Тэд баарнаас гарцгаахад намрын сэрүүн салхи халамцуухан хацар нүүрийг илбэж, хормой хотыг хийсгэнэ. Залуу хүүхнийг мөрөөр нь тэвэрч авах нь эгээ л өөрийнх юм шиг. Хүүхэн ч хүйтнийг далимдуулан наалдана. Такси хүлээх зуураа залуу хүүхнийг салхи зунгааралдуулан үнсэнэ. Такси яван явсаар хуучивтар байрны гадаа ирээд жолооч
- Аль орц вэ? гэхэд сая ухаан орсон мэт өнөө хоёр уруулаа салгаж
- Захынх гэж хүүхэн хэлнэ.
Үзвээс гурван жил гарангийн өмнө хашаа байшингаа зараад эхнэр хүү хоёртоо хөлсөлж өгсөн байр мөөн. Хүүхэн долоовороо гозойлгон амандаа барьж
- Чш! гээд шатаар өгсөхөд залуу хүүхний араас нь харж, орцны гэрэлд бөгс хондлой нь холбилзон шат өгсөх тусам хамаг бие нь зарас зарас хийн өөрийн эрхгүй гараа явуулна. Хүүхэн хаалгандаа тулж зогсонгоо юунд ч юм сэтгэл нь эвгүйцсэнээ гурван жил гаран эр бие ойртоогүй хүсэл тачаалдаа дийлдэн залуугаа дагуулсаар сэмхэн орлоо. Түрүүнээс хойш энэ мөчийг хүлээж байсан залуу бүсгүйг эргүүлж өөрлүүгээ харуулан, жирэвгэр сахалтай архитай уруулаар хүүхнийг, анхааруулж амандаа барьсан долоовор хуруутай нь юутай хээтэй нь идчих шахан шунаглан үнсэж үнгэлж, хүзүү хоолойгоор нь эрвэгнүүлэхэд хүүхэн үл мэдэг ёолон гийнана. Сайн харвал эхнэр нь байх юм.
Яг л энэ агшинд Жаргал амжиж давхийн сэрлээ. Хамаг хөлс нь цувж, хучлагаа тийчлэн ярж, хоёр гараа зөрүүлэн цээжиндээ авсан ажээ. Чийг ханхалсан жижигхэн умгар өрөөнд бүгчим гэж жигтэйхэн. “Цонхоо онгойлгоё уу” гэж бодсоноо “шумуул” хэмээн санаж бодлоо орхив. Угаасаа газар хэвтэж байгаа тул мөлхөн очиж сэнсээ залгавал сая нэг амь орох мэт. Өрөөний нөгөө хана даган хэвтэж байгаа Өлзий ах бас л халууцаж байгаа бололтой тийчлэхдээ хөлдөө хэвтэх өчигдар оройны уусан сү-жү-ний хэдэн шилийг харжигнуулан унагана. Гэвч түүнд сэрэх сөгөө алга.
Хар дарсанаасаа болоод Жаргалын нойр сэргэлээ. Цагаа хартал үүрийн таван цаг. Нэг цагийн дараа анх ирсэнээс хойш өглөө болгон ёнгинон сэрээдэг цагны сэрүүлэг дуугарна. Зэвүү хүргэсэн тэр сэрүүлгийг сонсохоос жийрхэн унтраа юу гэснээ бас унтчихвал төвөг хэмээн орондоо хөрвөөнө. Тархинд нь өнөөх зүүд бодогдоостой. Хэдийгээр сэрүүн ч гэсэн зүүдээ үргэлжлүүлчих санаатай. Уур нь хүрч хөмхийгөө зуун хий дэмий уухчина. “Урьд нь зөндөө л зүүдэлдэгсэн ингэж айхтар тод томруунаар зүүдэлдэггүй л юм даа. Энэ л лав учиртай” хэмээн санана.
“Арай ч дээ Жоохоноо нээрээ” гэж зүүдэндээ итгэж ч байх шиг. Тэгээд уур нь хүрээд юун унтах бүр хэвтэж ч чадахгүй шинжтэй. Босож усанд орлоо.
Жоохоноо гэдэг нь эхнэр нь. Нэр нь өөр боловч анх эхнэртэйгээ танилцахад тормолзсон алаг нүдтэй жижигхэн хөөрхөн охин байж билээ. Түүнээс улбаалж өхөөрдөн Жоохоноо гэж дуудсаар одоо нэр нь болчихож дээ.
