“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”
Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.
- Еэ! Ашгүй дээ, ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
- Хэн бэ?
- . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
- Хэн бэ? Чи
- Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.
- Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.
Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь бүх л юмнаас нэлэнхүйдээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм эхүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.
“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”
Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байгаа нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор
- Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.
“Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”
Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .
Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амрсхийв.
“Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”
Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр аньсаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.
“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би үүнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”
Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдүүдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.
Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцасыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажмаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.
“Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцасыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”
Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлл хийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чаддаггүйдээ өөрийгөө л буруутгана. Салаад явъя гэхээр хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахин санах билээ дээ. Өөрийнхөө шанлалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй “жаргалтай” уйлж сууна.
“Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”
Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буурь зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд “Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.
“Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсансан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахин мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”
- За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огисонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж “гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсрахыг хүртэл сургаа биз.
“Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”
Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.
“Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж чамтай амьдарсан. Түүнээс биш шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж чамтай ханилаагүй. Хурдхан шиг энэ балиар юмыг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”
Тэр шал арсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцасыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.
“За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”
Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцасаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь
- Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь тогтож харж байгаад яг том хүн шиг асуулаа.
- Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.
“Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн үзэн байж чадахгүй . . .”
Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.
“Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцасаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”
Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.
- Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?
- Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.
- Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?
- Аанхаан, дуртай шүү.
“Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задлахаас”
Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг нь хараад инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн өхөөрдөн харна.
“Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”
Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.
- Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ
- Аавд өгчихөөрэй гээд бослоо.
- Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?
- Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.
“Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уйчлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”
Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч ундтаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй
- Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас “аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж
- Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад
“Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”
Түүний нойргүй хоносон ядранги нүднээс нь гомдлын ч биш, цөхрөлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг сул нулимс гарч хацрыг нь даган урслаа.
Одоо түүнийг хөндлөнгөөс нь харвал “Аав ээжийн энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.
2009.12.13
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
38 comments:
ийм хувь заяа энд тэндгүй байгаа юу? Бумаа ахаа..
байгаа, би өөрөө асуугаад өөртөө хариулна.
гуниглав, хэсэг дуугүй бодлогшрон суулаа.
бүсгүй хүн шүү дэ, хүний охин үр!!
Hun neeree olon yanz huvirah yumda.
Neg heseg ni arhi uuna, bas neg heseg ni hyyhen ergyylne, zarim neg heseg ni zodno, bas neg heseg ni heterhii yahir eej aav egch geel byh oir dotnii humuusiig ni yzehgyi geel, hyn bolgond zaaval yamar neg ger buliin taagyi uur amisgal baih yum. Boldog bol chi ene hyntei taarna chi ene huntei suu geel taaruulchihdag bol
unen tasarhai bichih yumaa.
amidarliig yaj ingej harj chadaj bainaa.ta bol orchin tsagiin Erdene baavai shuu.
Нүдэнд харагдтал бичжээ.
heden jiliin umnuh manai amidral.. ijiid min l hetsuu bsan bhdaa. odoo medeej uur bolson. gehdee aaviigaa buruutgaj bas chadahgui yum aa.
Үнэхээр сайхан бичжээ...
мм.. энэ зовлон монголын ихэнх гэр бүл дайраад гарсан байдаг байх..
том болоод иймэрхүү зовлонгуудыг хэзээ ч дотны хүмүүстээ мэдрүүлэхгүй юм шүү... (өөртөө хэлэв)
Амор: Бүсгүй хүнийг арай өөрөөр хармаар байгаа юмаа
Анон: Тийм амар юм гэж байхгүй байх өө. Тэгвэл амьдрал өөрөө утгагүй болох байх
Мөнхөө: Баярлалаа. гэхдээ энэ эрхэм хүнтэй харьцуулж болохгүй. арай томдоно
Дэндэв: Харагдсан бол болоод л явчихаж
Анон: Ээ бурхан минь! Эцэг эхийг бид шүүдэггүй юм.
Их хүний хэргийг
Иргэн хүн шүүддэггүй ээ гэж . . .
Гансүх: Хэ хэ. Эхлээд том болох нь чухал шүү. Архины талаар "бодолтой" л явах хэрэгтэй байх. Ялангуяа залуу хүмүүс
ийм амьдралыг мэдэхгүй
гэж би лав хэлэхгүй
Уйлчихмаар ч юм шиг болчихлоо. Хар бараан бүхнийг нь гэрэлтүүлэх хоёр хөөрхөн хүү нь уйлахгүй инээгээд л энэ бүхний ард гардаг гэдгийг мэдрүүлэх шиг.
