# #

Блогоор аялсан түүх – 7

Над шиг өөрийнхөө блогоор аялчихдаг нөхөр байдаг болов уу. “Хоосрол”-ынхоо тухай л үг зулзагалуулах гэсэн юм. Энд миний нэг дутагдал байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Ямар бичлэг дээр минь билээ Даяар монгол сонин дээр нэгэн уншигч надад сэтгэгдэл үлдээсэн байсан юм. Яг санахгүй байна. Утга нь:Бумаа гуай будаатай цайгаа уугаад л бурж сууна уу. Чи аргагүй л мэргэжлийн биш байна даа гэж. Тэр их голыг нь олсон үнэн үг байж гэж санадаг. Түүний нэг баталгаа нь энэ “Хоосрол” юм л даа. Надад ухааны болон үгийн ур дутаад санасан юмаа гаргаж чадахгүй ямар сайндаа дахин тайлбарлаж сууна. Хүмүүн төрөлхтөний энэ их хурдтай хөгжил байгалийг бүр дарлаж гүйцэж байгаа юм. За үүнийг ч хүн болгон надаар хэлүүлэлтгүй мэднэ. Түүний хажуугаар хүн өөрөө бүр байгалаасаа, натур байдлаасаа тусгаарлагдан тасарчихсан яваа. Одоо хүний эргэн тойронд химийн элементүүд. Жишээ нь хуванцараас авхуулаад тоолж барамгүй. Дээр нь нүсэр том хотын хөгжил гэдэг хүнийг, түүний сэтгэл, сэтгэлгээг хиймэлжүүлж байгаа эд. Хүнээс гарч байгаа энэ үй олон гаж гэмээр зүйлүүд энэ их хөгжилтэй ямар нэгэн байдлаар холбоотой болов уу гэж санадаг. Энэ их олон үгний эцэст хүн ч тэр, амьтан ч тэр цаагуураа натур байгаль руугаа ямар нэгэн сэжимээр татагдаж байдаг байх гэсэн таамаглал үлдээе. За одоо Намжилдаа жаахан ойртоё. Энэ эрдэмтэн хүн юм. Их өндөр хөгжилтэй нүсэр хотод амьдардаг хүн. Тэр нэг юмыг ургуулчихъя гээд зорьсон. Тэрнийхээ төлөө чадлынхаа хэрээр явсан. Түүнээсээ болоод бусад зүйлээ гаргуунд нь хаяжээ. Өмссөн хувцаснаас авхуулаад авгай хүүхэд амьдралаа хүртэл. Гэхдээ үнэндээ бол эд надад хэрэггүй. Ганцхан үүнийг л ургуулж байвал бусад нь хамаагүй гэж ганц ч удаа бодоогүй юм шүү дээ зайлуул. Гэтэл ганц зориулж байсан хүн нь тэссэнгүй юү яасан ямарч байсан явчихаж. Тэрийг тэр олон жилийн дараа, санасандаа хүрсэн тэр агшинд үнэхээр өөрөөс нь бүх юм явчихажээ гэдгийг ойлгосон нь сонин. Тэр хоёр мод бол Намжилийн хоёр тал юм . Шарлаад, хатаад, тайруулаад, сүүлд хар хэрээ хааяа суудаг нь Намжилийн амьдрал тал нь гэж болно. Харин шарласан ч гэсэн яаж ийж байгаад үлдсэн тэр мод нь Намжилийн ажил тал буюу зорьсондоо хүрэх гэсэн тэр тал нь байх. Хуучин цагаан байшин нь Намжилийн ажил амьдралын эхний гараа мэт намуун, тогтуун, жаргалтай юу гэмээр ч юм дээ. Сүүлчийн тэр шил толин байшин бол Намжилийн шинэ бүтээл юм. Мэдээж Намжил барилгачин биш шүү дээ. Үлдсэн ганц мод шил толь болсон тэр байшинд өөрийгөө хэрвээ харж чаддаг бол олиггүй л юм харагдана даа гэдэг шиг шинэ бүтээлээ хийчихээд Намжил түүндээ өөрийгөө харахад түүний бүх амьдрал ямарч утгагүй болчихсон байх юм л даа. Яг энэ агшинд түүнд сэтгэлийн их хоосрол