# #

Хөг хайсан монологи


Миний сэтгэл юунд хөглөгддөг юм бол? гэж заримдаа өөрөөсөө асуух нь бий. Гэвч учиргүй олчихсон нь ховор. Гэхдээ өнөө өглөөнийх шиг ийм зөөлөн шиврээ бороо намайг хааш нь ч юм дагуулан оддоггийг мэдэрдэг болоод их удаж байна. Борооны түм буман дуслуудыг ширтэж (гөлөрч) зогсохдоо би (бодол санаа минь ч байж магад) буй орчлонгоосоо тасарчихдаг.
Бороонд норж буй бүхэнд би тэгтлээ эмзэглэддэггүй. (Шившээ бороонд бэвийтлээ шилбүүрдүүлэн уруудан зогсоо адуунаас бусдыг) Харин бороон дуслуудыг өөрсдийг нь их өрөвддөг. Ялангуяа хад чулуун дээр тааран бут үсэрч байгаа тэдгээр дуслуудыг харахаар хэн нэгний итгэл найдвар тас үсэрч байгаа юм шиг мэдрэмж төрж, цээжний гүнд нэг тийм хачин гүн харууслын очис манас хийх шиг болох нь бий.
Эцсийн дүндээ хүмүүсийн ярьдгаар хөнгөн гуниг (ганцаардал) л сэтгэлийг минь хөнддөг бололтой. За тэгээд үүн дээр Игорь Крутой гэдэг нөхрийн зарим нэг аязыг сонсчихвол ер бусын ганцаардал (жаргал)-д умбачихна шүү дээ. Би бусдаасаа юугаараа ялгаатай гэж. Зарим нэгэн маань бусдаас өөр болох гэж тэмүүлэх. Харин би хүн төрөлхтөнтэй хачин ижил байгаадаа баярлах . . .

3 comments:

Anonymous said...

Би бас хааяа ганцаараа тасрах дуртай. Сайхан болдог юм..БМ

би said...

Шиврээ бороонд уруудан зогсож байгаа адуу.
Шууд л нүдэнд харагдав.
Илүү гэрийн хаалгаар зүсэрч байгаа бороог ширтэж суухад яг ийм гөлрөө гэхиймуу өөр ертөнцөд очиж хачин гоё гунигт автдаг байж билээ.
Сүүгээ хөөрхийг хүлээнгээ ганц нэг аргал, бургас галдаа хийж, яг л өнөө хаданд үсрэхтэй ижил гэрийн үүдний хэсэгт бут үсрэх бороон дуслууд, цаашлаад хараа сунгавал бороонд уруудан зогсох адуу, үхэр харагдана.
Хүүхэд насны минь сайхан дурсамж

Бум said...

Би: маш ойролцоо мэдрэмж байна шүү хө. Даанч өдөр өдрөөр алсарч бна даа, энэ бүхнээс