Жаргал хоёр гараараа хана тулан, бүрэн сэрэхийн тулд дух магнай дээрээсээ хүйтэндүү тааруулсан усаар шүршүүлэн нүдээ анин амьдралаа эргэн санахыг оролдовч зүүд нь үнэн мэт санагдаад болох биш. Хурдхан шиг ажилдаа очиж цайны цагаар монгол руу залгахыг хүсэмжлэнэ. Гарч ирээд биеэ арчин зогстол нөгөө гайт сэрүүлэг хангинав. Энэ өглөө сэрүүлэг гайтай мэт санагдсангүй. Харин Өлзий ахад ёстой хэцүү байгаа шинжтэй. Нүд нь аниатай нүүрээ үрчийлгэж ярвайсанаа хөнжлөө толгой дээгүүрээ татаж харагдана. Яагаад ч юм Жаргал яарч байгаа тул
- Хөөе! Өлзий ах! бос бос хэмээн нилээн зандрангуй дуугарав.
- Аа новш гэж. Болчихсон уу? гэж Өлзий ах өндийж суунгаа нүд нь аниатай хүзүүгээ сарлан маажилж, амаа зунгааралдуулан тамшаалснаа
- Хаа яа яа. Ам хамар гэж ёстой хогийн бункер л гэсэн үг. Бохь хийвэл шууд л гашлах байхаа гэсээр жорлон зүглэв. Ах хүү турсикээ өрөөлдөөд татсаныг араас нь харж инээд нь хүрсэн Жаргал “ярина гэж алдаг гар шүү” гэж бодон жуумагнана.
Өчигдөр Өлзий ахын эхнэрээс захиа ирсэн аж. Цайны цагаар түүнийгээ уншаад нөгөө их алиа марзан гэхдээ бас ухаалаг ах маань царай барайгаад үдээс хойшжингоо дуугаа хураачихсан. “Сэтгэл нь л тавгүй болчихлоо доо. Гэр орныхонд нь л нэг юм болохоо байж дээ” гэж Жаргал гадарлан
- Яасан Өлзий ах? гэр орон аав ээж чинь гэтэл
- Миний дүү урдахаа хий. Гар хуруугаа авчихна. Ах нь орой… гээд таг.
Ажлаасаа тараад хоёр шил сү-жү авч байгаа харагдана. Гэрээсээ ирсэн захиагаа үзүүлж байна.
- Би уншаад яахав дээ. Та зүгээр л утгы нь ярьчих гэлээ
- Нээрээ ч тийм дээ гээд санаа алдсанаа
- Манай жанжин өөр хүнтэй болж байгаа юм байхаа. Болж байгаа ч юу байхав. Болчихсон. Бүр нэг гэр оронд орж байгаа гэнэ гэлээ
- Юу гэсэн үг вэ? Та энд махаа идэж байхад танай хүн тэнд… арайч дээ. Ямар амьтан байгаа бол алах юмсан гэтэл
- Аа, нэг гадаад юм байх. Хүүхдүүдэд цаашдаа хэрэгтэй мэрэгтэй ч гэх шиг. Мэдэхгүй ээ мэдэхгүй. Хятад л биш байгаасай. За ямарч байсан ах нь маргааш ажиллаад цалингаа аваад явлаа. Чи миний сүүлийн арван дөрөв хоногийн мөнгийг аваад араас явуулчихаарай. Би Салхид хэлчихье. Салхи гэдэг нь Ким гэдэг менежер нь. Хурдан хөдөлгөөнтэй нэг байрандаа удаан байдаггүй тул Өлзий ахын өгсөн нэр.
