Сугар тэднийхээс гаран яаралгүйхэн хатируулан явна. Одоо нутгийн айлууд энд тэнд харагдах авч ээжийнхээ хаагуур нутаглаж байгааг мэдэх тул айлаар буухыг төвдсөнгүй. Гэхдээ Сугар голын адагруу явах уу, голын эх рүү явах уу гэдэг салаа бодлын бэлчир дээр тэрээр эргэцэн байлаа. Ямааны мах халуун дээрээ одоо л Дарьзавын гадаа шуугин буугаад баасыг нь шахаад тавьчих хүсэл оргилсоор байгаа.
Эх үрийн зөн гэдэг сонин. Хаа холоос эх үр хоёр алсуураа хоорондоо тэмүүлж байдаг юмсан уу эсвэл Сугар ээжийнхээ сэтгэлийн их орон зайн гортигт нэгэнтээ ороод ирчихсэн үү газар хорох тусам ээж нь бодогдож бараг нүдэнд бүртэгнэн харагдах шиг болж өөрийн эрхгүй мориныхоо жолоог голын адаг руу эргүүллээ. “За за ер нь тэгээд ч хожмоо Дарьзавынд шууд буусан үйлдэл маань өш санасан хэрэг болно биз. Муу ээж маань ч сүүлд сонсохноо гомдох байх” гэж санан, хоёрдож явсан санаа нь нэг тийш шулуудаж морио давирлаа.
Гэрийн сүүдэрт хажуудаа данхтай цай тавьчихсан юу ч юм цойлдож суусан Нургай тэртээ доороос наашаагаа чиглэн яваа хоёр хөтөлгөө морьтой хүнийг хаа нэг саравчлан харсаар юмаа хийж суулаа. Урд шөнө яагаад ч юм олон жилийн өмнө өөд болсон нөхрөө зүүдэлсэнсэн. Донров гэж тухайн үедээ сайхан залуу байждээ. Нургайг хожуу авч суусан болохоос уг нь их багаасаа дотноссон байж билээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд их л буруу замаар явсан. Шорон оронд хадаатай юм шиг л байх тэрээр хэрвээ өөрөө хүсвэл онгорхой юм шиг л хүрээд ирдэгсэн. Энэ байдал сүүлдээ бүр ижил дасал болсон мэт. Нургай одоог бодоход залуухан ч байсан даа. “Одоо нэг ирдэггүй юм байхдаа” гэж хүсэж хүлээхийн тавилангаар бодоход л мэдсэн юм шиг төдөлгүй ирдэгсэн. Тэр нэгэн удаа ирэхдээ нилээд ядруухан харагдаж билээ. Тэгэхэд нь Нургай битүү хөнжилд нь хэвтүүлж байгаад сайхан нитгэрсэн хар шөл хийж, араас нь өөрт нь зориулж хадгалсан шимийн юмнаас халаан даруулж өгдөгсөн. Хөлс нь цутгаад хэвтэж байх хэрнээ л яаж ийж татаж чангаасаар байгаад хөнжилдөө оруулчихна. Олон хоногийн хүлээлт, залуу насны хүсэл гэдэг юунд дийлдэхэв дээ. Хоёул усан хулгана болтол хөлөрчихөөд хөлсийг нь сэвэхгүй гэхдээ хөнжлөөрөө тумлайдан хөлсөө хаттал тэврэлдэн хэвтдэгсэн. Тэгэхэд Донров
- Чи минь ч гэсэн наад хөлсөө сэвчихэв. Хөнжлийн хатгаа гэж нэг аюул бий шүү гээд л үнсэнэ, тэврэнэ
- Би яахав дээ эрүүл саруул гэр орондоо байгаа хүн гэсэн хэр нь улам бүр наалдан
