# #

Аавтай минь бүжиглээч

Охин нь аавыгаа “сайхан баярлаарай“ гэж явуулчихаад эргэн зурагтаа асаахад тэмээний тухай нэвтрvvлэг гарч байлаа. “Ямар сонин юм єдийд тэмээний тухай гарч байдаг” гэж гайхсан хэдий ч єрєєн дотуураа хэд эргэснээ, цонхон дээр очиж, гадагшаа ширтэнэ.
Євлийн шєнийн гудамжнаа цасан ширхэг зєєлєн хаялж байгаа ч хvмvvс хурдан хурдан алхах нь цаанаа жиндvv байгаа бололтой. Гав ганцаар vлдсэндээ тэрvv хєнгєн уйтгарт автан гараа зєрvvлэн цээжиндээ авч, бодол болон зогсоно. Би єнєєдєр арван зургаан настай. Єчигдєр би арван зургаан нас хvрч аав бид хоёр хэрэндээ л нижгэр тэмдэглэлээ. Аав маань энэ жил урд урдынхаас нэг л єєр аль байдгаараа гараа гаргаж бялуу, салатнаас авхуулаад бvгдийг єєрєє хийж, єнєє цагийн хvvхдvvд яаж тэмдэглэдэг вэ тэр хэмжээнд тэмдэглэх гэж мэрийж байсныг хараад яасан их баярлаваа. Бодвол энэ жил арван зургаан нас гээд арай єєр утгаар хvлээж авсан байх. Урд нь би аавыгаа ингэх л ёстой мэт боддог байж.
Ээж маань харин утсаар ярьсангvй. За даа хэд хоногийн дараа “ ярих гэсэн чинь зав гардаггvй” гэдэг ч юмуу ямар нэг юм хэлэх байх. Сvvлийн хэдэн жил нэг тиймэрхvv л байгаам. Єчигдєр оройхон хэдэн найзууд ирж баяр хvргээд, кино vзэхээр гарахад аав маань нэг л єєр хайрласан, харамлсан харцаар харж “миний охин болгоомжтой яваарай” гэсээр vлдсэнсэн. Сая яагаад ч юм аавыгаа єрєвдєх шиг санагдлаа. Єнєєдєр аав маань ажлынхаа газрын vдэшлэгт явж байгаа юм. Ганцаараа явж байгаадаа санаа нь зовоод байгаа бололтой эргэцээд л, ээрээд л байсан. Манайх гэдэг саяхан л элэг бvтэн , бусдын дайтай л айл байсансан. Ямар гээчийн санаа энэ хоёрт маань орж ирсийн бvv мэд намайг аравтай байхад ээж маань гадаадад явж, хэсэг хугацааны дараа аав бид хоёр араас нь очихоор болов. Гэтэл єнєє гайтай виз гэдэг нь гардаггvй ээ. Эхний vед ээж маань єдєр алгасахгvй шахам утсаар ярьж, гэр орноо цэвэр байлгах, аавыгаа харж хандах, єєрєє ч удалгvй ирэх тухай ярьдаг байсансан. Хаа нэг хvнээр хэдэн тєгрєг,хувцас хунар, чихэрхэн явуулна. Мєнгийг нь мэдэхгvй аав авах, харин би гэж нэг хэсэгтээ л гоё чихэр хvлхэж, гоё хувцас ємссєн ганган охин таваргадаг байж дээ. Тэгэн тэгсээр хоног хугацаа ч харвасан сум шиг єнгєрч нэг мэдэхэд зургаан жил єнгєрчээ. Ээжийн минь ярих ч цєєрсєєр сvvлдээ тєрсєн єдрєєр л нэг ярьдаг болж билээ. Гэтэл энэ жил тєрсєн єдрєєр ч ярьсангvй дээ. Хєєрхий аав минь єчигдєр “утсаа чєлєєтэй байлгаарай” гээд байсан бодвол бас л харж л байсан байхдаа. Аав ээж хоёр маань єндєр, нуруулаг, царайлаг, бас олон найз нєхєдтэй болоод тэрvv манайхаар их хvн орж гардаг, инээлдэж шуугилддаг сайхан айл байж. Нэг удаа яг л ийм орой аавын ажлын газрын шинэ жилийн vдэшлэг болж, аав ээж бид гурав явж билээ. Євлийн євгєн тэнд очсон хvvхдvvдэд бэлэг єгєєд л, томчууд тэнд бvжиглээд л... Тэгэхэд манай аав ээж хоёр ямар байсан гэж бодно. Ээж нэг тийм гvн цэнхэр палаажтай, цэнхэр туфльтэй, чихнийхээ дээхнэ цэнхэр жижигхэн цэцэг хатгачихсан.
