# #

Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай

Манай блогчидын нэг Idea маань аль 2007 оны 11-р сарын 7нд ийм бичлэг оруулж байжээ. Тэгээд үүгээр орж ирж буй бүх эрчүүддээ зориулан тавихаар чирээд ирлээ. Жилдээ нэг удаа ч гэсэн ийм юм сонсмоор доо бид чинь. Idea-даа баярлалаа.


Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг…
Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн...
Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий…
Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг.
Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх.
Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.

Нүд алдам сайхан монгол залууг би харах дуртай, нүгэл хурааж цээжээ хөндүүрлэтэл шүүрс алдмаар болдог...



14 comments:

ntsetsbold said...

ихэд таалагдав. :-)

Anonymous said...

hehe nice. Urd ni unshij baisan sanagdlaa.

znaraa said...

dajgui shuu

Arsun said...

Сайхан байна шүү.

Arsun said...

Шинэ бичлэг оруулав. Сонирхоорой.

Navi said...

Гоёо юмаа.

erkhembayar said...

Tiim shuu Mongol erchuud min saikhaan! Gehdee bi emegtei hun shuu.

ZAYA said...

Эрчүүдэд урам хайрласан сайхан бичлэг болсон байнаа.
Угаасаа гадны эрчүүдээс түрүүнд монгол эрчүүдээ тавилгүй яахав. Илүү, илүү

gegeen said...

addidea ch uran tsetsen ug ni belen zelen hun dee. saihan ch bichij. erchwd maani ch shuurs aldam saihan humuus shw... eyeregeer ni harval

chimgeeitgel said...

Монгол эрчүүдийн тухай сайхан бичжээ, өгүүллэг хүлээж байгаа шүү Бумаахай ахаа хэхэ

MaShiMaRo said...

goyo...mongol erchuud mini negiig bodoj 2-g tugaana baigaa... erchuudee bid archaatai bol mongol busguichuud maani yu gej gadniihniig dagahuu dee

Цасчихэр said...

mongol er hun tsaanaa l neg uur. neg tiim surleg. saihan haragddag shuuu.

bebe said...

кккк таалагдлааа сайхан болж

Bolor said...

Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа ene yag vnen minii aaw yag iim hvn aawdaa bi hairtai