# #

Нэрэлхэлгүйгээр - 4


"Товч"- ийг тодруулсан утгын чимэг
Монголынхоо уран зохиолд хайртай, хэл соёлоо эрхэмлэдэг хүн бүхэн ирээрэй гэж зар тараасан энэ уралдааны танхимд номын сангийнхаа танилцуулга, үзүүлэнгийн номууд, самбар сэлтээ гаргаж бэлтгээд, номын өргөөнийхөө хойморт, төрийн далбаагаа залж, хүндэтгэлийн идээ будаа зассан байв.

Нэг жилийн өмнө 200 орчим Монгол ном тал, талаасаа цуглуулж Монгол Номын сангийнхаа эхийг тавьж байсан. Уншихгүй байж болохгүй ном, Байхгүй юмгүй ном, Монгол ёс заншил, зан үйлийн товчоон гэх мэт сонин содон нэрт тэргүүлэн, Монголын шилдэг өгүүллэгийн болон яруу найргийн түүврүүд, Монголын зохиолчдын болон Америкт суугаа Монгол уран бүтээлчдийн олон шинэ номуудыг энэ үеэр дэлгэн үзүүлэв. Номын санд олсон орлогоороо ном авсаны дээр Америкийн Монголчуудын худалдааны танхим зэрэг байгууллага, найз нөхөд, хувь хүмүүсийн хандиваар фондоо өргөжүүлэн нийт 400 гаруй номтой болоод байгаа гэнэ. Түүнчлэн цөөн ч гэсэн байнгын уншигчидтай, Ганзориг гэдэг хамгийн идэвхитэй уншигчтай болсон хэмээн Уран уншлагын уралдааны нээлтийн үеэр танилцуулав.

Монгол Улсын Соёлийн тэргүүний ажилтан хуучирч Ичинноров сонгодог аяз тоглож танхимийн жаврыг үргээлээ.

Уралдааны салхийг Лос Анжелес хотноо ажиллаж амьдардаг Сэтгүүлч Мөнхцэцэг өөрийн бичсэн “Цасан зүүд” өгүүллэгээрээ хагалав. Тэрээр “Шинэ жилийн үдэш анхны хайрт бүсгүйнхээ зургийг олж үзэж, сургийг нь гаргаад догдлон буй эх орноосоо алс суугаа залуу эрдэмтний тухай” өгүүлсэн.

Яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хүлээлт” өгүүллэгийг Санта Моника коллежид жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа Билгүтэй үзэгчдийн сонорт хүргэлээ. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=2716

...Намайг шуугин урсахын цагт
Чи минь санаад байвал
Намуун шөнөөр ирж
Давалгаан дээр минь унтаарай... хэмээн бичсэн Л.Өлзийтөгсийн шүлэг, өгүүллэгээс нандин мэдрэмж, өвөрмөц өнгө будаг харагддаг тул түүнийг унших дуртай гэж Билгүтэй хэлсэн юм.

... Ээжийн захидал төгсгөл хэсэгтээ балархай. Бодож санаснаа “цээжээ онгойлгон” биччихээд “хүний нутагт юугаа хийж удаад байдаг юм бол доо хүү минь” хэмээн өөртэйгөө ярьж, нүүр лүүгээ унжсан буурал үсээ чихнийхээ арлуу давуулж илчихээд л захидлаа уншиж суусан даа. Энэ сацуу хацрыг нь даган нулимс бөмбөрч бичсэн захидал дээр дуслахад сандран арчиж энэ хэдэн үсгийг нь бүдэгрүүлсэн байлгүй” хэмээн ээжийгээ санасан хүүгийн сэтгэлийн үгийг Батсүх гуай дамжуулсан юм.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=1807&Itemid=117

Батсүх гуай өнгөрсөн жилийн уралдаанд өөрийн зохиосон Нүүдэлчин шүлгээрээ оролцож дэд байр эзэлж байсан билээ.

Америкийн Монголчуудын дундаас олон сайхан өгүүллэгээрээ онцгойрон шалгарсан нь Түмэнбаярын Бум-Эрдэнэ билээ. Түүний Товч өгүүллэгийг Д.Уранчимэг амилуулаа. Тэрээр алс холын Санфранцискогоос ногт ганзаглан ирж энэ уралдаанд оролцсон юм.