- Донров минь дээ одоо бид чинь залуу улс биш тэр газраа тогтвортойхон байж байгаад нэг мөсөн гараад ирж болдоггүй юмуу. Хүү маань ч овоо болчихлоо. Хааяа надаас
- Манай аав яагаад гэртээ байдаггүй юм бэ? Аав байдаг бол надад хурдан даага унуулж наадамд уралдуулна даа тиймээ ээжээ л гэх юм. Цаагуураа нэхээд л байгаа бололтой гэхэд Донров баруун орон дээр тугдайн унтаж байгаа хүүгээ Нургайн дээгүүр өнгийн харснаа хошуугаа цорвойлгон
- Мнн! миний муу улаан хүү сайн эр болноо гэж хий үнсэхэд Нургай түүнийг шоолонгуй харж
- Сайн эр, сайн эр л гэх юм. Өнөөх нь өөрийгөө сайн эр гээд л энэ голын хэдэн хүүхдүүдийг ширүүлчих гээд байх юм. Донров Нургайг татаж үнсэнгээ
- Муу өвгөн нь чинийхээ энэ эмчилгээнд л нэг сэгхийх юмдаа. Тэгдэггүй бол ч аль хэдийн нөгөө талруугаа дальбийгаа биз. Тэнд ч хүний бие, элэг бөөр уушиг бүр шүд хүртэл унаж дуусдаг газар гэснээ
- За за ийм юм ярьж чамайгаа зовоогоод яахав. Уг нь гарчих юмсан гэж бодох л юм. Гарчихаад чамтайгаа ижил зүсмийн морь унаж хүүгээ дагуулаад нүүр бардам наадмын талбай тойрсон шиг эрх чөлөөтэй байхыг хүсэхгүй хэн байх билээ дээ. Гэхдээ Нургай минь өвгөн нь тэр ертөнц рүү нэгэнт орчихсон бололтой. Урд нь би чамд гарна засрана гэж зөндөө л худал амалсансан. Одоо би наашаа эргэж, нарныхан намайг сайнаар хардаг хөг өнгөрсөн байхаа даа гэхэд Нургай чимээгүйхэн тугдайн нулимсаа арчин сууна. Хүн хүндээ хайрлан дурлах гэдэг хичнээн агуу юм. Донровын ийм байх тусам Нургайгийн хайр түүнийг бүчин авч бөөцийлөн тэврэнэ. Хувь тавьлангийн эрчлээс нэг л эрчээ авчихаараа дундаасаа хэн нэгнийг сугалан гаргах дургүй ажээ. Нулимсаа арчиж суусан Нургай эршүүдхэнээр босож
- За өвгөн минь одоо жаахан дугхийдээ. Марал мичид гарчихаж удахгүй үүр цайлаа. Би ч үнээндээ гарах дөхөж байна. Чи аягүй бол жаахан сэгхийхээрээ нөгөө даалуугаа хөөгөөд явчих байлгүй гэхэд
- Гол нь даалуундаа бишээ. Ер нь энэ нартад босоо байгаагаа л харуулж л байх хэрэгтэй. Гэхдээ энэ удаа гэртээ хэсэг байнаа гээд
- Нургай минь одоо хэвтдээ, хэсэгхэн ч болов дугхийгээд ав гэж билээ. Энэ түүний хамгийн сүүлийг ирэлт байсан юм.
Энэ бүгдийг бодож суусан Нургай нөгөө хөтөлгөө морьтой хүнийг нилээн дөхөж ирсэнийг харж “Ижил зүсмийн хоёр сайхан адуу хөтөлж дээ. Их л холоос яваа хүн юм болов уу даа. Наашаагаа яасан шулуухан явах юм” гэж бодохын сацуу энгэрт нь нэг юм часхийхэд
- Хнг! Энэ муу хальс чинь амь орж байгаа юм шиг яаж байнаа гэж үглээд муу хөхөө гаднаас нь нэг тэмтэрлээ. Тэр зуур нөгөө хүн тугалын хашааны ойролцоо ирэв.
