- Охиныг нь авна гэнэ
- Хүслэнг үү?
- Тийм. Гол нь охиндоо ч биш. Кафед нь болоод байгаа байхгүй юу Охиныг нь үрчлээд авчихвал тэрний эзэн болно гэж тооцоолсон хэрэг.
- Тэр том үйлдвэртэй хүн тэр муу жаахан кафегаар яах гэсэн юм болоо?
- Үгүй ээ, харин тийм л шуналтай болсон байхгүй юу. Бүр авах идэхийн дон. Би түүнд зөвшөөрөөгүй юм. Анх талийгч кафегаа өөрийн болголоо гээд бид хэд сууваа даа. Тэгээд дараа нь би Надмидад манай Сувдаа мөн сүрхий юм. Өөрийн гэсэн хөрөнгөтэй болчихлоо. Тэгээд бид гурав жаахан хөөрөөд суучихсан гэсэн чинь л юун сүртэй юм. Тэрийг ямар хөрөнгө гэдэг юм. Миний машин ямар үнэтэйг мэдэх үү? Ийм хоёрхон машины мөнгө цуглуулчихаад хөрөнгө гэлээ гээд л баахан ихэрхэв. Тэгэхээр нь ийм юм ойлгохгүй байхдаа яадаг юм. Чи ямар тэглээ гээд хоёр машинаа зэрэг унаж чадах биш гээд хэлчихсэн чинь уурлаад тэр шөнө намайг ээрч өдсөөр байгаад хэрэлдэж байгаа юм даа.
- Ямар ичдэггүй юм бэ?
- Ичих ч бүр өнгөрсөн. Сүүлдээ охиныг нь авъя гэж хэл гээд, би үгүй гэсний төлөө зодуулав. Зодохдоо аль хүн харахгүй суга цавь, гарын дотор талаас чимхэж, базна. Тэгээд намайг хашгирах гэхээр ам таглаад дарчихна. Хоёр хүүхдэдээ сонсгохгүй гэж тэр.
- Аан, тэгээд чи бүр нэг хэсэг хачин болчихсон юм байна ш дээ.
- Сүүлдээ бүр та нартай уулзахаас халшираад, хоёр хүүдээ ч хэлж чаддаггүй. Гэрийнхэндээ хэлэх гэхээр манай хоёр дүү Надмидаас хэдэн төгрөг зээлчихсэн байдаг. Ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болсон. Та нар бод л доо. Нарийн бичгээ хүртэл талийгчийн кафе руу явуулж судлуулсан байгаа юм даа.
- Зэвүүн муу новш вэ?
- Тэр ч бүү хэл нөгөө солгой Аюуш гэдгийг хүнээс асуулгасан гэсэн.
- Аан тийм, дуу хураагч дээр нэг тийм юм байсан шүү. Ингэхэд тэр яаж Аюушийг нь мэддэг юм? гэж намайг асуухад
- Би л нэг удаа хэлчихгүй юү дээ. Хөөрхий, Сувдааг маань тэгж зоддог байсан гэнэ. Тийм балиар хүн энэ орчлонд бас байдгаа гээд түүнд яриад байсан чинь харин яг хажууд байж байсан байдаг байгаа. Тэгээд сүүлд талийгаач дээр өөрөө очно гэхээр нь би түрүүлж очиж битгий өгөөрэй Сувдаа минь. Манайд л охиноо өгч болдоггүй юм шүү. Надмид кафег чинь үгүй хийгээд охиныг чинь гудамжинд хаячихаасаа сийхгүй хүн гэж хэлэхэв дээ. Талийгаач бүр итгэддэггүй. Тэгэхээр нь хамаг хувцасаа тайлж бүр хөх няц болсноо үзүүлсэн ш дээ гээд Анхмаа уйлах гэснээ нулимсаа цааш нь залгилаа. Тэр сүүлийн хэдэн сарын дотор нулимсаа тэвчиж сурсан бололтой.
Энэ бүхнийг сонсож суухдаа өнгөрсөн хугацаанд хоёр найзын минь амьдралд чухам юу болоод өнгөрснийг ойлгож зогсохдоо өөрийгөө мөн ч өчүүхэн байна даа гэж бодлоо. Би ер нь ямар гээчийн амьтан юм бэ бүү мэд. Би тэдний хажууд үнэхээр юу ч үзээгүй байлаа. Зөвхөн талийгаачийг өөртөө хүүхдээ өгөхгүй нь гэж гол гонсойсондоо Сүхээг үзэн ядаж, орчлонд ганцхан өөрийгөө аз заяагүйд тооцон ганихарч, өөрөө өөрийгөө л өрөвдөж, өөрөө өөртөө зовлон зохиож явсан байлаа. Гэтэл найзууд минь нэг нь үхэлтэй, нөгөө нь амьдралтай тэмцэж явсан байна шүү дээ. Анхмаа үнэхээр гайхалтай тэвчээртэй бүсгүй юм. Хүслэнгийн төлөө, түүний ирээдүйг буруу хувь тавилан руу оруулчихгүйн төлөө бараг шөнө болгон зодуулж, нүдүүлж, зулгаалгаж байсан байх юм.
- Наад нүүр ам чинь бүүр . . .
- Одоо овоо гайгүй болчихоод байгаа нь энэ. Талийгаачийг өнгөрсөн орой намайг бүр нэвширтэл балбасан ш дээ. Овоо хүнд харагдахгүй газар зоддог байснаа тэр орой хамаагаа алдсан. Бодвол эцсийн боломж нь ингээд дууслаа гэхээр тэгсэн байх
- Чи яаж тэсэв ээ?
- Тэсэх ч гэж дээ. Би чадахгүй ээ, чадахгүй араатан минь гэж хэлснээ л санадаг. Нэг сэрсэн чинь хоёр хүү маань нүүрэн дээр нойтон алчуур тавьж байсан. Бас болоогүй ээ хүү маань манай дүү нар луу ярьсан байсан. Тэр хоёр ирж бид гурвыг авсан.
- Ирсэн үү? тэр араатан, чиний араас . . .
