# #

Блогоор аялсан түүх - 6

Шилдэг блогчид - 2007

Манай блогчин залуус маань шинэ оны өмнө шилдэгээ шалгаруулжээ. Олон олон уншигч, бичигчийн сэтгэгдлээр шүүн тунгаагдаж гарч ирсэн блогчиддоо болон бусад хамтран зүтгэгч нартаа шинэ ондоо ихийн их амжилт хүсэн ерөөе. Ганбаагийн блогоос татан буулгав За хө арай гэж үсээ зулгаангаа алддагын даваан дээр дүнгээ гаргаж дуусгалаа. Гэхдээ Сэтгэл их өндөр байна ээ. Санал асуулгад маань идэвхтэй оролцсон блог андууддаа бүгдээрэнд нь маш их баярласанаа илэрхийлье. Ингээд уламжлал ёсоороо энэ оны шилдэг блогчдыг үзүүлье ээ.
эмэгтэй: mikarito.blogspot.com 17
эрэгтэй: amarsaihan.blogspot.com 12
IT: sanakae.blogspot.com 12
Дэбүүүт: addidea.blogspot.com 7
Амьд домог: amarsaikhan.blogspot.com 6
Мартагдсан аялгуу: togoruu.blogspot.com 7
Төрөлжсөн: gadaadhelblog.blogspot.com 6
Сэтгэгдэл: miniibodol.blogspot.com 6
Дизайн: deppsu.blogspot.com 6
Цахиур: addidea.blogspot.com 4
Цахиур: amarsaihan.blogspot.com 4

Хадагтай Микарито аргагүй олны талархал хүлээсэн хүчирхэг бүсгүй юм аа. Баяр хүргье.
Шилдэг Эрэгтэй, бас амьдаараа домог болсон, бас ч үгүй цахиур халах хүнээр тодорсон эрхэм ах Амарсайхан бол яалт ч үгүй орчин цагийн блог ертөнцдөө Идол болжээ гэдгийг ард түмэн андахаа ч байж. Блог гэж ийм байдаг байх гэж тодорхойлсон фэнийх нь үгтэй санал нэг байна.
Манай IT салбарынхан блог ертөнцөд өргөн хүрээтэй ажиллаж "амьдардаг" билээ. Тэдгээрээс олны санаанд нийцсэн Санакидаа нийт ажилчин ангийнханыхаа өмнөөс баяр хүргье ээ. :D
Хүч түрэн орж ирсэн энэ Idea хэмээх энэ хүн үнэхээр өргөн чөлөөнийх бололтойдогоо. Цахиур хагалах нь ойлгомтой дог. Баяр хүргье 2008 онд шилдэг эрэгтэй/эмэгтэй блогчин болоорой. :D (эрэгтэй эмэгтэйг нь мэддэггүү наасан сори шү.)
Мартагдсан аялгуу номинацийн эзэн Тогорууг олон хүн санан хүлээдэг бололтойм аа. Хорхойссон блогчид хүлээсээр л ... :D Ирэх онд дахин гарч ирэх болтугай гэж ерөөе.
Гадаад хэл сурах гэж буй хүмүүс энэ блогийн нэрийг алдаагүй зөв бичиж сурахаас хэл судлах анхны алхамаа тавиуштай юм шүү. Хэрэгтэй олон ч зүйл татаж авсан даа. Дашрамд нь баярласанаа илэрхийлээд орж нэг аяга "кофе" ууя даа. :D
Блог ертөнцийн бас нэг салшгүй хүчин зүйл бол сэтгэгдэл билээ. Энэ олон блогчид дундаас хүмүүсийн анхаарлыг татаж сэтгэлд нь үлдэнэ гэдэг чансаатай хүний л чадах ажил болов уу.
Баяр хүргье.
Сувдан охин Дэрсү Узала маань шилдэг дизайнтай блогоор шалгарчээ. Аргагүй ээ аргагүй. :D
За ингээд он онд нэг бужигнуулдаг ажил маань хоёр дах удаагаа амжилттай өндөрлөлөө. Цаашид програм хийж ашиглахгүй бол маний iq хүрэхээ байх шинжтэй юм байна гэж сая үсээ зулгааж байхдаа бодлоо.
Ийгээд Бийрбэх комоос авсан сайхан үгээр, гоё зургаар энэ оны блогдолтоо өндөрье өөө.

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил айсуй
Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он ирлээ... сайхан баярлаарай, аз жаргал хүсье !


17 comments:

бж said...

Bayarlalaa,Bumaa.
Harin minii huviin shalgaruulaltand chinii blog neleed heden nominatsid ursuldugchgui turuulsen shuu. Gehdee ene bol zuvhun minii huviin shalgaruulalt. Olon hun bas tiim bodoltoi yavdag baihaa.
Za tegeed amjilt huseye.
Chi shuu. Chinii daraa bi shuu! Telmen duugeesee sursan yum. Mundag ug baigaa biz???

ganga said...

Bumaa huu mini dandaa ardiin urt bogino duu duulah yum. Ug ni ch saihan tungalag hooloitoi l doo. Nad metet taalagdhaas zaluus chini pop rok, estrad ene ter geed hushuurch baina shuu. Zaluu hun baina daa, ter poop geechiig suraad haaya ayalj baigaach ho'. Hamar ailiin ajaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Ганаа: Баярлалаа. Залуус их хөөрхөн юм хийсэн бна лээ. Их таалагдсан.
Ганга: Харин тиймээ. Зүүдчин найз маань дээр утсаар ярьж байхад бас л цаг үеээ мэдрэх тухай хэлээд л байсан. Яг ясны хүн биш учраас дотроос юу бургилана түүгээрээ гадагшаа урсах юм даа. За нэг их айхтар үг хэргэлчихлээ.

