# #

Мөө-Мөө

Шоп! хийтэл дуугарган хүүгийнхээ амнаас хөхөө сугалж авсан ээж нь
- За ингээд миний хүү нэг хэсэг байж бай.
Өө! энэ баадайгаа өмсчих. Шээчихэж мэднэ. Ээж нь хэдэн тугалаа харангаа аргал түүчихээд ирье гээд арван сартай хүүгээ орны толгойноос уясан бүсний үзүүрээр бэлхүүсээр нь ороож тооно тушчихаад босоход
“Өө! ингээд бас л орхих нь дээ. Дотор эвгүй оргиод уйлмаар болж байх чинь. Уйлчихдаг ч юм билүү. Гэхдээ газар жаахан баймаар ч шиг” хүүгийн ам нь өмгөнөөд жаахан уйлах гэснээ гэдэс цатгалан тул болив.
- За ээж нь тоглоомнуудыг нь дөхүүлээд өгье. Ийм том хүү чинь уйлдаггүй ээ гээд хамаг новшийг нь ойртуулчихаад, уйлахаас нь өмнө гэсэн шиг яаран гарав.
Пад! гэх дуунаар хүү хаалганы зүг харж, газар суусаар хоцроод гэрийн эргэн тойрныг эргэцүүлэн харав. Гэрт нам гүм. Тооноор сүвэгчилж туссан нар хүүг уясан баруун хойд ор луу чиглэж, үл мэдэг тоосонцор гэрлийн дагуу шугам татуулан бужигнана. Зууханд гал шажигнан дуугарахаа больж цогшиж эхлэнэ. Дээр нь хөнгөн цагаан данхтай цай тавьжээ. Хаалга хаагдахад доргионд нь зүүн чагтаганаас өлгөсөн шанага санжигнан хөдөлж байснаа зогслоо. Хүү хэсэг чимээгүй сууснаа дахин “уйлдаг ч юмуу” санагдаж өмөлзөн хоёр гараа савах янзтай хөдөлгөтөл гарт нь бариатай тоглоом дуугарахад сатааран дуугай болов.
“Энэ чинь юу вэ?” амруугаа хийж үзээд, “Нөгөө л шажигнуур. За энэ ч яахав”
Цааш мөлхөн өөр нэгийг барьж аван амандаа хийнэ. Тэгсэнээ нарны гэрлийн тусгалыг барих гэж оролдон болохгүй болохоор орон дээр туссаныг барих гэж орны бүтээлэгнээс татан өндийлөө. Арай гэж босоод түүндээ баярлан ход ход инээн, гараараа ор балбана. Тэгээд ороо түшин хөлөө эвгүйхэн гишгэлэн, бойтогныхоо хонхыг жин жин дуугарган нар туссан хэсэгт ирээд, барих гэтэл болсонгүй. Нар туссан газар бүлээхэн, дулаахан ажээ. Хүү барьж болохгүйд гайхан эргэж хартал нүүрэн дээр нь нар тусаадхав. Нүд нь гялбаж, тархи нь маналзаж, хамар нь шархирч байснаа
- Айн...Айн...Айтший! гээд л нилээн сүрхий найтайгаад хүчиндээ бөгсөөрөө газар уначихав. Хамар амнаас нь нус шүлс зэрэг үсэрчээ. Хүү гараараа шударсан нь аманд нь зарим нь таарч бяцхаан хэлээ цухалзуулан амсана.
Гадаа сэр сэр салхилж, яндан бага зэрэг хүнгэнэн, өрхний оосор гэрийн дээвэр дээр пад пад дуугарна.