- Ирсэн. Ажил дээр хүний амь яригдаад байхад чи энүүгээр ингэж маяглалаа. Дүү нарыг чинь өрөнд бариулж, шоронд хатааж дөнгөнө шүү би гээд өнөө л хэлдэгээ хэлж байсан гэтэл Сүхээ сая нэг ам нээж
- Тэр одоо тэгж чадахгүй. Чи сална гэж шийдсэн бол шүүх эмнэлэгт очиж акт гаргуул. Тэгээд гомдол гаргаж салах өргөдлөө өгч болно. Харин би тэр ажлынх нь хүний ар гэрийнхэнтэй уулзана. Болороо Хүслэнгийн ээж болж байгаагийн хувьд талийгаачийн өмнөөс гомдол гаргаж болно. Дуу хураагчид бичсэн хэсэг нь хуулийн өмнө нотлох баримт болохгүй ч үндэслэл болж чадна. Ер нь тэгээд иймэрхүү хүмүүс ихдээд ирвэл бид яаж тайван амгалан амьдрах юм гэлээ.
* * *
- Хөгшөөн! Хэд хоног наад бичиг цаасаа завсарлахаас болохоо байлаа гэж өвгөн хэллээ.
- Юу . . .? Яагаад билээ? Мөдхөн дуусах гэж байхад . . .
- Манайх нүүх боллоо. Дараагийн долоо хоногт. Манай байрныхан аль хэдийн нүүгээд эхэлчихсэн шүү дээ. Одоо бидний ээлж болоод байна. Гэр орныхоо юмыг эмхлүүлэхгүй бол болохгүй нь. Манай новш гэж яасан ч их юм гэж байна.
Нээрээ, манайх нүүх болжээ. Тэгээд л нэг жаахан ухаан орж гэр орноо янзаллаа. Нэг байрандаа удсан болохоор айлын новш гэдэг өдөр хоногоор хураагдаж байдаг юм хойно манайх хэрэгтэй, хэрэггүй юмаар дүүрсэн байв. Хэдэн өдөр ноцолдоод, хүргэдүүд машин олж ирэх тэр өдөр л арай гэж гайгүй болов. Хүүхдүүд бужигналдан юмаа зөөсөөр байр маань хоосорлоо. Хоосон болохоор бараг амьсгаа хүртэл цуурайтна. Гадаа нарны элч хариад намрын шинж бүрнээ орж. Мөдхөн моддын навч хаялах шинжтэй. Цаг нь ирж байгаа хойно тэгэхээс яахав. Машинд суун явахдаа хуучин байраа эргэн, эргэн харсаар булан тойрлоо. Цээжинд үл мэдэг гуниг хуйргансаар байх ажээ.
* * *
Удалгүй бид Хүслэнгээ өдрийн цэцэрлэгт өглөө. Хүслэн маань баярлаж байгаа гэж учир алга. Өдөр болгон гэртээ харьдаг байх нь охины минь мөрөөдөл байсан шиг байгаа юм. Гэтэл тэр мөрөөдөл нь биелэх агшинд өдөр бүр хамт байхыг хүссэн ээж нь байхгүй болчихсон байдаг. Орчлон хорвоо гэдэг угаасаа нэг хүслийг биелүүлэхдээ нөгөө хяслыг бий болгодог юмаа даа янз нь. Гэхдээ би Хүслэндээ яг ээж шиг нь байхыг хичээсээр ирсэн. Тийм ч байж чадсан гэж боддог юм. Энэ нь нэгд, найзынхаа өмнө хүлээсэн үүрэг, хоёрт гэвэл Хүслэн маань миний охин шүү дээ. Одоо энэ том охин маань юм шүү дээ. Нэг өглөө би охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр алхаж явтал Хүслэн
- Нөгөө, нөгөө . . . Сүхээ ах нь ирж байна гэлээ. Хартал Сүхээ гудамжны нөгөө талаас гүйсээр ирж амьсгаагаа дараад надад нэг хайрцагтай юм гаргаж өгсөн нь сүйн бөгж байсан юм. Амьдралдаа ийм юм авч үзээгүй. Кинонд л ийм юм байдаг гэж бодож явсан би бүр сандарч орхив. Сүхээ
- Аав чинь байсан бол өдийд “Засаж болдог алдааг, алдаа гэдэггүй юм” гэж хэлэх байсан байх. Тэгэхээр Болороо минь надад нэг боломж өгөөч гэсэн юм. Яг л кино шиг. Би бөгжийг шууд авч чадсангүй. Цээжинд нэг л сайхан гэгэлгэн цагаан аялгуу хадах шиг. Баяр ч төрөх шиг. Гэхдээ би юү гэхээ хэлж мэдэхгүй байв. Хүслэн намайг харж зогссоноо
- Болороо эгчээ авчихаач, Сүхээ ах нь гуйгаад байна ш дээ гэхэд нь сая нэг ухаан орж
- Ямар сонин газар, ямар сонин цагаар өгдөг юм бэ? гэхэд тэр
- Харин ч зөв үе. Одоо яг өглөө болж байна. Бидний амьдрал өглөө шиг эхэлж, нар шиг мандвал сайхан. Энэ гудамжаар ажилдаа яаран, яаран яваа хүмүүс шиг амьдрах чин хүсэл бид гуравт гурвууланд минь байгаа гэсийм. Тэр ухаалаг мөртлөө сэтгэлийг минь урвуулах увидастай үг хэлж зогссон залуу чинь одоо энэ манай өвгөн шүү дээ. Энэ өдрийг хэзээ ч мартдаггүй юм. Яаж ч мартах билээ дээ. Бид гурав цааш хөтлөлцөн алхлаа.
Хүслэн цангинасан дуугаар
- Тэр манай хуучин цэцэрлэг гэж замын эсрэг тал руу заав. “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай тэр байшин руу нэгэн ээж хүүгээ хөтлөн хоцорсон бололтой гүйж ирснээ хаалга балбаж байв. Цэнхэр халаадтай бүдүүн багш хаалгаа тайлж байгаа харагдана. Тэр бас л уурлаж байсан байх. “Ганц Сувд” кафе маань онгойж үйлчлэгч үүднийхээ хогийг цэвэрлэнэ. Хажуугийн нотариатч үүдээ нээчихсэн бидэн рүү даллаж байв. Тэр өглөөг би ямагт бодож явдаг. Нэг л тийм амьдрах итгэл, сэтгэл, хүсэл нэгдсэн өглөө байсым. Ер нь бол бид гурвын өглөө байсан даа. Сэтгэл цадах гэдэг сайхан юм билээ. Хүслэн
- Нөгөө, нөгөө . . . шинэ ангийн хүүхдүүд намайг аавгүй, аавгүй гэж шоолохгүй тэ? гэхэд Сүхээ
- Үгүй дээ охин минь, Одоо чамайг хэн ч дахиж тэгж шоолохгүй гэхэд Хүслэн
- Бас ээжгүй гэж дуудахгүй. Яагаад гэвэл ээж миний чихэнд “Миний охин Болороо эгчийгээ “Ээжээ” гэж дуудаж болно гэж хэлсэн” гэлээ.