Өнөө орой харин уухгүй бол сэтгэл бачуураад нэг л биш гэсээр мань хоёр эхэлсэнсэн. Өлзий ахын яриа хөвөрч эхлээд эхнэртэйгээ хэрхэн танилцаж, хэрхэн хоёр хүүхэдтэй болсон хийгээд өөрөө дээд боловсролоос цаашгүй, ажил гэр гэхээс өөргүй нэгэн байсан гээд л урьд нь ярьсанаа хөврүүлж гарав. Нэг муу байр шиг юмтай болчих санаатай эхнэртээ итгэн итгэн энд ирсэн одоо ч өнгөрч, дашийн шоог болж байна даа гэх. Өлзий ахынхаа сэтгэлийг хуваалцаж дахин хоёр шилийг авлаа. Жаргал нэг их уудаггүй ч өнөөдөр Өлзий ахыгаа бодсон уу нилээн дориун авлаа. Шилнүүд харшилдан өрөөний булан руу өнхөрсөөр. Өлзий ах нэг их урт санаа алдсанаа
- Ерөөсөө бидний амьдрал нэг л биш. Манай улс эх орны байдал ч гэсэн. Юуны төлөө бид ингэж хүний нутагт үйлээ үзэж явнав. Сайхан амьдрах гэсэн бидний буруу юу. Гэтэл ганцхан энэ солонгост биш өөр олон оронд, олон мянган залуучууд явж байна. Явах гэж мөн л олон залуучууд охид хүсэл мөрөөдөл болон суугаа. Гэтэл явсан болгон сайн сайхан байна уу, үгүй л байхгүй юу. Ахыгаа хар.
Чи бодвол манай эхнэрийг буруутгаж суугаа байх. Би ч гэсэн өөрцгүй. Гэхдээ гол гогцоо нь эхнэрт маань байгаа юм биш. Энэ цаг үеийн шуурганд, энэ цаг үеийг туулж чадахгүй байгаад, энэ үед улс эх орноо зөв зүйтэй зохицуулж удирдаж чадахгүй байгаад л байгаа юм. Одоо манай гэр бүл гэж үгүй боллоо. Бид хоёрын амьдрал дууслаа. Хүүхдүүд өнчирч, тэдний маань хувь заяа нь буруугаар эргэлээ. Хэрхэн эргэхийг хэн мэдлээ. Би амьдралынхаа лаахайг хэн нэгэнд тохох гээгүй юм шүү. Цаашилбал зарим сайхан залуучууд хүний газар үхэж үрэгдэж байна.
Энэ одоо юу гэсэн үг вэ Жаргалаа? Чи бид хоёр ч яахав харлачихсан учир энд ажиллаад сардаа саяыг авч байна. Гэтэл цаана чинь гэрээний муусайн залуучууд таван зуухан вонн авч байна шүү дээ. Гэтэл тэдний амьдрал нь ямар байна. Биднээс долоон доор. Гэрээний хүн гэж хорионы хүн л гэсэн үг. Бас болоогүй ээ наашаа явахаас нь өмнө эмнэлэгийн үзлэг нэртэйгээр ангилан ялгана. Манайх шиг ядуу улсад эрүүл хүн цөөхнийг хэлэхүү, эрүүлийг нь шилээд авчихаар цаана нь ямар улс үлдэхэв. Дээх нь үеийнхээр бол малиний адуу л гэсэн үг. Би эдгээр залуусаа муулж байгаа юм биш. Гэрээгээр явуулахад гар бие оролцоод байгаа энэ төрийн хүмүүсийг буруутгаад байгаа юм. Энэ төрд байгаа зарим нөхөд ард түмнийг амар амгалан амьдруулахын тулд зөв бодлого явуулах ёстой атал түүнийгээ хийж чадахгүй болохоороо залуус охидоо харь оронд зарж, өөрсдийнхөө хийх ажлыг хөнгөвчилж байгаа юм. Тэгээд бас хүний наймаатай тэмцэнэ гээд байгаа шүү гээд Өлзий ахын хамар сарталзах нь ингэж амьдарч байгаадаа үнэхээр гутаж байгаа шинжтэй. Тэрээр цааш нь
- Ард түмнийхээ арай гэж олж ирсэн хэдэн цаасыг нь банкны аргаар хурааж аваад л байшин барилга гэж эргэлдүүлээд л эргээгээд бидэндээ шахаад л. Өөрсдөө өдөржин бие биенийгээ нохой гахайгаар нь дуудчихаад, орой нь баар саванд заваарч байх хооронд халаасанд нь мөнгө зүгээр сул орж ирж байгаа юм чинь. Гэтэл үнэндээ ард бидний амьдрал ямар байна. Намайг хар, манай гэр бүл үндсэндээ мөхөж байна. Хүн харахад биднээс өөрөөс нь болж байгаа юм шиг хэрнээ тийм биш байгаа байхгүй юү. Миний эхнэр буруутай ч би буруутгамааргүй байна. Үнэндээ бол гэр орноо олигтой авч яваагүй надад ч бас буруу бий. Гэтэл өчнөөн залуус охид энэ замруу орж байна. Хэдэн гэр бүл тэсэж, хэд нь салж сарних юм бүү мэд гэхчилэн эцэс төгсгөлгүй ярьсаар завилж суусан чигээрээ хойшоогоо уначихсан юм. Тасарч байгаа нь тэр.
