# #

Такси баригч - 2 (Өгүүллэг)

- Тийм үү? Өнгө ч үгүй хар цагаан зураг юм болохоор нэг сүг сүүдэр шиг юмнууд харагддаг гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодлоо гэснээ нэг их тасхийтэл цочмогхон инээгээд
- Худлаа, худлаа. Надад ч бас тиймэрхүү бодол төрдөг юм. Одоогийн та нарыг бодвол бид ч зорилгогүй шахам улс байсан шиг байгаа юм.
- Яг тийм ч биш байх л даа. Зүгээр л, сургуулиа төгсөөд хаана ажиллах, тэр ч бүү хэл хэдэн төгрөгний цалин авахаа мэддэг байсан болохоор ирээдүй нь бараг харагддаг байсан байх. Одоо ч бид нэг л юу нь мэдэгдэхгүй нүүгэлтсэн хар юм руу орох гэж байгаа юм шиг л төсөөлөгддөг юм.
- Харин тэр тусмаа л сонирхолтой ш дээ. Тэгээд ч чиний хэлээд байгаа тэр нүүгэлтсэн хар юмыг чинь залуу нас гэж нэг сайхан юм л гэрэлтүүлж өгдөг юм даа.
Ай даа! Залуу насаа гэж . . . гээд үгээ тасалж хэсэг байзнаснаа
- Юутай ч зүйрлэшгүй эд юм даа гээд нэг их урт санаа алдав.
Бидний яриа огцомхон өрнөсөн шигээ гэнэтхэн нам болчихов. Гэрт, хурандаагийн хоолоо эвгүйхэн сорохоос өөр чимээгүй хэсэг сууцгаалаа.
Зул эгчийн яриа яагаад ч юм надаас хүртэл залуу насыг өмгөөлөх аястай. Аргагүй юм даа, би тэр хоёроос залуу байвч тэр зурган дээрх залуусаас аль хэдийн хөгширсөн байсан болохоор тэр байх. Сая тэр харахгүй юү, залуу насных нь тухай ярихаар тэдний нүд нь сэргээд л, инээж хөхрөөд л . . . Хурандаа ч гэсэн өөрийнхөө хэмжээгээр ярианд оролцчих гээд л . . . Ер нь ч тэгээд залуу насыг эрхлүүлэх ч хэрэгтэй юм билүү хэн мэдлээ дээ.
- Чи л дээ! Ингээд асгаад цутгаад байх юм. Ядаж наад хоолоо аятайхан идээд сурчих л даа гэж зандран хэлэх Зул эгчийн дуу орчныг сэрээв. Би тэр үед нь “Хөөрхий, өрөөл татанхай хүнийг ингэж зандраад ч яах юм билээ. Үргэлж цуг байгаа болохоор төвөгшөөдөг юм болов уу” гэж бодож суулаа. Эхнэрээ энгэрийнх нь будааг унагаж байх зуур
- Б . . . Би хурандаа Санги . . . л гэж байв.
- Юуны чинь хурандаа Санги гэж, гэж Зул эгч амандаа үглэнэ.
Би хэдийгээр хүн өрөвдөөд байх хүн биш ч гэлээ тэднийг харжээ суухад нэг л тийм өрөвдөм зураглал нүдэнд тодроно.
Хооллож дууссан бид явах боллоо. Аав ээжтэйгээ цуг нэг тийш явахдаа хүүхэд хөөрцөглөдөг шиг хурандаа маань хөнгөмсөж, хэдэн өрөөнийхөө хооронд хэрэндээ л хурдан, хурдан өрөөлдөн алхана. Нөгөө өрөөнөөс Зул эгч
- Үгүй чи, холхиод байхаар хувцасаа өмсөөч
- Гу . . .гу . . .гутал. Миний гутал
- Миний хүү, аавынхаа гутлыг өмсгөөд өг. Харин чи уначихваа. Хана түш гэхэд
- Би . . . би . . . хурандаа Санги гэнэ.
Одоо би түүний өөртөө итгэлтэй байгаа үедээ “Би хурандаа Санги” гэж хэлдгийг ойлгох болжээ. Зул эгч хурган дотортой хөх торгон дээлийг жимбийтэл бүслээд өмссөн байхыг хараад миний нүд өөрийн эрхгүй дальдарч, хурдхан шиг гарлаа. Яагаад гэвэл Зул эгч хоёр хөхгүй байв. Гэрийн халаадтай байхад нь би анзаараагүй байх. Миний төсөөлөн байсан онош мөн байжээ. Шат уруудаж явахдаа “Тавын таван хүүхэд хөхүүлж өсгөсөн түүнийг яалаа гэж ийм хэрцгийгээр шийтгэнэ вэ” гэж бодохоос ойр дотны минь хүн өвдсөн аятай харамсал төрж байсан юм. Бүр машиндаа орж суусан хойноо ч гэсэн “Амьдрал гэдэг хатуугаа үзүүлэхээр ямар хатуу байдаг юм бэ. Хэн хүний нүд булаам тийм сайхан байсан хосыг ийм болгочихдог даанч дэнүү хорвоо юмдаа” гэхээс голоос нэг юм зулгаасаар байв.
Есөн давхар байшингийн орцны төмөр хаалга хяхран онгойж өнөө хоёр маань нэг нь нөгөөгөө түшсээр гарч ирлээ. Хүү нь суулгалцаж өгөөд үлдэв.
- Танай хүү чинь явахгүй юм уу?
- Хичээлтэй гэнээ.
- Аан, Уг нь явсан бол. Энэ хальтаргаа гулгаатай үед та хоёрт дэмтэй юм даа гэж хэлэхдээ би тэр хүүг чамлангүй байгаагаа нуусангүй
- Харин тийм ээ. Гэхдээ хичээл ном, ажил төрөлтэй эдэнд бид саад болоод юүхэв. Эд урдахаа л хийж байвал барав гэх нь хүүхдүүддээ саад болохгүй гэхээсээ илүү огт танихгүй надаас өмөөрч байх шиг санагдсан.
Тэднийг суусны дараа эргэж буцах вий гэж хаширлахдаа