Хүү бас нэг тоглоомыг “үзэх” гэж авах гэсэн нь гараас нь мултраад жаахан цаашилчихав. Хүү гараа сунгаад сунгаад хүрсэнгүй. Араас нь нэг юм чангаагаад болох биш. Дахин нэг оролдов болсонгүй. Дотроос нь нэг юм огшоод бас л уйлмаар болов. Тэгсэнээ больчихлоо. Эргээд буцаад суусан нь нүдэнд нь бойтогны хонх нь харагдав. Хүү булцгар гараа явуулж авах гэсэн нь дийлсэнгүй. Могжгор хуруугаа гозойлгон баахан оролдсоноо “үзмээр” санагдаад болдоггүй ээ. Тэссэнгүй бөхийгөөд амаараа үмхэж “үзсэнээ” “дуугархаас цаашгүй нэг их олигтой эд биш бололтой” больчихлоо. Гэхдээ л хөл нь хөдлөх тоолонгоор торр торр гэж дуугараад хараа булаагаад болохгүй л байгаам даа.
Тэгжээ юм юм “үзэж” яваад нэг боорцог амандаа хийгээдхэв. “Зүгээр ч юм шиг” үүдэн дөрвөн цахиураараа оролдсон чинь жаахан үүрмэг амруу нь оров. Жижигхэн хэлээ бултагнуулж байгаад гаргасан, идсэн алин болох нь мэдэгдсэнгүй алга болов. Гэхдээ л гоё. Баяр хүрээд ход ход инээж, хоёр гараараа савлан хөдлөв. Дахиад амандаа хийх гэсэн чинь нүдэнд нь өөр юм харагдахад сатаараад боорцогоо алдчихав. Өнөөхийг аваад амаараа “үзсэн” чинь түрүүнийхийг гүйцэхгүй юм. Дахиад л дотроос нэг юм огшив. Яг уйлж эхэлсэн чинь дороос нь нэг юм жирвэгнэж, газраас халуу дүүгээд явчихлаа. Толгой нь санжигнаж байна. Хүү доошоо салтааруугаа харав. Тэнд халуун, бүлээн бас нойтон.
Хүү “энэ юу вэ?” гайхан алгаараа чал чал алгадав. Ийш тийш үсчээд нэг л гоё. Ход ход инээв. Дахиад л алгадаад байв.
Гэтэл гадаа хөлийн чимээ гарснаа хаалга онгойлоо. Нэг их салхи орж ирээд хүүг амьсгаадуулав. Хүү “мөөм” гэж бодон харвал арай биш. Аав нь хүүгээ харснаа
- Хүүе миний хүү шээчихээ юү дээ? гээд авахаар дөхөв.
“Мөөм” биш. Гэхдээ танил дуу. Аа, тийм аймаар хатгадаг.
Аав нь хүүгээ уяанаас нь тайлж дээш өргөв. Хүүгийн нүүрэн дээр дахин нар тусахад нүдээ анивчуулан байж
- Айн...айн...Айтший... Дахиад нус. Аав нь
- Еэ, базалвааний... Булхан өлшөө... Даль эх өлшөө... гээд эрхий долоовороор нусыг нь авав. “Ёо ёо л доо” гэмээр. Аав нь их ширүүн бололтой. Тэгсэнээ хүүгээ
- Ходго, Ходго гээд хүзүү хоолойг нь шунаглан үнсэв.
“Тээр ингээд хатгаад” Тэгсэн ч бас инээд нь хүрэн ход ход инээнэ. Дахин дээш нь өргөж гүзээн дээр нь пурр пурр хийлгэн үлээв. “ Ёо, ёо төвөгтэй ч гэсэн инээдтэй” ход ход хийв.