“Хөөрхий минь амьдралдаа, хайр дурлалдаа, гэр бүлдээ хичнээн хайртай ч өөрийг нь ингэж хуурсанд гомдсондоо ухаан тасартал уусан нь энэ дээ” гэж хучлагыг нь засах хоорондоо Жаргал бодож байлаа.
Өлзий ахыг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд нь сэтгэлий нь сэргээх санаатай эрчүүдийн хээгүй зангаар - Шөнөжингөө л салтаа саамаа ухчих юм. Хүн ч унтуулахгүй гэтэл
- Өө харлаа тэгсэн үү? За даа хар багын юм даа. Тэгээд ч бадаг шүлэг бичдэггүй, баруун гараараа оролддоггүй залуу нас гэж хаа байлаа гээд л пар пар инээх авч, нүд нь цаанаа нэг гунигтай. Жаргал Өлзий ахыгаа худлаа ч гэсэн инээлгэсэндээ сэтгэл нь жаахан онгоймор болсон.
Энэ бүгдийг бодсоор үдээс өмнөх ажил дууслаа. Ажил эхлэхэд хуурай барьдаг гар нь хөндүүрлэн бадайрч өвдөж байсан ч хэдхэн минутын дараа гарын өвчин нь багасаж халуу дүүгэнэ. Гарын хөндүүрч яахав арилдаг байж. Сэтгэлийн хөндүүр харин тийм амар арилдаггүй ажээ. Цайны цаг болохтой зэрэг л цайгаа ч уулгүйгээр утсаа шүүрэн монгол руу залгав.”Жоохоноо ч байхгүй дээ. За тэр хүү авлаа”
- Байна уу?
- Өө миний хүү юу? Ээж нь бий юу ? Ээж нь урд шөнө гэртээ ирсэн үү? гэтэл
- Тэгээд л би ээжийн утсыг авч байгаа биздээ. Бид хоёр өвөөгийнд хоносон гээд хүү нь
- Ээж! Аав ярьж байна гэлээ. Жаргал энэ хооронд “би юу л болоод байна даа” гэж толгойн манараа арилаагүй байтал утасны цаанаас Жоохоноо
- Байна уу? өө миний хань уу? бие хаа нь гайгүй юу саяхан залгаа биздээ
- Би зүгээрээ гэснээ ээрч
- Зүгээр л чамайг санаад, та хоёр аавынд хоноо юу?
- Тиймээ ээжийн бие жаахан эвгүйрхээд, бид хоёр энд бараг гурав хонож байна.
- Өө харлаа. Тэгээд гайгүй юу?
- Гайгүй ээ гайгүй. Чи минь санаа зовоод яахав.
- Хойшоо манай аав ээж дээгүүр хааяа орж байгаарай даа гэтэл - Бид хоёр хойд аавынд л байна шүү дээ.
- Өө манай ээж өвдөө юү? гэнгээ “би ер нь яагаад л байна даа” гэж бодож амжив
- Тиймээ гэхдээ одоо гайгүй, эвгүй юм идсэн шиг байна. Захаас л нэг жимс авч идсэн гэсэн. Манай энд ч хоол хүнс хүртэл хэцүүхэн л болоод байна шүү. Тэгээд ч манай байрны эзэн байраа засна энэ тэр гээд байгаа. Бид хоёр ер нь энд ирдэг юм билүү гэхэд Жаргал зүгээр л уухайн тас
- Тэг тэг өнөөдөр нүүгээд оч. Би дүүд чамд тусла гэе гэлээ
- Харин чи зүгээр үү? Нэг л хачин яриад байх чинь
- Би сайн сайн. Харин Өлзий ахад базаахгүй юм болоод. За за дараа энэ тухай яръя гээд
- Харин чи наддаа хайртай хэвээрээ биз дээ? гэхэд
- Жагаа минь дээ. Чи минь яасан бэ дээ? Найз нь чамдаа хязгааргүй хайртай. Хүү бид хоёр өдөр тоолон хүлээгээд л байна даа гээд хоолой нь зангирлаа.