үүсээд ирэх. Энэ эмоуцыг дааж гарах чадвар харин түүнд байсангүй. Тухайн үед Намжилийн хувьд бүх юм ханасан, болсон байдалд орчихож байгаа юм. Ийм байдалд орсон дэлхийн сонгодогууд, суутнууд их бий. Жишээ нь: Хэммэнгуэ, Толстой ч гэдгийм үү. Би тэднийг яагаад ийм алхам хийдэг юм бол гэж бодох нь олонтоо. Мэдээж мань мэт нь хэзээ ч тэгж “одоо боллоо” гэсэн байдал орохгүй тул хэзээ ч ойлгохгүй байх л даа. Тэгээд дээр хэлсэнчлэн натур байдал руугаа татагдах нь цаад совин гэлтэй. Ус руу ороод тэр том хот, дуу чимээ, санаа зоволт, гэх мэтээс тасарч зөвхөн өөрөө өөртэйгөө үлддэг. Тэр нь түүнд хязгааргүй таалагддаг гэхүү дээ. Намжил бидний ойлголтоор бол үхэж байгаа боловч үнэндээ бол өөрийнхөө таалагдсан орчинд л очиж байгаа юм. Түүний хувьд бол тэр үхээгүй. Усан доор байхдаа Намжил нөгөө модны үндэс ийм доор бүх ертөнцөөс тасарсан нам тайван байдалд байгаа ураас дээрээ тийм амгалан царайлан байж чаддаг байх гэж бодож амждаг. Яг тэрэн шиг Намжил өөрөө өөрийнхөө үндэс болж түүний хийсэн бутээсэн нь тэр дээр навч нь болж жил жилд дэлгэрэх юм гэсэн санаа байгаа ухаантай. Амьдрал бөөрөнхий гээд л нэг сүрхий үг байдагаа. Би бодохдоо амьдрал яг бөөрөнхий биш байх гэж санадаг. Хүн болгон амьдралыг үзэх үзэл нь өөр өөр байдаг болов уу. Тойргийг 4,6,8, гээд хичнээн олон тэнцүү хэсэгт хуваана төдий чинээ тойрог хэлбэр тойрог хэлбэрлүүгээ ойртдогийн адил амьдралыг өөр өөр өнцгөөс харж байгаа хүмүүс хичнээн олон байна амьдрал төдий чинээ бөөрөнхий юм шиг болдог болов уу гэж. Миний хэлэх гээд байгаа санаа авсан жишээ хоёр маань хэрхэн тохирч байгаа эсэхийг мэдэхгүй юм. Хичнээн олон хүн хичнээн олон өнцгөөс харж чаднав амьдрал төдий чинээ баян байдаг байх. Тэрэн шиг ямар нэгэн юмыг бичигч нэг өнцгөөс харж бичдэг. Түүн дээр сэтгэгдэл бичигч нар өөр өнцгөөс харж сэтгэгдлээ үлдээдэг байх. Тэгээд үндсэн бичлэг болон түүнд тавигдсан сэтгэгдэлтэй хамт нэгэн цул санаа болж уншиж буй хүндээ тусдаг гэж ойлгодог. Ер нь сэтгэдэл гэдэг урмын үр тарихаас гадна ухааны бяд суулгадаг сайн эд. Сэтгэгдэл хүлээдэггүй блогчин гэж бараг үгүй байх. Тийм учраас манайхаар цаг зав гарган орж, уншиж, сэтгэгдэл үлдээдэгд чинь чин сэтгэлээсээ баярладаг шүү гэж хэлмээр байна. Манай хажуу хөрш айл байдгийн. Хааяа нийлж буу халнаа. Нэг удаа би нэг их сүрхий амьтан зохиогчийн бичээгүйг унших тухай сүрхий юм ярьсан чинь тэдний эхнэр
- Үгүй. Би нэгэнт л мөнгөөрөө авч цагаа зарцуулж уншиж байгаа учир надад заавал энэ зохиолч юу хэлж вэ гэж бодож суух шаардлаггүй. Би бүх юм ил тод, тэгээд утга төгс төгссөн юм л унших дуртай гэсэн. Бас л бодох л бодол шүү. Өөрөө өөртөө шүүмж бичээд л. Өөрөө өөртэйгөө яриад л... Би их завтай суунаа. Нэгэн бодлын мангар ч хүн шиг... хэхэ