- Өөр юмаа мартаагүй байгаа гэж анхааруулахад Зул эгч юмаа бүртгэх мэт тойруулж харснаа
- Гайгүй юм шиг байнаа, миний дүү. Одоо хөдлөе гэлээ.
Биднийг тэгж ингэсээр байтал хотын хөдөлгөөн ихэсчээ. Энд тэндгүй л түгжрээ. Угаасаа л ингэдэг юм хойно яая гэхэв. Зайчилж явсаар шатахуун нэмэхээр зогслоо. Зул эгч гэнэт санасан бололтой
- Өө, май миний дүү. Гучин мянга гэсэн байхаа? Манай том хүү өглөө тэгж хэлсэн гээд мөнгө өгөхлөөр нь хорин мянгад бензин хийлгэн үлдсэнийг нь халааслаад, цааш замд нийлэхийн алдад бидний өмнүүр нэг жижигхэн улаан тэрэг шурхийн өнгөрөхөд
- Э . . . э . . .энэ . . .энэ гэж мартсан зүйлээ гэнэт санасан мэт хурандаа нэг их муухай дуугаар бид хоёрыг цочтол хашгирав.
- Ямар юмаа харчихаад хашгичаад унав даа гэж Зул эгч цочсоноосоо болон уцаарлан асуухад хурандаа тэртээ цааш хурдлан давхиа сүүлийн үед их харагдах болсон жижигхэн японы машиныг хуруугаараа зааж
- Ч . . . ча . . . чамд тийм машин аваад өгчих юмсан. Тэ . . .тэ . . . тэгвэл чи унаад л . . . Би . . . би . . . хажууд нь суугаад л . . . хэ хэ гэж ирээд л нүүр дүүрэн инээгээд
- Я . . . яаг ийм улаан гэхэд түүний нүүрнээс инээмсэглэл нь арилаагүй л байлаа.
Хөөрхий тахир нүүрэнд нь инээд тэгтлээ их зохиогүй ч тэр жаргалтай харагдаж байлаа. Хурандаа маань бас эхнэртээ улаан өнгийн машин аваад өгөхсөн гэж боддог л байх нь байна шүү дээ. Хорвоо гэдэг юутай баян бэ.
Би энэ өдөр огт танихгүй хүмүүстэй явж байгаа хэрнээ хэзээний танилуудтайгаа яваа юм шиг сэтгэлд нэг л дулаахан сайхан байлаа. Тэдний хэлж байгаа, хийж байгаа бүхнээс амьдралд итгэх, түүнийг хэзээ ч дуусахгүй мэт сайхнаар харж чадах нь үнэхээр сайхан чадвар юм даа гэсэн бодол төрж явлаа.
Бид замдаа шуударч, машины мотор нэгэн хэмээр хүнгэнэнэ. Замын хагархайг нөхсөн гувруун дээгүүр хөлдүү дугуй пад пад дуугаран урагшлана. Энэ замыг тавь жараад оны үед барьсан гэхэд хаа очиж их сайн тавьсан зам шүү. Хотоос гарсан болохоор задгай салхинд цасан шамрага цардмал зам дээгүүр явгалах нь үелзэх үүл мэт.
Нэг мэдсэн чинь бид нам гүм болцгоочихож
- Ингэхэд та хоёр айлд очих гэж яваа юм уу? гэж намайг яриа өдөхөд Зул эгч
- Тиймээ. Нэг бөө байдаг гэсэн. Улс амьтан сайн л гэцгээх юм.
- Бөө ч дээ мэдэхгүй. Хэр байдаг юм бол доо
- Дүү минь. Өвдсөн хүн гэдэг чинь хүний амаар л байдаг юм хойно “Нээрээ, очвол гайгүй болдог болов уу” гэж горьдсоор бид хоёрт очоогүй газар, ус, үзүүлээгүй эмч, домч, угаагүй эм тан гэж байхгүй болсон доо гэх Зул эгчийн нөгөө сайхан дуу нэг л тамирдангуй сонсогдлоо. “Өвчин гэдэг ямар ч хүнийг цөхрүүлдэг бололтой. Харин ч хаа очиж сэтгэлийн тэнхээтэй улс юм” гэж бодлоо.
- Та өөрийгөө үзүүлэх юм уу? гэж асуучихаад “Би юугаа асуучихав даа” гэж амаа барих шахав. Учир нь уулзсан цагаасаа эхлээд Зул эгч өөрийгөө өвчтэй гэж нэг ч удаа ам ангайгаагүй байсан юм. Тэгтэл харин хэзээний мэддэг хүнтэй ярьж байгаа юм шиг
- Үгүй дээ. Энийг л нэг гайгүй болгочих юмсан гэж бодох юм. Би ч одоо яахав . . .
- Юу гэсэн үг вэ? Харин ч сэтгэлээр өөдрөг байвал ямар ч өвчин эдгэдэг гэсэн гэж хэрэндээ урмын үг хэлж буй боловч элсэнд дуссан дусал ус мэт хэнд ч хэрэггүйгээр чихний хажуугаар замхарч байгаа нь тодорхой байлаа. Гэтэл ухаалаг, сайхан хүн гэдэг хэзээ ч гэсэн тэр хэвээрээ л байдаг зангаар Зул эгч
- Харин тиймээ. Тэгж бодоод л, эгч нь инээж ханиагаад л, юу ч болоогүй юм шиг явдаг юм. Ер нь хүн өвдлөө гээд бусдын өмнөөс өвдсөн мэт байж болохгүй ш дээ. Муу хань ижил, үр хүүхэд, ах дүүсээ мөн ч их зовоолоо. Одоо болно. Тэгээд ч одоо нэг их юм бодохоо больсоон гэлээ. Хэдийгээр надад мэдэгдэхгүйг хичээж байгаа ч цөхөрч гүйцсэн тэр өнгөө нууж чадаагүй юм.
Урд сандалд суучихаад, дээд талынхаа гогцооноос өрөөсөн гараараа атгачихсан яг эрүүл саруул байхдаа иймэрхүү дарга явсан болов уу гэмээр дүртэй явсан хурандаа маань таг дуугайхан яваа ч дотроо чухам юу бодож явааг хэн мэдэх билээ.