“За за хүн ирж байхад энд суугаад яахав дээ” гэж бодсоор гэрийн хошлонгоос татан босох зуур
- Сайн байна уу ээж? гэх дуун гарч Сугар мориноосоо бууж харагдав. Энэ дуунаар Нургай “үгүй энэ чинь юу билээ, хүү” гэж бодохын зуур нэг харахад Донров шиг, нэг харахад хүү нь ч шиг томоо биетэй залуу эр зогсож байх нь тэр. Тэрүүхэн хооронд ухаан нь балартсан Нургай гэрээсээ түшмэр болтол Сугар амжин эхийгээ тэврэн авлаа. Хэсэг чимээгүй байснаа Нургай нэг их амьсгаа авч
- Үгүй ээ мөн ийм юм гэж байдагаа та минь ээ. Энэ чинь миний хүү юү дээ гээд нулимсандаа хахаж цацан үнсэх гэж тэртээ дээр харагдах нүүр өөд нь тэмүүлнэ. Сугар ээждээ бөхийж үнсүүлэх зуураа
- За ээж тайван бай. Хүү нь байна. Улаанаа байна гэхэд нэг хэсэг мөрийг нь түшиж енгэнэтэл уйлсан эх нь
- За за хүүгээ ирж байхад усан нүдлээд гээд биеэ татаж байгаа нь аргагүй л олон жил хүлээхийн зовлон эдэлсэн эх хүний хат харагдана. Хэдийгээр өдөр бүр цайныхаа дээжийг хүүдээ өргөж, үдэш бүр тэнгэртээ наминчилж, маргааш маргаашаар дамжин хүүгээ хүлээхдээ арван хэдхэнтэй явсан тэр л чигээрээ ирэх юм шиг санан хүлээсэн нь ийм том залуу болоод ирэхэд танилгүй мунгинасан нь энэ. Хатаж ангасан газар бороон дусал чийг төдий болон шингэх адил Нургайгийн нүднээс гарсан нулимс урсаж амжилгүй аягандаа шингэж байх шиг. Жаал тайвширсан Нургай гэнэтхэн ухаан орсон юм шиг
- Сайн яваад ирэв үү хүү минь. Одоо тэгээд тэр газраасаа бүр гараад ирэх нь энэ үү? гэж сэтгэлдээ лавшруулан асуухад
- Бүүр гарсаан ээжээ. Би суллагдсан. Замдаа сайн яваад ирлээ
- Ээ ашгүй минь гэж, ээ гялай минь гэж гээд хүүгээ дахин дахин үнсэнэ.
- Таны бие тэнхээ данги биз дээ? Би ч таныгаа л баахан зовоолоо доо.
- Ээж нь дажгүй дажгүй. Миний хүү хүрээд ирсэн л болж. Ээжид нь үүнээс өөр юм хэрэггүй. Бие хаа ерөнхийдөө гайгүй ээ гэснээ
- Үгүй ээ бас ийм өдөр бас ирдгиймаа гэх нь хүүгээ ирээд байгаад итгэж чадахгүй л байгаа бололтой.
- За байз хүү минь нэг хоолны юм . . .гэтэл
- Өнөөдөртөө яах вэ. Мрагаашнаас болъё. Та ганц гэрээрээ зусаа юу? гэхэд цай оочлох зуураа эх нь
- Өө харин тийм. Энүүхэн доодруу хонио айлд тавьчихсан. Саалийнхаа ганц хоёр үхэртэй л байгаа. Хүн хүч хүрэлцэхгүй, өөрөө ч нас дээр гарчихлаа гэж шалтаглаад уржнангаас нэгдлийн хонио өгчихсөн. Хэдэн адуу чинь цөөрөөд л байдаг сурагтай. Одоо ганц унагатай гүү, ганц нэг шүдлэн, хэд гурван морьд л байгаа байх. Энэ урдруу Давааны өвөрт Халтар Чимэдийн адуунд л явах ёстой. Энэ муу гэр чинь энэ тэрүүгээрээ нэвчээд байх болж. Би хэрээрээ л цойлдох юм ерөнхийдөө муудаа юм болов уу гэж гэрийн эзэнд нь юмыг нь хүлээлгэж өгч байгаа аятай яриагаа таслуулчихгүй гэсэн шиг ар араас нь хөврүүлнэ.