Аав нь хүүдээ бор тагшинд бүлээн цай хийж уулгав.
“Энэ мөөм биш” гэхдээ муугүй санагдаж асган цутган ганц нэг балгав. Аав нь хүүгээ орны тэнд дахин аваачив. “Бас биш болоод явчихлаа” Өнөөхөөсөө уяаад авлаа. Дотор нь харлаад уйлмаар санагдлаа. Санагдлаа ч биш уйлна яадийн. Хүү гараа савчин уйллаа. Аав нь
- Алий, алий. Миний хүү уйлдагүй шүү. Том баатар уйлахгүй дээ гэж дуу шиг юм гиншигнэн аялан байснаа
- Өө, энэ нэг боорцог байна. Миний хүү намь намь гээд идээрэй. Аав нь явахгүй бол болохгүй нээ. Ээж нь удахгүй ирнэ дээ. Хүү мөөм байдаг газрыг сарлан маажив. Даанч түүнд байхгүй л дээ.
“Энэ мөөм биш” гэдгийг хүү дуугаар нь, гараар нь, үнэрээр нь мэднэ. “Мөөм”-ийг бол гарцаагүй мэднэ. Хүүг дахин суулгаад, аав нь хаалга пад хийлгэн гарав. Тэр доргилтонд өнөө шанага дахин санжигнан хөдлөсөөр үлдэв. Энэ шанагыг хүү хүн орж ирэхэд хардаггүй, гарахад нь л хардаг юм. Хүү дахиад ганцаараа. Дахиад бүхнийг эхнээс нь...
Гэхдээ саяын жаахан цайнаас болоод хүү “мөөм”-ийг санана. Бодно.
Дахиад л уйлмаар. Гэвч авдран дээр байгаа цаг чаг чаг дуугарахыг сая л анзаарав. Хүү түүнийг авч амаараа “үзмээр” санагдана. Гэсэн ч яагаад ч хүрэхгүй. Хүрэхгүй байх тусам улам гоё.
Гэнэт хүүгийн нүд нь аргаад байгаа юм шиг анилдахад хоёр гараараа могжигнуулан нухсанаа, гэнэт цухал нь төрнө. Хэвтмээр, босмоор, унамаар, уйлмаар бүр мэдэхгүй ээ. Ямар нэгэн юм үгүйлж, түүнийгээ амандаа хиймээр шиг. Юу юм бол? Магадгүй мөөм. Мөөмөө ирэхгүй их уджээ. Хүү санан санан байгаа. Хүү уйллаа. Уйлах нь арай дээр байна. Дахиад хүчтэй уйллаа.
Аргалаа буулгаж байсан эхийн хөх чим чим чинэрэн энгэрийг нь нэвтлэн саамшилаа. “Хүү уйлах нь уу дээ” гэж бодохын сацуу гэрт хүүгийн уйлах дуу сонсогдлоо. Хүүхэн хөхөө нэг дарсанаа гэрлүүгээ яарлаа.
Гадаа хөлийн чимээ дуугарч хаалга онгойн гэр дүүрэн нар тусав. Хүүгийн нүд гялбаад харж чадсангүй. Үнэндээ бол нүдээ аниад уйлж байсан л даа. Гэхдээ л уйлсаар...
- Еэ, миний хүү яасан бэ? гэх гоё, танил, зөөлөн дуу.
Хүү харлаа. “Мөөмөө” мөн байна. Ирээгүй удсан тул айлгаж улам чанга уйллаа. Ээж нь уяанаас нь тайлж өвөр дээрээ аваад, нус нулимсыг нь арчив. Түрүүний хатгадагаас хамаагүй зөөлөн ажээ.