Тэгтэл хурандаа гэнэтхэн
- Ш . . . шэ . . . шээлээ. Би шээлээ гэж хашгирав. Би ч замын хажуугийн бартааг харж зогсох гэсэн боловч надад тийм завдал өгсөнгүй. Хурандаа яаран сандран бууж явган шуурганд уруудах мэт өрөөлдөн хэд алхаад бие заслаа. Түүний араас харж суусан Зул эгч
- Хөөрхий дөө, ийм ч хүн байгаагүй юмсан. Өвчин гэдэг хэлж ирэхгүй юм даа
- Залуудаа ч мөн аатай хүн явсан биз?
- Тэгэлгүй яахав. Жинхэнэ эх орны хүү, эр цэрэг явсан байхгүй юү. Арми гэдэг чинь эрчүүдийн хэн нь хэн бэ гэдгийг ялгаж өгдөг газар. Мэдээж хүн л юм болохоор сайн муугаараа ялгардаг л юм. Тэр дундаас бие бялдар, эр чадал, эрдэм ухаан адаглаад энэ олон эрчүүдийн зүрхэнд хоногштол командлах эр хонгор дуугаараа хүртэл ялгаран гарч, анги дивизийн мянга мянган офицер цэргүүдийг өмнөө жагсаана гэдэг чинь ховорхон хувь заяа л даа. Ер нь армид яагаад бие биендээ ёсолдог гэж бодож байна. Энэ чинь “Би чамаас бага шүү” л гэсэн үг шүү дээ. Залуу ч явсан, цойлгон ч явсан, муу ханиараа бахархаж явсан үе надад бий. Гэтэл одоо өөрөөс нь өөр “Хурандаа Санги” гээд хэлчих хүн олдохгүй болчих үе ирдэг л юм байна. Ер нь тэгээд дүү минь амьдралын өдрийг өдөрт нь хайрлаж явах хэрэгтэй юм байхаа даа гэснээ санаа алдаж
- Айдаа! Амьдрал гэдэг сайхан юмаа. Амьдрах бүр ч сайхан юм. Үүнээс илүү хишиг гэж хүнд байдаггүй биз ээ . . . гэх Зул эгчийн яриа намуухан хөвөрнө. Би түүний яриаг тасалж зүрхэлсэнгүй.
Хурандаа дуусав бололтой эргэж ирэхэд Зул эгч ухасхийн бууж хурандаагийн өмдний цахилгааныг татаад, тэрүүхэн хавьд норсон хэсгийг ер эрээлэлгүйгээр гараараа гөвөх мэт арчингаа
- Ишш! Чи минь дээ. Чамайг би өмд хамдан дээрээ дусаалгүй бие засаад сурчих гэж мөн олон удаа хэлэх юм даа. Чи гэж хэдэн хүүхдээ зовоосон хүн болох гээд байгаа юм уу? Чи бид хоёр юу гэж тохирлоо? Мартаагүй биз?
- Б . . . би . . . хурандаа Санги
- Тэгээд, тэгээд . . . хурандаа шиг бай л даа хэмээн ярилцах тэдний дуу дутуу хаагдсан хаалганы цаанаас бүдэгхэн ч гэсэн сонсогдсоор байлаа. Хэрвээ тэдний амьдралыг голын урсгал хэмээн төсөөлвөл би эрэг дээр нь суугаа мэт. Харин Зул эгчийн дууг голын шаригаа гэлтэй. Тэд тийм нэг энгүүн хэрнээ намуухан улс байв.
Бид цааш давхисаар удалгүй Налайхын наад талын гүдгэр дээр гарч ирэв. Хуучны буурал тосгон өвлийн жавар, нүүрсний утаа хоёртоо дарагдан навсайн хэвтэнэ. Энэ жижиг хотхон үйлдвэр, уурхай ажилласан, тухайн үеийн залуучуудын хотжин соёлжиход ихээхэн хөшүүрэг болсон нэгэн төв байсан гэхэд одоогийн залуус итгэхэд бэрх. Бидний явж байгаа эдгээр гудамжинд залуус хайрлан дурлалцаж, халуухан гараа атгалцаж, хаврын цэцэгс шиг дэлгэрч явсан гэхэд худлаа ч юм шиг. Одоо ч хүн зон амьдарч байгааг мэдсээр байж миний ингэж бодох нь өрөөсгөл байх л даа. Гэхдээ л надад энэ хотхон яагаад ч юм тэртээ он жилүүдийн аглагт гээгдэж хоцорсон мэт шүүрс алдмаар санагддаг юм.
Гудамжаас гудам дамжин, тахиралдаж мушгиралдан явсаар булан тохойд нь цацаг яндар болсон нэгэн шургаагаан хашааны дэргэд ирцгээлээ. Бодвол өнөөх бөөгийнх бололтой. Нэгэнт хүрэх газраа ирсэн болохоор тэднийг буулгаад, халаасанд үлдсэн арван мянган төгрөгийг авч Зул эгчид өгвөл
- Хүүе! яахнав миний дүү. Наад бензин тосоо ав
- Зүгээрээ. Та хоёр харин эм тандаа нэмэрлээрэй
- За, за баярлалаа миний дүү. Буян чинь дэлгэрч яваг
- Та хоёр ч гэсэн сэтгэлээр чанга байж, хурдан эдгээрэй гэлээ. Надад тэрнээс өөр олигтой үг ч олдсонгүй.
- Замдаа болгоомжтой яваарай. Халтиргаа их байна шүү гэж Зул эгч аминчлан захив. Цаана нь хурандаа маань өрөөсөн мөрөөрөө шургааган хашаа налсан хэр нь яг л өглөөнийх шигээ ихэмсэг гэгч нь зогсоно.
Би машиндаа суухаасаа өмнө хурандаа руу харж гараа чамархайндаа авч цэргийн ёсолгоог дүрслэхэд хурандаа маасайтал инээгээд хариу ёсолж харагдав. Магадгүй түүнд сайхан ч байсан байж болох юм. Би гудамжны булан тойрохдоо голынхоо толинд харвал тэд хашааныхаа гадна бөртөлзөх нь машины яндангаас саагих цагаан ууран дунд бүүр түүрхэн харагдаж байв.