Орой нь ээж нь хүүгээ оронд нь хэвтүүлж нитгэрсэн хар шөл хийж өгөөд хөнжлөөр нь ороогоод духан дээр нь үнсэж
- Хөлөрч мэднэ шүү битгий сэвээрэй. Тэгээд нэг унтчихвал наад хий хуй чинь гарахаа магад гэж аавыг нь асардаг шигээ асрав. Сугар хэдийгээр зүгээр байгаа ч эхийнхээ сэтгэлийг бодон үгнээс нь гаралгүй унтчихав.
Тэрээр гэрээс гаралгүй хэд хонолоо. Тэр хоорондоо нутаг орны сониныг асууж ярилцсаар.
Гол нь Хандаагаа хаана байгаа бол асуучих санаатай
- Данигай гуайнх хаахнуур байгаа вэ? гэтэл
- Бас л энэ голын эхээд бий. Нөгөө муу Должин тэр жил унаад өгсөн. Данигай ч хуучны Данигай биш болсон. Тэр муу охин нь гэж ядарсан амьтан л байгаа байх гэх нь “битгий л түүнд ширүүлээрэй” гэх шиг. Түүнээс цааш тэднийхний талаар Нургай нэг их юм ярьсангүй. Бодвол халуухан байсан бололтой. Хар багын хайрын эзэн нь энэ гол усандаа байгаа юм байна гэж мэдээд сэтгэл нь цадсан юм болов уу Сугар ч нэг их юм асуусангүй. Ямартаа ч гэсэн энд байгаа цагт учир нь олдоно гэж санаад өөрийг бодсонгүй. Хэдэн өдөр гэрээр байсан Сугар гарч ганц нэг айлаар ормоор сангадавч “ямар гавьяа байгуулсан биш дээ” яасан ч гэж айл амьтанаар ороод байх билээ гэж өөрийгөө хорин байлаа. Эх нь түүнийг анзаарав бололтой
- Одоо хүү минь эдлэх ёстой юмаа эдэлсэн юм чинь хүн хараас санаа зовоод яахав дээ. Гарч мал хуйгаа эргэвэл . . . гэхэд Сугар
- Харин л дээ. өнөөдрөөс мордож энэ гол усаараа явж, ганц нэг айлаар буудаг юм билүү
- Тэгэлгүй дээ төрсөн орон газар, нутаг усныхнаараа буулгүй яахав. Гэхдээ хүү минь хүмүүсийн цэврээ арилтал бас ч гэж хугацаа орох байх. Болгоомжтой, үг яриагаа хямгадаж яваарай. Миний хүү ч бас залуугаараа байна. Чиний үеийнхэн гэж юм үзээгүй яахаа ч мэдэхгүй улс энэ голоор олон. Миний хүүг догиож ч мэднэ. Буруу онгиров хэмээн захих нь хүүгээ дахиад алдах вий гэхээс халаглаж байгаа нь илт. Сугар эмээлийнхээ олмыг чангалах зуураа
- Үгүй дээ ээж минь. Одоо нэг хүн шиг байж болох байлгүй дээ гээд мордохдоо
- Нөгөө Дарьзавынх голын эхээд байгаа гэсэн үү? гэхэд Нургай нэг агзасхийснээ
- Тиймээ тэднийх хөндийн эхэнд нутаглаж байгаа гэснээ
- Гэхдээ хүү минь тэднийхээр яаран ороод яахав дээ яваандаа болно биз гэхэд Сугар дотроо “ээж намайг Дарьзавынд очиж бужигнуулаад дахиад хэрэг төвөгт орох вий л гэж санаа нь зовоо юм байхаа даа. Би тэрэнтэй одоо юу гэж орооцолдов гэж дээ. Гэхдээ түүнд амьд мэнд яваагаа харуулж, цаашид амьдрах замд минь дахин чөдөр тушаа болгохгүй байж дөнгөх байлгүй” гэж санан хөдөллөө.