- Энэ цалингаа авчихвал бид гурав байртай болчихно. Тэгээд… гэтэл дундуур нь
- Тэгээд л хүрээд ир л дээ. Байртай л болчихвол бусад нь яахав дээ. Гол нь хэдүүлээ цугтаа л байцгаая гээд Жоохоноогийн дуу цаашлан хамар нь шуухитнаж сонсогдоно. Зүүдэндээ итгэж ханиа зовоохоо шахсандаа бантсан Жаргал
- За найзынх нь цайны цаг дуусах нь дараа залгая. Чамдаа хүүдээ хайртай, хайртай үнсье, үнсье гэхэд Жоохоноо туниа муутайхан
- Үнсье гээд таслав.
Жаргал утсаараа шүдээ тогшин хэсэг сууснаа “Би яагаад тэгж зүүдлэв? Муу Жоохоноогоо гомдоохоо шахлаа. Үгүй гэхдээ л тэр муу сахалтай хар юмтай хачин байсан юмаа. Их л тод харагдаад байсан даа. Нээрээ л Өлзий ахын хэлснээр бид ингэж тусдаа амьдрах заяатай гэж үү. Ерөөсөө буцдаг ч юм билүү. Уг нь дахиад хэдэн сар болчихвол байрандаа тавилга авчих юм даа.За за бүгдээрээ л хамт байвал газар унтахад юу нь болохгүй гэж. Энд бараг гурван жил сүүжээ хавтгайртал л газар хэвтлээ. Муудсан л юм алга. Өлзий ахад хэлвэл шооч амьтан чинь авгайгаа хардаад гээд шоолдог боловуу яадаг бол” хэмээн бодолдоо ороогдон явсаар цайны өрөөнд орж ирлээ. Өлзий ах
- Үгүй чи хаашаа алга болчихдог юм бэ? Хоолоо хурдан идээд ажиллахаа бод. Би Салхид бүх явдлаа хэлээд эрт явахаар боллоо. Цаадах чинь хамартаа баас түрхчихсэн юм шиг л ярвагнаад сүйд. Одоо ганц нэг дэлгүүрээр ороод хоёр хүүдээ хэдэн чихэр мэхэрхэн авъя. За орой уулзая гээд яаран гарч одлоо.
Жаргал араас нь харж суухдаа “Яахаараа ингэж сайн хүмүүс нь амьдралд хохирч байдаг байнаа? Гурван жил хамт байлаа. Гэр орон авгай хүүхдээ л ярихаас өөр хүүхэн мүүхэн гэснийг нь би л санахгүй юм. Өглөө харин баруун гар мар гэж солиорч байж ахыгаа зовоочихвуу даа. Дандаа л гэр орноо ярина. Эхнэрээ манай жанжин л гэх. Хөдөлгөөнтэй сэргэлэн хүүхэн бий. Бид гурвыг чирээд л яваа юм гэнэ.
- Танай жанжин хөөрхөн үү? гэхэд зураг үзүүлэнгээ
- Бусдад бол яадгийг мэдэхгүй. Надад бол наран саран л гэнэ. Ер нь бол хүүхэн болгон хөөрхөн. Яагаад гэвэл бүгд нөхөрт гардаг. Нөгөө талаас нь хэлвэл бүгд л борлогддог юм даа гээд л маазрана. Бэлэн цэцэн тэгсэн хэрнээ хошин үгтэй, царай зүс тийм муу биш цэвэрхэн шар царайтай. Харин өмссөн зүүсэндээ нэг их анхаарал тавихгүй, тайл соль гэхгүй л бол өмссөнтөйгөө байгаад байх санаатай. Ном сонингоос толгой салгана гэж үгүй. Өрөөсөн хөлөө чичигнүүлээд л уншаад суудаг. Өөрийнхөө мэргэжилээр эх орондоо ажиллаж чадахгүй байгаадаа сэтгэлээр баахан унадаг боловуу гэмээр санагддаг юм. Гэхдээ сэтгэлээ их барьдаг хүн юм байна даа. Өчигдөр оройхон л тийм байсан хүн чинь өглөө болохоор юу ч болоогүй юм шиг л. Эсвэл надад тэгж харагдах гэсэн юм боловуу. Нэг их уудаггүй юм байсан. Өчигдөр ч нэг татаж өгсөндөө. Арга ч үгүй юм байхаа даа. Амьдрал нь ийм болчихоод байхад сэтгэлээр унахгүй хэн байхав. Би бол ч аль хэдийн сальфетик болсоон. Согтчихоод элдэв юм болохвий гэж болгоомжлоод
- Та ч өнөөдөр явуулж өгч байх шивдээ гэхэд
- За даа ямар нэг их бяр орох бишдээ л гэж суусан”
Өлзий ахыгаа болон өчигдөрийн болсон явдлаа бодож суусан Жаргал гэнэтхэн
“Аан би энэ бүхнээс болоод л муухай зүүдэлсэн байна шүү дээ” гэж сая нэг юм бодож олов. Энэ хүртэл жаргал зүүдэндээ итгэсээр л байсан шиг.
