Тэнгэрийн, тэртээх зүүн хаяанаас ганц бор морьтой хүн газрын намыг барин цогиж яваа мэдрэмж намайг ихээ бага байхад олзолж билээ. Тэр хүн сэтгэхүйн гүнд минь их олон жил цогисондоо. Санаагаар юм бол юу юугүй л ороод ирмээр. Гэтэл яагаад ч юм харах бараанд торойсоор уджээ. Нар мандах тоолонд наашилсаар л байдагсан. Үлгэр домогт л цаг хугацаа ийм удаан үргэлжилдэг гэж би боддог байлаа. Гэтэл тэр хүний бараалан ирж буй төрх нүдэнд (тархинд) хоногштолоо удсан юм.
Тэгж, тэгж нартай бороон дусал ганц нэгээр сувдарсан зуны нэг тийм намуухан үдшээр өнөөх бор морьтон манай зүүнтэй дөхөөд ирлээ шүү. Олон жил хүлээсэн болоод тэр үү би байж суух газраа олохгүй орж гараад сэтгэл гэгэлзэж орхив. Гэртээ орохоор дээвэр дээр бороон дуслууд под под хийх нь зүрхэн дээр буух шиг хөндүүр. Гараад харахаар нялх багын сэтгэл мэт гэрэвшээд ч байх шиг нэг биш. Хичнээн гэгэлзлээ гээд миний санаснаар дөхөөд ирсэнгүй. Тэгсэн атлаа зогссонгүй. Наран уруу ч гэлээ холын барааг дөтлүүлэх гэсэн шиг үе үе саравчилна. Баруунаа ташсан наран сөргөө, намайг чиглэн яваа тэр бор морьны магнайд наран ойж гялайна. Борооны хэд гурван том дуслууд энд тэнд унаж бөөрөнцөглөнө. Миний сэтгэлийг яагаад тэр хүн тэгтлээ их догдлуулсныг ойлгосонгүй. Ойлгох сөгөө ч байсангүй.
Амгай нь шаргиж, явдал нь газар товшихыг мэдрээд ирэхэд учиргүй сандарсан би ухасхийн гэртээ орж, онгорхой үүдээр удаан ширтлээ. Удтал хүлээсэн юм болохоор урт холын тэр гийчинд “тунирхсан” ч байж болох.
Базаалтай ургаагүй ч гэлээ хоёр тийш далавчлаад унжсан дэлтэй бор морьны сагага нь багсайж, туур нь парвайсныг бодоход яалт ч үгүй хөгшин адуу юм. Хүн морь хоёр газрын хээл, салхины хэцэнд алжааж, аяншсан нь илхэн.
Үгүй ээ, тэгтэл нэг л биш. Би зугатах биш угтах ёстой гэж хэн нэгэн хэлэх шиг. Онгорхой үүдээр оголхийн гарснаа бэтгэрсэндээ гэрэвшсэн хүүхэд шиг харцаа тэнүүлэн өөдөөс нь хэд алхавал тэр намайг харсан шинж огт алга. Морь хүн хоёрын хараа хөшчихөө юу гэлтэй алс баруунтайг чиглээд таг ширтээстэй. Манай хоёр халтар хүртэл хуцахгүй байхыг бодоход надаас бусад нь түүнийг хараагүй бололтой. Хамгийн хачин нь би түүнийг дөч гаран жил хүлээсэн атал одоо өөрийгөө харвал миний бие алиа бяцхан арван хэдтэй хүүхэд хэвээрээ.
Бор морьтон цогин цогисоор гэрийн зүүнтэйхэн ирээд бөг бөг шогшуулав. Гэрийн үүдээр, тугалын зэлний урдахнуур өнгөрөхдөө бор морь сэвэлзтэл алхлав. Сайвар бор алхаатай юм. Би өөрийн мэдэлгүй түүн рүү алхам алхамаар дөхсөөр.
Далавчилж ургасан дэл нь дэвж, эмээл дээрээ ташаалдаж суусан ногоон дээлтэй, саарал бүрх малгайтай нар салхинд гандсан хэдий ч цаанаа шингэн шар царайтай, өргөн шанаатай, онигор нүдтэй, том биетэй тэр хүн миний өмнүүр өнгөрөхдөө гэнэтхэн над руу харж, харцаа нилээн тогтоов. Түүний гэнэтийн энэ хөдөлгөөнд би учиргүй цочсон хэдий ч хөдлөх нь битгий хэл нүдээ ч цавчиж чадсангүй. Тэнгэрээс од харвах шиг, талд аянга цахилах шиг яг юу гэмээр юм бэ дээ тийм нэг мэдрэмж тархинд гялсхийв.