Тэрээр эхлээд Дурдан Данигайнхаар орох хүсэл байсан ч гэнэт очихоор Хандааг цочирдох байх, нөгөө талаар дотроос нь эрийн шийр хатгаад болдоггүй эрсхэн явахаар шийдэж голын эхрүү явлаа . . .
Өвс ногоо шарлаад харгана бударгана хүрэнтээд намрын өнгө оржээ. Харганын гол нь улам ч нарийсаа юу даа гэмээр болж. Тэртээ ар дээр хонины хүүхэд цангинатал дуулах нь сонсогдоно. Тэр хүүгийн дууг чагнан явахдаа яагаад ч юм Сугар өөрийнхөө бүр бага байсан үеээ санав.
Нэгэн хаврын сэр сэр салхитай жиндүүхэн өдөр байсан юмдаг уу. Ээж нь аргаа үүрчихсэн, Сугар ээжийнхээ хормойноос чаргуулдан явж байтал ээж нь
- Ий титгий! яасан хүйтэн байх юм дээ. Бөөрнөөс жиндэж байх чинь гэхэд Сугар
- Та даараад байгаа бол миний нөмөрт талд явах уу гэж билээ. Тэгэхэд ээж нь
- Ишш! миний хүү чинь яасан том хүүв дээ. Ээжийгээ нөмөрлөөд байдаг гээд явган сууж нусыг нь авангаа
- Тэгнэ дээ хүү минь. Миний хүү чинь тэнгэр багандсан том эр болохоор нь хүүгийнхээ нөмөрт ээж нь дулаацаж явах юм шүү гэж байж билээ. Энэ бүгдийг бодон явахдаа “Одоо л муу ээжийгээ нөмөр нөөлөгтөө авч явах цаг маань болждээ. Хандаатайгаа учир явдалаа олчихвол ирэх жилээс Цоохор Доржийнхоос нэг их дутахааргүй гэр барьсан шиг байвал ч мөн . . . гэж явлаа.
Тэртээ доор голын тохойд ганц улиас нь өчнөөн жил Сугарыг хүлээж цөхсөн мэт цаанаа нэг гунигтай харагдана. Сугар замаасаа ялимгүй хазайж модруугаа явлаа. Дөхөөд иртэл доор нь арав нилээн гарсан болов уу гэмээр насны бүстэй бүсгүй хоёр хүүхэд сууж байснаа танихгүй хүний бараанаар жаахан ичмэглэн байгаа харагдав. Сугар
- Сайн байцгаана уу? Дүү нар гэхэд
- Сайн. Та сайн явна уу? гэж зэрэг шахам мэндлээд сандралдан босцгоов. Сугар мориноосоо бууж хөтлөөд, модоо тойрон алхлаа. Их л том мод байх шиг байдаг байсан нь одоо бол тийм ч том биш ажээ. Сэтгэл дотор нь байдаг тэр мод арай л биш шиг санагдан өөр нэгийг хайх гэсэн мэт ийш тийш хараачлан байхгүйг нь мэдсээр байж санаа алдав. Тэгтэл өнөө хүү хоолойгоо засан их л эрдүү дуугаар
- Та хаанаасаа хаа хүрч яваа хүн бэ? Эсвэл мал сурч яваа юм уу? гэхэд
- Үгүй дээ ах нь . . . гэснээ
- Ах нь айл сурч явнаа. Ингэхэд Дарьзавынх гэдэг айл яг аль гэр нь вэ?