Гудамжны энхэл донхолд овогнуулсаар төв зам дээр гарч ирэхэд хот явах гэж байгаа болов уу гэмээр хэдэн хүн зогсоно. Тэднийг авъя гэж ч төвдсөнгүй, тэд ч гар өргөсөнгүй. Мөнгөнд дургүйдээ ч биш. Зүгээр л нэг хэсэг гав ганцаараа баймаар санагдаад гэх үү дээ.
Би хүссэн хүсээгүй бодолд автан явна.
“Хэзээ ч өвдөж болох, магадгүй хэзээ ч үхэж болох энэ амьдралд хүн ер нь яаж амьдрах ёстой юм бол? Өнөөдөр тэгж ч магадгүй, ингэж ч магадгүй гээд бээцийгээд явах нь хаашаа юм. Гэхдээ л Зул эгчийн хэлсэнээр амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж, амьдралд хамгийн анзаарагдамгүй сайхан бүхнийг анзааран эрхлүүлж, тэжээж явах нь сайн сайханд хүрэх цорын ганц гарц юм байхаа даа. Зул эгч үнэн хэлжээ”
Ийнхүү бодож явснаа би гэнэтхэн тоормозоо гишгэлээ. Машин чухам яажшуухан гулгаж зогссоныг ч анзаарсангүй. Зөрж буй машинууд дохио өгөхийг бодоход ихэд эвгүй зогссон байх. Зул эгч энэ хорвоогоос түрүүлж явах юм байна гэдгийг гэнэтхэн ойлгосон болохоор тэр. Тиймээ, тэр түрүүлж явах юм байна.
“Хоолоо асгаж цутгалгүй идэж бай л даа” гэж зандарч, “Өмдөн дээрээ дусаалгүй бие засаад сурчих л даа” гэж гуйж, “Хэдэн хүүхдээ зовоосон хүн болох нь дээ чи” гэж санаа зовох нь ерөөсөө “надаас хойш” гэсэн утгатай байсныг дөнгөж сая л ойлгосон болохоор би тэгж гэнэтхэн зогссон хэрэг. Тэр ч байтугай “Чи бид хоёр юу гэж тохирлоо” гэж байсныг санав.
“Хөөрхий дөө, хаашаа ч мултарч чадахгүй болсон энэхэн хувь заяаныхаа энэлэнг хэзээ ч юм магадгүй шөнийн бүрийгээр орондоо шивнэлддэг байж ч болох юм. Осолдохгүй хүүхдүүдээ байхгүй үед хоёрхон биендээ ярьж, арга ядахдаа “тохиролцож” хүртэл үзсэн байх нь. Чи надаас арай урт наслана гэж нэг нь хэлж нөгөө нь зөвшөөрсөн байх нь байна шүү дээ. Ямар их гачлан, ямар их цөхрөл, ямар их уй вэ? Бас ямар их хайр вэ? Яг тэгж ярьж байх үедээ хоёул хоёулаа ийм гайд унасандаа энэ хорвоод яасан их гомдоо бол. Хурандаа ч яахав эр хүн гэж бодоход Зул эгч ямар их уйлаа бол. Эмэгтэй хүн хоёр хөхөө авхуулчихаар чухам юу боддог бол. Ёстой хэдэн хүүхдээ бодоод л улаан гол нь тасардаггүй байх” гэж бодонгуут миний самсаа шархирч байлаа.
Зогсоод хэр удсанаа мэдсэнгүй. Машин хөрсөн байхыг бодоход овоо удсан бололтой. Цаг яагаа ч үгүй байхад хотод орж ирлээ. Дөнгөж цайны цаг болоод хүмүүс ид хөлхөлдөж, хэд тойрвол тойрчихмоор байвч би тэгсэнгүй шулуухан явсаар граждаа ирэв. Манаач залуу маань өглөөг бодвол бүүр хүн төрх орчихсон эртээ гэгч нь тэргээ тавьж байгааг минь ихэд гайхсан янзтай
- Ах хүү яасан? Яагаад ийм эрт бууж байх юм?
- Өнөөдөр жаахан эрт харимаар санагдаад
- Аан, авгайгаа санаа юу? гэж маасайтал инээв. Өөр үед байсан бол би юу гэх байснаа мэдэхгүй юм. Харин яг тэр үед би түүнийг харжээ зогсохдоо “Хүн ер нь инээмээр үедээ инээж л байх нь зөв юмдаа” гэж бодож байлаа. Тэгээд
- Өнөөдөр ах нь эхнэртээ мөнгөгүй өдөр зарлая гэж бодоод гэж маазрах аятай хэлсэн боловч тийм ч марзан болсонгүй. Нөгөө залуу
- Заримдаа ч мөнгөгүй байх нь жаргал байдаг юм шүү дээ гэж өөрт нь зохиогүй ч гэсэн ихэд догирхов. Гэхдээ надад жаргал гэдэг үг нь яагаад ч юм тааламжтай сонсогдсон.
Тэндээс гараад гэрийнхээ хажуугийн мухлагт орж хүүгийнхээ дуртай чихэрнээс авах гэтэл мөнгө байдаггүй. Түрийвчнийхээ жижиг халаасыг ухаж нилээн дээх нь хийсэн арван мянгатыг гаргалаа. Нугалаасаараа урагдахаа шахаж. Хааяа нэг дүрэм зөрчөөд торгуулвал хэрэг болж магадгүй гэж хадгалж явдаг юм.
“Өнөөдөр ямар ч орлоггүй хэрнээ жигтэйхэн эрт буусан болохоор гэрийнхэн маань гайхах л байх. Гэхдээ яахав. Тэдэндээ нэг сайхан хоол хийсгээд, тойрч суугаад идсэн шиг, хүүхдүүдтэйгээ тоглосон шиг шуугилдаж өнжье байз” гэж бодсоор гэр лүүгээ алхлаа . . .

