# #

Нэргүй шүлэг

1 Сэтгэгдэлүүд:

. . .
Нэг залуухан хүү
Надад заахаар шийджээ
Тэгээ, тэг
Яагаад болохгүй гэж
Ирж буй чамайг
Явж буй би л ойлгоно
Хориодхон настай чиний зүрхэнд
Хорвоо тэр чигтээ багтаа л биз
Намайг нэг удаа наана чинь явахад
Нар хүртэл ердөө л
Над шиг, хорьтой л байлаа ш дээ
Тэгэхээр дүү минь
Адуу манахаас бусдыг
Ах нь чамаар заалгая . . . Бүрэн эхээрээ...

Нэргүй шүлэг

0 Сэтгэгдэлүүд:

Өчигдөр би зусландаа очив
Өнө холыг мөрөөсөн жаал гөлрөв
Энэ жилийн сүүлчийн цасан дор
Хэдэн хөх яргуй
Эгээ л хүүхэд шиг
Эрхэлж гүйцсэн хэвтэнэ
Хөөрхөн гэж жигтэйхэн
Мөдхөн тэд толгой дараалан хагдарч
Сэтгэлийн мухарт гэгээ цацчихаад
Хаашаа ч юм нисэж одно
Хэдэн хаврын яргуй тэнд буйг
Хэзээ нэгэн цагт би л очиж тоолно . . . Бүрэн эхээрээ...

Нэргүй шүлэг

0 Сэтгэгдэлүүд:

. . .
Цав цагаахан би бутарч бударсаар
Хав хар орчлонгийн өнгийг засав.
Хүн төрөлхтөн өглөө сэрүүтээ
Хүрзээ бариад над руу дайрна.
Хорвоог харлуулахдаа тэд
Хачин бяртай, бас
Хосгүй баяртай.
2014.05.09 Бүрэн эхээрээ...