Би гэж хүн байсым
Би өөрийнхөө эхлэл байсым
Биенээс тасарсан үргэлжлэл байсым
Бичиж дуусаагүй шүлэг байсым
Биелэгдэж гүйцээгүй мөрөөдөл байсым
Би гэж хүн байсым
Биесээ дуурайсан үрстэй байсым
Биендээ ууссан ханьтай байсым
Биеэрээ үүсгэсэн амьдрал байсым
Би өөрийнхөө төгсгөл байсым
Би гэж хүн байсым
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
1 month ago
2 comments:
Тиймээ, хүн гэж эхлэл бас төгсгөл. Хүн гэж төгсгөл бас эхлэл.
Эхлэл төгсгөлийн хооронд энэ бие минь урсана.
Аштайхан болоогов
Анзааран уншмаараа...
Post a Comment