# #

Зовох, зовох тусам . . .


Бичих, бичихдээ яарах
Бишдэх, бишдэхдээ яргах
Бухимдах, бухимдалдаа ялагдах

Хаях, хаяхаараа босох
Харамсах, харамсахдаа гуних
Шаналах, шаналсандаа урах

Эхлэх, эхлэхдээ цэлмэх
Эрчлэх, эрчиндээ чангарах
Эцэслэх, эцэлсэнээ уншуулах

Атаархах, атаархсандаа магтах
Ханилах, ханилахаараа хараах
Зүхэх, зүхэхэд нь бардамнах

Өөр, бүр өөрийг сэдэх
Өдөр хоногуудад тасчуулах
Зүтгэх, зүтгэсээр амьдруулах

Боорлуулах, боорлуулахдаа жаргах
Бодох, бодох тусам дотогшлох
Анирлах, анирлсаар алсрах . . .

Хааяа гэнэтхэн шүлэг бичдэг хүн болох гэж тэнэгтдэг гэж байгаа

2 comments:

Frank said...

Хайку мэт уншигдаж байна. Сүүлчийн гурван мөр сэтгэлд хургав.

Боорлуулсан нь борогшиж
Бор дарсанд хөлчүүрсэн нь дорогшиж
Босоо монгол түмэн минь урагшилж
Бум ах минь шүлэглэж байхуй..

anir said...

Oird shagaigaagui... Saihan bn! :)