Тоглоомонд идэвхитэй оролцсон та бүгдэдээ баярласнаа илэрхийлье. Саяхан нэг найз маань надад дэлхийг тойрсон агаар мандалын давхрага байдаг шиг оюуны мандалын давхрага байдаг тухай нүдэнд харагдтал тайлбарлаж өгсөн юм. Тэнд манай хүн төрөлхтөний бүхий л оюунлаг хүмүүсийн хийсэн бүтээсэн, бичсэн, зурсан, сэтгэсэн нийлээд тэр давхрага болж байдаг мэт ойлгогдсон. Тэгээд хүн болсоных тэр давхрагын нэгээхэн хэсэгт ч болов очих юмсан гэж мөрөөддөгөө ярив.
Эндээс үүдээд надад блог бичдэг, уншдаг найзууд маань мөн нэг тиймэрхүү давхрага байгаа мэт төсөөлөгдөнө. Бидний оюун санаа тэр давхрагыг бий болгох юм. Яагаад ч юм орчин нь мэдээж хий хоосонд нэг харахын зүүд ч юм шиг, нөгөө бодлын огторгуйд ч юм шиг. Гэхдээ сансар шиг харанхуй биш. Нар туссан гэрэл гэгээтэй харагддаг. Тэнд л бид хамгийн чөлөөтэй, дур зоргоороо, хамгийн жаргалтайгаар бие биенээ харж, инээж хөхөрч,заримтай нь гар гараасаа атгалцаж, заримтай нь мөр мөрөн дээрээ алгадалцаж байх юм.
Нэг нөхөр хөвөнтэй дээл өрөөлдөөд нөмөрчихсөн унтаагаараа яриад байх. Тэр хэн бэ? гэсэн Зүүдчин гэнэ. Нэг нөхөр урвайсан янзтай сууж байснаа гэнэтхэн босоод харвачих. Тэр хэн бэ? гэсэн Арсун гэнэ. Яасан гэсэн чинь модоор эвлүүлдэг пуужин хийгээд. Өнөөх нисэхдээ шатчихаад байгаа гэнэ. Одоо тэгээд хаачив? гэсэн. Блаватскаяатай уулзахаар явлаа гэнэ. Нэг хөгшин нэг бүсгүй сугадаж зам гарахад нь туслана. Түүний нэг халааснаас ном, нөгөө халааснаас нэхмэлийн зүү цухуйж байх юм. New York-ийн нэгэн байшинд нэгэн бүсгүй нөхөр, компьютер, гал тогоо, хүүхэд, одны дуран гэсэн чиглэлээр салхи мэт хурдлана. Бас нэ бүсгүй Зүүдчинг сэрээж цамын зураг гуйж зогсоно. Цаана нь нэг цэцэрлэг байна. Тэнд Тэлмэнгээс авхуулаад блогчидын олон хүүхдүүд байна. Манай бага ч гэсэн тууж явна.Нэг харсан гар нүүр нь хар бал болсон нэг нөхөр өвлийн өвгөнийг Өвөрхангайн зам дээр сэгсэрч зогсоно. За тэгээд цэцэгсийн дунд, голын хөвөөнд, хундага дарсны хажууд шүлэгч блогчид маань сууцгааж байна.
Ойрдууд хэдэн лам хөнгөлөөд сүйд хийж явахад нэг бүсгүй цаагуур наагуур нь зургийн аппарат барьчихсан гүйж явна. Баахан Ветьнамууд дунд нэг өндөр залуу явна. Нэг туранхайвтар залуу хуушуур хийх гээд хөглөж байх. Тэр тэгсэн чинь тэгжийнэ,тэгэхээр нь би ингэжийнэ, яадгийн би ус шиг нөхөр гээд нэг бүсгүй явна. Би их олон нэртэй юмаа. Аль нь миний нэр юм болоо гээд нэг охин явна. Цонхон дээр нэг хүн өдөржингөө л суугаад байх юм гэнэ. Тэгтэл хэн нэг нь Хүүе, Ганбаагийнд биднийг байр эзлүүлжээ гэтэл бүгд тийшээ ханаран гүйлдэв. Бас нэг нь Хүүеээ, Бумаагийнд биднийг дүрсэлжээ гэсэнд бүгд тийшээ давхилдав. Энэ би юмуу? Чи энэ юмуу? Бид нар ийм юмуу? гэж баахан гайхацгаав. Гэх мэтээр бодитоор бол Марзан Шарав гуайн "Нэг өдөр" гэдэг зураг шиг төсөөлөгдөнө. Зургаа дахь мэдрэхүй гэдэг шиг бид хий хоосон оюуны орон зайн ертөнцөөр чөлөөтэй тэнүүчлэн, бие биенийхээрээ айлчлан зочилж, найрсагаар амьдарсаар...
Гэхдээ бид бие биенийгээ үнэн төрхөөр нь харж нүүр дүүрэн инээж, гар гараасаа жинхэнээсээ атгалцаж уулзах юмсан гэсэн сэтгэлийнхээ цангааг тайлах болно. Тэр цаг удахгүй. Тэр газар бидний эх орон байх болноо. Та бүхэндээ сайн сайхныг хүсье.
Та нарыгаа хүндэтгэсэн Т.Бум-Эрдэнэ.
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
10 comments:
Neeree neg tiim zurag durslegdchihlee. Internet gegchiin achaar uneheer olon huntei echnee tanilcaj bas ter maan' ene maan' gesen tosoololtei bolj avaad setgel oyog yavaad baigaa. Ogloo bosonguutaa l shine yum yu baina gej shalgadag bolood geriinhendee shooluulj bas zarimd n' zemluuleed avdag.