Тэр хоёр бvжиг эргээд л, эргээд л . . . Би тэр хоёрыгоо хараад “энэ манай ээж аав хоёр“ гээд л хавийн хvмvvст хэлээд л . . . Бодвол гайхуулж байсан байхдаа. Тэгээд аав “одоо охиноо баярлуулнаа” гээд бид гурав гарч цаст гудамжаар хамтдаа хальтиран гулган тоглоод л . . . гоё байжээ. Бараг энэ мєч бидний хамтаа байсан хамгийн сvvлчийн мєч байх. Тэрнээс хойш аав маань зургаан жил тэр vдэшлэгэндээ яваагvй юм. Энэ жил би бvр эртнээс vглэж, хэлж байж, зарим нэг юман дээр “намайг ингэвэл та vдэшлэгтээ яв” гэж барьцалдуулж байж арайхийж явуулж байгаа маань энэ. Яагаад гэвэл саяхан сарын ємнє дєє би аавынхаа бичиг цаасыг янзалж байгаад ээжийн явуулсан мєнгийг миний нэр дээр хадгалсан хадгаламжийн дэвтэр, єєр бас нэг захиа олсон юм. Тэр нь ээжээс аавд гурван жилийн ємнє бичсэн захиа байлаа. Энэ захиа миний амьдралыг vзэх vзэл, аавыгаа vнэлэх vнэлэмжийг орвонгоор нь єєрчилсөн юм даа. Тэр захианд ээж маань хvний нутагт хэл уснаас авхуулаад элдэв бэрхшээлийн доор хэрхэн амьдарч байснаа, аавыг болон ялангуяа намайг хэрхэн санадаг байснаа, бид хоёрыг ирж чадахгvй боллоо гэхэд ямархан хэцvv байснаа хvртэл бичиж. Энэ хvртэл уншиж байхдаа би ээжийгээ єрєвдєж, ийм газар явуулж л байдаг хэмээн аавыгаа бас буруутгаж суулаа. Тэгээд цааш нь унштал хvний нутагт таних мэдэх хvнгvй ядарч явахад юухнаар ч гэсэн тусалсан, наашаа гэсэн хэн боловч сайн хvн мэт санагдаж, бас харилцан тусалчих санаатай сэтгэл итгэлээ онгойлгон ярилцсаар нэг л мэдэхэд тэр нутгийн нэг хvнтэй дасаж, сэтгэл алдарсан тухайгаа, хэдийгээр єєрийгєє олиггvй муухай юм хийж, энэ хорвоогийн хамгийн адгийн амьтан хэмээн мэдэрч байгаа хэдий ч єєрийгєє татаж авч чадахгvй байсаар тэр хvнтэйгээ дэр нэгтгэсэн тухайгаа нулимс дуслуулан байж бичсэн байлаа.
Бас аавтай минь анх учирсан хийгээд охинтой болсон нандин сайхан дурсамжуудаа дурдаад гэхдээ vvнийгээ хэзээ ч эргээж буй болгож чадахгvй болсныгоо аавд минь хэлсэн байсым. Захианыхаа тєгсгєлд чамд хэлэхэд хичнээн хэцvv байгаа ч охиноо єєр дээрээ авч энэ сайхан газарт єсгєж хvмvvжvvлмээр байна. Чамайг охиныхоо ирээдvйг бодоод зєвшєєрнє гэдэгт найдаж байна гэжээ. Энэ хvртэл уншаад би аавыгаа ямар их єрєвдсєн гээ. Муу аав маань аль гурван жилийн ємнє энэ захидалыг авсан хэр нь надад ямар ч сэжим мэдэгдээгvй л юм даа. Зарим аавууд иймэрхvv юм болохоор амьдралынхаа хэмийг алдаад л, архидаад л, авгай хvvхэн болоод л, vр хvvхдээ айлгаж ичээдэг. Миний аав тэгээгvй юм. Харин ч улам бvр надад ойрхон байсаар байсныг одоо мэдэрч байна. Єчигдєр аав маань “миний охин одоо хvний зэрэгт хvрэх нь. Яаж ийж байгаад ээж дээрээ нэг очвол, ээж нь чамгvйгээр єнчин юм шиг л байгаа даа” гэж байсан. Бодвол “нээрээ л сайхан газар юм бол тэнд очвол охинд минь дээр” гэж боддог байх. Vгvй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгvй. Єд сєд нь ургаад, цаг нь болохоор ямар ч ангаахай vvрээ орхин нисдэгийн адил би нэг л єдєр нисэх л болно. Тvvнээс биш энэ нь арай илvv дээр, тэр нь арай илvv гоё тансаг гэж л таныгаа орхихгvй юм. Би ээжийгээ намайг энэ хорвоод хvн болгон тєрvvлснийг нь бодоод буруутгаж чадахгvй нь. Буруутгалаа гээд бvх юм буцаад эвэндээ орох биш дээ. Гэхдээ ээж минь та охиндоо, ханьдаа буцаад ирж болох л байсан даа . . . Одоо би тэс єєр юм хvсч байна. Бvр асар ихээр хvсч байна. Хэн нэгэн танихгvй эгч, аавтай минь бvжиглээсэй гэж. Бvр эргэлдэнхэн, эргэлдэнхэн бvжиглээсэй. Усыг эргvvлэхээр цацардаг шиг, аавын минь сэтгэл доторхи гунигийг гадагшаа гартал нь эргэлдэж бvжиглээсэй. Би ингэж л хvсэж байна. Vнэхээр шvv . . .
. . . Ботгоо голсон ингэнд ботгыг нь авхуулах гэж хуурын аялгуунд хєєслєхєд, хєєрхий ингэ том том нулимс бємбєрvvлэн байж ботгоо vнэрлэж байгаа тухай зурагтаар гарсаар байлаа . . .