Төгсөв.
Түмэнбаярын Бум-Эрдэнэ 2010 оны 2 дугаар сар 22




52 comments:

Oogii said...
This comment has been removed by the author.
Oogiinoo said...

XM. Amidralaa gej ...

Gansukh B said...

сайхан юм аа амьдралаасаа аз жаргалыг олж харж түүнийгээ энхрийлж эрхлүүлж амьдрах гэдэг.
Бөөн бодолд дарагдав.
Сайхан өгүүллэг болжээ.

byambaa said...

nulims unagav.

amidraldaa setgel hangaluun bh yumsan tiimee, bas tuuniig hairlaj bh yumsan...

race said...

үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө баяраллаа

ìºíõºº said...

òà àðàé äýíä¿¿ áè÷èõ þìàà.¿íýõýýð äýíä¿¿

мөнхөө said...

та арай дэндүү бичих юмаа.үнэхээр дэндүү

Болорхон said...

Таксины жолооч өглөөхөн юу бодож, юу гэж өөрөө өөртэйгээ яриад ажилдаа гарсан билээ.... харин одоо ямар бодол тээгээд буцаж ирэв... ийм богинохон хоромд амьдрал бидэнд ямар ихийг өгнө вэ... амьдрал ийм баян...
Таны өгүүллэгүүд надад ердөө ямар нэгэн "зохиол" мэт санагддаггүй бидний амьдарч буй энэ амьдрал, өнөөдөр, би бас миний амьдралын дүр зураг л нүдэнд харагддаг... бусад уншигчдад ч ялгаагүй байх хэмээн бодно. Энэ таны чадвар шүү.

chimgeeitgel said...