- Ээжийн булхан яасийндээ. Өлсөө юү? Ам нь цангаа юу? гээд өнөө бор тагшинд дахин цай хийж аманд нь барив. “Бишээ” Хүү хойшоо цахлан чарлав. Ээж нь
- За за алий алий гээд энгэрийнхээ товчийг тайлахыг хүү уйлж байхдаа харчихав. Тэрүүхэн тэндээ хэсэг газар норсон энгэр ярагдаж булбарай зөөлөн, сүү үнэртсэн том цагаан мөөм гарч ирэв. Гэтэл хүү гэнэтхэн
- Мөө-Мөө гээд амаа ангайн дайрч ховдоглон үмхээд хэд хэд гуд гуд сорсноо амьсгаа нь давхцана.
Эхийн царайд хэмжээлшгүй их баяр гэрэлтэж
- Үнэн үү, аль эсвэл би худлаа сонсовуу, миний хүү “мөөмөө” гэх шиг болох чинь гэж өөрөөсөө асууснаа, яагаад ч юм хамрых нь угаар шархирч, хоёр нүдний нь аяганаас халуухан нулимс мэлмэрч ирэв. Хүүгээ харлаа. Хайрлан хайрлан харлаа. Хоёр хацраа бумбагануулан хөхөх тоолонгоор хүүгийн аманд бүлээн сүү сад сад хийн орж ирнэ.
Сүүтэй хамт ээжийнх нь өхөөрдсөн, эгдүүцсэн, өөр бусдаас харамнасан сэтгэл, аз жаргал, хувь заяа тэр чигээрээ хүүгийн амруу урсан орж, бүх бие мэдрэхүйгээр нь дүүрэн тархана. Хүүд яг энэ мөчид юу ч хэрэггүй.
Заримдаа амьсгаа авах ч зай алга. Ёстой гоё. Ийм мөөм хоёр байгааг хүү мэднэ. Нөгөөхийг нь өрөөсөн гараараа баримаар санагдана. Хайлаа.
Ээж нь дор нь ойлгож нөгөө хөхөө гаргаж бариулав. Хүү түүнийг барьсан ч харж амжихгүй хоёр нүд нь анивалзав. Ээж нь хүүгээ тэврэн хойш урагшаа ганхан ганхан
- Бүүвэй...Бүүвэй... “Ёо ёо энэ дууг сонсохоор хамаг бие алдраад, сул оргиод явчихдагиймаа” Дуу цааш үргэлжлээ л...
- Бүүвэй...Бүүвэй...
Ээжийн үр бүүвэй
Бүүвэй... Бүүвэй...
Эргэх дэлхий бүүвэй...
Хүү мөөмөө хөхөх нь удааширан нөгөө мөөмөө барьж байсан гараа алдлаа. Хамаг бие нь халуу дүүгээд л...
Гадаа хөлийн чимээ гарч, хаалга онгойн аав нь орж ирлээ. Хүү цочсондоо татвасхийв. Ээж нь тэврэлтээ жаахан чангатгаад хуруугаа амандаа гозойлгон барьж
- Чишш! гэж хань руугаа дохиод
- Хүү сая “Мөөмөө” гэж хэлсээн гэж царайндаа гэрэл цацруулан шивэгнэв. Аав нь гайхсан харцаар харж
- Нээрээ юү?
- Нээрээ! бүр Мөө-Мөө гээд аягүй тод хэлсэн гээд инээмсэглэхэд
- Тийм үү? гэж шивнэн асуунгаа хүүгээ үнэрлэв
Нүүрэнд нь юм хүрсэнд хүү жаахан сэрвэлзэв. Ээж нь цааш нь үргэлжлүүлэн
- Бүүвэй Бүүвэй
Энхрий үр минь бүүвэй
Бүүвэй Бүүвэй
Энэ хорвоо бүүвэй
Бүү...вэй...Бүү...вэй...Бүү...вэй...Бүү...вэй... Бүү...вэй...Бүү...үү...вэй...Бүү...үү...вэй...