2007.11.28

33 comments:

Ганаа_бж said...

Бумаа, үнэхээр сэтгэл хөдлөм сайхан бичжээ. Ямар хөөрхөн ухаалаг охин бэ.
Ингэж хоёр газар бие биенээ үгүйлэн амьдарч, салж сарниж, тарж бутарч байгаа гэр бүл, амьдын хагацалд учирч буй алаг үрс хичнээн олон байгаа бол? Цаг үеийн золиос болж байна даа, хөөрхийс. Монголд голдуу л аав ээжийнхээ аль нэгэнтэй юм уу, эсвэл бүр эмээ өвөөтэйгөө өсөж байгаа хүүхдүүд л байх болсон нь нээрээ сэтгэл шимширмээр. Гоё сайхан хувцас, эд хэрэглэл, мөнгө төгрөг аав ээжийг нь яаж орлох билээ...

Арсун said...

Өнөөгийн байдлыг нүдэнд харагдтал зуржээ. Эхнэр нөхөр хоёр тусдаа амьдарна гэдэг утгагүй хэрэг. Ямар дайн байлдааны цаг биш, Цаг зуурын нэг ийм байдал хэзээ арилах болдоо.

oyunaa said...

Uneheer setgeld buutal bichjee. Bi buur uillaa. Ter saihan aabiig orobdood. Neeree l ger buliin humuus hol amidrana gedeg utgagui hereg shuu.

Uunee said...

aihanҮнэхээр Ганаагийн хэлснээр манай гэр бүлүүд цаг үеийн золиос болоод байна уу даа.
Залуу гэр бүлүүд бие биенээсээ хол байна гэдэг бол утгагүй. Ёстой энэ өгүүллэгт гарсан бүсгүй бол эргээд л ирэх хэрэгтэй байсан байх л даа. Гэхдээ хэлэхэд хэцүү юм даа.

Uunee said...

Өө энэ миний комментны урд юу ороод ирээ вэ.

khuder said...

Иймэрхүү тохиолдол үнэхээр байдаг шүү. Харамсалтай. Улс зөв бодлого явуулбал энэ байдал засардаг болов уу?
Таны өгүүллэгүүдийг байнга уншдаг. Ялангуяа гадны оронд Монголоо санасан мань мэт нь уншихад их ойрхон байдаг.
Сайхан өгүүллэг зохиолуудаараа биднийгээ олон жил баярлуулна гэж боддог шүү.

Anonymous said...

