# #

Яруу найрагч Б.Одгэрэлийн нэгэн шүлэг.


Ангаж, хатаж явахад амсуулсан
Аяга хүйтэн ус шиг
Цаг зуурханд зөрөөд өнгөрдөг
Царайлаг хүүхнүүдэд би талархдаг

Түрхэн зуурын гутрал, уналтыг минь тэд
Түргэн тусламжийн тэрэг шиг аваад оддог
Амьдралд дурлахад, хатуужихад, дуртгал сэргэхэд
Анзаарагдамгүй, тийм л учралууд замын дэнлүү шиг гийгээд

Санах, мартах, цэнгэх, зовохтой зэрэгцэн
Санаандгүй, харамгүй ээлжлэн байдаг
Сүмийн хандмаа, номын зураг шиг
Сүйт хүүхний тухай гэгээн төсөөлөл шиг

Тэр хүүхнүүд хэзээ ч зовлон амладаггүй
Тэгээд ч бид эхлээд шаналлын тухай боддоггүй.



Б.Одгэрэл. Үл таних зочин. 24 дэхь тал.

4 comments:

ZAYA said...

Зөрөөд өнгөрөх тэрхэн зуур...
Эрэгтэй хүн тийм хурдан бодоод амждаг юм байхдаа...
Амьдрал дээр их анзааргагүй л юм ши байдаг шүү дээ.

Unknown said...

Anzaarah hunee l anzaariishdee bid chini gechihvel ene deerh huuhen gomdood suid bolhiim boluu :-)

Frank said...

Анзаарагдах нь цөөхөн л байдаг шүү дээ гэвэл дээрх хоёр эргэлзээд эхлэх юм болов уу?

Бум said...

Хэ хэ. та гурвыг ингэж яриулахыг бодоход сайн л шүлэг бна хэ хэ