24 comments:

peakfinder said...

Yee yasan hoorhon yum be? Nyalh amitad mon ch hoorhon shuu. Bur nudend haragdchihlaa. Neeree bas tegeed yanz buriin yum bodoj baidag l baih daa.

ZAYA said...

Хөөрхий дөө, уяатай байж л хүн болдог доо хөдөөгийн хүүхдүүд. Галруу орчих гээд л... Хүүхэд нээрээ тиймэрхүү л юм бодож байдаг байхдаа.

A.Амарсайхан said...

Намайг ухаан орсон хойно буурал ээж минь уяна гэж их айлгадаг байж билээ. Би уйлаад л.
Одооны залуус хүүхдээ уях гэвэл яах бол? Тооно тушиж лав чадахгүй. Гэдсийг нь тасартал чангарч мэдэх юм хийнэ дээ.

byambaa said...

huurhun yum be.

Amaraa ahiin helsneer huuhdee uyaj chadahgui ee. zaalgahgui l bol

tumee 33 said...

Yeee,end bichsen yostoi muuhai amitan aa.Minii baga ohin shig yum bna, baga baihad uyauuldag l baisan suragtai. Ohinoo bol uurdeg yumand hiij uurcheed l, hool und ,ger orontoi zuuraldana shuudee..Aav eej 2-maany manaid irsen baihad ny bi gedeg hun , huuhedteigee notsoldoj baigaad 'tuvugtei'gedeg ugiig nileed hed heleedehsen yum shig bgaam.Aav maany tegehed'Hudoonii huuhduud bol hurviin argaar hun boldgiim,tegehed iim belen zelen yuman deer'tuvugtei'gej helbel aldas bolno shuu. Huuhdee bas het bootsiiloh ch demii.Huuhed ih uhaantai amitan,byatshan bodol oyundaa ih yum byasalgaj bgaa, eej aav mundagtaa bish huuhdiinhee nuloond amidraliin uhaand suraltsdag tal ch bii' gej heljiij bilee...

Tsolmon said...

ee yamar huurhun yum, eejiinhee muumiig ahiad gantshan huhuh yumsan,:p

нэмлэТ said...

yamar huurhun yum be, t-iin nyalh ue n bur nudend haragdchihdag gej baina shd.

БумЭрдэнэ said...

Пийк: Яг боддог эсэх нь мэдэгдэхгүй. Гэхдээ магадгүй л юм
Заяа: Гол аюул нь л гал байсан байх
Амараа: Чи тэгвэл ухаан орохоосоо өмнө уяуулдаг л байж л дээ. Тооно тушна гэдэг юм юманд хэрэгтэй амархан тайлагддаг сайн зангилаа юм штг
Бямбаа:Сурахад амархан л даа. Ялангуяа, чм бол. Харин хэрэг болдог нь л юу юм бол
Түмээ: Ээж аав нь сайндаа биш хүүхдүүдийнхээ нөлөөнд аиьдралд суралцдаг гэдэг чинь харин мундаг үг бна даа
Цолмон: Уг нь болох. гэхдээ яг тэр хөхдөг үеийнх шигээ чадахгүй байхаа
нэмлэТ: Тэлмэнг арай уядаг байгаагүй биздээ хөөрхийг айн

Ганаа_бж said...

Za yasan ert bosoo ve? 4 tsagt commentnii hariu bichsen baina shd. Bi dunguj unshchihaad, za ergej ireed com-tolyo gej bodood uuriinh ruugee shagaichaad ireh hoorond l gyalalzuulsan baina.

Huurhun yum be, yasan. Neeree l byatshan urs maani ingej boddog baihoo. Bid l nyalh yum, yugaa meddeg yum geed baidag bolohoos huuhduud joohon geltgui ih uhaantai gej boddog yum.
Huugiinhee nyalh jaahan baisan uyeiig uuriin erhgui l durslaa. Saihan bichjee. Bayarlalaa.

ganga said...

Odoo uyani orond tortoi manejyei bolson yum bishuu. Neeree o'orsdiin byatshan unhaanaar yum tungaadag l baih. Ho'orhon bichleg baina.

нэмлэТ said...

ugui ugui yu gej uyah bilee, ter manege iig ch heregleegui shuu hehe, zugeer l nyalh ue n dursagdaad.

Жаагий said...

Ih huurhun bichleg boljee. Hurdan eej bolmoor sanagdchihlaa:-).

Арсун said...

Хөөрхөн болжээ. Хаана уншчихаад ороод ирвээ. Жаагийг бvр ээж болмоор болтол нь бичсэн байнаа, хэхэ. Хvvхдийг болж өгвөл 3, 4 хvртэл нь хөхvvлдэг баймаар. Хайрлах сэтгэлд нь сайн нөлөөтэй гэнэлээ.

Anonymous said...

1. gun (202.70.34.244) | 2007.12.5, 13:34
uneheer sain bichjee. amjilt husie

2. naiz (122.37.136.183) | 2007.12.5, 15:02
uneheer goe bichsen bqina. ih setgel hodolj ih ineelee. bayarlalaa.