14 comments:

peakfinder said...

Yum hoyor esvel bur olon taltai. Nadad alivaa yumiig humuus yaj harj baina ve gedeg bas ih sonin baidag. Hoosrol bichleg tan' olon yum bodogduulsan l daa. Yamar ch l gesen yumiig shuumjilj, oontogloh ih amarhan. Yag tuhain hunii orond baisan bol yah ve gej bodoj uzeh heregtei baih l daa.
Zarimdaa oor alrga alga daa, gej hiisen alhamiig ergeed harahad daraa n' zondoo olon arga baij l baisniig haraagui ongoroh enuuhend. Ene n' bas hunii aranshin yum bolov uu daa.

peakfinder said...

Neg yum nemne geed martchihjee. Sudalgaa hiij baigaa hund tuiliin zorilgo gej baidaggui yum shig sanagdaad baigaa. Neg asuultand hariulahad nemeed dahiad neg asuudal garaad irdeg. Ergeed harahaar anh tolovloj baisnaasaa shal oor zamaar yavj taaraad baidag shig sanagdaad baigaa.

ganga said...

Mergejliin setguulchiin ch yumuu zohiogchiin surguul to'gsood oligtoi bichdeggui uls ch baidag. Biologch Baabar, mes zasliin emch Boldsaihan geed bilge tanhai tuurvidag uls bii shuu dee. Yamar ch bichleg magtan saishaah, margan heleltseh, shuumjlen nyatsaah, shuun tungaahiin densen deer ochdog bolohoor unshigch o'or o'oriin medremj setgeleer huleej avna. Zohiogch yu sanaad tuuniigee yaj ilerhiilsniig hun bur yanz bureer tusgaj avna. Dashramd helehed tani zohiol minii huvid zarim mergejliin gej orildog ulsiinhaas iluu garahaas er dutah yumgui sanagddag. Bi tuuh urlagaas tes o'or mergejiltei ch sonirholdoo barigdaad hiree medehgui burdag bolohoor aldsan zo'rson barimt deer meddeg hun zad shuumjleed o'gohoor harin ch bayatai baidag shuu.

Anonymous said...

Sain baina uu Ta?

'Hoosrol'-g unshaad bas tanii ooriin durslen oilgoh, tailbariig unshsan maan' minii ooriin sul hogjson neg chadvariig jaahan ch gesen sergeehed dohom bolloo. Ene n yu ve gevel tanii bichsenchlen "zohiolchiin bicheeguig olj unshih" bilee.

Bayarlalaa.

Б.Єсєннэмэх said...

би тэрхүү бичлэгийг уншаагүй лдээ гэхдээ блоггэр бичдэг хөтөлдөг тэдгээр олон олон нөхөд хувь хүнийхээ ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай хэнд, хаана, хэдийд ямар нөхцөлд өөрийн бодол санаагаа хэрхэн буулгахаа мэддэг юм шиг санагддаг тиймдээ ч бусдын бодож байгаа шиг цаг нөхцөөж байж ядсандаа биш энгийн бус хүмүүс гэдэг утгаар нь их хүлээж авдаг би! Надад сайхан найруулгаар чамин бичих бодол их л байдым гэтэл тэр болгон санасанаар байхгүй угаасаа ч худалаа! бодсон санаа хэлэх үг минь тэс өөрөөр ч буух тохиолдол олон! ...үнэндээ дүүд нь хэлэх, бичих үг зөндөө л байна! тэр болгоныг өөрийхдөө буулгахгүй байж энд сараачаад яахав угаасаа сараачих гэж тойрсоор үндсэн утгаас холдоод байх шинжтэй, ямар ч байсан хэн нэгэнд, өөр бусдад хүрэх хамгийн гайхалтай мэдрэмж амьдрал бол YГ эргээд хархад танаас холдсон тэр цаг хугацааг танд л ойртуулж өгнө! өдөр бүрийн шүүмж, санал сэтгэгдэл, санаа оноо болгонд хүн хүний хүсэл шингэсэн байгаа ах минь, та ч сайн мэднэ! бичсээр л бай! уншиж урам хайрлаж ундууцахдаа чимээгүй байнааа :D Амжилт хүсэе!

Uyahan said...

Bodol sanaagaa saihan ilerhiileh n' yah argagui aviyas mon. Zohiolch zohiolch bish geed yalgaad baih n' haashaa ch yum. Hund hurch baival l zorilgoo biyeluulsen gesen ug baihaa.

ZAYA said...

Альваа юм олон талтай байх ёстой. Заавал тийм байх ёстой гэсэн юм байхгүй.
Хоосролын хувьд бол олон юм зэрэг зэрэг бодогдуулсан сайхан болсон байсан.
Түүнийг хэрхэн ойлгох нь уншигчийн хувь хүний өөрийн философиос ихээхэн хамаарна бизээ. /мунхаглан бодлоо/

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Пийк,Гангаа,Анон,Өсөхөө,Уяхан,Заяа та нартаа сэтгэл санааг минь хуваалцсанд баярлалаа. Бөөндлөө гэж битгий бодоорой. Нэгэнт л бид бие биенийгээ ойлголцож байгаа учир дахин дахин нуршаад яахав гэж саналаа. Та нартайгаа үргэлж хамт шүү

Anonymous said...