Uujiim said...

Шинэ жилийн дарс шиг оргилуун Шинэхэн орсон цас шиг хөнгөн Зулзган гацуурын үнэр шиг анхилуун Шинэ оны мэндхүргэж аз жаргал хүсэн ерөөе Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж Цасан одод дээрээс бутрах тэр л үед Халуун үнсэлт мэт дарсаа тулган Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморьтой угтаарай Happy new year

БЭ said...

shine ony mend hurgey, minii huvid ch gesen shildegiin shildeg blog tany blog bailaa. ireh jil zaaval shalgarna gej bodoj baina. ene olons aihan bichlegnuudiig chin unshih bolgond saihan baidag shuu geed uuriin husej yavdag zuilsiinhee hamag sain saihan buhniig tanid belegley. happy new year!

Nana said...

bumaa ahdaa az jargal amjilt buteel duuren shine onii mendiig hurgie.

ganga said...

Bumaadaa shine jiliin bayriin mend hurgej, ulam ikhiig buteehiig husen erooye.


PS:Ganaa, Telmen nariin adil minii huvid bas l hamgiin hamgiin ni. Estrad, urtiin duu shig tes oor styletei humuus uraldaad gedgiig l egoodson sanaatai. Dotor yum burgilj baival gargah l heregtei. Bur ursaad garch baival yasni gesen ug.

Legacy said...

Та нар минь тэгээд энд шилдгийн шилдэг гэж байхаараа ганц ганц санал нэмэрлэхгүй дээ. 5-хан санал авахад цахиур хагалах байж дээ. Насыг тань мэдэхгүй чигсэн зүгээр хүндлээд та гэчихье дээ. Таны нийтлэлүүдийг Даяар Монгол дээр байнга уншдаг байсан. Блогтой байсныг чинь энэ уралдаанаас л мэдлээ. Тэлмэн жаал уул нь энд тэнд нэг ийм аятайхан юм байна гэж хэлдэгсэн. Бүүр хүнээ байжээ.

БЭ said...

ehehehe, legacy, bi chamd anh ene blog neegdej baihad helj baisan shuu dee, blog.mn ruu chin zruvas ilgeej bsan egch nas ahiad uhaan sanaa martamhai boljee, bugded n happy new year!

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

За шинэ жил энэ тэр гээд ойрдоо хэлд бас хөлд орж хэд хонов. Өнөөдрөөс бие хаа, ухаан санаагаа цуглуулж авахаас.
Уужим: Уужим маань их сайн ерөөсөн учраас их сайхан он гаргажээ
Тэлмэн: Баярлалаа дүү минь. Ах нь дараа жил шалгарахын тулд биш зүгээр л та нартайгаа хамт байхын тулд хичээх болноо.
Нана: Нана даа ч гэсэн сайн сайхныг хүсье.
Ганга: Гангаа чиний нэр бас их дээгүүр давхисан бна лээ. Цаг зав гарган уншихын хажуугаар бас намайг тодорхой хэмжээнд үнэлж урам өгдөгт тань маш их талархдаг шүү
Легаси: Өөрийн тань блогийг олонтоо сонссон боловч орж чадахгүй л байгаа юм. Бодвол миний өөрийн муугийнх байх.
Тэлмэнд: баярлалаа. Нээрээ л хамгийн анх орж ирж сэтгэгдэл үлдээж бас өөрийнхөө блогд татчихлаа гэж байсан санагдаж бна. Санагдах ч юу байхав би ерөөсөө мартдаггүй юм

Legacy said...

Таны энэ блогийн хажууд миний бичдэг юм гэж ичмээр дамшиг даа. Өнөөдөр зав гаргаж эхнээс нь уншиж эхэллээ. Уйлахгээд ч байх шиг, дурлахгээд ч байх шиг. Нүдэнд үзэгдэж гарт баригдтал жинтэй донжтой бичих юмаа. Уншихад урамтай юмаа. Тэсэн ядан хүлээдэг блог энүүхэндээ гэхэд тийм ч олонгүй. Дандаа сэтгэгдэл үлдээгээд явахгүй ч үг үсэг бүрийг тань алдалгүй уншиж байгаа гэдэгт маань бүү эргэлзээрэй. Баярлалаа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Легаси танай блог руу чухам яаж орох вэ?

ZAYA said...

ЗА, БУМАА АХ БОЛОН ГЭР БҮЛИЙНХЭНД НЬ ШИНЭ ОНДОО АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.

Жаагий said...

Бумаа ахдаа шинэ оны мэнд хүргэе!!! Үг тань мэргэн, үзэг тань хурц байх болтугай :-).

Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my site, it is about the CresceNet, I hope you enjoy. The address is http://www.provedorcrescenet.com . A hug.

oyunaa said...

Za Bumaa ahdaa bolon ger buld chine ongorson ch gesen shine onii mend hurgie. Neg ih blogoor teneed yabaad bdaggui bolohooroo sanal ogch chadsangui minii hubid tsoriin gants, bnga ordog blog maani tanii blog shuu. Shine ondoo ulam ihiig hiij buteegeerei!!!

Anonymous said...

singaBumaa ahaa tanii shine buteeliig chin tesen yadan huleej bna shuu. odor bolgon blogiig tani shalgaj bna.