Амьдарч чадахгүй биесээ хэмлэн яваа хүмүүсийг хараад амьдрал зохиож, айл гэр болно гэхээс битүүхэн айж л явна даа. Хааяа бодоход амьдрал зохионо гэдэг нь аз сорьсон хэрэг ч юм шиг.
sain bna uu and mini. hunii amidral gej yu bilee. anh amidrald hul tavij bhdaa iim arhichin hemeeh heluuleh amidraliig tysyylyychgyi bdag. daanch setgeliin hat tevcheer muugaas bolj yalangyaya mongolchuud mini arhind bur nevterch gyitej bgaa n sanaag mini zovooh yum. unuudur mongold eej aav n arhi uudag l bol 8 nastai huuhduud hurtel arhi uuj bna. jinhneesee uugaad elgee uhaanaa mongoloo geej bna ene bol emgenel gej bodoj bna .
Iim sain ekhner haanaas olox be? Arhichin nokhort byr ataaraxchihlaa..saihan bichjee.
Асо: Монголчууд маань хавтгайдаа л нэг иймэрхүү байна даа одоо
Эрхцас: минь гэхдээ амьдрал шиг сайхан юм байхүй шүү дээ. Иймэрхүү юм болох вий гэж эмзэглээд амьдрал зохиохгүй гэвэл бүр ч буруу болох байх. Гэхдээ дүү тэгээгүй байх өө
Цэцэн-Эрхи: Архи ч яах аргагүй эмзэг сэдэв байсаар байх юм даа хө
Ээбээ: Ийм сайхан эхнэр уг нь маш сайхан хайрын цаах нь талд л бий дээ
...Хажуу газар ургадаг нь хайлаас модны жам юмаа
Харийн газар очих нь бүсгүй хүний заяа юмаа...
Хүний амьдрал эрээнтэй, бараантай байх юм даа. Харамсалтай нь яг үүнтэй ижил хувь заяа манайханд нийтлэг байгаа шүү дээ. Эцсийн мөчид үр хүүхэд үү VS өөрөө юу? Ийм эцэгтэй хүүхдүүд жаргалтай байх уу үгүй юу? Бодох л хэрэгтэй.
Sain bnuu?
tanii oguulel mash ih taalagdlaa. Busgui hun orchlond hairand umbajm umbasan hairaaraa ur huuhdee hairaltiin toloo torson orchlond tordog ym bolhoor bidniigee hairlaarai Halhiin saihan zaluusaa.
Дэлбээлж байгаа цэцгийг дэмий битгий тасдаарай
Дэрвэж яваа охиныг уйлуулж битгий орхиорой
Энхрий цээжийг нь дэрлээд чих тавин чагнаарай
Ээжийн охины зүрх чиний төлөө цохилж байгаа.
Аавдаа ч өгөөгүй халамжийг нь асгаж битгий гомдоо
Амталж байгаа жаргалаа эргүүлээд түүндээ өг.
Хардаж чамайг зовоодоггүй ч харамлаж байгаа чамайг
Хань минь би чинийх гээд духан дээр нь үнс, уужрана.
Хайраар бялхсан харцыг нь чи л ганцхан мэдэрдэг
Халуун дулаан тэврэлтийг нь чи л зөвхөн хүртдэг
Удам залгах үрийг чинь төрүүлж чамд өгөх
Ухаант бүсгүй дэргэд чинь байна, инээмсэглэ эр хүн та
Сайн бичжээ, энэ сэтгэгдлүүдийг хараач, сэтгэлээсээ шүү.
эх хүний сэтгэлээ гэж, сайн бичжээ...
хайр даахгүй хал даадаг орчлоон гэж...
hvnii ohin vriig jargaana gej gerees ni am bardam awj yvchhaad ingej zowooj bgaa hvn ene delhiii door toogoo aldsan. Gehdee amidralaa iim l geed suuh hereggviee. Temts l heregtei. Emegtei hvn bi zowj bn gej boddog ch nadtai adilhan zunduu l hvn ingej zowj bgaa geed l ter vydee taiwshirdag. Ene delhii deer hamgiin teswertei hvmvvs bol emegteichvvd.
