# #

УУЛЗАЦГААЯ

За "ҮР ХАРАМ" туужийн уншигчидтай уулзах "ЗҮГЭЭР Л ЯРИЛЦЪЯ -1" уулзалтын тов бэлэн боллоо. Энэ ирэх хагас сайнд буюу 2013 оны 2-р сарын 23ны 14 цагаас МИГ даатгалын байранд болно. Хаяг нь: ЧД 1-р хороо, Энх тайвны өргөн чөлөө, 5-1 Миг даатгалын байр. Одоогийн Мөнгөн завъяа дэлгүүр буюу хуучнаар хүнсний 20-ын зүүн талын шар байрны дотор талд (дунд) байрладаг юм байна. Холбоо барих утас 99017136

17 comments:

Frank said...

Зүгээр л та нар уулзацгаахад зүгээр л би атаархаж байна. (инээв)

Уулзалтанд нь амжилт хүсье Бум ахаа. Маш олон санаа, магад дараагын гайхалтай бүтээлийн эхлэл тэнд тавигдах буй заа. Ер нь энэ тууш үргэлжлээд 2-р дэвтэр 3-р дэвтэр байж ч бас болох шүү дээ.

Зовлонгоор чимсэн жаргал дуусах биш дээ. Хорвоод..

Бум said...

Фрэнк: Баярлалаа. Уг нь тийм шүү тэ. Гэхдээ дууссан нь дээр байх. Одоо ахад нь 2 тууж байгаа юм. 3 дахиа эхэлж бна. Тэгээд л хүмүүстэй уулзаж одоо үеийн хүмүүсээс мэдрэмж авах гэсэн хэрэг. Гэртээ суухаар нэг хэсэг тасраад байдаг юм. Эрдэм номондоо шамдаарай

Anonymous said...

ashgui dee uulzalt heden tsag hurtel urgeljleh bol 3s ajlaa taraad ochvol amjih bolovuu

ZAYA said...

Нээлттэй урилга тараасанд баярлалаа.
Дараа дараагийн туужуудыг тань хүлээж байна. Уран бүтээлийн амжилт хүсье.

би said...

Бум ахаа жаахан орой эхлэвэл болохгүй юу?

Бум said...

Ямар ч байсан цугларч байтал болох байхаа. Үндсэндээ 15 д эхлэх байхаа

Anonymous said...

Xagas sainii ud dund nad shig geriin ezegtei nart jaaxan toxiromjgui yumaa. Ug n' ochij chadaxaar baisan bol EMegtei nom xudaldaj avii gej bodoj bailaa

доогий said...

амжилт хүсье.

Anonymous said...

Сайн байна уу? Таны зохиолыг унших маш их дуртай. Энэ блогыг бүгдийг нь уншсан. Дандаа ийм сайхан зохиол оруулж байдагт маш их баярлалаа. Тань шиг ийм сайхан бичдэг зохиолч нар чимээгүй нам гүм байгаал байдаг нь харамсалтай. Гэтэл Шүүдэрцэцэг мэтийн хүмүүс сайн PR ийн хүчээр монголын шилдэг зохиолч мэт болж, түүнийг нь ч хүмүүс шүтэн бишрээд байх юм. үнэндээ бол түүний зохиолууд 10 жилийн хүүхдийн зохион бичлэг шиг шүү дээ. Би таныг сайн менежментийн хүмүүстэй хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Амжилт...

Anonymous said...

Уучлаарай:Шүүдэрцэцэгийн зохиолыг бүгдийг нь уншсан уу? Бүх зохиолчид өөрийн гэсэн өнгө аяс , илэрхийлэл байдаг нэгийг магтах гээд нөгөөг үгүйсгэж яавч таарахгүй .Хэрвээ хүмүүс түүнийг шүтэн бишрээд чи бас хүмүүс шүтэн биширч байгааг мэдрээд байгаа бол тэр...................

etsi said...

Yamar hurdan hugatsaa tovolchvoo tuluvluj amjsangui zaaval ochmoor baidag

Anonymous said...

Anonymous said...

Sain bnau. ene tanii zohioluud enetsag uede tasartsan bgaa gej bi boddog. Ta shuu.

Anonymous said...

таны ямар номнууд байдаг вэ ? Би номын сандаа авмаар байна

Бум said...

Анон: 61 ах, Сэмэрч үл барагдана, Америкт зорчсон Жийжээ, Өнөөх, Эмэгтэй ном гэдэг номнууд бий

Бондууш said...

өөөөөөөөөөөөөө, би 2,3 хоногоор хүлээж тэсэхгүй болхоор нь бүр мартаж байгаад бөөндий гэж бодож байсан чинь тууж маань дуусаад бүр уншигчид уулзсан байна шүү дээ. хм. Хоцроно гэхэд дэндүү хоцорчихжээ. Одоо зүгээр л сайхан уншихаас.хэхэ

Намуран said...

Санаандгүй жимээр муруйж орж ирээд саатан суусаар шөнө дүл болгов оо. Сайхан сэтгэгдэл төрүүллээ.