Товч гэж ...Ээжээ, ээжээ миний товч тасарчихлаа гэсээр тав зургаа орчим насны хүүгийн алганыхаа бяцхан хонхорхойд атгагдаж ирсэн жижигхэн цагаан товч эмээгийн товчний хайрцаганд хэсэг товчнуудын хамт хагас өдөр болоод гарахдаа мэдэрсэн мэдрэмжээр дамжуулан хүмүүний амьдралын бардам эрхэмсэг, эрх танхи, ганцаардмал, цөхөрмөл, мөхмөл, бүр үхмэл, бас байж болох олон өнгө аяс, хөг аялгууг илэрхийлэн цагаан инээд хөгжөөн, хөнгөн гуниг, ухааралыг хослуулан гаргасан хөөрхөн өгүүллэг.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3141&Itemid=111
Энгэрийн гэхдээ яаг хоёр хөхний хооронд таардаг тийм нандин товч, Хэдэн шүд нь мултарч унаад, эвдэрчихсэн яайжийсан цахилгаан, эрдэмтэн хүний пиджакны товч, генерал хүний шинельний товч, саатай торгоор, хар даалимбаар сампин зангидсан монгол товчнууд, эрлийз товч, зураачийн товч, яруу найрагчийн товч, наалдан пад болчихоод салдаг ч үгүй, ичдэг ч үгүй кноп, тасар татуулсан ташааны товч гээд хүүхдийн жижигхэн цагаан товчинд өөрсдийгөө танилцуулсан тэдний үйл хөдлөл, үг яриа ийм л байна даа гэж бодогдохоор Урнаа маань уншиж, товчийг тодруулав.

Дараагийн өгүүллэг дахиад л Т.Бум-Эрдэнийн “Боб” байлаа. Эх нутгаасаа алс хол суугаа хүмүүсийн амьдралын жаргал зовлонг мэдэхийн тул түүний бичсэн өгүүллэгүүд эндэхийн уншигчдад ойрхон байдаг биз ээ. http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2273&Itemid=111

Өөрийнхөө харж асардаг баян өвгөнөөс хүн энэ хорвоод ирэхдээ ямар нэгэн хүнээс хайр энхрийлэл, уянга ухаарал авах гэж ирдэг. Харин буцахдаа хэн нэгэнд ямар нэгэн юм өгчихөөд буцах ёстой гэдгийг ухаарч,Та эцэг эх, элгэн садан, эх оронд минь буцааж, аавыгаа ачлах их ухааныг өгсөн хэмээн эх нутгийнхаа зүг нисч яваа залуугийн бодрол. Д.Дашдорж Боб өгүүллэгээ “Гэгээн алсад одохсон” гэж сайхан аялгуугаар чимэглэн сонсогчидоо хүргэсэн. Бас өгүүллэгтээ өөрөө гүн ороод нулимас дусаагаад авна лээ. Саяхан бурхан болсон зулай гишгэн төрсөн ахыгаа, тойроод суусан ахмадуудыг хараад гэнэт нулимас гарчихлаа шүү гэсээр суудалдаа очсон.

СанФранцискод суугаа утга зохиолч судлаач, зохиолч Я.Баатар, Виржинад суугаа Зохиолч, сэтгүүлч Л.Батбаяр, Лос Анжелест суугаа Орчуулагч Ж.Оюунцэцэг нарын Америкт суугаа Монголын уран бүтээлчид Утгын чимэг уралдааныг халуунаар дэмжиж өөрсдийн мэндчилгээ шүлэг зохиолоо ирүүлснийг уралдааны дундуур уншиж сонсголоо.

Нутаг нугийн цөстэй эрийн морийг хөтлөн сумын наадамд явах замдаа сайхан залуу эхнэрт татагдан, сайхан дуу дуулж, сайхан мөрөө түшилцэн Ононгийн тохойд учирсан залуу насны сайхан хайрын тухай бичлэг энд бас уншигдлаа. http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=article&sid=725

Цамба салхи татуулан давхиж ирээд хэдэн үгийн солиогүй морин дээрээс минь хуу татаж орхиод Хулангийн цулбуурыг шүүрч аваад, морьдоо хайр найргүй ташуурдан улаан тоос манарган давхин одохуй зам дээр явган хаягдаад

Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцордог Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн тухай өгүүлдэг Эрдэнэ баавайн ур шингэсэн Хулан бид хоёр гэж нэгэн оргил өгүүллэг байдгийг хэн хүний мэднэ. Энэ өгүүллэгийг хүүхдүүд дээрээ ирж амарч яваа Сурмаажав гуай намбалагхан уншиж олны сонорт хүргэлээ.