Орой ажил тараад харих замдаа дэлгүүрийн гадаа бууж Өлзий ахдаа нэг цамц, нэг шил виски авлаа. Гэртээ иртэл Өлзий ах баахан новшин дунд хөглөрөн сууна. Юмаа янзалж байгаа бололтой. Гараас нь гарч байгаа юм гэж ер алга. Хий дэмий л ийш нь ч нэг, тийш нь ч нэг хийгээд л эсвэл буцааж гаргаад л суух. Нөгөөдөр өглөөний тийз авсан юм байх. Маргааш үдээс хойшдоо Сөүл ороод нисэх буудал дээр нэг хоносон болоод өглөө нь нисэх гэнэ. Жаргал юмыг нь базааж өглөө. Авсан юмаа өгтөл
- Өө надад яахнав дээ. Харин гэрийнхэндээ бага сагахан юм явуулахгүй юмуу? гэнэ. Гэнэтхэн явах болчихоод хэн хэн нь нэг их дуугарч чадсангүй. Мань хоёр хэдэн жил цуг амьдрахдаа хоёр биендээ бас ч үгүй нилээн дассан бололтой. Тэгэсхийгээд дуу муутайхан хонолоо. Тэр шөнөдөө Жаргал элдэв зүйл зүүдлэлгүй нойр ханан өглөө сэртэл Өлзий ах аль хэдийн босчихсон цай чанаад, гамбир хайрчихаж.
- Та унтахгүй яагаа вэ? үдийн хойно явах байж гэтэл
- Ах нь яахав алгын чинээ газраас алдын чинээ газар очиж арвалзаж тарвалзах гэж байгаа хүн. Харин сүүлийн удаа нэг сайхан цай чанаад өгье гэж санаад л гэх.
Хоёул гамбираа цайндаа хөшиглөн хийж, шоржигнуулан сорж хэсэг сууснаа Жаргал
- Өлзий ахаа би ч гэсэн ерөөсөө буцдаг юм билүү. Гэр орноо ч санаж байна. Орох оронтой ч болчихлоо. Жоохоноо ч ир гээд…гэтэл Өлзий ахын нүдэнд хүссэн цэг дээр нь дарчихав уу гэлтэй оч гялалзаж
- Нээрээ юү? Уг нь ах нь чамд хэлье гэж бодсон боловч чамайг уруу татсан болчих болов уу гээд дуугараагүй юм. Гэр бүл хамтдаа байх шиг жаргал гэж үгүй юм даа. Өвдсөн ч зовсон ч, өлссөн ч цангасан ч хамтдаа л байвал гээд бүр нэг санаа нь амарсан хүний шинжтэй гүнээ амьсгаа авч
- Засаж болдог алдааг алдаа гэдэггүй юм дүү минь. Засаж болохгүй алдаа чинь л жинхэнэ алдаа шүү дээ. Ах нь амьдралдаа алд дэлэм алджээ.
- Та ямар юмандаа алдсын. Таны буруу гэж байхгүй шүү дээ.
- Үгүй ээ миний дүү. Буруутайгаа оллоо гээд алдааг засаж байгаа юм биш. Ах нь авгай хүүхдээ арчлаад төрсөн нутагтаа хүн шиг амьдарч чадаагүйгээрээ хамгийн том алджээ. Тэр хөөрхий хүний бүсгүй үрийг хайрласан ч юм байхгүй харь хүний гар харуулаад. Би олигтой байсан бол миний жанжин юу гэж хүний царай харж суухав. Харь хүний доор хүсэл сэтгэлийг нь хангаж хэвтэх тийм сайхан байдаггүй байхаа. Энэ бүхэн ахынх нь л алдаа. Би бараг засаж чадахгүй л болов уу даа. Чамд энэ бүхнээ хэлэх гэснээ чадаагүй юм.