Бичсэн Nomin, November 29, 2007

Uneheer saihan bichjee, bi yag l iim yumiig humuust helj senhruulj neg ch gesen ger buliig butsaaj evluulehsen gej husdeg yum, hii demii zemlen shuumjilsnees yag ingej helj bichij baival busdad sanaa ogoh boluu. Mongoliin myanga myangan ger buld tohioldoj bui ene gunig hagatsal jaahan ch gesen bagasaasai...
hedii oort tohioldoogui ch uilan yilan unshiv...
Бичсэн Dora, November 29, 2007

Unshij ch baixdaa melmeruulj unshiv, duusaad ch bas uilj suuna saixan bichjee.
Бичсэн mongol, November 29, 2007

uneheer saihan bichsen bn. tanii bichsen uguulleg buriig algasalgui unshij daraagiinhiig ni tesen yadan huleedeg shuu. uran butaaliin amjilt husii.
Бичсэн baagii_304, November 29, 2007

uneheer saihan bichsen bn. tanii bichsen uguulleg buriig algasalgui unshij daraagiinhiig ni tesen yadan huleedeg shuu. uran butaaliin amjilt husii. eruul enhiig husii

peakfinder said...

Onoo cagiin honduur sedeviin neg yah argagui l mon doo. Bodit unend niicuuleed saihan bichjee.

БумЭрдэнэ said...

Ганаа: цаг үеийн золиос гэдэг ч үнэн шүү. Монголоор дүүрэн тавиул хүүхдүүд л бна
Арсун: Бид яг л дайны байдалд бна гэхэд хэтрүүлэг болохгүй байхаа.
Оюунаа: Манай маш олон сайхан аавууд, мөн маш олон сайн ээжүүд байгаа гэдэгт би эргэлздэггүй. Харин бид наана нь хий дэмий л бие биенийгээ муулах юм даа.
Үүнээ: энэ өгүүллэгийн ээж ч яахав ирсэнгүй. Харин амьдрал дээрхи ээжүүд,аавууд эргэж ирээсэй л гэсэндээ...
Хүдэр: Бичсэнийг минь уншдаг бол баярлалаа. Төр засгийн хувьд бол залуусаа гаргах биш оруулах юм хиймээр байгаам. Ажлын байр л ихээр гаргавал болох нь тэр. Гэр бүлийн хувьд бол хувь хүнээсээ шалтгаалах байх.
Пийкий: Нүдэнд харагдаад байхаар болсонгүй ээ. Олон хүүхдүүд битгий өнчрөөсэй
аnon: Даяар монголоос татсан шиг бна. Уншсанд tnx

meesh said...

Гайхалтай сайхан бичсэн.Ер нь Бум ах сэдэв сонголтоо маш сайн хийх юм аа.

Арсун said...

Өчигдөр том охины эцэг эхийн хурал болсон юм. Ангийн багшийн судалгаагаар сурагчдын 1/3 нь л эцэг эхтэйгээ амьдарч байгаа гэнэ.

БумЭрдэнэ said...

Мээш: Баярлалаа.
Арсун: Харин тиймээ. Ер нь бол дэндээд л байх шиг бна даа

byambaa said...

wow. yamare gaihaltai bichee ve. barag kino hiisen ch bolohoor.

uhaalag ohin yumaa. eej ni ergeed irj bolno sh dee. yaagaad ireegui gej. bi bol buh yumaa orhiod hairtai 2 deeree ochih bsn.
gehdee hunii amidraliig helj medehgui yum daa.

neeree l aavd ni tsug bujigleh hun olj ugmuur sanagdchihlaa.

нэмлэТ said...

Сэтгэлийн тэнхээ яалт ч үгүй ээжид нь дутагдаж дээ, тэгэхдээ бас 100% буруу гэж хэлмээргүй л байна. Бямбаагийн хэлдэгээр юу ч тохиолдохыг эс гэхэв дээ. Аль алинд нь л буруу байгаа юм шиг. Тухайн үед эхнэрээ ганцааранг нь гадаад руу явуулж байдаг аав өөрөө ч бас тухайн үед юм бодсон бол байдал өөрөөр эргэх ч байсан юм билүү. Ер нь манай эмэгтэйчүүдийн маань хэдэн хувь нь ийм байдлаар орон гэрээ авч яваа бол. Бас л их эмзэг сэдэв юм даа. Туйлын үнэн гэж байх биш дээ. Бас аль 4 жилийн өмнө захидал авчихаад үнэхээр хайртай байсан юм бол тэмцэх л хэрэгтэй байсан юм шиг. Байгаа байдалтайгаа эвлэрээд сурчихдаг бидний нийтлэг зан юм болов уу? Заза би ч бүр хадуурч өглөө. Сайхан бичлэг бичдэгт тань талархдаг шүү. Баярлалаа!