- Ногоон ахынх . . . гэтэл охин хүүг нударч байгаа харагдав
- Үгүй ээ Дарьзав ахынх тэр арын хэдэн гэрийн баруун хойд талын сондгойд уу ганц гэр гэхэд
- Аан за за гээд хүүгийн нэр усыг асуух гэснээ “би хэнийхийг нь мэдэхгүй байж энэ хүүхдүүдийн нэрээр одоо яахав” гэж санан мориндоо мордон эргэхдээ модруугаа харлаа. Түүн дээр урт удаан хугацаанд ирээгүй тул ихэд гомдсон шинжтэй нэлмийн ганц нэг навчисаа хаялах нь дуу гаргалгүйгээр уйлах мэт. Гэхдээ энэ мод одоо нэгэнт Сугар Хандаа хоёрын мод биш болсон бололтой. Юм бүхэн улиран оддог жамаар Хандаа Сугар хоёрын хайрын дурсамж хаа нэгтээ холын хол одсон юм байхаа даа. Гэвч энэ мод энэ нутгийн үе үеийн залуусын хайр сэтгэлийн гэгээн гэрч болж байсан нь лавтай.
Хоёр хүүхдийн нэг нь
- Энэ хүнийг таних уу? гэхэд
- Үгүй хараагүй л ах байна хэмээн ярилцах нь Сугарт мөчидхөн сонсогдож “нутгийн дүү нар өөрийг танихгүй байх нь аргагүй юм даа” гэж бодогдов.
Сугар хүүхдүүдээс салж тэртээ арын гэрүүд рүү чиглэлээ. Хурдхан шиг очоод нүүр нүүрээ харалцаад учраа ололцмоор байсан өглөөний тэр эрч салхилж байсан салхи гэнэтхэн зогсчих мэт бүүдгэртэн сааралтах нь сонин. “Миний яг дотоод хүсэл чухам юу юм бол. Би энэ хүнээс өш авна гэж бодож байсан билүү. Зүгээр л ёстой нэг нүүр нүүрээ харж уулзаад . . . гэж бодоод явсан болохоос цаад нарийн учиг нь юун дээр очиж ороохыг бодож байгаагүй бололтой.” гэж олон жил хүлээсэн цаг мөч нь тулж, хойд энгэрийн гэрүүд дөхөх тусам санаа эргэлзэн түүнд үнэндээ хариу үл олдоно. “ Би яг яах гэж явна вэ. Би амьдралдаа дахин алдах гэж яваа юм биш биз. Энэ учирч болох алдаатайгаа учиран уулзах гэж би тэр өргөст торон дотор өдөр хоногийг тоолон хүлээж суусан юм биш биз. Дарьзав намайг бариад авбал би айхгүй л гэж бодож байгаа болохоос яг тулаад ирвэл би яах юм бол. Айхгүй гээд сэгсэрчирхээр дахиад хэдэн жилээр ч сууж магад. Ийм алдаа гаргахгүй гэхээр би зүгээр сууж байгаад зодуулчих хэрэгтэй болноо доо. Хэрвээ тийм юм бол би уулзах гэж явдгийн учир юу юм бол. Муусайн хулгайч нар тэнд засаг цагаанаар даллаж суугаа юм болов уу. Хулгарууд гараад удалгүй буцаад ороод ирдэгийн учир энд цохиж яваа юм болов уу. Наашаа гарахаасаа өмнө яагаад ингэж нарийн бодоогүй юм бол. Гэхдээ надад эндээсээ буцах бодол байна уу. Үгүй бололтой. Би эндээсээ буцаж чадахгүй нь ээ” гэх мэтчилэнгийн элдвийн бодол Сугарын тархинд ороолдон явна.