Хэрвээ чи буцъя гэж үнэн голоосоо шийдсэн бол амьдрал руугаа, аз жаргал руугаа, амраг руугаа, алаг үрлүүгээ буцах л хэрэгтэй. Амьдралд нэг нь алдсан байхад нөгөө нь заавал оносон байдгийм шүү дээ гэх Өлзий ах өөрт нь юу ч тохиолдоогүй юм шиг сэтгэл онгойсон шинжтэйгээр Жаргалыг харж, ямар нэгэн юмыг аварсан мэт нүд нь баяртайгаар гялалзана. Тэгээд
- Тиймээ, дүү минь хоёулаа ээж аав руугаа, эх орон руугаа буцацгаая гэлээ.
Энэ бүгдийг харж суухдаа Жаргал “миний төлөө, манай гэр бүл, миний амьдралын төлөө энэ хүн ингэж л зовж байсан юм байхдаа зайлуул. Өлзий ах та өөрийгөө тос даасан бор талын хүй дарсан шар чулуу. Би талын хүү гэдэгсэн. Үнэхээр л та тал шигээ уужимхан хүн юмдаа” хэмээн бодож суулаа…
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
13 comments:
Yoh, nulims sadaa bolood arai l gej unshij duuslaahsd. Neeree suuliin heden jild olon ch hunii amidral "suirsen" dee. Aldaj baigaa neg heseg ni baihad ahij devjij baigaa ni iluu olon baigaa gedegt l itgej naidahaas uur zamgui met.
Goyo uguulleg boljee. Yalanguya tugsgul ni mash ih yum bodogduullaa. Bayarlalaa.
Vneheer setgel hodolchihloo. Zondoo uillaa. Amidral ingeed ireheerei l aimaar uym aa. Hairtai hvmvvs bie bieneesee hol bh demii uym aa. Bolj l ogbol hamtdaa bh heregtei. Setgel neg l sonin bolchihloo...
hichneen ch olon ail ger ingej hohirson bol gej bodohoos ur uvduj bna.
hamgiin gol ni huuhed l hohirch bgaa. ted unchirch bna. ted eejiigee, aaviigaa sanaj bna. geed...
hamdtaa bh shig jargal alga doo.
Маш сайхан бичлэг болжээ, Өлзий ахаар дамжуулан залуус бидэнд сургамж болгож буй ухаант ахын минь үг юм байна гэж ойлгож байна.
Ард иргэдээ ийм байдалтай болгоод байгаа, үүнээс үүдэн гарч буй олон гэр бүлийн салалт хүүхдийн өнчирөл, цаашлаад үүнээс үүдэн гарч буй гэмт хэрэг...Ингээд үзэхээр үнэхээр тэр сүүлийн үед үзэн ядалт болоод байгаа хятадуудтай, гадаадуудтай холбоотой бүх сөрөг асуудлууд эцсийн цэг дээрээ очихоор монголчуудтай холбоотой болж таарч байдаг нь нууц биш. Тэгээд өөрийнхөө толгой дээрх өт хорхойг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харах үлгэрээр бүх бурууг гадныхнаас хараад байгаа юм. Үнэндээ Монголд амьдрах арга зам үнэндээ алга. Гудамжны хөдөлгөөнөөсөө эхлээд л хүний эсрэг. Төрийн нэр барьсан луйварчид нь татвар төлөгчдийн мөнгөөр харийн казинод тоглон сүйрэл авчирна, хууль сахиулагчид нь алхам бүртээ өөрсдөө хуулиа хөсөрдүүлэн хогийн саванд чихнэ.