Миний хамрын угаар шархираад явчихлаа. Тэр, сүүлийн өдөр талийгаач Хүслэнтэй уулзахдаа охиныхоо чихэнд тийм л юм шивнэж байсан байж шүү дээ. Эх хүний сэтгэл гэдэг ямар агуу юм бэ?
Өвгөн бид хоёр охиндоо хачин их хайртай. Хайргүй байхын ч аргагүй. Бид хоёрын амин зүрх юм шүү дээ. Тэгж их хайрласны хариу юмуу, Хүслэн минь булган сүүлтай байж ерөөсөө зургаахан сарын дараа бага охиноо олсон юм. Ёстой гайхамшиг гэж л тэр байлаа. Хувь заяа гэдэг тийм, ийм гээд хэлчихэж болдоггүй зураг юм шиг байгаа юм. Магадгүй би зөвхөн энэ хүнээс л хүүхэдтэй болох хувьтай байсан байх л даа. Энэ охиноо би бурханы хишиг гэж боддог. Ер нь ч тийм. Харин өвгөн маань түүнийгээ талийгаачийн сүнс хэмээн бодож “Сувдаа” гэдэг нэр өгсөн дөө.
- Яагаад ийм нэр өгвөө? гэж асуухад
- Чи биднийг дуусан дуустал манай гэрт энэ нэр дуудагдаж байг гэсийм.
Тиймээ, энэ нэр манайд дуудагдсаар л байна. Хэдэн жилийн дараа кафегаа буцааж орон сууц болгосон. Ахлах тогооч маань яг ижилхэн үйлчилгээтэй кафег өөрөө нээсэн байсан. Тэр, энэ бүгдийг Сувдаа эгчээсээ сурсан юм шүү дээ гэж хэн хүнд хэлж, ярьж явдаг гэсэн. Хүслэн маань тэр үеийн миний байранд, Сувдаа маань тэр үеийн өвгөний байранд тус тусдаа амьдарцгааж байна. Харин энэ байрандаа өвгөн бид хоёр өдий хүртэл амьдарч байна даа. Одоо л хэзээ мөдгүй нураах болчихлоо. За за өөрийнхөө амьдралд тохиолдсон хамгийн эмзэг, хамгийн сайхан, хамгийн торгон хэсгээ бичлээ.
* * *
Өчигдөр бид Хүслэнгийн олсон түрээсийн байранд нүүж ирлээ. Өнөөдөр өвгөнтэйгээ очиж байрыг минь нураахыг харлаа. Дээрээс нь эхлээд тракторын том шанагаар татаад нурааж байна лээ. Тоос шороо бужигнуулан нурж байгаа байшин маань яг л уйлж байгаа юм шиг санагдсан. Манайх нэг давхар болохоор хамгийн сүүлд нурж таарав. Цонх нь наранд гялтганаад яг л надаас нэг юм гуйгаад байгаа харц шиг өрөвдөлтэй. Нэг мэдсэн чинь өвгөн маань
- Хөгшөөн! одоо уйлаад яахав. Оронд нь цоо шинэ байшин барьчихна гэж аргадлаа.
Тийм дээ. Тэнд цоо шинэ байшин баригдаж, цоо шинэ амьдрал, цоо шинэхэн түүх эхлэнэ. Би түүнийг гарцаагүй мэдэж байна. Гэхдээ мэдээж хүний л түүх байх болно.
Эртээдхэн нэг өдөр намайг
- Шинэ байраа яах вэ? гэж асуухад өвгөн
- Тэр чинь эзэнтэй шүү дээ гэсэн. Тийм л дээ. Энд Хүслэн минь амьдарна. Сувдаа минь охиноо ямар хүн болж, үр удам нь ямархан түүхтэй, эцэг эхийнхээ гал голомтон дээр хэрхэн амьдарч байгааг тэндээс харж байгаа. Хэзээ нэгэн цагт би ч гэсэн тэнд очно. Тэгэхдээ найз нь чамдаа бүгдийг ярьж өгнөө . . .
* * *
Би дурсамжаа бичээд дуусчихлаа. Гэхдээ хүүхдүүддээ бараг уншуулахгүй байхаа. Тэд маань өөрсдийнхөө жамаар амьдарч, өөрсдийнхөө дурсамжийг бий болгох болно. Бидний дурсамжаар тэд маань амьдрахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бичсэнээ урчих л байхаа даа . . . Би амьдралд хайртай. Гэр бүлдээ, хүргэд, охидууддаа, зээ нартаа бас өвгөндөө хайртай. Тэр дундаа энэ бүгдийг надад бэлгэлсэн найз Сувдаадаа бүр ч их хайртай. Хүмүүн бид хайраас хайр дамжин амьдардаг юм байна . . .
Тэтгэвэрт гарсан жилийн хавар, зун, намар.
Төгсөв. Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2012 он
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
70 comments:
За ингээд дууслаа. Сэтгэл нэг л хоосорчих шиг. Энэ блогийг хөтлөөд одоо 6 жил болох гэж бна. Урд ер ийм мэдрэмж төрж байгаагүй юм. Гэтэл нэг л хачин. За энэ ч яахав. Ямар ч байсан энэ туужийг уншсан бүх хүмүүсдээ баярлалаа. Харин одоо нэг гуйлт байна. Энэ туужийн тухай сэтгэл дундуур байгаа, зарим хэсэгт нь ингэвэл яасан юм бэ? гэсэн санаа оноогоо хэлмээр байгаа, бас нөхөрсөг зөвлөгөө өгөх хүн миний энэ t_bumerdene@yahoo.com хаяг руу илгээнэ үү? гэж хүсэж байна. Жишээ нь: Франк маань Сувдаагийн сэтгэл хөдлөл ил биш бна гэж байгаа. Энэ ч зөв. Гэтэл би аль шугамаа барив гэдэг их сонин. Харин Сүхээ их бүдэг бгаа юм шиг санагдаад байх юм. Та нар юу гэж бодож бна?
