэвшмэл хэв загвараас зайлсхийж, шинийг эрэлхийлсэн өнгө аяс бүхий стандарт бус шийдлүүдтэй. Энэ бол уран бүтээлчийн чансааг тодорхойлох тун чухал хэв шинж юм. Чухамдаа энэ л хэв шинжийг илүүтэй үнэлж, түүний өгүүллэгийн түүврийг “Өөр өнгө” цувралд оруулж байна.
Монголын утга зохиолын хөлгүй урсгал дундаас өөр өнгөөр дуугарч буй Т.Бум-Эрдэнэ уран бүтээлчийн эрэл, бэдрэлийн их аянд нэгэнт өөрийн хүсэл зоригоор морджээ. Мордсон л бол эргэх арга байдаггүй холын энэ замын үзүүрт буй өндрөөс өндөр оргилд гарч гэмээнэ тэрбээр сэтгэл оюунаа хөвчилж, чөмгөө дундалсныхаа хэргийг гаргах билээ. Тэр оргилд гарах нь бийр бэх нийлүүлэгч хүн болгоны мөрөөдөл хэдий ч даанч цөөн хүнд оногддог хувь тавилан гэдгийг бүү март хэмээн сануулж, дөрөөнд нь сүү дусаая.

Урианхан Б.Галаарид
(“Өөр өнгө” цувралын эрхлэгч)

2009 оны 12 сарын 15

Мөн ийм хөөрхөн цаасан уут хийж өгсөн байгаа. Шинэ оны эхний долоо хоногт худалдаанд гаргах учир одоохондоо дэлгүүрт байхгүй байгаа. Тэгэхээр 99017136 гэсэн энэ утсаар залгаж авч болно. Та бүхэнд баярлалаа



46 comments:

Гаампаа said...

Баяр хүргий. Хархад лдав сайхан ном болж. Уншихад бас тийм гэдэгт итгэлтэй байна

A.Амарсайхан said...

Баяр хүргэе. Уран бүтээлийн онгод хийморь их байх болтугай.

Gansukh B said...

Баяр хүргэе, цаашид ч уншигч бидэндээ шинэ шинэ уран бүтээлээ толилуулж байгаарай, :)

Дэндэв said...

Баяр хүргье. Авч уншнаа.

amor said...

яасан сайхан мэдээ вэ?
заавал захиж олж уншнаа, бүр заавал.
уран бүтээлийн улам улам дүүрэн амжилт, ухаарал хайрлалын ариун нандин бүхнийг хүсэн ерөөе!
бас удахгүй айлчлах шинэ оны мэнд!

munkhuu said...

uuniig l huleegeed baisan yum. saihan beleg baina daa

Arsun said...

Баяр хүргэе. Бас шинэ оны мэнд дэвшүүлье.

Anonymous said...

Shine jiliin saihan beleg barij baigaa yum bna. Uran buteeliin ulam ih amjilt husie. Nomig tani olj avnaa. BM.

Idea said...

Саяхан л нэг ном бондойлгочих санаатай гээд явж байсан, хэдийдээ боогоод бондойлгоод борлуулахад бэлэн болгоод тавьчихаа вэ хэхэ. Мундаг залуу шүү.

Олж авна аа, нэгнээс нь хусаад ч хамаагүй. Тэгээд умшаад сэтгэгдлээ блог дээрээ бичнэ, миний таньдаг хүн бичсийн гээл онгирно, зуу татна..ажил ч их байна даа.

Шинэ ном гаргасанд баяр хүргэнгээ Шинэ оны мэнд дэвшүүлээд
Шижгэр их амжилтыг
Шилтэй өгөрцийтэй хамт бэлэглэ еээ /өгөрцийг эс тооно уу...толгой холбох гээд л/

Delgerjargal.P said...

Сайн байна уу. Анд минь. Шинэ оны босгон дээр уран бүтээлээрээ бэлэг барьж байгаад нь баяр хүргье. Өөрийн тань зүрхний шивнээг, сэтгэлийн дуулалыг унших дуртай байдаг билээ. Бидний цөөхөн монголчууд бүгд л Монгол хүн гэдгээрээ бахархахад, Монгол эр хүний холч мэргэн ухааныг уншигч олонтойгоо хуваалцаж байдагт нь талархдаг. 2010 он өөрт тань болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг харамгүй хайрлах болтугай. Дэлхийн өнцөг булан бүрт миний Монголын ахан дүүс шинэ оноо баяр баясгалантай угтах болтугай. Бүгдэд нь аз жаргалыг ерөөе. Хүлээн авна уу. Баярлалаа

Ганзо said...