3. sanal (133.30.211.65) | 2007.12.5, 15:12
yostoi nudend haragdtal bichjee, taalagdlaa.

4. unshigch (122.254.127.34) | 2007.12.5, 15:45
thanks. Ih goyo bichij. Harin nuguu “Alsad zorchson Jiijee”-n urgeljlel yaagaad garaxgui bnaa?

5. Anonymous (202.55.191.2) | 2007.12.5, 16:43
tiimee jiijee unshaya aa,

6. germanaas (87.189.147.200) | 2007.12.5, 17:49
jiijeegee urgejluulen bichne biz dee.huleegeed l bgaa shuu

7. Komp (82.231.212.245) | 2007.12.5, 18:47
Tiimee, Alsad zorchson Jiijee-g urgeljluulen bichihiig husch bna. Uneheer gaihaltai sain bichdeg shuu ta!!! Amjilt huseye. Jiijeeteigee neg l odor uulzana gej naidaya! France-aas

Anonymous said...

Бичсэн ganga, December 05, 2007

Utga zohioliin shinchlel hiij baina geed nertei sain zohiolchidtoi heruul hiigeed yavdag uls baidag. Mongol ahuig urnaar durselj, hoshin shog, uyangiin halil zergiin donjiig taaruulaad unen saihan buteel shine chigleleer tuurvij baigaa hunii neg bol T.Bum-Erdene gej heleh baina.

ganga said...

Өө, чааваас ганц үг бичтэл гүйгээд орчихдог, арилгаж орхитол эзэн нь гарчихдаг будлиу насжуу хүнд хэцүү эдээ энэ компьютер.Пүрэвдорж гуайтай арсалдаад, Ц.Хулантай сониноор хэрүүл хийгээд байдаг хүнийг хэлсэн юм шүү. "Гэтэл" гэж ганц үг хаяснаас салаа утгатай ойлголт гарж болзошгүй болчихжээ.

БумЭрдэнэ said...

Ганаа: Яг ингэж боддог эсэхийг мэдэхгүй. Тэгдэг бол яах бол гэж
Ганга: Одоо ч торонд л өсдөг байх. Х.Пэдструпын нэг шог зурагт байдагдаа
нэмлэТ: Тийм байлгүй дээ хөөрхийг
Жаагий:Ээж болох амархаан. Ээж байх л...
Арсун: Хөхний сүүгээр ч ганц биш хөхүүлж байгаа тэр сэтгэлээр их юм хүүхдэд очдог байх
Ганга: Баярлалаа. Ичих, хөөрөх зэрэгцээд л байж бна.

артаньян said...

асан гоё бичээ вэ. Бүр хайр хүргэчлээ. Хүүхдэд ээж л хамгийн сайхан санагддаг даа нээрээ. Ээжийн үнэр, дуу хоолой, нүүр царай шиг эрхэм нандин, зөөлөн дулаан юм хорвоод үгүй шүү.

Жаагий said...

Дахин дахин уншаад баймаар эгдүүтэй хөөрхөн юмаа. Ялангуяа тэр ээж хүү хоёрын хамт байгаа хэсэг. Аавтай болоод ээж болчвол гайгүй сайн ээж байж чадах байх гэж бодоод байгаа.

monzaluu said...

Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа

Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.Энэ зарлалыг цааш нь тараавал баярлана шүү!! :) Сэтгэдэлээ бичээрэй.www.monzaluu.blogspot.com

oyunaa said...

Eooe yasan horhon egduutei hog be? Buur nudend haragdchihlaa. Bumaa ah uneheer hor bichih uymaa. Tanii bichleguudiig unshihaar Mongoloo sanaad dandaa uilah uym aa....

Ganjaa said...

saihan bichjee :)

zoloot said...

хөөрхөн юм бэ яасан. ээж аав болохын жаргалыг ёстой нэг харуулсан байна даа.

Өнөржаргал said...

Яасан гоё юм бэ! Дээрээс нь ямар сайхан бичээ вэ! Баярлалаа танд! :)