За энэ удаа ч нэг баахан хөгөөн дэлгэлээ. Нөгөө галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэдэг л боллоо. Хүн нэг юмнаас хааяа учиргүй уйддагаа даа. Би гэдэг амьтан бор “костюм”-наасаа гэнэтхэн уйдав аа. Тэгээд бусад залуу блогчидыг дуурайгаад гангарахаар шийдээд гарч өглөө. Олон ч загварын “хувцас” өмсөж үзэв. Гоё нь ч гоё юмаа. Хүнийг хувцас чимдэг атал би хувцсаа гутаагаад байх юмаа. Яаваа даа даана ч.
Цав цагаан костюм өмсөв. Гялгардаад байна, гялгардаад байна. Бас нэг их гоё дэвтэр дэлгээд, кофе уусан шиг хэд хонов. Зүрх дэлсээд болох биш ээ. За тэгээд явж, явж голсон юм голд орж, шилсэн юм шил хазав гэгчээр өнөө муу бор “костюм”аа л эргээд углав шүү. Хуучин ч гэсэн халуу дүүгээд л . . . Биенд эвтэйхэн гэж . . .
Нээрээ та нарт дуулгахад ийшээ гээд ороорой. Тэнд үгүй ээ мөн олон загварын “хувцас” байна шүү. Орж гангараарай. Мэдээж үнэгүй.
За за энэ удаа та нарт хоёр блог санал болгомоор байна. Над мэт нь эдгээр блогийг дүгнэх нь илүүц биз.
1-д нь: Энэ блог хуучин боловч ойрд сэргээх маягтай шинэ зохиолоосоо оруулсан байсан.
2-т нь: Энэ бол яах аргагүй шинэ блог байсан. Оруулж буй зохиолууд нь бас л аятайхан юм билээ.
Блог ертөнцөд шинээр алхаж байгаа хүмүүст урам хайрлахад буруу юу байхав. Хэсэг хугацааны дараа тэд мөн л та нар шиг цахиур хагалсан блогчид болцгооно. . .
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
15 comments:
Ахын энэ загварт миний дуртай гэж. Бичиж байгаа зүйлдээ их зохицоод сайхан байдаг юм. Гэхдээ өмнөх кофетой ч бас л дажгүй байсан л даа гэхдээ үүнийг бол гүйцэхгүй ээ.
нээрээ энэ загварын хоёр хажууг яаж уртасгадаг юм бэ. Минийх бас яг чинийх шиг загвартай, даанч миний яг юм бичдэг хэсэг нь хэтэрхий нарийхан юм аа, тэгэхээр нэг л их тийм гонжиролдсон юм болоод байх юм.
Блогын загварын хувьд нэг их хүний нүд татаад анхаарал сарниулаад байхааргүй байвал л зүгээр гэж би боддийшд. Тэгэхээр энэ загвар л нэг номерт тэр шалгуурын хангаад байдаг л даа гэхүү дээ.
Бас энэ дээрх зурагаа яаж оруулсан бэ? би бас аятайхан зураг оруулах санаатай.
хэхэ, би бол 2 сард нэг удаа заавал хувцасаа сольдог болоод байгаа
Сайн байна уу... Шинэ хувцас сайхан зохижээ... нүдэнд дулаахан.. элдэв гангараагүй.. танилцуулсан шинэ блогуудаар орж үзлээ сайхан блогууд байна...
Эрхцас: Өө харин тийн энэ муу бортойгоо л лалагнаж байя хэ хэ
Дамдаа: За хө чи btamplates.com руу ор гэж зөвлөмөөр бна Тэнд 1-4 баганатай их гоё загварууд үнэгүй байгаа. Аль нэгийг сонгоход л бно. Яг энэ загвараа ашиглаж өргөн болгоно гэвэл арын цаасыг нь өргөтгөхөөс эхлээд ажил нилээ бий дээ.
Дэпсу: Манай Дэпсу ч энэ тал дээрээ мундаг л даа. Хурдан ч сольдог юм
Цэцэнсод: Би танайхаар бас ороод л байгаа. Тэр сарнайн үрийн тухай өгүүллэг гоё болсон бна лээ. Үндсэн фонд чинь бараан болохоор уншихад хэцүүвтэр ч гэсэн миний орох дуртай блогийн нэг болоод байгаа шүү
ахаар сонин сайхан юутай вэ, ойрд зав муу орж гарахдаа сэтгэгдэл үлдээлгүй удаж.
Хөхөө: Нээрээ манай Хөхөө цуврал ном гаргасан гэж сонссон шүү. Баяр хүргье. Ойрд нэг юмтай нухалдаад блогтоо ч зав гаргаж чадахгүй л бна даа
Odoo l neg huuchin tanilidaa tuhalj baih shig. Surdem alban kontoroos toirood guigeed... za togloom yahav, yaj ingej gurvan baganatai, bas banner bairluulaad bainaa? Bichlegiin uraas gadna blogt baih yostoi buh element baidag khadag barij shavi ordog yumuu?
Таны блогийн амтанд ч орж байна шүү
Sain baina uu? Bumaa ah aa :-)
Odoo l neg Bumaa ahiinhaa blogt orj irj bgaa ym shig sanagdchihlaa xexe
umnu uur gonjoomtoi bhad n orj irehed zohioln bol manai Bumaa ah yag muuuun, getel neg l sonin uur aild orood irchihsen ym shig sanagdaad bsiin kkk
odoo bol saihan bnaoo :-) daschihsan boloodch ter uu, dassan gazriin daavuu zuulun gedegdee yag l tiim evteihen dotnohon sanagdaj bndaa :-D
Neeree bodsonchin tanii buteeluudiig unshij ehleed neleen huurhun udchihsan bn shu. Anh "Muumuu"-g chin unshij bsn bhguyu, teriig unshaal amtandn orood zav l garval iishee guideg bolson doo :-) xexe
Бумаа,
бор дээлээ мялааж бичлэг их оруул л даа :-)
За одоо л нэг сайхан чөлөөтэй зочилмоор болжээ. Тэр шинэ хувцасных нь зохимж муутайг ээ хихи ... За бичээд байгаарай бичээд байгаарай, тэсэн ядан хүлээж байна шүү.
Sain uu ? Followers-oo tavia andaa, Goe blog bolohoor dagah hun zund shuu!!!
Дэвтэр чинь гое байсан, заза хаана байдгыг зааж өгсөнд баярлалаа.
"Хүний хуучин хувцасны шинэ нь" гэдэг дээ ууг нь хэхэхэ. Хүрэн костюмд чи байтугай би дасчихаж. Амжилт анд аа. Костюмаа индүүдээд байгаарай халуу дүүгэтэл...
Post a Comment