# #

Траншейн

Би энд жолоо барьдаг ажил хийдэг ухаантай. Толгой эргэм сүлжилдсэн замаар өдөржин давхиж явахдаа, жирэлзэн өргөрөх траншейний тагийг хараад миний нутагт энэ нүхэнд хүмүүс амьдардаг, хүмүүс хүмүүсдээ бүр хүүхдүүд шүү. Тэд энэ тагыг сөхөж, өглөөн нарыг үзнэ, энэ тагыг хааж, өвлийн жавраас халхлан амьдардаг гэж бодохоор цээжин дотроос нэг юм ураад, ураад... ураад.
Яагаад ингэж нэг хэсэг нь гариг ертөнцөд багтахаа байтлаа баяжиж, нөгөө хэсэг нь газар доогуур шурган ортлоо ядуураа вэ? Яагаад зарим хэсэг нь хань ижил, үр хүүхдээ орхин өөр орны зовлонг өөрийн юм шиг үүрч явна вэ? Бид бүгд саяхан л адилхан шахуу л байсан шүү дээ. Тавь, жар, зуун саяын машинууд траншейны таган дээгүүр дайраад л...
Хүн харахад таг боловч үнэн хэрэгтээ доор нь байгаа хүүхдүүдийн
толгой дээгүүр, тархин дээгүүр, зүрхэн дээгүүр,сайртай бяцхан гаран дээгүүр нь, сайхан амьдрах хүсэл дээгүүр нь, өрөвч сэтгэлийг нь умартуулан, өс хонзонг нь өвөртлүүлэн
том том баячууд тоонолжин хээтэй дугуйгаар тоох ч үгүй дайрсаар.
Улс эх орон өөрчлөлт, шинэчлэлтийн замд орж, хүн болгон эрх чөлөөтэй боллоо. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсах, цуглах, нам бүлгэм байгуулах, мөн тарах бутрах, бие биенээ магтах, матах, гүжирдэх гүтгэх, хороох, хорлох гээд дээр дооргүй л “сайхан эрх” чөлөөтэй болжээ.
Энэ бүх эрх чөлөөн дунд гэрээсээ дайжин, эх орноосоо дүрвэх эрх чөлөө бас байгаа юм аа. Нэг хэсэг нь гэрээсээ гарч орох оронгүй, оочих аягагүй давхисаар цагийн эрхшээлээр траншейнд орсноор арав гаран жил өнгөрчээ. Тэгвэл зарим хэсэг нь цаг төрийн хүндрэлээс болж, эх орноосоо гарснаар мөн л арав гаран жил болчохож. Арав гаран жил гэдэг маань бараг бүхэл бүтэн нэг үе гэсэн үг л дээ.
Ажилгүй архичин эцэг, анхиагүй арчаагүй ээж, хэрүүл шуугиан, орилион чарлаан, өлсгөлөн энэ бүгдээс болж хөөрхий хүүхдүүд хэдэн зуугаараа гэрээсээ дайжиж, сургууль соёлоосоо гарч, үеийнхнээсэ хоцорч тэртээ доор намагт унаж, нийгмийн үхмэл харанхуй давхаргыг бий болгосоор...Энэ олон хүүхэд дотор хичээл номондоо сайн, гэр орондоо тусч хүүхэд алийг гэхэв. Гэвч тэд маань улам л тэр харанхуй руу зүтгэсээр..
Авилгал хээл хахууль авч, бас өгч мэддэггүй, арилжаа наймаанд овсгоо самбаа муу ер нь л ийм нийгэмд зохицон, байр сууриа олж чадаагүй Монголын ард иргэд мянга мянгаараа гадагшаа дүрвэж хүний нутагт хоёрдугаар зэргийн хүний хэмжээнд амьдарч байна. Энэ олон дотор эрдэмтэн, мэргэд, спорт уралгын алдартнууд алийг гэхэв. Эд маань эргэж эх орондоо очиж, ихийг хийх хүсэл байвч нөхцөл нь бүрдэхгүй, эзэмшсэн мэргэжил нь энд зэвэрсээр. Гэсэн ч гадагшаа тэмүүлсэгсэд улам бүр олширсоор...
Яс, шил, хог түүж, мөнгө олоод аавдаа, ээждээ тусалж сайн хүн болноо гээд сайртсан бор гараараа нусаа арчих бяцхан хүүг зурагтаар харж л байсан. Харийн нутгаас хэдэн төгрөгтэй болоод эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа хэмээн хоолой нь сааралтах идэр залуухан эртэй тааралдаж л явна. Магадгүй аль аль нь өөрсдөө л хүсээ биз дээ гэж хэлэх нэгэн байгаа л байх. Яагаад би энэ хоёр тэс ондоо зүйлийг харьцуулаад байна вэ? Улс орныг нэгэн гэр бүл гэвэл эх орноосоо дүрвэгсэд чинь нэгэн төрлийн “траншейн”-ийнхан мэт.
Харанхуй давхаргаас, харийн гүрнээс эднийгээ яаж ийгээд аврах бас авчрах юмсан.
Иргэд нь эх орондоо ирж амар амгалан байж, энхрий үрс нь нүхнээсээ гарч, ээж аавтайгаа элэг бүтэн амьдрах юмсан даа..
02,07