Аан тийм, туужийг уншсан Монголд байгаа уншигчид мэдэгдэнэ үү? Хэрвээ хэд хэдэн хуруу дарагдахаар байвал амьдаар уулзах санаа байна. Сүртэй архи дарс, зугаа цэнгээн гэхгүйгээр. Зүгээр л энгийнээр. (хэ хэ амьдаар нь ч юув дээ.)
Баярлалаа таньд. Уйлаад уншаад дуусгав. Сайхан бичих юмаа. Мэргэжлийн хүмүүс нь шүүх байхаа даа. Над шиг энгийн уншигчдад бол энэ чигээрээ л байвал амьдралд ойр бодитой санагдаж байна. Дараа дараагийн уран бүтээлд тань амжилт хүсье.
Bi Mongold baigaa tanii unshigch. saihan oguullegiin ereld hataj baigaad tanii blogiig sanamsargui olson yam. ooroo todiigui naiz huuhnee tanii zohioliin amtand oruulsan. tand mash ikh talarhaj yawdag. ene tuujiig tani huleej yadan unshaad duusgalaa. bayarlalaa.
Ойрд ном зохиол уншаагүй байсныг хэлэх үү ? Өөрийн чинь өгүүллэгийг сэтгэл даран уншиж суулаа. Үнэхээрийн гайхалтай өгүүллэг болжээ ? Цаашаа улам илүү сайхан өгүүллэгийг нийтлээрэй. Таньд амжилт хүсье
Таны зохиолуудыг уншдаг. Ихэнх нь маш их таалагдсан.
Би УБ-т байдаг. Уулзалтанд оролцох хүсэлтэй байна.
Sain bna uu, ene udur-n mend! Bi 7 honog-n umnu sanaandgui ene blog ru orchihson, sonirhood unshaad baital olloo Site deer haaya taaralddag yum boduulsan uguulleg-n ezen-niih gedgiig medlee. Tegeed unuudriig hurtel blog anh neesen udruus ehlen buh zohiol-g unshlaa. Saihan sanagdaj bna, uurt chin uran buteeliin undur amjilt husiye. Mun nomnuud-g haanaas avch boloh ve. Geriinhendee unshuulah gesen yum. Ur haram-g amtarhan unshlaa. Bayarlalaa. Uu neeree bi mongold baidag.
Би Монголд байгаа уншигч. Бодоход лавтай 5 жил таны блогийг эргүүлдэж байна. Миний хувьд танд зөвлөх юм юу байхав, уншигчийн хувьд уулзалдах боломж гарвал очиж сонсогч бололгүй яахав
Маш их баярлалаа. Энэ тууж маань анх кино зохиол байсан юм гэдгээ хэлэхээ мартаж. Одоо ч зохиол нь байж бгаа. Мэдээж туужаасаа жаахан өөр л дөө. Гадаадад бгаа уншигчид маань санаа оноогоо и-мэйл хаягаар өгөөрэй. Харин энд бгаа хүмүүстэйгээ хаана уулзчихвал зүгээр юм дээ байз. хэ хэ урд ингэж бгаагүй болохоор сонин л юм.
"Үр харам" сайхан зохиол. Баярлалаа таньд. Дараагийн хэсэг нь ирэх 1 дэхэд байхдаа гээд дурамжхан суусан чинь гэнэт ингээд тавьчихсанд үнэхээр баярлав.
Дуусчихлаа. Гэхдээ огтхон ч харамсах сэтгэл төрөхгүй байнаа. Сүхээгийн талаар илүү бичих ч юмуу, Сувдааг илүү нээлттэй болгох гэх хэрэггүй санагдаж байнаа. Зүгээр л энэ чигээрээ гоё байна. За таны цаашдын уран бүтээлд өндөрөөс өндөр амжилт хүсье! Дараа дараагийн зохиолуудыг нь шимтэн унших болноо. Би нээрээ Улаанбаатараас бичиж байгаа шүү.
uneheer mundag bichsen bna aa bi ch gesen mongold l bgaa kkk gehdee zohiolch ooroo dotroo bodood bichsen hondlongiin hun zasna gedeg ih sonin sanaa bna ih mundag humuus ni sanalaa helne biz dee bi lav huleej amtshan unshsaar duusgalaa
wow, bur setgel amarchlaa. hehe, oruulsan boluu gej zuudleh ni holgu bla.
wow, tsag hugatsaa hurdan yumaa, 6 jiliin tertee hedhen hun l bie bieniiheeree orj gardag bsn bol odoo toogoo aldaj...
Anhmaa yasan bol gej bodogdloo.
Ur haram gej zohiol baidag yu uu. Alt-aa. haanaas olj unshij boloh ve.
uu lduu , Bumaa ahiin zohioliin ner bna shde haha...
uur nertei zohiol bdiin boluu geed shunaltaad bsn chin kkk.
:)
Хүлээн хүлээн байж уншиж дуусгалаа. Баярлалаа. Сүхээ тодорхойгүй байх тусмаа л их юм бодуулсан.
Bi bas buh zohioluudiig tani unshdag. Saihan zohiol boljee. Neg hunii udriin temdeglel mayagaar bichsen uchraas yag ene heveeree baival zugeer baina. Harin neg sanalaa helehed zohioliin dund "nasand huregchded" zoriulsan hesguud neleen hed baina. Ene zohioliig huuhduud bas unshval surgamjtai uchir ter hesgiig n jaahan yanzalval. Deer uyeiin zohiolch nariin zohiold "nasand huregchdiin" hesgiig tod tomruunaar durslehgui ch gesen yurunhiid n tom hun unshaad yasan n oilgomjtoi baidag. Huuhed unshihad bas zugeer. Ene bol gehdee minii sanal (bi mergejliin utga zohioliin shuumjlegch bish) Zohioloo hurdan blog too oruulj ugch unshigch bidniihee sonoriig myalaasand mash ih bayarlalaa! Uur olon saihan zohiol bicheerei.