ёстой гайхалтай бичэглэжээ.
баяр хүргэе, хүний сэтгэлийг хөдөлгөхөөр бичжээ. хэлэх үг ч олдохгүй байнаа.

Anonymous said...

Bumaa bayarlalaa. Bid ch neg yosondoo amidral hemeeh taksiig barij suuj ireed bucdag yum daa. BM

Бум said...

Оогийноо: Амьдралаа гэж ... Нээрээ би яаж яваад билээ чиний "Цонх"-ийг уншсан шүү. Маш хөөрхөн санаатай байсан Бичээд байгаарай
Ганаа: Бид эгэл жирийн мөртөө хамгийн нандин бүхнээ анзааралгүй өнгөрөөгөөд байх шиг
Бямбаа: Сайн уу? Сонин хүн ирсэн байх чинь. Сэтгэл хангалуун байхад нэг их юм орохгүй юм шиг байгаа юм.
race: Баярлалаа
Мөнхөө: Та нар минь уншаад байгаа учраас тэр шүү дээ
Болорхон: Өө баярлалаа. Зөндөө магтсанд. Жолооч ч гэсэн бас хүний тасархай юм шиг байгаа юм. Овоо юм ойлгодог. Бие биенээ ойлгож байвал өөрт ч гэсэн сайхан л даа
Чимгээитгэл: Баярлалаа.
БМ: Тийм дээ. амьдрал маань өөрөө такси байж болох л юм

Anonymous said...

Үнэхээр сайхан бичсэн байна. Өөрийн эрхгүй нүдний нулимс гарч байна. Магадгүй миний ээж аав 2-н минь амьдралтай адилхан байсан болохоор тэр байх...Өөрийн эрхгүй тэднийхээ хойноос нэхэн харууслаа.

Bolortsetseg said...

Сайн байна уу Бум ах аа. Уулзалгүй удлаа. Ухаарал хайрласан сайхан зохиол бичсэнд баярлалаа. Өвдөөд тэсэхээ байхлээрээ "ингэж байснаас үхэх юмсан" гэж боддог муу зангаа хаянаа, амьдрах сайхан тийм ээ?

Bolortsetseg said...
This comment has been removed by the author.
Oogii said...

Yaj ingej saihan bichdeg bainaa. bur nulims tsiilegneed l irdeg baina sh de. Tanii oguulleguud uneheer saihan yumaa. setgeliin uneheer saihan taashaal avah yumaa. Bi er ni bogino oguulleg unshih ih durtai l daa. Tgd Utgiin chimeg biluu dee neg naadam boldog chini. Teren deer garch baisan oguulleguudiig unshij baisan yum. yag uneniig helehed tend taalagdah oguulleg 1 shirheg ch baigaagui. Harin tanii oguulleguud dotor taalagdaagui oguulleg 1 ch baisanguiee. Etsest ni helehed uneheer bayarlalaa. Tand uran buteeliin ondor amjilt huseye.

Бум said...

Анон: Сэтгэлийг тань сэдрээсэн бол уучлаарай. Бүх юм сайхан болно
Болорцэцэг: Сайн, сайн байна уу?Амьдрах шиг сайхан юм хаа бна. Тэр тусмаа өдөр бүрийг мэдэрч . . .
Оогий: За баярлалаа. Гэхдээ "Утгын чимэгт" сайхан өгүүллэг зөндөө ордог. Тэр томчуултай ах нь яалаа гэж эн зэрэгцэхэв дээ. Гэлээ гэхдээ баярлааа

Ука said...

та нээрээ уйлтал, удаан хугацаагаар бодолд авттал бичих юм аа. Таны бичлэгүүдийг тэсэн ядан хүлээдэг шүү.

Idea said...

Ямар сайндаа шоок болоод одоо хүртэл нэг ч үг дугарч чадахгүй явна, 61 ахаас хойш

bi Busgui said...

Ñàéõàí ºã¿¿ëëýã áîëæýý. Íýã àìüñãààãààð óíøëàà. Íýýðýý ë àìüäðàë èéì ë áàéäàã ø¿¿ äýý. ×àìä àìæèëò õ¿ñüå.

Цасчихэр said...

negen bienii min nuguu tal, neg l zurhnii min ezen harhuugee eruul enh bgaasai gej ugluu bolgon burhan tengertee murgun zalbirch yawya. saihan uguulleg boljee Bumaa ahaa.

Peppy10 said...

Баярлалаа. Амьдрахын аз жаргалыг бид өөрсдөө л харж өөрсдөө л бий болгох ёстой байхаа. Хайртай ээжийгээ их саналаа. Утасдая байз

chim74 said...

өдөр бүрийн эгэл амьдралыг сайхан буулгаж, тах-н жолооч азтай юмаа...

Erkhembayar said...

Bodit baidliig ugeer zuraad baih shig saihan yum. Muu eej aav 2iigoo zondoo dursaj uillaa. Hurandaa Zul egch 2iin haritsaa yag l eej aav 2 shig min yum. Saihan boljee.

Бум said...

Уукаа: Баярлалаа. Үе үе ирж байгаарай
Адъяа: Шоокдоогүй байх өө
Бүсгүй: Бурзайчихаж
Цасчихэр: Хажуудахаа хайрлаж явах нь л зөв байх дөө
Пэппи10: Ээжрүүгээ байнга ярьж байгаарай
Чим74: таксины жолооч тэр, унгсан бид ч тэр азтай
Эрхэмээ: Тийм бна уу? Тэгвэл сайхан л бна. Ээж аавруугаа залгаарай

Номинговь said...