Ганчимэг: Бодох л хэрэгтэй гэдэг ч үнэн шүү
Лхагва: Сайхан шүлэг байна. Эрчүүддээ урам их өгч байгаарай
Арсун: Сэтгэлээсээ
Серенада: Эх хүний сэтгэлээс илүү зүйл энэ хорвоод байхгүй дээ
Эбүгэн: Чухамаа чухам. Нугарах тусам нухлан дарах юм даа
Миний орон зай: Эмэгтэй хүний тэвэрийг юутай харьцуулмаар юм дээ. Үнэхээр агуу шүү
Сүүлийн 5 сар таны өгүүллэгүүдээр амьсгалж инээхдээ инээж, нүдэндээ нулимас тунаруулахдаа тунарууллаа. Ажлынхаа зав чөлөөгөөр /хааядаа ажлаа орхиод/ таны баатруудтай найзалж, монголын сайхан нутагууд, гадаад орноор аяллаа. Үнэхээр таатай байлаа. Харин бүгдийг нь уншаад дууссан чинь нэг л хоосорчихлоо. Амьдралд минь ухаарал, бодрол хайрласан таньд баярлалаа. Гуйлт: Та түүхэн сэдэвтэй өгүүллэг /роман/ бичвэл одоогийн залууст их зүйлийг мэдрүүлэх байх гэж бодлоо. Учир нь уншигч болгон таны өгүүллэгүүдийг уншаад нүдэнд харагдтал гэсэн нь үнэн бөгөөд өнө эртний монголын ахуй амьдрал,манжийн дарангуйлалд байсан бидний өвөг эцэг, хувьсгалын өмнөх ядуурал, хоосрол, нэгдэлжих хөдөлгөөн гээд л залуусын өөрсдийн сэтхүйгээр олж харах тэр бүхнийг бичиж болохсон болов уу. Жич Номинчимэд гуайн блогоос таныг мэдэж авсан юм шүү. Таныг хүндэтгэсэн Золоо
Золоо: За урам хайрласанд маш их баярлалаа. Нэг их айхтар түүхэн ч юу байхав өөрийнхөө уншиж мэдсэнийг эргүүл тойруулаад бидний өмнөх үеийнхний тухай юм бодоод л яваа. Манайхаар орж гарч байгаарай. Удахгүй шинэ оны эхээр миний ном гарнаа. Шинэ оноо сайхан гаргаарай
Манай Бумаа мундаг шүү. Яг үнэнийг олж харна. Сэтгэл зүй мэдэрнэ гэж лайтай. Чи шүү!
áè òýãæ ¿ð õ¿¿õäýý áîäîîä íàñààðàà õ¿íèé Ẻëæèñ öýâýðëýæ íîéðã¿é õîíîæ ÷àäàõã¿é áàéõ àà
àéìøèãòàéí, á¿ð àéìààð ñàíàãä÷èëàà
øºíº ñîãòóó èðäã¿¿ ààâäàà, ãàíöààðàà óéëäã¿é ýýæäýý, èéì àìüäðàë ¿ç¿¿ëýëã¿é ºñãºñºíä íü õàðèí áàÿðëàìààð
ай даа.. яаг л ингээд л гомдсон ч гэсэн эргэээ д л уучлаад байдаг юм шиг байгаам даа..
эр нөхөр нь ухаарч ойлгох биз ээ л гэж бодмоор санагдчихлаа..
Эхнэр хүн гэж...Толгой хагаравч тоорцог дотроо гэж л бүхнийг өөртөө үүрсээр, нөхөр шигээ ууж уур бухимдлаа гаргаж даанч чадахгүй, их бодож л угаалгын өрөөндөө сэмхэн уйлна. Уйлах нь хүртэл хязгаартай. Салчих л хэрэгтэй ш д гэж бид ам дүүрэн хэлдэг ч, энэ эхнэр шиг л үр хүүхэддээ, согтуу ч гэсэн ханьдаа, өдий хүртэл хамгаалж ирсэн гэр бүлдээ, магадгүй гэсэн найдвартаа хоргодон таталддаг биз.