Үнэхээр сайхан зохиол болжээ. Ороогүй л байхдаа гээд ороод ирсэн чинь орчихсон кк нээх гоё байлаа. Надад харин ч нэг гоё сэтгэл дүүрээд ирсэн юм шиг санагдаад байна. Бүх юм эв зүйндээ орсон болохоор. Энэ нэгэнт нэг хүний талаасаа болохоор Сүхээг тодруулахад хэцүү байх л даа. Тэхдээ Сүхээгийн амьдралын талаар мэдэх сонирхол их байна. Би Монголд байгаа уулзалт хийвэл очно шүү.
Бас дээр нэг хүн хаанаас ном авч болох вэ гсн байсан Интерном номын дэлгүүрт Бум-Эрдэнэ ахын номнууд байсан шүү. 1р давхарт нь.
Баяраллаа... Бид 2 уншсаар л бсан шуу. Одоо яавуулсан 3 номыг унших гээд булаацалдаад л байж бгаа. Хумууст гайхуулав... Тука
Сайхан зохиолыг догдлон догдлон хүлээж уншлаа. Яг л хуучны сайхан зохиолууд шиг.
Анхмаагийн дүр жаахан доторхой байх боломж байсан уу, тэр хүн яасан яаж яваад дархан орсон одоо ямаршуу байдаг, надмид хаачсан гэх мэт. Анхмаа Болороог жоохноосоо мэдэх сайн найз нь гэж бодогдоод тэгсэн хэрнээ зүс нь ч тодорхойгүй байгаад байгаа хэхэ, өөрийнхөөрөө л төсөөлөөд байгаа болохоос. дүрүүдийн зүс нүүрний хувирал, зан чанар илүү дэлгэрэнгүй байвал сайхан ургуулж харж байгаад л кино шиг уншина шүү дээ.
гэхдээ тэрийг нь би бас байгааг нь мэдрээгүй байж ч магад
ямартай ч баярлалаа.
харин тиймээ,уншсан миний хуртэл сэтгэл хоосон болчихлоо.
Танд баярлалаа.
Уншиж дуусаад санаа аврав.
Гэхдээ, Сүхээ Сүхээгээрээ дуусч, өвгөн нь өөр хүн бүдэгхэн байвал илүү байх байсан байж магад. Гол дүр жаахан дутуу юм шиг санагдав. Эмч хүн болохоор олон зовсон хүмүүстэй уулзаж, тэр бүрдээ ухаан нэмж, тэлж байгаагаар оруулсан бол... Одоо бол кафе-д сууж ухаажаад байх шиг.
Уучилаарай, гэхдээ сайхан тууж болжээ. Уран бүтээлийн амжилт хүсье.
Ikheer bayarlav. Orig jum origooroo l baival zugeerdee. Khumuusiin sanaag nemeed baival utgaa aldaad, Bum-Erdeniikh bisch boloh baih gej bodoj bna. Ene baigaagaaraa khangalttai ikh jum heleed baigaa. Uilj 1 garaad ineej 1 garsaar baigaad... Odoo ekhnees dahiad 1 unschina.Tany nomyg beleglekh durtai negen. Nom avsan khumuus bugd goyo bichjee gesen schuu. Nomoo khurdan gargaarai. Amjilt.
Mash ayataihan zohiol bailaa,mash sonirholtoigoor ch tasalj bailaa kk.Huleen huleen ynshij dyysgalaa,bayarlalaa.
uulzaltand ochimoor bna. Haana hezee heden tsagaas boloh ve?
Bayrlalaa shan zohiol unshlaa. Nadad bol yag ene chigeeree bval goe yagaad gevel Boloroo dursaj bgaa bolohoor suvdaagiin yaj shanalj bgaag yaj tevchij bgaa ter buriig Boloroo sain medrehgui shuudee. Ugaasaa öör bie.r medrehgui l bol hun geech chin mederdeggui oilgodoggui shuudee. Shanalj bgaa zovj bgaag ni oilgoj bgaa ch yag Ter hun shig medrehgui. Ene bgaagaara l engiin shan eldev chimeggui tegsen hernee huniig dogdluulsan tugshuulsen gunigluulsan shan bnaa.
Amjilt
Баярлалаа Бум ахаа.
Хэдүүлээ хаана уулзах вэ? Би бас УБ-д байгаа шүү :) Заавал очино
баяраллаа уулзалтанд очино оо дараагийн сайхан туужийг хүлээж байядаа
uneheer saihan tuuj bna tnks
Бум ахдаа баяр хүргэе. Өглөө сэрээд, орой орондоо орохдоо таны блогыг шагайлгүй өнгөрч чаддаггүй байсансан. Одоо нэг л сэтгэл хоосроод явчих шиг. Гэхдээ дараагын бүтээлүүд араасаа дугаарлан байгаад би итгэлтэй байна.
Та бол хүмүүний сэтгэлийг бийрийнхээ үзүүрээр донсолгох авьяас-г өвлөж биш өөрөө бүтээсэн маш сайн уран бүтээлч гэж би урам хайралмаар байна. Бурам-г дараа уулзахдаа боломз (инээв)
Зохиолын тухайд үйл явдлын зангилаа маш сайхан өрнөж төгслөө. Төгсгөл ямар даруухан байваа? Магад өргөж биш буулгаж төгсгөхийг хүссэн юм шиг байна. Гэхдээ л түлхүүр нэг өгүүлбэр, гол цөм санааг маш уран гоё онч өгүүлбэрээр илэрхийлбэл сайхан даа. Та бодоорой. Би ч бас бодож байна. Одоо эхнээс нь зохиолоо нэг уншмаар санагдав шив.
Хүслэн дээр авсан иш таталт ямар утгагүй санагдаваа (инээв) Шуудхан хэлснийг уучлаарай. Монголчууд бид хэлдэг л дээ Булган сүүлтэй гэж. Гэхдээ араасаа дүүгээ дагуулах нь булган сүүл ч биш байхаа. "Хүслэн маань булган сүүлтэй байж би 6 сарын дараа хүүхэдтэй болсон" гэсэн өгүүлбэр маш олон цагаан хун дотор нэг нугасны муухай дэгдээхэй шиг хамаг хөөрлийг минь ус цацан унтраав шт. (бас л инээв) Үг сонголтоо та эргээд нэг хараарай.