БумЭрдэнэ said...

Бямбаа: Яг энэ зохиолын хувьд бол цуг бүжиглэх хүн л хэрэгтэй.
Тэлмэн,Бямбаа: Харин цааш нь ургуулан бодох юм бол өөр өөр юм их бий. Цааш нь ургуулах хийгээд уншиж буй хүндээ л юм болж очиж байвал олон юм хөндсөний хэрэг гарах байх. Бид (блогчид)хөндөх л хэрэгтэй. Та 2тоо ирж саналаа солилцсонд баярлалаа

ZAYA said...

Япончууд дээр үед Бразил, Америк руу хүн явуулж ажиллуулдаг байжээ. Заавал гэр бүлээр нь явуулдаг байсан гэжийгаа.
Гэтэл манай ухаантангуудын хийж ажил Хн. 40 мянган ганц бие залуусыг гадаадад ажлуулна гэж ч гэх шиг...Тийм мөрийн хөтөлбөр байгаа ч гэх шиг. Нөгөөдөх нь яг бодитоор хэрэгжих болоход цэнгэлдэх дүүрэн хэдэн өдөр оочер болоод. Тэгсэн чинь бүр ч аймар. Тэнд бүртгүүлсэн хүмүүсээс хэд хэдэн ДОХ илэрсэн гээд. Үгүй илэрээгүй гээд сонин хэвлэл бичээд л. Уг нь гэр бүлээр нь хүүхдийг нь хүртэл дагуулаад явуулах хэрэгтэй ш дээ. Гадаад оронд гэрээрээ очвол бүр илүү үр дүнтэй ш дээ.

ganga said...

Миний нэг танилын эхнэр ажил хийж мөнгө олохоор эхлээд Солонгос, дараа Швед яваад сураг тасарсан даа. Үүнийгээ ярихдаа хоолой нь зангирч нулимсаа залгиж байсан. Эр хүн тулдаа л уйлаагүй. Иймэрхүү тохиолдол амьдралд олон. Үүнийг хүний сэтгэл хөдөлтөл сайхан гаргаж уншигчидда хүргэж байгаа Бумаадаа баярлалаа. Амжилт

melkadies said...

saihan bichjee

Yuki said...

Үнэхээр сэтгэл хөдлөм болжээ. Баярлалаа.

Idea said...

Унших тусам ухаарч уяртал бичжээ.
Хүний амьдралын нандин учигийг ямар гоё гаргаж ирж, энгийн хэрнээ эвлэг өгүүлээ вэ? Сэтгэлийн мухарт байдаг дурсамжийг маань сэдрээлээ. Үүнийг бичигчийн өмнө бичгийн хүн би бээр бийртэйгээ мэхийе.

БумЭрдэнэ said...

Заяа: Харин тиймээ гэр бүлээр нь явуулбал илүү үр дүнтэй нь үнэн. Гадаад гарч байгаа гэр бүлүүд өөр бусад асуудлаас хөндийрч зөвхөн өөрсдийн асуудал дунд байдаг болохоор нэг талаасаа их амар нөгөө талаасаа гэр бүлүүд улам бүр бэхжиж байх шиг байдаг
Ганга: Олон гэр бүлүүд сайн сайхан яваа нь байгаа л даа. Гэхдээ ийм гэр бүл цөөнгүй байгаа нь үнэн
Милкэйдиеэс,Юуки: баярлалаа
Айдияа:Бичгийн хүн энүүгээр шагайсанд баярлалаа. Цаашдаа мэдээж зөвлөж байвал баярлах бна

Anonymous said...

гоё бичжээ, уярчихлаа. Гэр бүл үнэхээр том сэдэв шүү. Хамгийн үнэт зүйл гэр бүл байтал ... төрийнхөн нээрээ ядаж гэр бүлээр нь явуулахад яадаг байнаа

Муур said...

Эргэн тойронд минь яг л ийм амьдралууд өчнөөн олноороо байна.. Гэр бүл хос 2 гэдэг хамт байхдаа л үнэн байдаг юм шигээ.. Холдоод ирэхлээрээ сэтгэл нь холдчихдог байхаа.. Харамсалтай юм.. Нээрээ л хэн нэгэн танихгүй эгч аавынх нь сэтгэлийг сэргэтэл нь хамт бүжиглээд өгөөсэй..