Бум ахдаа шинэ номоо хэвлүүлсэнд баяр хүргэж, шинэ оны мэнд дэвшүүлье!

Мика /美香/ said...

Ямар мундаг юм бэ. Номын хур буулгаж байгаа агаадаа баяр хүргэе.
Гаднах хавтасны зураг нь аймаар таалагдаж байна. Доторх нь гаднахаасаа илүү гоё байгаа байхдаа.
Би ч бас авч уншия. Дээр нь дурсгалын үг бичүүлж авнаа. Уншиж дуусаад надигнан хадгална.
Бумаа ахдаа шинэ оны мэнд. Шинэ ондоо номны орлогоор дүүрэн байгаарай.

Микарито

Бум said...

Хөөх, ямар олон хүн урмын үг үлдээгээ вэ? Та бүхэндээ баярлалаа.
Ирэх шинэ ондоо бүгдээрээ ихийг хийж бүтээцгээнээ. Тийм үү

Дэндэв said...

Өнөөдөр ИНТЕР-лүү утасдлаа. Таны ном ирээгүй гэх юм. Оны дараа л олж авна даа. Шинэ оноо сайхан уштаарай. Баярын мэнд шүү.

Дэндэв said...

Хэхэ яарч сандраад ушаарай гээ биччиж. УГТААРАЙ шүү хэхэ

Бум said...

Бярлалаа Дэндэвээ. Шинэ он гарангуут худалдаанд гарна. Шинэ оны анхны ном болох юм. Баяраар хүнд бэлэглэх гэх мэт яаралтай хэрэг болсон хүмүүс дээрхи утсаар залгаад аваад байгаа.

БЭ said...

shine ony mend hurgey

Battur Sanchin said...

Шинэхэн номоор монгол түмэндээ оюуны бэлэг барьсанд баярлалаа. Таны "Америкт зорчсон Жийжээ" номыг уншсан. Гайхалтай сайхан бүтээл болсон байна лэ.

Нэгдэхэд номын дэлгүүр ордог хэрэг ээ.

tungaa said...

би таны гарын үсгийг зуруулж авмаар байна

Бум said...

Болжгоно: САйн уу? Шинэ оны мэнд.
Баттөр: Баярлалаа. Нэгдэхээс л тараана даа
Тунгаа: Надтай 99017136 энэ утсаар холбогдож болно. Баярлалаа

Anonymous said...

Шинэ оны мэнд хүргэе. Номоо гаргасанд бас баяр хүргэе. ккк Номоо уншичхаад баярласан баярлаагүйгээ бичнээ. Хүндэтгэсэн Золоо

Unknown said...

Баяр хүргэе, шинэ оны мэнд дэвшүүлье.

таны оюун билиг тэнгэр мэт гүн, далай мэт уужим байх болтугай...

tuki said...

naashaagaa hediig nisgechiheerei dee...

LuZa said...

Баяр хүргэе сайхан ном болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголооос өөр газар зарагдах болов уу?

Чепак said...

Өө сайхан Сэмэрч үл барагдам-с салж чадаагүй байхад дахиад шинэ ном гялалазуулж байна шүү

Уран бүтээлийн олз омог нь дандаа шинэ байгаарай

Бум said...

Золоо: Тэгээрэй хө. Баярлалаа
Арима: Баярлалаа. Ерөөлөөр болог
Туки: Хаашаа?
Луза: Америкт очих байх
Чепак: Өө тийм үү? одоо бараг дууссан байх өө. Баярлалаа

eebee said...

Бумаа ахдаа баяр хүргэе. Маш гое хавтастай юм байна.

Anonymous said...

Ном маань олдохгүй байна. Интэрт, Их дэлгүүрт алга. Хүндэтгэсэн Золоо

Anonymous said...

hi to usa

Anonymous said...

tuki bain aa. usa uruu l yavuulj taaraa shuu dee

Бум said...