16 comments:

Anonymous said...

Бичсэн : b, Огноо : 02/06/2007 , 07:37
Tsagaachid, eh ornoosoo durvegsed bol transheinyihanaas oortsgui gedeg ni yag l onoj helsen ajee. Hariin gurnii hatavchind, hayasan yasyig ni ch hamaagui hurtej baigaa 'banhar' met. Hamag muu muuhaig ni tevchij hiij yavna. Americ standarttai ene yertontsod mongol standart gej yum baihgui bogood ajil alba, texnik texnology, yer ni buh l yum standartaar. Bid ter standartad ni bagtahgui tul hamgiin dood davhart aj torj baina. Ene davhart hend ch yu ch tohioldoj medne.

Anonymous said...

Бичсэн : mongolkhuu, Огноо : 02/06/2007 , 08:39
Za odoo boliyo!Asarhyin huuhduud l gene,transheinyih n ch geh shig.Tegej ekh oron,akh duu sadangaa sanaj uheh geed baidag bol butsaj bolno shuu dee!Hunii gazar,nutgiin gund ajil turul erhelj ,amjirgaagaa tetgej yavaa ulsad naad niitlel chin dem bolohoos oo iluu,teeg boloh yum b/na!Hariltsaa holboo hurdatstai hugjsun unuu uyed bid durtai uyed ee ger oronyihtoigoo holboo barchihdag,uchirgui sanaj betgereed ,zovood baigaa yum yu baigaa yum be?Tegeed sav l hiivel anhiagui,archaagui avilgachid geed l ,uuriin yalihgui zovj zuderseniig busdyin buruu bolgoj tohoh geed baidag.Er n bitgii dahij iim hend ch hereggui yum niitelj bai!Uudrug setgeltei,yumiig gerel gegeetei talaas n harahad yadag yum.Yadarsan tuildsan daa hurvel hen ch gesen hunii gazar anh yadarch tuilddag,zuvhun bid ch bish,busad uls ch mun adil.Shudee zuugaad ,busee changalaad naad yalaa hiigeed yav l daa!Naad zangiig chin yalarhah gedeg yum.

Anonymous said...

Бичсэн : Idevhtei unshigch, Огноо : 02/06/2007 , 12:00
T.Bum erdenii bichsen zohiomj bol uneheer setgeld uneheer sensible ...Bid chin iim zuiliig unshij uzeed doorh setgegdelee bichsen humuus shig yavch baij bolomgui gemeer.Uneheer taalagdaagui bol duugui l baih saihan. Bid chin uyan hatan setgeltei amitanaas yalgarah hun torolhton uchir setgeldee baigaa emgeneltei Mongoliinhoo onoogiin dur torhiin toloo sanaa zovinin bui negnee buu gutaah gej oroldooch. Ta nar chin bas saihan esteg ehiin saihan setgeltei urs baih uchirtai l baigaa shuu.
T.Bum-Erdend bayarlalaa,
Idevhtei unshigch

Anonymous said...

Бичсэн : erka, Огноо : 02/06/2007 , 13:35
mongol khuu boliochee bodloo oorchil yah gej tenej yavaagaa medeegui eheesee toorson golog baina shuu chi...hunii ugiig sons ok1!!!!!

Anonymous said...