Баярлалаа танд. Үнэхээр өөрөө эмэгтэй хүн юм шиг л мэдэрч бичжээ.
sain bnuu shine onii mend iim saihan ertsuntsruu rj irsendee taatai bnaa uilan uilan unshchihlaa
hi. nomoo gargasand bayar hurgie. ih l huleesen dee...
Хүний охин үр бүр ийм тавилан туулдаг бол хэцүүеээ. Гэвч энэ хүнд амьдралын нугачаанд ороод ирэхэд хэн нэгний хань болж амьдрана гэдэг аймшигтай санагдана. Эцэст нь ийм болуул гэсэн бодол цээж зурна . Аймшиг ...
Эр хүн бүр эр хүнээрээ л үлдээсэй
Амараа: Баярлалаа
Тунгаа: Бурзайчихаж
Сайхан санаа: Ухааны дээд уучлах гэдэг. ЭНэ бүсгүйг нөхөр нь ойлгох байх өө. Эрчүүд ч бас ухаантай шүү дээ
Фрий стайл: Уг нь бол энэ бүсгүйн зөв л дөө. Зарим хүн хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг хүн, хүнд яриад л , зарлаад л ...
Ийм амьпрад хэцүүгийн хувьд хэцүү ч, хэцүүгийн цаана жаргал байж л байгаа. Хүмүүс гэдэг чинь ухаантай шүү дээ. Бүсгүйчүүдийнхээ тэсвэр тэвчээрийг л гаргах гэж хэн нэгэн нөхрийг жаахан хэтрүүлсэн юм
Шулга шаазгай: Баярлалаа. дахин ирээрэй
Туки: Баярлалаа
Луза: Амьдралд юм юм бий. Гэхдээ ийм байх вий гээд амьдралыг эхлэхгүй байж болохгүй л дээ. Хайр гэдэг агуу учраас хүссэн хүсээгүй нэг л өдөр амьдрал эхлэнэ.Амьдрал ч сайхан шүү
iim l amidral olon biidee.nudend haragdtal saihan bichih yumaa ta
eregtei hun atlaa emegtei huniig yaj ingej mederch bichdeg bnaaa? uneheer gaihaltai yumaa. nulimsaa zalgilan baij unshlaaa. uneheer goi bcihjeee.
Таны өгүүллэгүүдийг унших үнэхээр дуртай . Үнэхээр гоё бичих юмааа
та их сэтгэл хөдлөм өгүүллэг бичих цааш нь бичээд л байгаарай бид уншаад л уяраад л байя
сайхан өгүүллэг байна. таны нэлээн хэдэн өгүүллэгийг уншсан. даанч сэтгэгдэл үлдээж амжихгүй л яваад байна хэ хэ хэ. гоё гоё өгүүллэг олныг бичээрэй
iim ued eejiigee l ih orovddog.aavdaa itgeseer l bsan gehdee l ... hunii amidral aa gj entr kk aimar tom hun shig kk
2 жилийн өмнө олж орохгүй яав даа,энэ блогт. олж уншихгүй яав даа,энэ өгүүллэгийг тэгсэн бол нөхөртөө уншуулах блаа.ухаарах бсан болов уу. одоо бол өнгөрсөн би тэсч чадаагүй
Õ¿íòýé ñóóãààã¿é áàéõäàà ñîãòóó ýð÷¿¿äèéã õàðàõààð õýí èéì õ¿íèéã òýâýð÷ õýâòäýã áàéíà ãýæ æèãøäýã áàéëàà. ͺõºðòýé áîëñîí õîéíîî øºíºæèí ÷èìýý ÷àãíàí, íºõ𺺠ãóéâàí äàéâàí îðæ èðýõýä ñýòãýë àìàðëèí, õ¿éòýí áèåèéã íü õàëóóí áèåèéí èë÷ýýð äóëààöóóëàí òýâýð÷ àâäàã ñàí. íºãºº õ¿ðýõã¿é áàéñàí íîéð íàìàéã á¿ðõýí íàì ñàéõàí íîéðñäîã ñîí.
Миний ээж үүн шиг амьдралыг тэсээгүй. Айл гэрийн амьдрал эмэгтэй хүний ухаан дээр тогтдог гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ дундаршгүй тэвчээрийг ухаан гэж би боддоггүй. Тэвчээрт ч хязгаар хэрэгтэй. Бодрол
Post a Comment