САйн уу? Золоо. Интерномын санхүүгийн файл нь эвдэрсэн гээд сүүлд өгсөн номнуудыг тавиагүй бнаа. Харин их дэлгүүрт баймаар юмаа.
Бусад дэлгүүрт байгаа шүү. Өнөөдөр их дэлгүүрийг шалганахаас. Баярлалаа Золоо. Мэдээлэл өгсөнд
Анон: USA рүү явуулах гэхээр нилээн өндөр зардалтай болоод бнаа. Гэхдээ хөөцөлдөж байгаа

tagm said...

Bayar Hyrgii !!

tagm said...

Bayar hyrgii

Biligsaikhan said...

ZA ERXEM AXAD BAYAR XURGIE. TANII BUTEELDUUD XARAAD BAIXAD ULAM L CHANGARAAD BAINA DAA. S.DASHDOOROW SHIG MUNDAG ZOXIOLCH BOLOOROI...BOLOOROI GENE SHUU BOLCHIXSON BAIGAA XUNIIG HE HE ...AMJILT SAIN SAIKHANIIG XUSEN ERUUE. XUNDETGEN ESLOSON /YARUU NAIRAGCH CH GEJDEE/
S.BILIGSAIKHAN
BELGIUM ANTWERPEN
SONINOOS www.utgazohiol.miniih.com gesen sait mayagiinyum xiij baigaa zawaaraa orj sonirxooroi. Tuun deer tanii nomnuudiin tuxai tawij boloxuu?

Бум said...

Тагм: Сайн уу хөв ойрд чиний шүүмжлэлгүй ганцаардаж л байлаа шүү
Билигсайхан: Сайн уу? Бологүй яахав дээ. Гагцхүү зохиогчийг нь тавьж байхыгаа чи өөрөө юм хийдэг хүн байна мэднэ биз дээ. Чиний нэг Ажаагийн нутаг билүү газар билүү нэг тийм бичлэг уншиж байсан санагддаг. Их таалагдаж билээ. Энэ сайтыг чинь тухтай үзнээ. Одоо хуралд орох гээд бна.Мэдээж сайхан юм хийж байгаа байх. Аа тийм урам өгсөнд баярлалаа

Anonymous said...

Өнөөдөр өдрийн хоолны цаг буюу 13-14 цагийн хооронд их дэлгүүр орлоо. Худалдагч нь бас касс нь мэдэхгүй байна. Номоо уншмаар байдаг яах вэ? хүндэтгэсэн Золоо

Бум said...

Золоо их дэлгүүрийн номын тасгаар оронгуут өөдөөс харсан хүрэн тавиуруудын хамгийн доод талын эгнээнд ууттайгаа байсан даа. Дээгүүр уутнаас нь гаргачихсан байсан. Яагаад мэдэхгүй гээд байгаа юм бол сонин юм. Бүр болохгүй бол Гандирст ч байгаа. Ер нь бүх дэлгүүрт байга Хэрвээ хүсвэл 99017136 утсаар над руу залгаарай. Би ажил дээр чинь хүргээд өгье

Anonymous said...

Номоо авсаан. Гоё ном байна. Гэхдээ таны блогон дээрээс чинь уншчихсан өгүүллэгүүд байна. Шинэ бичлэг уншиж чадаагүйдээ харамслаа/номоо уншихаа их хүлээсэн юм/. Гэхдээ зүгээрээ аваад номын сандаа тавьчихсан, эхнэр маань уншиж байгаа. Хүндэтгэсэн Золоо

Anonymous said...