Namaig hun bur l nudnii shiltei gejee. Bi yaj haraad medchihevee gej gaihaad l suuj baina. Yanz buriin tosoolol unshaad nuureeree tulahad humuusiin uram hugarah bolov uu gej ailaa.
Bumaa ah saihan togloom sedsend bayarlalaa. Hed honog tanai tooluuriig amraahgui shalgaj bayaslaa.
Bi ch er ni oroitoj blogchin bolov uu getel bas ch tegej haramsmaargui shuu. Uchir ni ta nariin hogjuuntei togloomond oroltsoogui ch khotsrolgui bugdiig ni unshaad avsan gej baigaa. Bi chini neg heseg Namjil bolohoo shahsan sh dee. Huruu shilnees uur naizgui, sudalgaanii devtrees uur nandin zuilgui, hun gurvan ug solyo gevel arai hiin hagas ug unagah, uvchtei eruul ni medegdehgui, ih tom zorilgotoi hooson hun l baiv shiv. Neg sereed harval henheg bish hirnee helemgii, dolomgoi, eh oron gej orilohgui ch tuunihee tuluu shanalj bui, hair, ger bul, ur huuhed, naiz, nuhurlulee erhemleh nijgeed humuusiin dund haalgiig ni ch tonshihgui yavaad orchihdog baina shuu. Tanii heldeg ter hureelel gej ene baih aa. Tand amjilt husye.
Yostoi l manaihny neg udriig yag l durseljdee. Henii yanaagui ene hureeleld orood togoond n chanagdaad yavaadaa bayarlaad bayarshgui. Yostoi l Amraa ahd unshuulj yag ene udriig ene chigeer n neg zuruuulah yumsan gej sanagdlaa.
хихи инээдтэй юм. Нээрээ л яг таны хэлсэн шиг санагдаж байна. Нар туссан өтгөн гэгчийн том том мододтой цэцэрлэг. Мод модны ёроолд зассан өнгө өнгийн майхан асарууд. Бүгдээрээ л эзэнтэй, эздүүд нь зочломтгой гэж. Өөр өөрийн амттай шимтэй цай хоолоороо хүнбүхнийг дайлаа л....
neeree buunuuruu uulzaldaad l...
goy yumaa.
bas bidnii dundaas single-uud ni hos bolood l...kkk
huuhduud ni naizlaad l. bas teren dundaas ni hos turuud l. bid nar hud urag bolood l...
aimaar tusuulsun.
huurhun yumaa, nudand barag haragdag bana sh dee, tusuululuu gej...
Хүүе, Бумаа ахаа хүн алж, хүрээ талж байхад би яаж зураг авч чадах юм бэ? Бумаа ах тэргүүнтнийг дагаад хөлийн хурдаар дутаах байх шүү харин. Хэхэхэ
Пийк-г хүн болгон нүдний шилтэй гэсээр байгаад өөрөө нь хэлүүлээд авчээ.
Бямбаа гүн төсөөлөлд ордог гэжийнэ ш дээ. Бөөн л хос мос болох юм байхаа. хэ хэ хэ
Гоё бичсэн байнаа.
He he. Ter uvliin uvgun segsreed baigaa Amaraa ah uu? Tsasan ohinii umdiig Amaraa ah uuruu tuuchihsiin baina shd :D
Би ч их хурдан хүн шиг л төсөөлөгддөг байх нь. Яг амьдрал дээр бол бас ч тийм хурдан шаламгайд орохгүй ээ.
Үүнийг чинь уншаад кино үзэж байгаа юм шиг л нүдэнд янз бүрээр төсөөлөгдөөд явчихлаа, хөгжилтэй юмаа. Гангаа эгчийг бас гоё хэлжээ...
hi all. хүмүүс ээь хүнийг тухтай унтуулж байгаач... Гэхдээ би зүүдэндээ хэзээ ч ярьдаггүй ш тээ. тэгэхээр Бумаагийн тэр харсан хөвөнтэй дээл нөмөрсөн нөкөр бол би лав биш байна. Тэгэж чанга ярьж зүүдэлдэг хүмүүс тэр зүүдээ санадаггүй гэдгийн билээ. Харин би бол нам, амьсгал ч авахгүй, үхчихсэн мэт таг байж байгаад зүүдэлдэг гэж байгаа.
За тэр яахав.
Нэг хоёр зүйл нэммээр байна.
Оюун мандал бйадаг нь үнэн. Гэхдээ энэ нь зөвхөн оюунлаг хүмүүсийнх биш, бүх хүмүүсийн оюун бодлын тусгал болж байдаг мандал байх аа. Үүнийг оросын Винаградов билүү академич нотолж байгаа гээд байсан. Тэр үнэн бйах.
тэгэхээр тэр давхаргад хүн л болсон бол хүссэн хүсээгүй таны бодол санаа ул мөрөө үлдээх болно гэсэн үг. Тийм учраас л тэр мандалд сайн сайхан, гэрэл гэгээтэй орон зайгаа үлдээх хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэр мандал амархан хиртдэг юм шиг байгаам, хиртээд байна гэдэг нь энд бидний энэ их уур хилэн, харанхуй бурангуй бодол санааны тусгал. Сонирхолтой нь тэр мандал эргээд хүний ертөнцийн оюунд нөлөөлж бйадаг бйаж магадгүй. Тэгэхээр нэг хүн нэг гэлтгүй тэр мандалд ногдож буй өөрийн орон зайгаа гэрэл гэгээтэй болгох хэрэгтэй байх гэдэг үүднээс тэр нөкөр ярьсан болов уу гэж тааж байна, хэ хэ
Post a Comment