Харганатын хөндийг уруудсан нарийн шар дагсан сул шороо салхины аясаар хуйрагнаж, наашлах тусам эрчийг авсаар Сугарын хажуугаар өнгөрөхдөө намар цагт баймгүй бяцхан шороон хуй болон түүний малгай, хормойг хөөргөөд өнгөрөхөд өөрийн эрхгүй өрөөсөн гараараа
бүрх малгайгаа тогтоон дарж өнгөрөөв. Гэрээс гарахдаа нилээн эрчтэйхэн гарсан тэрээр одоо бүр аян замын холд морь нь улдсан мэт гэлдрэн явна. “Эхлээд Данигай гуайнхаар ордог ч байж уу” гэж эргэлзсэнээ
- Аа аягүй бол Хандаа, Ногоонтой уулзахыг хориглоод байж мэднэ гэж өөрийнхөө бодолд хариулан хэлээд “Эхлээд энэ нөхөрт улаан нүүрээ үзүүлчихээд дараа нь Хандаатай учир зүйгээ олход шулуун биз” гэж санаа сэтгэл хоёрдуулсан асуудлаасаа нэгийг нь мухарлаж явдлаа жаахан нэмлээ.
Намар цагт мал таргалж, ялаа шумуул ихсэх тул айлууд сэрүүнийг бодож энгэр, дэнж бараадан буйр сэлгэж намаржина. Сугар ганц сондгой гэрлүү дөхсөөр. Хойд энгэрт гэрээс нилээд зайдуу хоёр гуравтай л болов уу гэмээр хүүхэд дагуулсан, хөх дээлтэй бүсгүй аргал түүж явах нь эгээ л дэгдээхэйгээ дагуулсан хөх тогоруу идэш хоол эргүүлэн тонголзон байх мэт.
Уяан дээр хоёр морь уяатай толгой хаялан, сүүлээ хаа нэг шарван зогсоно. Нэг нь нилээн хөл хөнгөн адуу болов уу гэмээр. Нөгөө нь цүдийсэн гэдэстэй хээр моринд дөрөө богинотой, жижигхэн эмээл тохоотой байх нь хонины хүүхдийн унаа бололтой. Сугарыг уяа руу дөхтөл гэрийн баруунтайх морь тэргэн доороос том хар нохой босож ирлээ.
- Нохой хорио гэх дуунаар тав зургаа орчим насны хүү чавхдан ирээд нохойгоо дийлж ядан хүзүүвчнээс нь зуурна.
- Дарьзавынх мөн үү? миний дүү
Үргэлжлэл бий . . .
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
23 comments:
Sain baina uu
Ooriin chin zohioliig shimten unshigchdiin neg bnaa.
Handaa Davizavtai ch hoorhii suuj dee :( Huvi zaya gej
Udahgui urgeljliig ni tavichihval :D
Tnx Amara
TAGM
Ene Nogoontoi ni yag Nogoo Handaa ni suuchihsan baihaaa.... Yoooh byyr neg golooos um tataad baih um....
Bas ehnii unshigch bolson baina shdee bi !!
TAGM
Hyyeee bas tegeeed ENE Handaad bas ene Ulaan zaluugiin hyyhed baih shig bna aaa.... Eee horvoo chi yasan uujim um beeee....
Bum ahaa boliochee, huurhii Handaa ter muuhaitai bitgii suulga l da, tiim yum baij bolohgui shdee, daraagiin hesegiig unshihgui, Sugariin umnuus zurh delberlee shd
үргэлжлэлийг нь хурдлаарай...
Ээ дээ үргэлжлэлийг нь...
амралтын өдрүүд иржийна ш дээ, ээ л дээ...
ee ashgui urgeljleln garchihsan b shd. unshij sanaa amarlaa shd xexexe...
gehde bnshude Handaa arai ch hairtai huniign shorond chihsen enemuu nogoontoi suuchihgui bailguide, yadarlaa yadarlaa gehed hunii oligguitai n suuna suuuchihna gejude arai ch....
daraagiihn hurdan garaasai ...........