Бичсэн : mongolkhuu, Огноо : 02/06/2007 , 20:05
Ta nar odoo bolitsgoo!Uursduusuu jaahan ichitsgee!Hench urij zalaagui baihad,urtei yum shig ,albatai yum shig hurj irtsgeechiheed yu,yu geed baigaa uls vee!Tiim surhii uls baitsgaasan yum bol ter boroohoi,shiidem ee agsaad ergej ochood ter avilgachidtaigaa temtsetsgee l dee!Herev ee tegej chadahgui bol onoogdson huv' taviland aa zahiragdaad,dor burdee ajilaa hiigeed geldertsgee l dee!Aliv aa berhsheel yamagt tur zuuryin chanartai baidag yum.Unuudur ta nar hoyor idej ,hooson honoogui,transheinyih shig tamtag ugalj ulmun zelmen yavaagui.Yadarch baina,zovj baina gevel ter n shig hudlaa yum baihgui!Az jargalyinhaa tuluu temtseh heregtei shuu dee,ternees bish hundlungiin ajiglagchiin suurinaas ingesenchgui,tegdenchgui geed l ,ta naryin naad gaslang hen tooj tooh yum.Harin ch jil ireh tutam mongolchuudyin am'dral devshij degjeed l,huviin business neegeed,unaa mashin,oron bair hudaldaj avaad l,neg ikh uchirgui muu yavtsgaasan yum alga l baina shuu dee!Zarim tohioldold uuguul irgedees n iluu,ajiltai turultei,gyalzaad yavaa uls bishgui dee l baigaa bizdee?!

Anonymous said...

Бичсэн : Dorj, Огноо : 02/07/2007 , 12:38
Iim eldev balai khunii setgel uimuulsen zuil bichej yugaa khiinee?! SETGELEER MINI BUU TOGLOOD BAIGAARAI!!!!!!!! Zaluu mine!!!!!!! TIIM L IKH SANAA CHINE ZOVOOD BUI BOL MGL-oo OCHOOD JARGAKH KHEREGETI SHUUDEE ...

Anonymous said...

Бичсэн : eenee, Огноо : 02/08/2007 , 14:27
Tsagaachdiig transheiniihan gegdeh humuustei zuirleh ni arai l hetruulsen met. Hunii nutagt ch gelee herhen yaj amidarch yamar bair suuri ezelj yavah ni oorsdoos maani l shaltgaalna. Ooriigoo daichlan bolomj bololtsoogoo ashiglan zohih bolovsrol ezemshij sain ajil hiij saihan amidrah bolomj zarim humuusiin hetsuu hatuug ni gaihaad bui Amerik orond buren bii. Deerh hunii bichsen shig 'Hariin gurnii hatavchind, hayasan yasyig ni ch hamaagui hurtej baigaa 'banhar' met' baih eseh ni tanii chadal uhaan, ovsgoo sambaanaas hamaarah boloi

Anonymous said...

Бичсэн : tseka, Огноо : 02/08/2007 , 19:51
T.Bum-erdene-iin unen ugtei saihan l niitlel bna shde..tsaashdiin ajild chin amjilt husie

Anonymous said...

Бичсэн : Munkhgerel Bilegsaikhan, Огноо : 03/03/2007 , 16:09
T. Bum-erdene ax setgel sanaagaa saixan ilerxiilsen bna. Bid nar dotroo zondoo yum bodoj yavdag ch yaruu nairagchid shig setgelee ilerxiilj chaddaggui. Tiim bolxoor iimerxuu yum olj unshxad zondoo xumuus oorsdiinxoo setgeliig olj unshij baigaa met boldog. Minii bodloor T. Bum-erdene ax xeniig ch dooguur taviagui zugeer l bidniig yamar ix tuuxtei, taivan saixan orond torson xumuus bolood ex oron shig saixan gazar xaana ch ugui gesen talaar l sonirxuulsan biz dee. Bas Mongol ulsiin niigmiin doirololtnoos bolj iimerxuu yum ilerch buid sanaa zovj setgel sanaagaa l ilerxiilj bn.

Anonymous said...

