Вансэмбэрүү хэмээх энэ сайхан цэцэг далайн түвшинээс 3000м-ээс дээш өндөрт ургадаг гэдэг юм билээ. Бидний очсон энэ газар бол Баянхонгор аймгийн Баянговь, Богд сумын заагт орших Их Богд хайрхан юм. Яг энэ цэцэгс 3600м орчим (GPS-ээр хэмжсэн)өндөрт хадан хавцал, сайр уруудаан ургасан байв. Нийтдээ дөчин хэдэн ширхэг байсан. Их ховор харагддаг энэ цэцэгсийг бид (манай гэр бүлээс гадна өөр хоёр гэр бүл явсан)ийм олноор нь харсандаа ихэд олзуурхсан шүү. Зарим нэг маань ямар нэгэн хүслээ шивнэж харагдсан. Жишээ нь манай бага хүү маш удаан эвдэрдэг усан буу хүсэж байгаагаа шивнэж байсан.
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
26 comments:
Пөөх...
Заавал хосоор ургадаг гэж дуулсан юм.
Гэтэл ийм олноороо бас ургадаг байхнээ.
Дуу шүлэгнээс сонссоноос үзэж байгаагүй юм. Одоо харин таарвал танихаар боллоо. Баярлав.
Ene tsetsegsiig haraad tand tursun medremj uguulleg bolj unshigch bidend hurne geed huleej baiya, saihan zurguud bna, bayarlalaa
Зөндөө сонсож байсан цэцгийг "амьдаар" нь анх Арсун ахын блогоос харж байсан. Хальтхан харахад байцаа шиг л юм бна гэж бодож байж билээ хэхэ
Илбийн юм шиг хосгүй сайхан
Ихэр ботго шиг хорвоод ховор
гайхамшигтай цэцэг шүү. Үнэр нь ямар гэж санана, үнэн тансаг. Embuulei-н хэлдгээр төрсөн мэдрэмжээ тэр чигт нь үгээр урлан дамжуулаарай.
Харин тийм бна лээ. нэг хавцал өгсөөд зөндөө байсан. Нэг ишнээс гарсан ихэр гэмээр ургасан байсан. Хосоор ургадаг гэж сонссон болохоор энэ хоёр нь хос юм болов уу гэж хармаар санагдаад байдаг юм билээ
peakfinder: Харахад наран цэцэг шиг ч юм шиг, эсвэл байцаа шиг ч юм шиг тэгсэн хэрнээ их том цэцэг байсан
Эмбүүлэй: Тэр мэдрэмж өгүүллэгт чухам яаж буухыг одоогоор мэдэхгүй л бна. Ерөөлөөр болог
Оогийноо: Өө тийм үү? Гаднах дэлбээ нь нээрээ байцаа шиг
Эвхдэг гэр: Тийм нэг ховор гэж сонссон болохоор эрхэмсэг гэмээр, өндөрт ургадагийг нь бодохоор эрэлхэг гэмээр, цаанаа сүрдмээр юм билээ
Хэхэ, сэтгэгдэл бичсэн чинь ямар нэрээр орчив доо.
ийм том цэцэг гэж ер санаж байсангүй.
хамгийн сүүлийн энэ зураг Бумаа ахын маань зураг уу :)
маш сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ цэцэг ингээд бидэнтэй зэрэгцэн оршин байна гэдэг нь санаанд ч оромгүй юм. Үнэхээр гайхалтай. Орон зай оршихуйгаас ангид орших аргагүй л тэнгэрийн цэцэг юм даа. Сайхан зурагнууд байна.
сайхаан вансэмбэрүү гээд нэг сайхан байдаг даа шуд л аялагдаж байна хэхэ
vansemberuu tsetsegnii latin neriig n meddeg hun baival helj tuslaach
Арсун: Шинэ блогтой болох гэж байгаа юм бна гэж бодсон шүү
К : ТОм юм билээ.
Цэцгэн эрхи: Бид ч гэсэн нэгэн төрлийн цэцэг юм даа. Ялангуяа бүсгүйчүүд маань.
serenity: Тийм үү? Тэгвэл дуулаад байхаас даа тийм ээ
Энхээ: Хэцүү даалгавар бна.
Вансэмбэрүү цэцэг - saussurea involucrata
Байцаа шиг хирнээ үзэсгэлэнтэй цэцэг байна. Чухам ямар үнэртэй байдаг вэ?
Ямар гоё цэцэг вэ? Суусан хүнтэй тэнцэхүйц том гэдгийг нь харин төсөөлөө ч үгүй юм байна.
duund gardagaar ni l medne sh dee...iim tsetseg bdg yum bii vii...
Гайхалтай юм аа. Их том байдаг л гэж сонсч байсан, ийм харагддаг байх нээ. Манай өвөө эмээ ярихдаа авах гэж их гуйдаг, тэгэхгүй бол бараг л амины үнэтэй байдаг гэнэ лээ гэдэг юм.
Мэдэж авлаа, гоё юм аа
Horvood hovor hosgui nandin ene tsetsgiin tuhai bichij zurgiig ni tavisand mash ih bayarlalaa. Uneheer goyo tsetseg yumaa.
Aav maani Bogd uuliin urd door baidag Nariin Haryn nuruu gedeg gazar torson gedeg. Baga baihdaa Bayanhongor aimgiin Huuchin Jinst sumd nagatsyndaa zochilj baihad Monh tsast terhuu Bogd uulyg naad talaasaa harj baisan. harin ter uuland maani enehuu saihan tsetseg baidgyg sonsood Bogd uul nudend haragdaj emee maani aaviin mini torson gazar gej zaaj baisnyg ergen durslaa.
заавал үзнэ ээ.
хүмүүсээ хэрвээ энэ цэцэгтэй тааралдвал хамаагүй тасдаж болдоггүй юм шүү.
Vansemberuu tsetsegiin tuhai bichseniig tani haigaad tany blogiig buulgah shahlaa shuu. Bi tany post-iig facebook deer asuulguigeer tavisan shuu uuchlaarai.
Тэнгэрийн цэцэг гэдэг юм байна лээ... Харсан хүн нь их л хувьтай байдаг гэж байна лээ...
Bayarlalaa Bumerdene ee. Saihan tsetseg. Minii bagad aav maani anh udaa avchirch baisniig sanaj baina. Tsagaan shargal ongotei baisan baih aa.
Энэ цэцгийг найздаа бэлэглэвжл ямар вэ
Post a Comment