Ёооё Сугарт санаа зовоод унтаж чаддаггүй. Нөгөө салгалсан Хандаа нь ногоонтой суугаад хүүхдийг нь гаргачихсан, тэрийг нь харангуутаа өнөөх чинь цөс нь хөөрөөд цохиод авах вий. Аягүй бол нөгөө туниа муут нь үхэж гай болоод мань залуу буцаад нөгөө газраа...
За арай үгүй байлгүй дээ, амьдрал баян шүү дээ, дандаа тийм аз харьсан юм гэж юу байсийн.
Хэхэ байтлаасаа хүний зохиолын үргэлжлэлийг тааж, олон хүүхдэдээ санаа зовсон авгай шиг нойргүй хонодог болох нь ээ хахаха.
Та ч нээрээ хүнийг хар тамхи шиг донтуулж байна шүү. /хаха бас хар тамхи хэрэглээд үзчихсэн айн./
Muu nogoonyg alnaa..
Neeree amraltyn udruud irj baina shhuu.
Ye yasan hecuu yum be?
Ajlaa shuud hayaj guij ireed l unshdag gej baina sh dee. Odoo daraagiin doloo honog hurtel huleeh gej...
Паа! Манйахаар чинь та нар маань бүгдээрээ нүүж ирээд буудаллаад нудлаад зарим нь хоноод буцаад нүүгээд явчихаа шив дээ. Та бүхэндээ баярлалаа. 2 ажлынхаа зайгаар орж ирж харав.
honozuudad eeltei ail yumaa Bun guainh :)
Үйл явдал сайхан өрнөж байна шүү. Олон түмэн минь! хурдал хурдал, дараа дараагийнх гэсээр байтал наад Бум ядраад хөөрхий боллоо. Эв найртай амьдарцгаая гэдэг шиг элдвээр ургуулж бодоод тэвчээртэй хүлээцгээе.
Бум ах уг нь дуустал нь биччихсэн, бэлэн байгаа биз дээ...
Олон ангит кинонд орсон хүн шиг л болж байна. Ай яа яа, өдөр бүр шагайгаастай
Нутаг орноос хол бид чинь нутгийн мэдээ, блог, чамин ховор кино шиг зохиол бүтээлээр амьсгалж байхад чинь юун тэр хор мор, хэвлэж аваад л уншина. Амттай байдаг юм.
Үгүй ээ мөн хүмүүсийн аазгайг хөдлөгөж байнаа....
Лайтай лайтай Халтар царайт хүлээж байсан шиг л байна шт энэ хүмүүс...
Bum ahaaaa, yasan yasan uudgui iiin, yaaaaj guilgah gesiiin, ter heden tugruguu bodood, ene olon hunii setgel metgel yu iiin gejiin uuu ain? hehe, bi sogtuu bish shuu, Bum ahaa hurdal l daa, pls
хүүе ах минь ээ? үргэлжлэл юу болсон бэ? Янз янзаар таасан комент уншсаар байгаад өөрт ч бичих комент гарч ирэхээ болилоо гсн. хэхэ
tiimee, ulaanii xuu..........
eejiin amin ganz xuu.........
amidraliin bux utga uchir xariult ...
Удаалаа даа гэж уурлаж таныг айлгая
Уншихгүй шүү гэж эрхэлж бас нэг үзье
Миний ах блогтоо ирээ
Ухаантай даа миний Бумаа ах
Унага шиг блог уруугаа давхиад ир
Уншигчиддаа өглөг хайрлаа...
Та бүхэнд баатруудтай минь хамт байж сэтгэлээ сэмлэн суугаад би их баярлан хөөрч сууна. Эхлээд 7 хонож байснаа аргагүйн эрхэнд 6,5 гэх мэтээр уруудсаар 4 хоног дээр тогтсон юмаа. Түүнээс үнэд орох гээгүй юм шүү ойлгоорой. Үнэндээ бол би хөөрөөд л байгаа
Post a Comment