# #

Буруу талдаа жолоотой машин авсан бол хохь нь

UBS -ийн хэлэлцүүлэг үзээд. . .

Би Бат-Үүл даргын бүх л үйл ажиллагааг дэмждэг юм. Дэмжинэ ч гэж түүний багт санал өгсөн. Хүн төрсөн нутгаа (ялангуяа монгол хүн) өр цээжиндээ ихэд нандигнан хадгалдаг. Сүүлийн үед хотжилтын "уршгаар" УБ-ыг маань даанч нэг хайргүй эдэлсэн дээ. Тэрэнд их харамсдаг байлаа. Харин энэ жилээс ихээ дорвитой арга хэмжээнүүдийг авч эхэлсэнд УБ-чуудад (надад) маш их таалагдаж байгаа. Цаашдаа авах үйл ажиллагааг нь сонсоход ч гэсэн дэмжихгүй байхын аргагүй. Нутгийн унаган хүүхдийн хийх л ёстой, тэгсэн хэрнээ эрсдэлтэй (дарга нарын айдаг нэр хүнд унах) алхамуудыг зоригтой хөндөж байгаа.
Харин нэг л алхамыг шууд дэмжиж чадахгүй байна.Энэ нь буруу жолооны хүрдтэй ТХ-ийг бүтэн сайнд явуулахгүй байх. Бүтэн сайнд хорьдог нь хүний эрх чөлөөнд (машин унах) шууд халдсан болно. Яагаад ийм хүрдтэй ТХ худалдаж авсан хүн 7 хоногт нэг өдөр, сард 4-н өдөр, дээр нь дугаарын хязгаарлалтаа нэмбэл сард нийт 8 өдөр машин жолоодох эрхээ хасуулах билээ? Угаасаа "энэ хууль бусаа" гээд хориод байхад нь зөрөөд (хууль зөрчөөд) том толгойлсон бол одоо яая гэхэв. Тэгтэл үгүй ш дээ. Зөвшөөрсөн учраас л авсан. Гэтэл тэгснээрээ ялгаварлан гадуурхагдах болчих гээд байна. Цаашдаа Монголд байгаа буруу хүрдтэй ТХ устаж үгүй болтол энэ арга хэмжээ үргэлжилнээ гэвэл дор хаяж 20 жил болно. Дөч гарсан миний нас бараг хүрэхгүй. Үхтлээ бүтэнсайнд машин барих эрхгүй гэсэн үг. За болноо, Нийтийн ТХ хөгжлөө гэж бодоод зөвшөөрөхөд бас учир бий. Хөдөө салхинд гэр бүлээрээ явлаа гэхэд ажилтай улс хагассайнд яваад хагассайндаа л заавал буцаж (даваа гаригт ажилтай) ирэх хэрэгтэй г.м. Энийг цааш нь ургуулаад бодвол их юм болно.
Тэгэхээр яах вэ? Энэ арга хэмжээний гол нь зорилго хоёр салаа үзүүртэй болчихоод ойлгогдсонгүй. Бат-Үүлийн амыг сайн ажигласан боловч ойлгоогүй. Харин сүүлд өөр юм ярьж байхад нь "зуны их ачааллаас л эртхэн сэрэмжилсэн" юм болов уу гэж бодогдсон.
Зорилго:
1. Буруу хүрдтэй ТХ-ийг аажмаар хорих гээд байгаа юм уу
2. Эсвэл хотын хөдөлгөөний ачааллыг багасгах гээд байгаа юм уу? сайн ялгагдсангүй.
Хэрвээ хөдөлгөөний ачааллыг багасгах гэж байгаа бол тэртээ тэргүй нийт ТХ-ийн бараг 50% нь байгаа юм чинь хагассайнд зүүн талдаа хүрдтэй ТХ-ийг, бүтэнсайнд баруун талдаа хүрдтэй ТХ-ийг явуулахгүй ээ гэвэл болж байна. Энэ бол тэгш эрхтэй тусна. Ачаалал ч багасана. Зорилго биелнэ. Яг дугаараар хязгаарладаг шиг. Дугаараар хязгаарлах нь тэгш эрхтэй учраас нийт машинтай иргэдэд дэмжигдсэн юм ш дээ.
Харин буруу хүрдтэй ТХ-ийг аажмаар хорих гэж байгаа бол хотын биш улсын хэмжээний зорилго болно. Тэгвэл гаднаас орж ирж байгаа ижил төрлийн ТХ-ийг шууд зогсоогоод, жолооны хүрдийг шилжүүлдэг цех ажиллуулахад л үндсэндээ 2 жилийн дотор шийдэгдчихнэ. Гэхдээ ийм ТХ-тэй иргэдийн санхүүд нөлөөлөхгүй байх хэрэгтэй. Учир нь тухайн үед ийм ТХ оруулахыг зөвшөөрсөн төрийн "том" дарга нарын балгийг иргэд үүрэх ёсгүй ээ. Төр "эрх хүүхдийнхээ" иймэрхүү алдааг төр өөрөө хариуц л даа.
Уг нь бол манайх жолооны дүрмийн хувьд зөв талдаа хүрдтэй ТХ -ийн дүрмийн конвенц-д нэгддэг юм байна. Тэгэхээр бүх ТХ зөв талдаа хүрдтэй байх ёстой. Ийм болгохыг би дэмжиж байна. Цаашдаа үр хүүхдэд маань ч хэрэгтэй. Гэхдээ ийм, жолоо барих эрхийг хязгаарласан аргаар биш.
За тэгээд надтай санал нэг байвал share хийгээрэй. Энэ сарын 20 нд дахин санал хураах юм гэсэн. Аан тийм. Хэрвээ санал асуулга зөвшөөрчихвөл адил 1,1 болно. Хайнаа яаж хагалахаа бас хэлээгүй шүү.

