# #

Яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва

Зээргэнэт ногоон талын минь хазаар хүрэнтэж, таана шарлаад
Зэлний түйрэн бургиж унаганы дэл, адууны зүс дараад
Хэдэн дүү нар сургуульдаа буцаад, гэрийн дотор элин хулин
Хээ торго шиг шарлаг тал дээр манайх ганц гэрээрээ...

Алтан нарны амсар тосгуулан адуугаан хурааж зэлэн дээр ирэхэд
Аав маань гэрийн тэндээс хазаар барьсаар ирж яваа нь нүдэнд үзэгдээд
Аргалын утаатай өөжин цагаан гэрийнхээ гадаа
Аарц шахаж буй ижий минь дүр улам тодроод... улам л тодроод

Ай хөөрхий, эрт хүйтэрсэн энэ жил намраас хойш жил болгон
Аюулхай цээжиндээ ээжийгээ санан бэтгэрсээр байх нь дээ

2 comments:

Frank said...

Нэг тийм гоё дүрслэл,
Нэлээд чамбай үгэн холбоо уншигдах..

Бум said...

сайхан шүлэг