yagaad ch yum yag tany bichlegt setgegdel bichih geed l suuj baihaar zavsar n zaigaar n yag neg yum garch ireed, huuhed uilaad gal deer hool devreed bichij amjihgui suusaar udii hurgelee hehe.
zia minii huvid ene zohiol taalgdsan. buh yumyg nariin tusgaj avch uzelguigeer ug zohiolch uuniig bichij baihdaa yagaad yamar uchiraas yu heleh gej bichsen baihnam geed ih boddog.
tegeed ch ta uuruu ene zohioloo dugneed saihan dugnelt oruuljee, uun deer nemeed yu gehev.
tuilyn zorilgony huvid mun tanitai sanaa neg baina. minii huvid ch gesen ene olon jil gadgaadad surj surj ene olon jil tugschih yumsan gesen zorilgo l nudend haragdaad baisnaas herev tugssun tohioldold yag daraad n yahav gej barag bodoj baisangui. harin ene zorilgo maan bielehiin zeregtsee gev genet yamar ch bayarlah setgel tursungui, yagaad ch yum neg l hooson orgiod buh yum eli huli baih yum. uuniig uur hun unshaad bas ineed n hurj boloh l yum, gol n nadad ch gesen neg amia horlochihoy ch gej bodogdoogui ch neg iim hooson sanagsdan shuu.
tany uran buteeliin tsaashdiin ajild amjilt husey.
hundetgesen duu n!
Attila

meesh said...

Таны бичлэгүүд ер нь зохиолчидын өгүүллэгүүдээс дутаад байх юм байхгүй ээ.Заримдаа энэ сонингуудын сэтгүүлч нар гэж хачин хачин юм бичих юм.Энгийн зүйл ч мэдэхгүй.Тиймэрхүү сэтгүүлзүйчид уран зохиолчидоос та бол хувь илүү бичдэг.Найруулга, үг сонголт, утга санаа агуулга энэ тэр гээд ер нь их гоё өвөрмөц.

Arsun said...

Дэлхийн аварга алдарт боксчин Мухаммед Али багаасаа сайхан ордон шиг өргөө гэртэй, олон зарцтай болох юмсан гэж мөрөөдөж байжээ. Мөрөөдөл нь биелж. Гэтэл хоосныг мэдэрч, амьдрал,зорилго нь утгагvй болж, сэтгэл санаагаар унаж эхэлжээ. Чухам энэ үед нь Жон Фейворс сэтгэл зvйн зөвлөгөө өгч, хvнд байдлаас гаргажээ. Жон Фейворс бол Шрила Прабхупаде-ийн шавь, гэгээрсэн анхны хар арьстан, Африкийн улсуудын ерөнхийлөгч нарт зөвлөгөө өгдөг хvн юм байна. Сонирхуулахад тэр хvн гэртээ зурагт тавидаггvй бөгөөд сонгууль болох vед буудалд өрөө хөлсөлдөг гэнээ.

Arsun said...

Сонгуулийн дvнг сонсох гэж.

бж said...

Oird hed hed orood garsan ch setgegdlee bichij amjihgui l guigeed bailaa.
Bumaa, aan geed uun gej bai. Chi ih goyo bichdeg sh dee. Bur nudend haragdaj setgeld durslegdej buutal bichdeg. Tiim bolohoor minii huvid busad bloguud ruu oroh uud haalga ni chinii blog boldog yum. Shine bichleg baina uu gui yu gej hamgiin turuund uzdeg gej heleh gesen yum. Hudlaa magtaj duviilgeh gesengui ee. Olon hun nadtai sanal niilne dee.
Amidraliig ih olon talaas ni harj bichdeg chini unenees hol zuruud baidaggui bolohoor unshigch ihtei, ter hemjeegeeree magtaal saishaal, shuumjlel ali alintai ni uchirch baigaa bolov uu...
Utga zohioloos haa hamaagui hol, zuvhun unshij bishirch l yavsnaas uur yumgui, tes uur technikiin mergejiltei bi hurtel haldvar avaad eldev yum bichih gej oroldoj uzeed baigaag mini harsan biz dee?

Minii huvid "Hoosrol"-iig chini olon unshsaan. Unshih toolond uur uur bodol turuud baisan ni gaihaltai... Zarimdaa ingej ch amidrah gej... gej ch bodogdoh shig... Gehdee hunii tuluu amidarch chadna gedeg gaihaltai chadvar shuu... buhniig umartaj, olon myangan hund hojim ni tus hurgeh tiim aguu uil hergiin tuluu uuriiguu zoliosloj chadna gedeg...

jami said...

Tanii oguulleguudiig bainga unshij daraagiin oguulleg, bichleg nemegdehiig tesen yadan huleedeg. Ih goyo nudend haragdtal, amidrald oirhon bichdeg bolohoor bi durtai. Dahiad ochnoon olon oguulleg bicheeree. Amjilt husie!