Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг
Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг
Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг
Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр, шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам
Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд
Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс
Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж
Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна
Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан
Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм
Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би
Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм
Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч
Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч
Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч
Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм
Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,
Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч
Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар
Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
2 comments:
САЙН БАЙНА УУ Бум Эрдэнэ аxаа
Би таныг xүндэлж биширч явдаг жирийн нэг уншигч байна аа.
3 сарын 8нд xайрлаж явдаг эгчдээ таны номыг таны гарын үсэгтэй бэлэг болгож өгөx гэсэн юм.
Би өөрөө швэдэд байгаа юмаа. надад байгаа нь бэлгэнд өгөxөд арай биш юм аа :)
нэгэнт шинэ ном аваx юм чинь таны гарын үсгийг зуруулчиxвал бүүр төгс төгөлдөр болоx юм шиг санагдаад... ;)
Монголд манай дүү номын дэлгүүрээс ч юм уу эсвэл таньд шинэ ном байвал шууд таны гарын үсгийг зуруулаад таны гар дээрээс xудалдаж аваx боломж xэр байгаа вэ?
таныг ажил тараx ч юм уу гэрийн чинь үүднээс ч юмуу очоод авчна л даа.
манайx 1р xороололд байдагийн.
Таныг xариу өгнө гэж найдаж байна.
чука
Чука. Сайн байна уу? Бололгүй яахав ээ. Ахаасаа авбал дэлгүүрийн үнээс арай хямдхан ч байдаг юм. 99017136 гээд залгаарай. Баярлалаа
Post a Comment