Номын санг эрхлэн ажиллуулж байгаа Б.ГанЭнхбаяр маань Зохиолч Шүүдэрцэцэгийн бичсэн Тал гамбираас болж өнчин дүүгээ хороосны гомдол цөхрөл, харуусал, бас ахан дүүсээ халуун бүлээ хайрлахын ухаарал шингээсэн “Тал Гамбир” гэдэг өгүүллэгийг сэтгэлээ хөдөлгөн, нулимсаа дуслуулан байж олонд хүргэсэн.

Ингээд уралдаан тэргүүн байрыг Д.Уранчимэг “Товч” өгүүллэгээр, Дэд байрыг Батсүх “Ээжийн Минь үнэртэй захиа” өгүүллэгээр, Билгүтэй “Хүлээс” өгүүллэгээр тус тус хүртэж, Тусгай шагналыг Д.Дашдорж Боб өгүүллэгээр хүртлээ.

Энэхүү уралдаанаа өргөжүүлэн Америкт суугаа утга зохиол, хэл соёлоо дээдэлдэг Монголчуудаа, уран бүтээлчдээ өргөнөөр оролцуулдаг, Америкийн Монголчуудын оюуны нэгэн наадам болговол зүгээрсэн гэсэн саналыг гаргаж, бас шүлгээр дэврээд авцгаалаа. Батсүх гуай Нүүдэлчин шүлгээ өргөсөн бол Б.Энхтуяагийн Эх хэл гэсэн шүлгийг Урнаа уншиж, бас Бавуугийн Лхагвасүрэн, Данзангийн Нямсүрэн, Гомбожавын Мэнд Оёо, Бавуудорж, Эрдэнэ-Очир найрагчдын шүлгээс савныхаа хэмжээгээр утган залгилаад тарцгаав.

Номын буян арвижих болтугай.

Д.Бишүүгарам
Лос Анжелес хот
Мэдээг Даяармонгол сайтаас авсан болно





11 comments:

Б.Єсєннэмэх said...

sainu? ah mine? blogt tani zochiloogui ih udjeee!

Arima said...

Oo ih saihan medeelel bna

Anonymous said...

Bayar hurgie! Tanii oguulleguudees unshaad turuulj, bair ezelsen baina.

GansukhB said...

Баяр хүргэе ээ,
Сонсоход тун таатай мэдээ байна.

Таны өгүүллэгүүдийн хамгийн эхний уншигчдын нэг болж чаддагаараа би бас бахархаж байна :)

Илүү ихийг бичиж нийтэлж уншигч биднийхээ мэлмийг мялааж байгаарай.

Б.Батзаяа said...

Сайхан мэдээ байна. Баяр хүргэе.

Б.Батзаяа said...

"Боб"-ыг уншлаа. Үнэхээр гайхалтай болжээ. Та хүний сэтгэл зүйг маш сайн гаргаж чадсан байна. Хүмүүсийн харилцааг нүдэнд харагдтал үгээр зуржээ. Уншихад гунигтай ч сайхан байлаа.

Болорхон said...

АНУ-д байгаа та нараас Кореа-д байгаа бид нар дуулмаар сонсмоор бас "хуулмаар" юм их байх юм аа. Гоё наадам зохиожээ. Товч ч аргагүй "их юм бодогдуулсан" гоё өгүүллэг... энэ түмэн янзын хүний ааш араншин, энэ амьдралын түмэн янзын өнгийг яаж "товч"-оос олж хараа вэ гэж гайхаж уншсан юм даг.

Бум said...

Өсөхөө: Харин тэгсэн бна шүү
Арима: Өө тийм үү хэ хэ
Анон: Тэгсэн гэсээн би мэдсэн
Ганаа: ТААТАЙ ТААТАЙ
Батзаяа: Би ч гэсэн танайхаар үе үе ордог юм.
Болорхон: Чи ч нэг үе алга болоод л, нэг үе гарч ирээд л байх юмаа

мөнхөө said...

надад таны Ханьсахын жаргал өгүүллэг л дэндүү тасархай.
унших болгонд нэг юм огшоод л талийгаач аав минь санагдаад л
охин минь бодогдоод л

ARIUN said...

CHECK

ARIUN said...

HI TAND ENE ODRIIN MEND . ANH YDAA BLOGT ZOCHLOB . MASH SAIHAN SETGEGDEL TORLOO. BYYR TSAG GARGAN BJ BUH L OGYYLLEGUUG CHUN UNSHLAA ....YHAARALTAI ,SYNIGTAI , UNEEDTEI SAIHAN NEG ODRIIG ONGOROOBOO HO . TANII UNSHUGCH NEGER NEMEGLDEE ONOODROOS EHLEN . AMJILT HYSEI . HYLEEJ BGAA SHYY SHUNE SHUNE YHAARAL BODROLIIG ...