# #

Блогоор аяласан түүх - 9

Өнөөдөр Соронзон хэмээх блогоор нэг баахан тэнэв. Блог нь л шинэхэн болохоос эзэн нь тийм биш бололтой. .
Блог ертөнцөд анх хөл (хуруу) тавихдаа
Болоогүй ээ бас ихэд догдолсон байна, тэгээд
Би "дахин" төрлөө гэж огцом хашгирч, ичмэглэж
Бие биендээ урам хайрла гэж аятайхан зөөллөж, зальтай
* * *
Монгол маркны загалмайлсан эцэг
Мандалын Бат-Очир гэдгийг би тэндээс мэдэв
Марк их сонирхдог бололтой
Магад их цуглуулгатай байх
Завшаан таараад танилцдаг юм бол
Заавал би үзнэ гэж бодсон
Зарж болох юм цуглуул гэж
Зааварчилгааныхаа тавд бичсэн байсан
Аягүй бол
Арав таван юмтай ч байж мэднэ
* * *
Мэдлэгтэй, боловсролтой, бас номтой, миний ах ухаантай
Мишель Платины яаж ахад минь зургаа илгээснийг
Мэндэд нь мэдэж чадаагүй дээ би харамсан сууна . . . гэжээ
Дараалж тавьсан тэр гурван цэг
Давхар бидэнд ухааруулах шиг, бас гунигсийн сэжүүртэй
* * *
Тэр жилийн тэр өвөл
Тэтгэвэрт гарсан өвгөн хурандаатай
Сүүж амралтанд хэд хоног сөн түшсэн чинь
Сүрхий чекист болчихоо шахсан байна
Учир юу вэ гэвэл
Удаан хадгалсан дэвтрээ хараад
Учиргүй нэг "хар" төрсөн гэнэ
Уншаад үзээрэй та нар
Чекистийн хажууд хэд хоновол
Чи ч (та ч) гэсэн "шаралж" мэднэ
* * *
Мартин Лютер Кингийн мөрөөдөл
Магад хоёр зуун хувь биелэснийг бид үзсэн
Манай гаригийг аварсан гэхэд болохоор
Манай "ах"ын катюша дуу хоёрыг
Маш ойрхон, бүр дараалаад оруулчихаж
Мартахын аргагүй сайхан дуу, гэвч
Тэртээ үеийн хүсэл мөрөөдлийг
Одоо үеийн залуу биелүүлэх юм
Одоо үеийн хөөрхөн охин
Тэртээ үеийн дууг дуулах юм
Энэ хоёр хамаагүй зүйлийг харьцуулж бодох нь
Эрүүл биш, миний л бодол байх
Угтаан бол зүгээр л
Урагшаа, хойшоо харахын ялгаа ч юм шиг
* * *
Хүүхэлдэйн кино, хүмүүний тэмцэл
Хайку шүлэг, хайрын булан
Уран зураг, утга зохиол
Уянгат дуу, улсын түүх
Тусгаар тогнолын тухай
Түүхт барилгын тухай
Буурал дээдсийн тухай
Байчихаад гар утасны тухай
Юм юм л байна даа энэ блогт
Юутай ч гэсэн орж баймаар . . .
* * *
Ширчингийн Баатар гэдэг хүний блогоор их ордогдоо, шимтээд
Сэтгэгдэл харин үлдээж чаддаггүй гэж байгаа, ширвээтээд
Яг л нэг тийм блогтой
Явж явж учирах шиг
Соронзон нэр нь уг нь хүнийг өөртөө татах утгатай
Сонин нь, сайн уншвал өөрөө ч бас нэр шигээ татагддаг байх
Энд тэндээс бичлэгийг нь уншиж байсны хувьд
Энэ хүнийг Болд гэдэг байх гэж таамаглав.
* * *
http://soronzon.blogspot.com/





11 comments:

ganga said...

Соронзон блогын эзнийг Баатар андын аавынх тухай уулга алдсанаас Ардын жүжигчин Чимэд-Осор гуайн хүү Болд гэж ойлгоод байгаа.

Pearle Deppsu said...

аа уншсан шүү. саяхнаас л мэддэг болоод байгаа. дээр Зараа ах хэлж байсан. Блогспот бол "Эрдэнэсийн уурхай" гэж. хэн ч өөрийгөө зарладаггүй, магтдаггүй, рекламддаггүй. гэхдээ үнэхээр чанартай сайн бичлэгүүдтэй

peakfinder said...

Minii unshih durtai bloguudiin neg. Uneheer meduushtei sonin saihan bichdeg yum baina lee.

БЭ said...

bolj l ugvul shagaidag bolood baigaa, chas hiisen bichlegnuud n taalagddag. helee hazsan tug tag gesen blogchidoos iimerhuu blogchid maani iluu olshiroosoi doo.

gegeen said...

minii durtai bloguudaar bas neg shagaigaad avchee dee yanz ni. yum yum baigaa shuu. ene blogchidiin huvi hunii hogjil, uzel bodliin devshil, zohistoi heregleeg ih bahdaj baigaa.

Anonymous said...

Ta guai amand balgasan tsai asguulsan shuu... hahaha...

Anonymous said...

За явж сонирходог хэргээ.

meesh said...

Ийм мундаг бичдэг хүмүүсийн дунд нь орчихсон (блог листэд) байдаг. Өөрөөсөө ичив...Хэхэхэхэхэ

бж said...

Bayariin mend!

Anonymous said...

Өгүүллэгийн уралдаанд байранд орсонд баяр хүргэе.

Anonymous said...

Ганга: Өө тийм үү
Депсу: Зарим хүний блог ч сайхан байх юмаа. Цагаа үрж буйдаа харамсахааргүй
Пийк: Юм юм л бна тэнд
Болжгоно: Харин тиймээ.
Гэгээн: Харин тийм. Энэ блогруу өшөө мэргэжлийн хүммүс орж ирээд байгаасай гэж хүсэх л юм. Гэхдээ мэдлэг гэдэг цаагуураа үнэтэй байх ёстой байх.
Ганаа бж: Цай бол ч яахав. Амандаа алт малт хүлхэж явсан юм биш байгаа гэж айлаа
Мээш: Харин чи нэг хойрго байгаа шүү. шүүмжлэв
Ганаа: тнх, чад ч гэсэн баярын мэнд
Ганга: За баярлалаа. Явуулчихсан чинь харин тийм юм болж