Anurad said...

ta unenheer ih setgel hodlogmoor bichsen bna.

Monster said...

Дажгүй болжээ. Өшөө гоё гоёыг бичээд байгаарай. Би энэ зохиомжийг илүү олон хүн уншаасай гэсэндээ www.terguun.com дээр тавьлаа. Зөвшөөрөл авалгүй тавьсанд хүлцэл өчье.

Өнөржаргал said...

Shan bichjee. Mash ih taalagdlaa. Tand bayarlalaa!

Buya said...

Bum-Erdenee unshaad setegl hodollooshd hehe bayrlalaa saihan bichsen bn. Hunii amidrald olon sain muu zuil tohioldono ter bugdiig hun ooroo oorsdoo l dasan zohitsoj dawan tuulna tiimuu!!! tiim bolohoor aaw n iim sain hun ym chin ahiad sain hunteo uchichichil taaraa!!! sain hund amidral urgelj bish ymaa gehed haaya beleg ilgeedeg gedegt bi itgedeg shuu!!! good luck!!!

Anaraa said...

их гоё сэтгэл хөдөлгөм байна шүү, нулимс ийм бэлэн байсан уу яасан хэд хэдэн хуудсан дээр чинь нулимсаа дусаачихлаа уучлаарай хэхэ

4515 said...

Миний ажлын ширээн дээр ус асгацан юм шиг л болчиж... Та үнэхээр сайхан бичих юмаа

Buyanaa said...

goyo uguuleg yumaa, amjilt

Anonymous said...

хөөх энэ зохиолыг урьд нь хаа нэгтээ уншиж байсан. гэхдээ дахиад уншлаа. таны зохиол байсан юм уу.
...
Үгүй дээ аав минь! Би эндээс, ааваасаа хаашаа ч явахгүй...

эр хүмүүн байтлаа энэ хэсэг дээр золтой нулимс унагачихсангүй. шүд зуун тэсэж худлаа эвшээн байж чийгтсэн нүдээ нухлавшд. өөрийгөө л хуурж байгаа царай нь.

эр эм хэн ч байлаа хуруу инчдэх дайны хормын төдийд хийчихсэн алдаа бүхэл бүтэн амьдралыг утга учиргүй болгодог юм шүү гэдгийг ухаарч цаг тутам хөл алдахаас сэргийлж сонор сэрэмжтэй тэмцэж ухаалаг амьдараасай.

.....
таны тэр амьдралыг минутаар хэмжсэнийг уншаад ямар их гайхав. би бас хэмжиж дотроо бодож байсан шүү. бүр тун саяхан. гэхдээ минутаар биш секундээр л дээ. хэхэ.
хүний амьдралын 27 дахь насан дээр төрсөнийх нь 10000 дахь өдөр тохиодог юм байна лээ.
27 настнууд минь заавал тэмдэглээрэй.
100 000 дахь өдөр гэж байхгүй.
.....

гадагшаа цагаачлагчид, болон траншейны амьдралыг дүйцүүлж уялдуулсан чинь гайхалтай болжээ.
.....

таны бичсэн зүйлсийг он цагын түрүүчээс нь эхлүүлээд гүйцээж уншиж л байна. чимээгүй уншчихаад гарч чадахгүй, тэсгэлгүй сэтгэгдэл үлдээчихээд байх юм аа. ойлгоорой. :)

гүзээлзгэнэс

Heaven said...

Bur nulims unagatal bichih yumaa. Uneheer saihan boljee. er ni buh zohioluud chin bur nudend haragdaj zurhend hureed bdgin. bi bur bugdii ni word deer huulj avaad hadgalaad terniigee bur ``Minii shireenii nom`` gej nerleed hadgaltsan netguy gazar bhdaa teriigee unshdgiin hehe. Tand amjilt husie. ushuu iluu olniig bicheerei.

Heaven said...

Bur nulims unagatal bichih yumaa. Uneheer saihan boljee. er ni buh zohioluud chin bur nudend haragdaj zurhend hureed bdgin. bi bur bugdii ni word deer huulj avaad hadgalaad terniigee bur ``Minii shireenii nom`` gej nerleed hadgaltsan netguy gazar bhdaa teriigee unshdgiin hehe. Tand amjilt husie. ushuu iluu olniig bicheerei.