Нээрээ миний нэрийг монголоор бичихдээ Фрэнк гэж галиглана. Францын Франк шиг бичигдэх гээд байдаг талтай. (тунирхав :)
За та бүхэндээ баярлалаа. Уулзалтыг тун удахгүй гэж бодож бна. Блогоороо зарлана. ганц нэг хоног манайхаар эргэж байгаарай. Харин хаана гэдгийг бодож л сууна. Их энгийн баймаар бна. Санаа байвал хэлээрээй.
фрэнк: булган сүүлний тухайд манайхан тэгж хэлдэг юмаа. Нэрний хувьд уучлаарай.
Санаа оноогоо хуваалцаж явсан бүх хүмүүст баярлаж бгаа шүү. Өшөө санаа оноо байвал сонсоно.
Харин тэр болгоныг тусгана гэж амлахгүй хэ хэ. Харилцан бие биендээ саналаа солих чинь сайхан ш дээ
tanii blogiig barag neegdsen yees ni unshij bgaa unshigch bnaa.
saixan setgel ongoiloo. Bas xuleex yumgui gej bodoxoor bas jaaxan tiimxen bna.
Amjilt
Sain bnu? Mash ix xyleej mash ix dogdolj bj unshij duuslaa.Bi zygeer unshigch xyn lde, yamar ch sanal bodol xereggyi gej bodoj bn.Tanii byx l zoxioliig amtarxan unshdag.Ix ch yum bodogduuldag da.mongold bsan bol durtaiya ochixson, tanii uulzaltand.Daxin daxin olon shine zoxiol unshina gedegtee bi itgeltei bnaa.Tanid ajliin yndyr amjilt xysie.
mash ih bayarlalaa.uran buteeld chini amjilt husie.
Сайхаан сайхан.
Нүдээ аниж нүүрээ илж хэсэг удав. Ухаан зарж урам хайрлах тухай бодоо биз!
Гадаад үзэмж, дотоод сэтгэхүй, ухаарал уур уцаар, хамаг сүүлд нь үг сэтгэл үлдэх..
Хэзээ ч билээ дээ би ХүН> НүX> үХ >ХүH болдгийм байна гэж өөртөө нээлт хийсэн юм шиг саваагүйтэж байлаа.
Энэ туужийг уншиж дууссаны дараа яагаад энэ саваагүйтэл гэнэт тархинд тааралдаад зүрхэнд үлдэв?
Sain baina uu? Bi tanii blogiig end Chicago-d baihdaa bichdeg baisanaas hoish olon jil unshij bna. Tanii bichsen 61 ah, mun huugiinhee surguulid orj bsan ehnii uduriin tuhai bichsen geed l olon saihan uguulleg, temdegleluudiig unshij uhaaral surgamj avdag. Neg heseg Mongol yavaad chimeegui bolson ued ch gesen bainga l blogoor chini shagaij tanii zohioluudiig huleedeg bsan. Odoo ingeed bainga saihan zohiol bichij unshigch bidniigee bayarluulj bgaaraa. Tanid ih bayarlalaa. Tanii blogoor echnee tanil bolson tanii saihan ehner bolon 3 n saihan huuhded tani sain saihaniig husie. Baga khuu ch odoo ovoo bolson baihaa.
Сайн байна уу? Өдөр бүр блогийн тань хаалгыг татаж, "Үр харам" зохиолын дараагийн хэсгийг орсон эсэхийг шалгадаг нэгэн уншигч тань байна. Маш сайхан зохиол болсон. Хамгийн сүүлийн хэсгийг уншаад дуусахад нээрээ л нэг хоосорчих шиг мэдрэмж төрсөн шүү. Өдөр бүр яаран яаран, сэтгэл догдлон хүлээдэг байсан зүйл дуусчихаар тэгсэн байх. Гэхдээ удахгүй дараагийн зохиолыг сэтгэл догдлон, хүлээн хүлээн унших цаг удахгүй гэж итгэж байна. Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсэхийн ялдамд амьдралд тань эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Сайн байна уу? Таны зохиолыг унших маш их дуртай. Энэ блогыг бүгдийг нь уншсан. Дандаа ийм сайхан зохиол оруулж байдагт маш их баярлалаа. Тань шиг ийм сайхан бичдэг зохиолчууд чимээгүй нам гүм байгаал байдаг нь харамсалтай. Гэтэл Шүүдэрцэцэг мэтийн хүмүүс сайн PR ийн хүчээр монголын шилдэг зохиолч мэт болж, түүнийг нь ч хүмүүс шүтэн бишрээд байх юм. үнэндээ бол түүний зохиолууд 10 жилийн хүүхдийн зохион бичлэг шиг шүү дээ. Би таныг сайн менежментийн хүмүүстэй хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Амжилт...
mash goy tuuj bolson bna.uilaad unshlaa.heni ch amidrald yu ch tohioldoj bolno.saihan naizudin uyrhel,hun chanar,huni mus gd er n odoogiin niigemiig setgel hudultul durselsen bna.oird neg l idevhigui bolod bsan yum.idevhgui bolson ed ese tsochrooj sergeej avlaa.bayrlalaa.,
mash goy tuuj bolson bna.uilaad unshlaa.heni ch amidrald yu ch tohioldoj bolno.saihan naizudin uyrhel,hun chanar,huni mus gd er n odoogiin niigemiig setgel hudultul durselsen bna.oird neg l idevhigui bolod bsan yum.idevhgui bolson ed ese tsochrooj sergeej avlaa.bayrlalaa.,
mash goy tuuj bolson bna.uilaad unshlaa.heni ch amidrald yu ch tohioldoj bolno.saihan naizudin uyrhel,hun chanar,huni mus gd er n odoogiin niigemiig setgel hudultul durselsen bna.oird neg l idevhigui bolod bsan yum.idevhgui bolson ed ese tsochrooj sergeej avlaa.bayrlalaa.,
Saikhan tugsluu. Gehdee Ankhmaagiin amidral daa yalanguya suuld Nadmidiin talaar helj yarisan hiisen uildel ni jaakhan unemshilgui huch muutai ch gekh um uu sulbagar ungu ayastai sanagdlaa. Suuldee neg l yaraad ch baigaa um shig ikh hurdan duusgachikh shig.
