# #

Хэнтий нутаг (Зураг)


Өнгөрсөн намар 9 сард Хэнтий аймгийн хойд сумуудаар гурав хоног аялав. Үнэхээр байгалийн үзэсгэлэн төгөлдөр нутаг юм билээ. Ийм нутагт төрсөн хүн хүнд алдчихвий гэсэн болгоомжлол үе дамжин үлдэх байх гэж бодсон шүү. Харамын сэтгэл төрөхөөс аргагүй сайхан нутаг байна лээ. Ганц нэг зураг орууллаа. Бүгдийг нь оруулж амжихгүй юм даа.

"Дэлүүн Болдог" Ийм том овоо босгосон юм бна.


Чингис хааны төрсөн нутаг


"Хажуу булаг" Чингис хааны ундаалж өссөн булаг

Ийм нутагт хадлан авбал сайхан даа


Онон, Балжийн уулзварт очиж хоёр хонов.


Ногооны униар
Намрын өнгө
Голын тохой
Онгон байгаль
Үүнд бурхан хүртэл атаархдаг байх


Намрын өнгө гэж ярьдгийг эндээс л ойлгох шиг


Жирийн нэгэн буриад айл


Эднийх зөгийтэй, тахиатай, үхэртэй, цөцгийтэй, бас басгантай


Өмхөрч унах хийгээд өсөж өндийх нь байгалийн жам юм даа


Яагаад уначихав даа. Бас яагаад энэ хэвээрээ үлдчихэв. Онгоноороо гэх үү эсвэл оригоороо гэх үү


Ургахаа хүрвэл хадан дунд ч ургаж болдог буюу. Яг л хүнд хэцүү дунд амьдарч буй гоо төгөлдөр бүсгүй шиг


Хаднаас шүүрч буй шингэн. Хад хүртэл уйлж болох хорвоо юм.


Хуучны нэгэн худаг. Нэгэн цагт хүн мал ундаалж байсан байх. Цаг хугацаа улиран өнөрөх гэдэг уйтгартай ч юм уу


Шувууд чуулаад л . . .


Хослон байж жарганаа гэж . . .

13 comments:

Bolor said...

Tanii comment-toi buur saihan bolj bna.

Unknown said...

Гоё зурагнууд байна. Нээрээ өөрөө монголд ирчихсэн юм уу?

Od said...

Миний нутаг сайхандөө

Мишаа said...

saihan nutag bna

Arsun said...

Үнэхээр ус дусагнаж байна шүү, сонин юм аа.

Мишаа said...

Үнэхээр ус дусагнаж байна шүү,
Ene yu gesen ug yum be oilgodoggviee he he

Бум said...

Болор: Хэ хэ тийм үү
Дамдаа: Монгодоо байгаа.
Од: Сайхан юм бна лээ хө
Мийшаа: Харин тийм ээ
Арсун: Тийм сонин ногоон шингэн гарч бна лээ. Тэнд очсон хүмүүс нүдэнд сайн гээд нүдэндээ түрхээд байсан
Мийшаа: Тэр зургийг сайн харах юм бол дусаж байгаа нь харагдаж байгаа юмаа. Түүнийг хэлсэн байх

Anonymous said...

Яагаад гэдгий нь мэдэхгүй ч намар цаг сэтгэлд гуниг төрүүлэх юм :)

Anonymous said...

ай хан Хэнтий нутаг сайхан шүү. Хэнтийн дадлын хажуу булгийн зүүнтэй байдаг айлын зураг байна. Ажилсаг ардууд байдаг юм даа. би жил бүр зун эмээдээ очдог юм а. намрын цаг хангайд гайхалтай шүү. Очиж үзээрэй найзуудаа

aabl said...

энэ зөгийтэй айл чинь Балжийн "бирвааз"-н баруун хойд дов дээр байдаг Бөхбилэг гэдэг айлынх мөн байхаа?

Bolor Dulambayar said...

Сайн байна уу? Бумаа ахаа. Таны блогоор нэг ороод гарах юмсан гэж бодсоор байж өнөөдөр л орлоо. Та хэдийн хэнтий явсан зурагнууд гоё юмаа. Миний блогоор орвол та намайг таних байхаа хэхэ. амжилт хүсье. Илүү олон гоё өгүүллэг шүлэг бичээрэй:

bolor said...

Bayarlalaa, saihan zurguud tavijee. Tanii uguulleguudig bugdiig unshdag, uran buteelin undur amjilt husen yeruuye. Oroihon garsan yum chini shiruuhen dairaad sain sain buteel olniig tuurviarai. Nomiig tani avch unshinaa. End tendees gants neg udaa bish, bainga unshij baihiin tuld.

Unknown said...

khentii ch shan nutag bn le.bi bas ene namar hentiigeer ayalsan.