# #

Сэтгэлийн дэм - 6 буюу захиа ирлээ

Захиа ирлээ.
Нэгэн монгол эмч, нэгэн монгол эр, нэгэн монгол ааваас бидэнд талархалын захиа иржээ хүмүүсээ! Үүнийг та бүхэндээ ямарч засваргүйгээр хүргэе. Шинэ оны өмнө сайхан мэдээ дуулгах сайхан юмаа.
Баярлалаа! ах дүү нар минь та нартаа баярлалаа
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт монгол ахан дүүс та нартаа энэ өдрийн түмэн амгаланг эрэн мэндчилж байна. Намайг Ж.Оюунтөгс гэдэг. Би та бүхний сэтгэлийн их дэмээр өөрт тохиолдсон нэгэн баярт мэдээг дуулгах гэсэндээ яаран догдолж, хөл алдан баярлахын ялдамд та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлэх гэж энэхүү захиагаа бичиж сууна.
Хэдхэн сарын өмнө “Өөрийн хайрт ханьдаа тохиолдсон аюулт өвчнөөс ангижрахад (элэг шилжүүлэн суулгах хагалгаанд) сэтгэлийн дэмээ харамгүй туслаач” гэж интернэтийн эдгээр сайтууд болон сонингуудаар дүү Т.Бум-Эрдэнээрээ дамжуулан тусламж хүсэж байсныг санаж байгаа байхаа. Сайн санаат олон түмнийхээ буянд санхүүгийн асуудал маань бүтэж, хагаалгаанд ороод, одоо бараг хоёр долоо хоног өнгөрч байна. Хагалгаа маш амжилттай боллоо. Мэдээж бид цаашдаа маш хариуцлагатай байж, эмчилгээний горим барих хийгээд бас бус асуудлууд байгаа ч гэсэн бид хагас сарын өмнөхийг бодвол одоо тэс өөрийг бодож, сэтгэж, мөрөөдөх чадвартай болж чадсандаа маш их баяртай байна. Бид одоо ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж, гурван хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах итгэл дүүрэн боллоо. Тиймээ! Хань минь бидэндээ, үр хүүхэддээ, наддаа эргэн ирлээ. Үүн шиг аз жаргал гэж үгүй бизээ. Шинэ оны босгон дээр муу муухай бүхнийг ардаа хийж чадсандаа баярлаад, баярлаад ханамгүй. Энэ бүхэн бол та бүгдийн минь ихийг их, багыг бага гэлтгүй хайрласан сэтгэлийн дэмээр бүтсэн гэдгийг бид хэзээ ч мартахгүй. Та бүхний минь сэтгэлийн дулаан илч биднийг ивээлээ. Бидэнд шинэ амьдрал бэлэглэсэн монгол ахан дүүс та нартаа өөрийнхөө өмнөөс, хүүхдүүдийнхээ өмнөөс, ах дүү хамаатан садныхаа өмнөөс, хамгийн гол нь өдөр өдрийн нарыг шимтэн харж, өөрөөс тасарсан алаг үрсээн тэврэх, өнгө алаг хорвоогийн амьдралын агшинг ахин амсах хувь тохиосон ханийнхаа өмнөөс баярласан талархсанаа дахин дахин илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Би өөрөө эмч хүн. Ард түмнийхээ эрүүл энхийн манаанд цаашдаа өөрийн мэдэх, чадах бүхнээ дайчлан бүх чадлаараа ажиллах болноо.
Ингээд монгол ахан дүүс та нартаа шинэ ондоо хамгийн гол нь эрүүл энх, уужуу саруул байж, өөрсдийн эрхэлж, зорьж буй үйлсдээ улам их амжилт олж, хоорондоо эвтэй найртай, бие биендээ хайртай байхын ерөөлийг дэвшүүлье!
Шинэ жилийн баярынхаа цэнгүүнд оролцож, шинэхэн цасны доор дуу хуур хөөр баясалаар дүүрэн цэнгэж, хөгжмийн хөнгөн эгшгэнд хөгжилдөнхөн, эргэлдэнхэн бүжицгээгээрэй.

Мэхийн ёсолсон: Ж.Оюунтөгс .Ж. Чулуунцэцэг, хүү: О.Оч, охин: О.Солонго, бага хүү: О.Баясгалан болон ээж, ах дүү нараас нь.

Бид “хүний амь аварлаа” хүмүүсээ! Үүнээс илүү сайхан үйл гэж хаа байхав дээ. Та бүхэндээ ах дүүсийнхээ өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэхийлье.
Т.Бум-Эрдэнэ 25.12.2008




22 comments:

БЭ said...

ony omnohon tun saihan medee duulgasan bum ahdaa bayarlalaa mon emch oyuntogsiin ger buld az jargal sain saihan buhniig husen yorooy.