За та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Урам хайрласан, шагнасан, зөвлөсөн, санаа оноогоо илэн далангүй хэлсэн бүх хүмүүст баярлалаа. Энэ бүхэн чинь л надад хэрэгтэй байсан юмаа. Дараа дараагийн бүтээлүүдэд та бүхний санаа оноо надад их нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Сайн сайхныг хүсье! Баярлалаа
nileed heden udaa unshlaa, mehiin yosloj baina
neeree bi shevzarit baidag ym, manai end delhiin buh hel deer globlivre geed nomiin san bii tend mongol nomuud baidag, say shine nomuud irsen geheer ni ochvol tanii nileed heden nomuud irsen bailee, bi neruudiig ni orchuulj ogoh az taarsan ym
Агай: Өө тийм үү? сонсоход сайхан бнаа. баярлалаа
яг энэ хэсгийг сүүлдэж уншлаа.
өмнөх бичлэгүүдийг хүлээж уншдаг байсан.
мэдээж дутуу хөтүү юм байгаа байхаа. гэхдээ надад бол сайхан болж сувдаагийн сэтгэл далд байсан тусмаа сүүлд илрэх нь гоё юм биш үү? одоо "ээжээ" гэж хэлж болно ч гэх шиг
баярлалаа. сэтгэл хөдөлгөсөн сайхан тууж болжээ. дахиад зөндөө олныг бичихийг хүсье.
ммм. Ёстой нэг л хоосон болчихлоо. Босож сайхан цай ууя. хэхэ. Хэсэг хэсгээр нь хүлээж, догдолж уншсан болхоор юуун шүүмж , санаа оноо. Зүгээр л зохиолдоо хөтлөгдөөд явчихсан. Одоохарин хуулж аваадхэвлээд нэг уншмаар байна. Тэгвэл яг л сайхан наана цааныг нь харж,и таньд хэлэх зөвлөх (миний зөвлөх ч гэж юу байх вэ) үгтэй болно байх аа.
Доогий:Тэгнээ баярлалаа
Анон: Баярлалаа
Бондууш: За тэгээрэй
A great handle of instances common people volition get
the Staphylococcus bacterium something such as an beast bit or a psychic trauma.
How to Admission the cabinet relaxed, which I consider is preposterous,
as I want to unwind? Impetigo, more than vulgar in
children than adults, the contagion is the fastest heal for
Impetigo.
my website dermatitis on face
My webpage > pictures of skin sores
hunii setgel dotorhiig uneheer sain mederch bichjee. uilsaar baigaad taarlaa. uhliin omnoh setgegdel. ergen toirnii humuusiin bodol zergiig uneheer nudend haragdaj setgeld buutal durseljee. tand bayarlalaa. tand amjilt husiy!!!
Баярлалаа таньд. Би эр хүн л дээ. Гэхдээ энэ туужийг уншаад өөрийн эрхгүй уйлчихлаа. Таны бүх зохиолыг олж аваад үр хүүхдүүддээ уншуулна гэж боддог. Тууж маань яг энэ хэвээрээ байвал зүгээр байна аа.
Сэтгэлээ сэмлэн байж уншлаа. Зендее уйллаа :-<
Цаашид улам олон сайхан тууж бичээрэй.Танд баярлалаа
Uitgartai. Shineleg zuil ogt baihgui. Tsagiin garz bolloo. Ahn udaa uuriin chni zohioson zuiliig unshij uzlee, dahij tsaashid unshih husel tursungui. Uuriig chni huvidaa zohiolch gej helj chadahgui yum baina.
Ертөнц: Баярлалаа.
Анон: Тэгнээ. энэ хэвээрээ үлдэх байхаа
Je'Mappelle Zulaa: Хичээнээ баярлалаа
Анон: Цагийг чинь үрсэнд уучлаарай
Сайн байна уу. Постлогдож байх үед нь уншиж амжаагүй байсан туужаа сая бөөнд нь уншиж дуусгав. Ойрд ийм сайхан зохиол уншсангүй, нүдэндээ нулимстай уншиж дуусгалаа. Бид ертөнцийн голд өөрсдийгөө тавьчихаад би л зовж байна, би л жаргаж байна гэж бодоод явдагаас биш эргэн тойрноо анзаараад харвал бидний туулсан давсан бусадтай харьцуулахад юу ч биш байдаг юм шиг санагддаг. Энэ зохиол энэ чигээрээ л таалагдлаа. Баярлалаа. Амжилт хүсье!
Баярлалаа Номио. сайн сайхныг хүсье.
Саяхнаас блогийг тань олоод уншиж эхлээд байгаа. Энэ туужийг тань өнөөдөр л бөөндөөд уншчихлаа. Тэгж байгаад дахиж тухтай уншнаа. Сайхан зохиол болжээ. Миний зүгээс хэлэх санал гэвэл сүүлд Анхмаа Сувдаад манайд л битгий хүүхдээ өргүүлээрэй гэхэд Сувдаа зүгээрдээ би Болороод хүүхдээ өргүүлэхээр шийдсэн гэсэн бол илүү сэтгэлд хүрэх байлаа. Болороод бичсэн захианаас нь Сувдааг үнэхээр л бодь хүн юм даа гэж тунгааж байтал сүүлд Анхмаад үлдээж болохгүйгээ ойлгоод хоёр дахь сонголтоороо Болороод үлдээсэн мэт болоход сэтгэл жаахан гонсойлоо. Дундуур бас Сувдаад аашлуулаад гэрээс нь туулайгаа аваад гарсан хэрнээ шөнө Сувдааг утасдахад Хүслэн Болороогийнд цуг байж байх шиг болсон. Иэр хэсэг дээр зөрчил гарчих шиг болсон. Бөөндөж уншсаны дээр утсаараа уншиж буйгаас би ташаарсан байж ч магадгүй ээ. Бусдаар бол сайхан болжээ. Танд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье. Д.Болд
Баярлалаа Болдоо. Би эргэж харнаа. Алдсан байж магадгүй
hi uilj unshlaa, hun unuudur eruul baigaadaa baigaa amidraldaa jargaltai bh yostoi gedegiig dahin tanii zohioloos oilgolloo, saihan boljee gehdee mun deer humuusiin helsen chlen duruudee iluu durselj uzuulsen bol saihan bailaa, mun nadmid yagaad ter ayushaar suvdaar ailgaad bsn ni oilgomjgui mun zuvhun cafe avahiin tuluu husleng avah geed bgaa ni ter altnii uurhaitai bayan hund shaltgaan bolj chadaagui sanagdav,
За дуусгачихлаа, сайхан дууслаа. Илүү дутуу засвар хийх ямар ч хэрэг алга, дотроосоо урсаад л хэлхээд л байсан үгс шүү дээ. Баярлалаа Бумаа. Дараа дахин уулзах таатай мөчийг тэсэн ядан хүлээнэ ("амьдаараа" бол бүр ч сайнсан, хэ хэ). БМ.