БГД-ийн 3-р хорооны иргэн Т.Бум-Эрдэнэ

5 comments:

би said...

Тиймээ, яриа гарсан цагаас л эхлээд маш их эсэргүүцэж байна даа.

Hartsag said...

Harin tiim odoo 20-nd bas daagaa nehej sanal huraalt hiih gene ee.
terend ni orood ugui gevel dahij yalah bolov uu. neeren ger buleeree gants tsuglaj emee, uvuu 2-t ni haragdaj buyan boldog udur mashingui bol "bid ochood asarch giiguuldeggui ch" nuguu 2 maani betgereh baihdaa.

Cаарал said...

Үнэхээр түгжрэл, утаа, осол аваартаа санаа зовоод байгаа юм бол жолооны байрлалаар бус хөдөлгүүрийн багтаамжаар хязгаарлаж хорих нь зөв болно. Хөдөө гадаа, бэрх хэцүү замд явах зориулалттай, 2,3000-аас дээш хөдөлгүүртэй том оврын жипнүүд хотод ямар хэрэг байна. Хамаг замын даац хэтрүүлж эвдэж байна, хашлага бордюр давж дүрэм зөрчиж байна, намайг хэн хэлж нохой хэн саахав гэсэн шиг урдуур хойгуур дайрч шинэхэн нэгнийг барьц алдуулж байна, хамгийн их бензин шатааж агаар орчин бохирдуулж байна.

Anonymous said...

Bi "eronhii utgaar" n bol 2 garaa orgood demjij bgaa. Gehdee yag odoo shuud hyazgaarlalt hiine gevel uneheer buruu l daa.

Heden jiliin omno US-d dorvoljin TV-g heregleenees hasah shiid gargaad tuuniigee heden ue shattai heregjuulsen. Terentei adil buruu taltai mashiniig hyazgaarlahdaa hed heden ue shattai arga hemjee avch, alsuuraa hodolgoonoos hasah n zuitei bh.

1. Odoonoos ehlees importlohoo zogsooh.

2. Hybrid, tsahilgaan, esvel jijig hodolguurtei shine zaluu mashinii import-g uramshuulah

3. Het olon jil yavsan hogshin mashiniig uzlegt oruulj, standard hangahgui bol hodolgoonoos hasah

4. Buruu taldaa hurdteig zov taldaa bolgon solih gej bgaa bol sanhuugiin uramshuulal uzuuleh.





Anonymous said...

Сайн байцгаана уу? Та нар минь тэгээд энэ санал бодлоо өөр илүү олонд хүрэхээр ил гаргаж хэлвэл яасан юм бэ? Олны олон таван цэн гэж, нийлж нэгдсээр шийдвэрлэгч нарын чихэнд хүрэх нь дамжиггүй. Мань мэт шиг гадаадад байдаг хүмүүс хааяа Монголдоо очихоор буруу хүрдтэй машиныг харж эмзэглэж, шүүмжлэхээс цаашгүй л байх юм.Үнэхээр ч яг ийм хүрдтэй машинаас болоод эрүүл мэнд, амь нас хохироод байгаа нь л хамгийн эмзэг асуудал шүү дээ. Стратеги, тактиктай зөв бодлогоо гаргаж ирэх нь л гол байна. Бумаагийн хэлдгээр хагас, бүтэн сайнаар солбицуулвал нээрээ арай шудрага баймаар. Тэгээд яваандаа бусад асуудлаа шийдэхээр. Та нартаа амжилт хүсье. 1000