Тэр хүн хачин гунигтай харцтай ч жижигхэн тагжгар шүд гарган инээмсэглэлээ. Яагаад ч юм миний ам жаахан хүүхдийнх шиг өмгөнөн, хоёр нүднээс нулимс урсав. Намайг тэглээ гээд тэр хүн мориныхоо амыг татсангүй. Тэр бүү хэл сайхан сайвар алхааг нь ч сааруулсангүй. Харин ч бүр манай үүдээр өнгөрөв үү, үгүй юу хуучин монгол гутлаараа дөрөөн суранд элэгдсэн хуучин ногоон гөлмөө зөөлөн давчихад бор морь толгойгоо нэг ольс гээд цааш цогив. Бор морины саарал сүүл усны урсгал мэт үелзсээр баруун гүвгэр дээгүүр давах нь шингэж буй улаан нар луу цогиогоороо яваад орчих шиг харагдана. Одоо надад амгайн шаргиа, адууны амьсгаа аль аль нь мэдрэгдэхгүй болов. Зөвхөн нартай борооны бүлээхэн дуслууд намайг, нарыг, газар дэлхийг онож буй бүдэгхэн товшоо сонсогдож, хуурай газрыг норгож ядан байгаа халуухан чийгний үнэр хамар цоргиж байлаа. Сэтгэлээс минь нэг их гуниг явчихав уу, эсвэл зүрхэн дээр минь нэвсийтэл дараад үлдчихэв үү. Алин болохыг ялгасангүй.
Тэр бор морьтой, ногоон дээлтэй өвгөжөөр насны хүнийг харангуут тархинд маналзсан анхны мэдрэмж бол “Энэ би байна” гэсэн бодол болохыг сая ойлгов. Зүүнтэйгээс ирэхдээ тэгж их удсан атлаа яг миний өмнүүр өнгөрч, баруун зүг одохдоо яагаад тийм хурдан өнгөрснийг би ойлгосонгүй. Гэхдээ би тэнд ямар нэгэн хэмжээс байна гэдгийг хачин сайн мэдэрсэн.
Тиймээ тэр бор морьтой хүн бол би эсвэл миний аав мөн. Хэрвээ аав минь бол энэ шөнө зүүдэнд минь өөрийнхөө орших орон зайгаа олчихоод явж байсан ч байж болох юм . . .
Харин би бол . . . Яг үнэндээ тэртээх баруунтайд чухам юу байдгийг би мэдэхгүй юм даа.
2013.03.4-5ны шөнө. 02 цаг 24 минут орчим

14 comments:
Ta saihan zuud zuudelsen bnaa. Tegeed tun chig urnaar tsaasan deer buulgajee. Minii bodloor aav tani huugee ergej irjee dee. Bi haaya bas eejiigee yag ingej zuudeldeg yum. Ter ued ter gehiin temdeggui ih gunig , hair zurhend medregddeg yum .Ee huurhii hunii orchlon gej... Eejteigee hezee neg tsagt uchrah baih l gej goridoj yavdag daa, hoid nas gej bdag bol.
Их сайхан бичжээ та. Утга учир үгүй юм гэж орчлонд нэгээхэн ч үгүй...
Үнэхээр сайхан нүдэнд харагдтал бичжээ. Баярлалаа танд. Блогийнхоо Даашвордын тохиргоонд Гүүгл нэмэхийг тохируулчихвал сэтгэгдэл автоматаар өөрийн чинь блог дээр гарч ирнэ.
Ц.Д: Баярлалаа
Эрдэнэчимэг: баярлалаа. тохируулнаа.
Сайхан...БМ
Olon jiliin daraa tailagdah uchirtai sonin zuud bjee. Magadgui tanii zuud zuntei bh. Delhii eyrtuntsiin yums uzegdeld tuun dotroo hund uurt ni shinjleh uhaan tailbar ugch chadaagui onisogo zunduu shuudee. Ta ene zuudee aavdaa helsenuu? Aav tani yu geh bsan bol gedeg sonin sanagdaad . . .
Jich: ta Mongold amjij ochson bizdee.
Muggie Bat: Тэгэлгүй яахав. намайг ирснээс хойш 2 жилийн дараа аав өнгөрсөн. харин энэ зүүд өнгөрсөн хавар зүүдлэгдсэн. Би ойлгохдоо хойд төрлөө олоод явлаа гэж ойлгосон
Нэг тийм монгол ахуй vнэртэх..
Vг сонголт, егvvлбэрийн хоршил нь гайхалтай!
Унших зуур Дойтын урд гүвээнээс цогисоор байгаад манайхны зусдагийн урдуур гараад Нам даваа өөд яваад өгөх шиг сэтгэлд төсөөлөгдлөө ах минь
Надад заримдаа бид үхэшгүй мөнхийн юм шиг бодогддог.
Яг энэ 30н хэдэн настай минь зэрэгцээд 10н хэдтэй үнээн зэлэн дээр гүйж, уурганы морь унан онгирч байсан үе, 50 настай хичээл эмэгтэй зэрэгцээд л амьдарч байгаа юм шиг санагддаг.
Би: хааяа хааяахан яг л зэрэгцээд ирдэг. Хүнд хэлэхээр учиргүй шоолонгуй хардаг
Bayarbileg Ganbold: Тийм үү? Ахад нь бол арай өөр газар төсөөлөгддөг. Энэ яахав чи бид хоёрын сэтгэлд үлдсэн газар өөр өөр гэсэн үг л дээ
Post a Comment