Бум-Эрдэнэ ахаа гуйлт байна. Нэг үеэ бодох юм бол блог ертөнц буюу блогчидын хүрээ өргөн болж тэр чинээгээр тэднийг унших хүмүүс олширсон гэж үзэж байгаа болхоор та тэд нартаа хандаад байгаль орчныг хамгаалах, эрүүл зөв сэтгэлтэй /зөв сэтгэл гэдэг нь харьцангуй ойлголт байж болох бөгөөд миний зүгээс бусдад гай зовлон тарихгүй, байгаль эх дэлхийгээ хамгаалж хайрладаг, бусдад хайраа түгээх, бусдаад хайр авахыг хэлнэ гэж ойлгодог/ амьрдах тал дээр нь дорвитой нийтлэл, зохиол бичвэл зүгээр юм байна гэж бодлоо. Таныг үнэлдэг хүндэлдэг олон сэтгүүлч, зохиолч ард түмэнд үнэлэгдсэн хүмүүс байдаг гэж ойлгож байгаа. Тэр хүмүүст нөлөөлж хамтарсан зүйл хийхгүй бол оройтох гээд ч байх шиг санагдаад байна, та л чадаж магадгүй. Жнь монголчууд чингисийн үр сад дэлхийг эзэлсэн гэж бахархаж цээжээ дэлдсээр байх цаг нь дуусч харин тэд дэлхийг эзлэхдээ яаж байгаль дэлхийгээ хайрлаж хүндэлж шүтэж ирсэн, хүмүүсийг шашин шүтлэгээр ялгахгүй яаж хүнлэг энэрэнгүй байсан талаар сурталчилсан зохиол бичих болсон юм шиг бодогдлоо. Таныг гэдэг учир нь би өөрөө хүмүүст хүрч чадах нийтлэл бичлэг бичиж чадахгүйд байгаа юм шүү. Энэ нэг хөөрүү юм гэж битгий бодоорой. Энэ санлыг уншиж байгаа хүмүүс байгаль дэлхийгээ ямар болж байгааг, өөрсдийн амьдарч байгаа орчин чинь ямар байгааг, үр хүүхэд чинь ямар хорт хавдар дунд амьдарч байгааг нэг бодоод үзээрэй. Хүндэтгэсэн Золоо

Бум said...

Харин тиймээ. Энэ сэдэв өнөө цагийн маш чухал сэдэв болж хүмүүсийн сэтгэлийг зовоосон асуудал болоод бна л даа. Зөвхөн монголын биш дэлхий нийтийн анхааралд орчихож. Гэхдээ дэлхий нийтийн гээд хавтгайруулж орхимооргүй байгаа юм. Ер нь энд тэнд хүмүүс хүсэл сэтгэлээрээ холбогдож чадах чинээгээрээ юм (зөвхөн байгаль хамгааллаар ч биш)хийж байнаа. Сүүлийн Жишээ гэхэд зохиолч Болор- Эрдэнэ хэсэг хүмүүстэй нэгдэн монгол дээлийнхээ талаар юм хийж байх жишээтэй. Сэтгүүлч Галааридтай уулзаж байхад ч гэсэн энэ сэдвээр маш их судалгаа юм хийж олон нийтлэл бичсэнээ ярьж байсан. Саяхан жүжиг нь хүртэл гарсан. Ер нь өөрийн чинь санаа зоволт маш зөв юм даа. Санаа оноогоо хуваалцаж буйд баярлалаа. Бас чамайг энэ талын юм хийж буй хүмүүстэй холбоо тогтоож өгч болно. Энэ талын юм бичих талаар бодсон санасан юм бий Баярлалаа

chris said...

bayr hurgeye! ene nomiig interneteer zahialj awah bolomj bgaa yu?

Anonymous said...

Tsetsensod bn aa... Saihan medee... Saihan nom... unshina daa

Anonymous said...

та Монголд байгаа юм уу? чикагогоос яаж авах вэ?

ЛОРА said...

ИХ ХОЖУУ БАЯР ХҮРГЭЖ БАЙГААДАА УУЧЛАЛ ХҮСЭЖ БАЙНА АА.
ЦААШДЫН УРАН БҮТЭЭЛД ТАНЬ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЖ БАЙНА.

ba said...

Сүүлийн хэд хоног гарнаасаа салгаагүй ном энэ байлаа. Ёстой сайхан ном. Блогоор тань ордог болохоор номын дэлгүүрт орохдоо нүдэнд тусахаар нь бодох санах юмгүй авсан. Үнэндээ уншигчид хүргэж байгаа ухаарал, уярлыг хайрлаж байгаа үнэ цэнээ бодвол зарагдаж байгаа үнэ нь хямдадсан байнлээ. Инфляц, долларын өсөлтөө тооцож оруулаарай кккк.
За тэгээд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье.

Бум said...

Ба: За яахав үнэ нь надад биш өөр газар тусаж байг ээ гэчихвэл томорсон болчихдог юм болов уу хэ хэ