Anonymous said...

za bayar hurgie!!!!! uunees saihan zuil haa ch baihgui bizeee. Ta buhendee ger buld chin amar taivan, bayar hoor husej bn!!!

Anonymous said...

gaihaltai. turgen edgeed busdad az jargaliig haramgui belegleerei. oor yu husehev :-)

Anonymous said...

Эгчийн чинь хагалгаа амжилттай болсонд баяртай мэдээг хоёр оны зааг дээр дуулгасанд баяртай байнаа. Шинэ он танай гэр бүлд аз жаргал нэмэх болтугай.

Anonymous said...

Yasan saihan bayart medee ve? Nulims garah ni. Gamaa sain bariad, ur huuhed, hani ijildee olon jil gariinhaa tsai hooliig hiij, hairaaraa buiveeleerei gej huseye.

Anonymous said...

Yamar saihan umbe .. Az jargal dyyren amidraarai !!!

Anonymous said...

Harin tiimee humuusee bid bur bayarlaad ongitrtsgoogood l bna. Ta nartaa bayarlalaa

artagnan- артаньян said...

Сайхан мэдээ дуулах сайхан юмаа, оны босгон дээр. Танд шинэ оны мэнд хүргий. Ажлын өндөр амжилт хүсий!!

Arsun said...

Ямар сайхан мэдээ вэ, баярлаж байна.

Зүүдний тэмдэглэл said...

Сайхан мэдээ байна, Шинэ оны босгон дээр үнэхээр сонсууштай баярлууштай.
Шинэ жилийн мэнд

Док said...

Тэргэл мөнгөн сар
Тэртээх гэрэлт одод
Тэнгэрт мандах нараар гоёсон
Он жилийн хуанли зузаарч
Онцгой таны түүх бууралтах
Одтой насыг минь зөөж одох
Он солигдох мөч ойртлоо
Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
Энэхүү өдрөөс эхлэх болно

Шинэ оны мэнд хүргэе!

Жаагий said...

Шинэ оны мэнд. Аз жаргал, сайн сайхан, амжилт бүтээлийг хүсье!

ganga said...

Шинэ онд түм буман эрдэнэс шиг өгүүлэл туужис тэрлээрэй. Танд болон танайханд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бзхнийг хүсэн ерөөе.

Anonymous said...

Шинэ оны баярын мэнд хүргэе Бумаа ахаа...
Болжмор

Soronzon said...

Шинэ оны мэнд хүргэе!
Угтан золгож байгаа шинэ онд уран бүтээлийн амжилт олз омгоор дүүрэн байхыг билэгдэн ерөөе.
Сайхан баярлаарай!

Anonymous said...

За баярлалаа. Та нартаа ч гэсэн шинэ оны баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье

бж said...

Shine onii mend hurgeye.
Ta nartaa az jargal hamgiin sain saihan buhniig husen yeruue.

Saihan medee duulgasand chini mash ih bayarlasan shuu. Negen saihan eej avragdsand bayarlaad bahdaad hanashgui ee.

Bumaa and maani shine ondoo olon saihan zohiol buteel tuurvij, bidniihee setgel oyuniig myalaah boltugai.

jagdag said...

Шинэ жилийн мэнд хүргэе!

Anonymous said...

Хүндэт ах Бум-Эрдэнэ танд болон таны гэр бүлд Шинэ оны гал халуун мэндийг хүргэж аз жаргалын дээдийг хүсье!!!

Уншигч бидэндээ сэтгэлд дотно Монгол ахуй, хүний амьдралын нандин учиг, хайрлах хайрлагдахын гайхамшигт мэдрэмж, уулзан учрах тавилангын гэгээн хэлэхээг нарийн торгон мэдрэмж, нүдэнд харагдах гоо сайхан дүрслэлт яруу тансаг бүтээлээрээ энэ жил харамгүй зориулана гэдэгт итгэнэ. Уран бүтээлийн олз омог, үгийн гайхамшигт сувдан хэлэхээ тасрахгүй үргэлжилэх болтугай энэ жил.

Anonymous said...

Шинэ онд уран бүтээлийн өндөр амжилт хшсэе анддаа. Нэг ярих юм байгаа даа хө. Миний мессенж?р darkday_z@yahoo.com шүү хө

byambaa said...

Bumaa ahdaa shine onii mend hurgeed, bas saihan medee duulgasand bayarlalaa.

Anonymous said...

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. Мөн өөрийн сэтгэгдлийг харамгүй илгээж бидэнд тусална уу.

http://www.unen.mn/