Таны блогоор орж олон өгүүллэг тууж уншсаны нэг нь Үхтэл үр харам тууж юм. Таалагдсан учраас дахин эхнээс нь дуустал уншлаа. Таны бичлэгийг уншихад хүний дотоод сэтгэлийг сайн илэрхийлж гаргадаг нь, хүнд нэгийг бодогдуулж чаддаг нь таалагддаг. Энэ туужийн хувьд үр хүүхэдтэй болж чадахгүй байх, хэцүү нөхөртэй байх, асрах газар өсч, амьдралын төлөө тэмцсэний эцэст хорт хавдарт ялагдан охиноо өнчрүүлэн орхих гээд бүсгүй хүний зовлонг, дотоод сэтгэлийг сайн илэрхийлжээ. Харин үр хөндөлтийн дараа хүүхэд олж чадахгүй болох сөрөг үр дагаврыг сайн харуулсан хирнээ Болороогийн хувьд авч буй мэдрэмжийг арай л эвгүй, утгагүй илэрхийлсэн санагдана "3 хэсэгт тэр жижүүрийн эмч'-тэй байгаа хэсэг. Эр хүн учраас та яаж мэдэх вэ дээ, гэхдээ амь голтой ургийг хэсэг хэсгээр тасдуулж, махаа зулгаалгах тэр мэдрэмжийг амссан бүсгүй 'Ухаад хамаг юм гаргаж шидээд байгаа юм шиг' гэж мэдрэнэ гэж үү?. Эмэгтэй хүн үр хөндөлтийн дараа мэдэрдэг 'хоосон' мэдрэмж, сэтгэлийн шарх мөд анидаггүй нь Болороогийн эрчүүдтэй харицах харилцаа, сексийн амьдралд тэгэж их нөлөөлсөн хирнээ гэнэт гарч ирсэн Сүхээ жаахан туслаад, өөрийг нь ойлгоод байхаар тэгээд уучлаад гэрлэж байгаа нь арай л хэтрүүлэгтэй юм аа. Өнгөрснийг мартаад уучилж чаддаг нэгэн байхад уучилж чадахгүй хэвийн бус харилцаатай олон жил явсан Болороогийн сэтгэлийг Сүхээ яаж буцааж олж авсан юм бол? Сүхээгийн дүр бүрхэг санагдлаа. Анхмаагийн нөхрийн тухай яригдахад хүүхдээ бодоод эсвэл амьдралын боломж тааруугаас салж чадахгүй, гэр бүлийн хүчирхийлэлд байгаа олон эмэгтэйчүүд байдаг болохоор дүүгийндээ ирсэн нь таалагдлаа, харин Анхмаа гэж ямар хүн бэ гэдэг нь их бүрхэг тусгагдсан санагдлаа. Эцэстээ сэтгэл зүрхэнд Минь уяатай байж, их юм бодуулсан дүр нь Сувдаа, Хүслэн 2 болохоор миний хувьд Сувдаа гол дүр юм шиг санагдлаа. Он цаг, логик гээд алдаатай орсон зүйлс нэлээн хэд харагдлаа. Дандаа магтсан олон сэтгэгдэл дунд таны уран бүтээлийг ирлэх гээд өөрийн бодлоо бичлээ. Ном ялангуяа сонгодог зохиол уншиж өссөн бидний үеийнхэн хүүхдээ номонд дурлуулах гээд хүчин мөхөсдөж байгаа өнөө үед блогоор дамжуулан олон залуусыг унших дуртай болгож байгаад баярлалаа. Гэхдээ цаг үеэ дагаад савангийн дуурь шиг хэт үйл явдал хөөх, эсвэл 'commercial' талаа хэт дагавал үнэ цэнэ унах болов уу, утга зохиолын уран яруу дүрслэл, шигтгээ чимгийг орчин үеийн залуусыг залхаахгүйгээр энд тэнд нь товч оруулчихвал ...
Анон: Ямар ч байсан уншсан хийгээд өөрт бодогдсон сэтгэгдэлээ харамгүй хуваалцсанд маш их баярлалаа. Бид бие биендээ ингэж л тусалж байвал хэрэгтэй бгаа юм.
Taalagdlaa, daraa roman bichihdee l duruudee todorhoigoor ilerhiilne biz dee. Tanii oguulleguudiig unshaad tengerees hairlasan bichih aviyas gedeg l ene bh daa gej bodogdson. Tsaashid oshoo olon saihan zuil bichij bidniihee setgeliig amin demeer tetgej bgaarai.
Алдарт баярлалаа. Сайн сайхныг хүсье
sain baina uu?ooriin tani bichsen 2 tuujiig unshlaa.Boondson gehuu dee.Mash uh taalagdlaa.Amjilt husie.
Bayrlalaa setgel hudulgum nuguu talaar uhaaral surgaal hairalsan goy tuuj baina. Uneheer unen goloosoo shimten shimten unshlaa setgel mash ih hudulj baina.
Ёстой гоё зохиол болсон бна баахан уйллаа эмэгтэй хүний, эх хүний сэтгэлийг яаж ингэж сайн гаргаж чадваа юу билээ эмэгтэй зохиолч билүү гэж бодлоо шд. хэлэх үг алга ийм гоё зохиол уншаагүй юм бна сүүлийн үед
Post a Comment