Бичсэн : Батсанаа, Огноо : 02/06/2007 , 08:53
Монголхүүтэй санал огт нийлэхгүй байна.
АНУ-аас иргэд нь гадагшаа дүрвэдэг үү. Үгүй. Монголд амьдрах нөхцөл боломж сайн бйасан бол ингэж хэдэн мянгаараа дүрвэх үү. Одоо Монголд буй ажил эрхлэх насныханы 78 хувь нь гадагшаа л гарч байвал хаашаа ч яахав гэсэн бодолтой байгаа талаар социологийн судалгаа гарсан байсан. Монголд тун цөөнхийн амьдрал сайн бйагаа. Тэр давхаргынхан болохоор харин гадагшаа гарсан хэдийгээ амьдрах чадваргүй болоод л тэнэж явахгүй юу гэж тавлах маягтай хэлж байхыг сонсож байсан. Амьдрах чадваргүй хүмүүс бол аль ч нйигэмд очсон амьдрах чадваргүй л байна. Харин манай цагаач Монголчууд хаана ч очсон очсон газраа их амархан хөл дээрээ босч, амжилт олж байгаа нь амьдрах чадвар сайных. гагцхүү Монгол эх орндз маань тэр энгийнээр амьдрах боломжийг нь бүрдүүлж л өгөх хэрэгтэй.
Хүн амьдрах орчин энд байгаа болоод л АНУ-руу бүгд зүтгэж байна.
Энэ Бум-Эрдэнэ монголоо сайн сайхан байгаасай, хүн ажиллаж, амьдрах сайхан орчинтой байгаасай гэдэг үүднээс л энэхүү нийтлэлийг бичсэн болов уу. Ер нь ч тийм. Монгол хүү өөрөө нэг их юмыг гэрэл гэгээтэй хардагт харин эргэлзэж байна. Олонхи сэтгэгдэлүүд дээр энэ Монголхүү нэрээр доош нь хийсэнL үгүйсгэсэн, өөлж муулсан сэтгэгдэл л гардаг шүү дээ.

БЭ said...

tany ene bichlegiig ooriinhoo blog too oruulj boloh uu? (oruulchihlaa hehe) Mash emzeg sedviig gadaadad baigaa mane metiin nudeer haraad ih saihan bodloo huvaaltsjee. Bayarlalaa

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Тэдмэнд цаг зав гаргасанд баярлалаа. Сайн сайхныг хүсье

byambaa said...

setgel emzegledeg l yum. edgeer huuhduudiin ireedui...

Эрхэс said...

Зээ хөө.
Сайн байна уу?
Сайхан бичлэг байна аа.Хүн болж төрөөд сэтгэл зүрх, тархи толгойтойгоос хойш эргэцүүлэн бодож, шимширэн харамсаж түүнийгээ уран сайхнаар, хойлог бүдүүлгээр аль нэг байдлаар илэрхийлэх нь Аливаа Хүний Эрх, Хөгжин Дэвших Зам гэж хувьдаа боддог. Үүн дээр мэтгэлцэх шаардлага үгүй гэж бодож байна.
Монгол Улсынхаа Ирээдүй болсон хүүхдүүд, Траншейнд бойжисон хүмүүжилд нь өөрийн эрхгүй санаа зовдог, өөртэй чинь адил.
Сүүлд хов жив сонсох нь ээ, Траншейний хүүхдүүд их ховор болсон гэнэ. Хятадууд хил давуулан хуурч авч гаргаад эрхтэнг нь авч өвчтөнгүүддээ суулгаж байгаа гэнэ.
Монгол Улс хөгжөөд сайхан байгаа л гэнэ. Өнөө маргаашийг аргацаадаг хэвээрээ л бгаа шүү дээ. Хэдэн төгрөг банкинд хийж, хэдэн гүзээ бүдүүрсэнийг хэлж байгаа бол тэр ч нээх ирээдүйгүй байхаа. Эхнээсээ дагалдан баясаж, хөгжилийнхөө жишээ зүйрлэл болгосон АНУ нь Хөгжилдөө түүртээд сүйрэх гээд байхад.
Харин гайхаад л....

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Эрхэст Зах зээл хэмээх хүний шуналын үзүүр дээр тогтсон энэ тогтолцоо руу эх орон маань эргэлтгүйгээр орсон. Тэгэхээр энэ нийгэм юу туулах ёстой тэр бүгдийг үзэх хэрэг болох байх. Харин болж өгвөл богинохон хугацаа туулуулах юмсандаа хэдүүлээ . Энэ нийгэм тийм ч сонгодог нийгэм биш юм . Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү нийгмийг хараахан олоогүй байна гэж АНУ-ын нэгэн ерөнхийлөгч хэлсэн гэсэн. Миний бодлоор зах зээлийн хүнлэг нийгэм байгуулна гэдэг уриа нэг л тохирохгүй юм шиг . Учир нь зах зээл гэдэг маань хүмүүнлэг гэдгийнхээ эсрэг л юм шиг санагдаад байгаа юм . Гэхдээ энэ үгийг надаас хавьгүй ухаантай л хүн хэлсэн байхаа

Unknown said...

Ene deerh Mongolkhuu gegch hunii helj bui ugnii utga sanaag uhaj oilgodoggui bololtoi. Gadagshaa durvesen mongolchuud transhein ruu durvesen huuhduud shig yum geed haritsuulsand l emzegleed bgaa bololtoi. Chi yagaad unuudur eh orondoo bish gadaadad bgaan be gej asuumaar bh yum chamaas.