Гоё бичжээ, амьдрал дээр байдаг гэхдээ бид байдгийг нь мэдэрдэггүй тийм л зүйлийн тухай.

lecool said...

Баярлалаа .. Үнэхээр хүнд юм бодогдуулахаар зохиол болжээ .. Таны зохиолыг байнга уншиж байна .

Anonymous said...

Бумаа, энэ үнэхээр сайн болжээ. Агааргүй бүгчимдэж байгаад нээх сайхан агаар салхи үнэрлэчих шиг, Хоосон гүйж яваад нэг сайхан хооллочих шиг боллоо,
Манай утга зохиолд онгойж байсан орон зай дээр гарч ирж байгаа шүү.

Ойрд үзэгдэхгүй байх чинь, хаагуур яваад байна.
Номин

Бум said...

Номинговь: Анзаарагамгүй өнгөрч байгаа мянгя мянган сайхан зүйлүүд байх юм. Үүгээрээ л амьдрал баян байх
lecool: Уншиж буйд баярлаж байгаа
Номин: Ойрд нээрээ месс-рт ороогүй юм бна шүү хө. Гадуур дотуур харайгаад л . . . Чи наашлах дөхөж байгаа билүү

Buya said...

oird tanii blogt orj tanii shine buteeliig unshij amjsangui ee.

eniig unshaad yostoil shansaa shahirch baina.

amidralch gej uneheer hatuu yedee hatuu, enereltei yedee enerelteishuu.

Anonymous said...

Buyaa, samsaa sharkhirna gedeg yum. Gehdee egch ni oilgoj bainaa. Khun bolgon l ene oguulliig unshaad neg yum bolood baigaa yum. Uuchlaarai iluu ug nemerlesend. BM.

Anonymous said...

амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж, амьдралд хамгийн анзаарагдамгүй сайхан бүхнийг анзааран эрхлүүлж, тэжээж явах нь сайн сайханд хүрэх магадгүй цорын ганц гарц юм байхаа даа
Үнэхээр гоё бичжээ
Таны уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье

Anonymous said...

амьдралын өдрийг өдөрт нь хайрлаж явах хэрэгтэй юм ene yamar aguu ug vee bi tsaash ni goe tailbar bichih gesen bolovch nadad ug orj irehgui uym :D

Bas ooriin chin jiliin omno bichsen neg oguullegees huuhduudee hereldej margaldaj baigaag haraad argagui dee tus tusdaa bie hun bureldej baihad oor ooriinhoo bodol sanaag hadgalj ingeh ni zov gedgiig unshaad barag l EURECA gelee sh dee ;)

Uhaaral hairlasan olon saihan oguulleg bichdegt chin bayarladag shuu Amra

Oyundelger said...

Sain bna uu tand ene udriin mendiig hurgie.Saikhan uguulleg boljee. Bi tegej ih nom unshaad bdaggui negen blaa. Nmg nomond durtai bolgoson hun bol minii hamgiin sain naiz mine boloh busgui ym. ternii maani amidraliig uzeh uzel ni nmg bolood hen negniig uhaaruulj, uyruulsan, ym ymiig bodogduulsan bdag.Tiimdee ch nmg bas ter bugdiig medreesei gesendee nadad nom belegledeg bolson bh.heden sariin umnu nadad tanii alsad zorchson jiijeeg beleglesen bi ch durtai durgui unshij eheltel uneheer minii setgel hudluud ineej bas uilj baisansan. Ter amidraliin bayar jargaltai muchuud minii nudend ilhen haragdaj bj bilee.Ternees hoish bi neg bish nileed heden uguulleg bolood nom unshsan saikhan ch nomnuud bsan. Getel sayhanii neg udur 3-r sariin 14nd nuguu nz mine nadad dahiad nom belegleh ni ter. Bi ch bayartai blaa yagaad gevel tanii bichsen har hulangiin bugj bsan ym. tgd l unshij garsan uil ywdal urnul geed bugdiig ta ih mundag saikhan bichsen blaa.Bi nomoo aajuu taiwuu unshsaar unuudur duussan.Zaluu hund uhaaral, eh ornoo gesen setgel, ymand tuushtai temtseh bas ter ih husel zorigiig ulam uduuh shig sanagdsan. Nomoo duusgahad neg ih tom ajliin ard garsan met uchirgui uujuu amisgaa avsan maani bi tanii nomnoos tiim ih zuiliig uhaarsandaa tegsen hereg bhaa.Bicheed bval bicheed l bhaar bna. Tand ajliin amjilt husie. Uur saikhan uguulleg bolood zohiol bichij bidniigee uhaaruulj bgaarai. Mun ene dashramd nmg hatuu bolovch unen ugeeree uhaaruulj bdag naiz Lkhamdegddee bayarlalaa gej helmeer bna.

Бум said...