Ийм болохоор Энэ нийгэмд ноёлоод байгаа үзэн ядалт нь хятадууд руу биш хятадуудын гай хөнөөлийг нэг хэсгээ болгочихоод байгаа монголчууд руу, да ялангуяа төрийн түшээд нэртэй суувал босч чаддаггуй, босвол сууж чаддаггүй тогоон чинээ гэдэстэй үлгэрт гардаг мангас шиг хүмүүс рүү
чиглүүлмээр байна. Үүний тулд дараа жил болох сонгуульдаа ахин дахин давтагдаад байгаа асуудлыг дор бүрдээ тунгаан үзэж хэнийг сонгох вэ, хэнээр удирдуулах вэ гэдгээ ард иргэд бид өөрсдөө зөв сонгох хэрэгтэй юм. Алаагүй байхад үнэг сайхан гэгчээр бид ахин дахин ийм алдааг харж үзэж залхаж байна. Өлзий ахын хэлсэнээр "...алгын чинээ газраас алдын чинээ газар очиж арвалзаж тарвалзах гэж байгаа хүмүүс шүү дээ бид...." Энэ ишлэл юуг өгүүлж байна вэ? Хэдий алгын чинээ ч алдын дайтай улс эх орноо хөгжүүлээд явж буй улсыг алийг тэр гэхэв, харин алдын чинээ эх оронтой атлаа алгын чинээ хүн амаа өөд нь татаад явах чадваргүй өнөөгийн нийгэм хөөрхийлэлтэй. Яасан ч уужим юм бэ монгол хүний сэтгэл, яасан ч уудам юм бэ дэ монголын тал нутаг минь...
Үнэхэээр гоё ухаарал хайрласан өгүүллэг байна.Ёстой сайхан бичжээ.
иййиийиийий йиийийий бахан уйлахыг шахав.
Saihan oguulleg boljee. Nutgaasaa hol baigaa hun buhend hezee negen cagt nutag orondoo ochij eleg buten amidrah yorool taviya.
Tanii zohioliig bishren unshdag negen baina. Tanii blog tanii umch ch gelee end bichsen nernuud dund /linkuud/ neg muuhai aaligui zambaraagui huuhnii ner tsohij yavah yum. Nana geheer ni tend ochij uzsen chin yu ve? Aih biluu, gaihah ch biluu. Yasan ch muuhai yos surtahuungui yum bichdeg yum. Mongol hel gej meddeg yum uu, ter yer ni. Bur eremdeg zeremdeg aimaar yum bolgood hayasan baih yum bilee. Humuus durgui unshsan ch setgeliig ni boddog yum uu, comment uldeeh yum.
Taniig tiim muuhai yum unshdag gej bodohiig ch husehgui baina. Ta ene linkiin jagsaaltaasaa ter muuhai blogiig hasaarai. Hicheenguilen guij baina.
Hundetgesen
Taniig bishren shutegch, baingiin unshigch Haliun.
Yum bodogduulsan saihan bichleg baina.Online ordoggui uls nom baidlaar tani bichleguudiig Mongold unshdag bol iluu tsar hureetei boloh ni. Amjilt husie.
ene oguullegiig unshsan chin setgel gunigtai bolchloo.
nana gedeg chin od boljee. Sorog PR hiigeed teriig harin ch esregeer sain surtalchilj baih shig baina.
sonirhol torood ter zavaan zambaraagui baliar huuhnii blog ruu harin ch ormoor sanagdaad orj uzlee. ineeseer baigaad taarav. Dajgui goyo blog sanagdsan gej yavaa. dandaa ormoor yum gej bodson.
Ёооё нулимс гарах шахлаа. Миний амьдрал шиг л юм. Харин хариугаа эндээс олчлоо. Маш их буян хурааж яваа хүн дээ та. Амжилт хүсье. Сэтгэлээсээ хүсч байгаам шүү.
HI, zokhiolch zaluu! bi 10 jiliin angiin chin okhin bna, setgel mash ondor bna, mash sain zokhiol boljee, Good luck! Enkzaya.S
Chimgeed mend hurgeerei!
uneheer ene eguullegiig unshsanchin zurhiig min chimchignuulen ewtgechihlee.manai niigem gej yachihsan gazar wee, tsugtaa amidrah geheer oron bair menge tegregn oldohgui, hadmiindaa tolgoi horgodon ah duu terel teregsed bj bie bieniigee tewegsheehed hurgen been heruul temtsel tegeed l bas neg shinehen saihan amidral tegsgel bolno.eswel gadagshaa garaad harlaj zowj zuden heden tegregnii baraa harna.getel ingej ywaa humuusiin zowlon hunii nutagt elsej tsangaj ydarj zudren ajillahaasch iluu eer zuild bh ymdaa... bayrlalaa
Post a Comment