# #

Зүгээр л дуртай

Хундага дарсны ард шүлэг унших дуртай
Хуучин андынхаа хамт худлаа ярих дуртай
Хурын их нүргээн шиг нижигнэтэл инээлдэх дуртай
Хулгайн нүдээр хүүхнүүдийг харах л дуртай
Цагаан өнгөтэй дарсыг шимэж суух дуртай
Цагаан гунигийн хэмнэлийг тэрлэж суух дуртай
Цагаан сартай шөнөөр одод анивчихад дуртай
Цагаан бошинзтой хүүхний хормой нь дэрэвхэд дуртай
Зуны үдшийн бороо зөөлөн шиврэхэд дуртай
Зулзаган моддын доорхи хосуудыг харах дуртай
Зуу зуун дуслаараа чамайг норгоход дуртай
Зулба норсон цамцнаас хөх чинь гэрэлтэхэд дуртай

1997,УБ

6 comments:

byambaa said...

shalba norson huvtsasnii tsaanaas haragdah em ch bai er ch bai hunii huh ih sexy haragdaad bdg yumaa.
hi hi.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Бямбаа-д: Харин тиймээ ах нь тэнд нэг алдчихаад засах хэцүү байх хэцүү л сууна. Мундаг шүү, харчихаад эвтэйхэн шүүмжилж байгаагий нь. Баярлав...

Төрболд said...

Хэхэ дандаа миний дуртай юмнууд байна шд. За за тоглсийн үнэхээр нүдэнд харагдаж байна шүү?

ershuu said...

Хундага дарсны ард шүлэг унших дуртай
neeree l hundaga darsnii ard shuleg yag zohidog yum gsn :)

Anonymous said...

hehe, yasan googoo hoorhon shuleg ve, bas hoorhon eeros.

A.Амарсайхан said...

Зулба норсон цамц

Яа яа. Эротик мөртлөө, тансаг хэлсэн байна шүү.
Бямбаагийн хэлдэг зөв, нээрээ эротик харагддаг юм.