БМ: Баярлалаа
Анон: Ирж уншсанд баярлалаа
Амраа: Сэмэрч үл барагдана гэдэг өгүүллэг байх. Энэ өгүүллэгийнхээ нэрээр анхныхаа номыг нэрлэхдээ би их дуртай байсан
Оюундэлгэр: Миний Жийжээг уншсан юм байна. Нэг "том" залруулга хэрэгтэй боллоо. Хар Хулангийн бөгж гэдэг номыг ах нь бичээгүй. Нирунзу гэдэг нэрээр нэгэн залуу бисэн байгаа. Би өмнөтгөл маягийн юм тэр номонд бичсэн юм. Өөрөө тэрийг хараад намайг бичсэн хэмээн андуурсан байх. Гэхдээ л сайхан санагдаж байна. Баярлалаа. Саяхан миний "61 Ах" гэдэг өгүүллэгийн түүвэр гарсан. Боломж байвал авч уншаарай. Мөн чамайг номонд дуртай болгож байгаа Лхамдэгд найзад чинь уран бүтээлийн амжилт хүсмээр байна. Би андуураагүй бол зохиолч, яруу найрагч Лхамдэгд мөн байх гэж таалаа.

duka said...

tanii blogiig unshij ih uram ih temuulel ih uhaaral olj avch bna. zaluu hoich uydee surgamjtai ihiig bodogduulsan saihan zuiluudiig bichdegt tani talarhay, tand amjilt husye. ene hayagiig zaaj ogson oyundelgertee bayarlala, ajilaa taraad bushuuhan hariad ene blogiig unshih yumsan gej l yardag bolsoor 7 l honoj bna denduu hojuu medsen ch unshsaar l bna, dahiad tand amjilt husye, duka

Бум said...

Дука: Блогийг минь сонирхон уншиж урам өгч буйд баярлалаа. Сайн сайхныг хүсье!

Anonymous said...

bayarlalaa.saihan bichih yumaa ta.sanah ,bodogduulahaar bichdegt tani bayarlalaa

jsl said...

unuudur uuniig olj unshihdaa yahav dee urid ni ymnuudiig chini unshidag l baisan unuudur shu bi uilj b.na ta aimaar bichdeg boljee udahgui uulzatsgaay ushuu sain bicheerei.

БэМэР said...

яагаад ч юм амьдралд ихээ гомдов..

Embuulei said...

Taksi barigch chini hachih ih taalagdaad, zunduu ih boduulchihlaa, tegeed tanii 61 ah-iig internomoos avlaa, unshij duusaagui bgaa, gehdee taalagdaj bgaa shuu, ta ih gegeen hun um aa l gej heleh geed. Oird blog chini ezgui, tanaihaar orohoor neg l tuhgui bdag bolloo. blogtoo oir oirhon irj idee undaagaa selbej shinechilj bgaarai, huleej bna shuu, bas zav garval manaihaar orj garch bgaarai.

Улаан Малгайт said...

Энийг сая саак дээрээс уншаад уйлчихлаа. Их юм бодуулаад.

Бум said...

Анон: Баярлалаа
ЖСЛ: Сэигэлийг чинь өвтгөсөн бол уучлаарай
БэМэр: Амьдрал хатуудаа хатуу юм. Гэхдээ тохиолдсон амьдрал бүр сайхан юм шиг байгаа юм
Эмбүүлэй: Ах нь ойрд хөдөө яваад тун завгүй байлаа. Би блогтоо өдөр тутмын юмаа бичээд байдаггүй болохоор ховор орох юм. Ямар ч байсан та нартайгаа холбоотой бнаа
Улаан малгайт: Улаан малгайтыг уйлуулдаг чононоос дор амьтан бна даа би. хэ хэ

Ochkoo said...

Гоё бичжээ. Баярлалаа.

Anonymous said...

uneheer gaihaltai..tanii oguulleguuudiig unshaad neg l oor setgegdel torj bn, buhniig ooroor harj huleej avj bh shig, yag l haraa orson um shig. bayarlalaa tanid. Uchral

Anonymous said...

Yneheer ih yum bodogduulsam saihan ugyylleg boljee. Amidral gej ih ynetei ed yumda. Bayarlalaa.

GaNaaOU said...

Эрхлүүлэх гэдэг үг их таалагдлаа. Сайн өгүүллэг болжээ. Эрч хүч, ухаарал авах шиг.

Anonymous said...

маш сайхан бичжээ их ч юм бодогдож байна, баярлалаа

Anonymous said...

minii aav hurandaa hun odoo tetgevertee garsan bolhoos.. neeren l tsagiin saihand hun bur nomhon zogsool Amriig erey hurandaa gdg bjuulee. odoo huurhii mini bi Xurandaa l gehees uur hun tegej bishdee :( Aavaaraa eejeeree baharhaj bna. uneheer saihan uguulleg boljee helj baramguini...

Bonko said...

Баярлалаа

boloroo said...

хамгийн сайхан өгүүллэг гэж энийг хэлэх байхдаа. таны 4 номыг аваад дарааллаар н уншсан үнэхээр сайхан сэтгэл зүрхэнд хоногших тийм гоё өгүүллэгүүд байна лээ. баярлалаа

bum said...

Boloroo; Maash ih bayarlalaa. Uramshij bna

Olkhonut D. Lhagvasuren said...

Дотор өмрөөд уйлахаа шахлаа. Гэрээ ч санах шиг...