# #

Явахыг хүснэм би

Явахыг хүснэм би
Яагаадыг бүү мэд дээ

Талын тэртээх буйдхан алсад
Таанын толгой имэрч суумаар
Тэнгэрт бутарсан оддын зүг
Тийм нэг, дурсамж болон алсармаар
Яагаадыг бүү мэд дээ
Явахыг л би хүсэх юм даа
Орчлонд буй байгааг минь шивнэсэн
Оройн нарыг гөлөрч зогсмоор
Оногдсон тавилангийнхаа хамгийн сайхныг
Ондоо газраас нэг хармаар
Гэгэлзсэн зүрхний гунигийн дарстай
Гэгээн алсад шингэж одмоор
Надаас асгарах гунигсийг цуглуулан
Навчис мэт хөглөрүүлэн туучиж орхимоор
Явмаар л байх юм даа
Яагаадыг бүү мэд дээ
Санаанд аяглах үрийнхээ аалиар
Саранд, нар байдгийг сануулмаар
Ээждээ үнсүүлэх хүүгийнхээ даахинд
Эргэж, би үнэр болон буумаар
Яасан юм бол, мэдэхгүй дээ
Ямар ч байсан явмаар . . .

15 comments:

Anonymous said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Мод тогшоод, "түй" гэж дотроо гурван удаа нулимаарай. Уран бүтээлчид ингэж бичээд ирэхээрээ л явчихаад байдаг шүү, Бумаа минь.
Тальков, Цой, Болд-Эрдэнэ, Дашбалбар гээд л.

Soronzon said...

"Яруу найрагчид минь ээ. Өөрийн гунигт үхлийг шүлэгтээ битгий зөгнөөч, тэр хэлснээр чинь болдогт яруу найргийн чадал орших юм" хэмээн Б.Пастернак хэлсэн тухай Г.Мэнд-Ооёо ах ахин дахин сануулж бичээд байдаг нь лав учиртай байх шүү!

Anonymous said...

mongol-ruugaa, gerluugee harihiig huseed baina daa gej oilgoson shd..

henhungui mongolruugaa butsah yumsandaa...

Anonymous said...

Найрагчийн дулаан үгэнд
Найрийн идээнд дайлуулж
Нам согтсон хэн гуа шиг
Хорвоогийн амьдралаас холдож
Хүслээс ундрах диваажинд
Хэсэгхэн зуурч болов саатнам...

Болжмор said...

Болоогүй эээ...одоо л биш шүү
Тэртээ тэргүй цагаа болохоор бид бүгд явна шүү дээ...

Ж.Өлзийжаргал said...

Margaashiig bid medehgui yum daa,tiimees bichij bsan n' deer

Anonymous said...

MOngol ruugaa nutag ruugaa butsah tuhai bichsen bgaaz dee humuusee, yag-d shuud nuguu untsguus ni haraad bdgiin sonin yum.
Bi l lav shuud unshaad l tegej bodson, ned l shan nartai udur nutagtaa ochchihson bn daa Bumaa ahaa.:-)]

Tevch! Itge! Hulee!
Tegvel chi buhn-g yalnaa gej bdag daa.

oyunaa said...

Tiimee nutagtaa ochih uymsan ...

Pearle Deppsu said...

Би бүр үхмээр байна

Док said...

ийм мэдрэмж яагаад төрөө юэ? Хэнд ч юм хэзээ ч юм энэ мэдрэмж ирдэг байх тээ? Би лав тэгж боддог. Хааяа гуниглах сайхан ш дээ...

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Амараа: Хэ хэ тогшоод бүр балбаад хаялаа
Соронзон: Байгалаас заяасан их авъяастануудад бол хамаарах байх. Над мэт нь гайгүй дээ хө
Анон: Өө тийм монгол руугаа ч гэсэн явмаар
Анон: Сайхан шад бна баярлалаа
Болжмор: Бологүй ээ болоогүй
Өлзий: Ороод л байвал гаргах л хэрэгтэй гэж зарим нь хэлдэг. Зарим нь бас өөрөөр хэлэх юм. Хүн хүн ондоо юмаа
Оюунаа: Очиноо нэг л өдөр
Дэппсу: Хүүе юу гэж абйгаа юм энэ чинь цөг гэм
Док: Гуниглах заримдаа сайхаан

Anonymous said...

"...Байгалаас заяасан их авъяастануудад бол хамаарах байх. Над мэт нь гайгүй дээ хө"

Avjastai shuu! Amjilt husie!
Dashramd neg ishlel: "Uuruu uurtuu setgel hangaluun bish baih ni jinhene avjasiin undes yum" (Anton Pavlovich Chekhov 1890-1904).

Anonymous said...

Bi uuriiguu unshichihsan yum shig bolood nulmus dusgav.
Hairaas bolood haashaa ch hamaagyi yavmaar bvch hani ijil huurhun huugee harhaar yaj chadahav de.

bat said...

yagaadiig bvv med ee yavmaar l baih yum...