# #

Миний отчигон (Өгүүллэг)

Хуучин өгүүллэгээ давтаж оруулав.

Өглөө би эрт ажилдаа гардгаараа гарч тэргээ асаан хөдлөнгөө хоёрхон цагийн дараа босох хүүгээ бодлоо. Миний бага хүү аавынхаа гучин долооны жил дээр, ээжийнхээ ёстой л нэг хүсэл мөрөөдөл нь болсоор энэ хорвоод ирээд дөнгөж гурван жил хэдэн сар болж байгаа юм. Гэхдээ энэ өдөр хүүд маань ер бусын өдөр эхлэх юм.
Хүү маань өнөөдөр эндхийн хэлээр бол “сургууль”-д орж байгаа юм. Бидний ойлголтоор бол цэцэрлэг маягийн.
Хүү маань энэ улсад төрсөн монгол хүү.
Монгол улсын нэгэн бичилхэн хэсэг болсон бор гэртээ эрхэлж нялхарч, уйлж дуулж, инээж хөхөрсөөр гурван жил гаран болжээ. Нэг үеэ бодвол эргэн тойрноо өөрийнхөө бяцхан ухаанаар ялган салгаж, болох болохгүйг ойлгож, тэр ч бүү хэл өөрийн гэсэн эд хогшилтой (тоглоом) болж, түүгээрээ биеэ саатуулан ганцаар шулганан тугдайн суух нь үнэхээр эгдүүтэй.
Хүү минь том болохын хэрээр бидэнд нэгэн асуудал тулгарч эхлэв. Тэр нь хэл яриа байлаа. Хүүгийн үзэж байгаа болгон (телевиз, хүүхэлдэйн кино) англи хэл дээр. Бидний гэр орондоо харилцан ярилцах нь монгол. Ээж бид хоёр нь монголоор, эгч нь голдуу англиар өөртэй нь яриад байхаар ёстой л нөгөө толгой нь эргэнэ гээч нь болж байх шиг. Хөөрхий минь хэлд орох гэж оролдож байгаа ч тэр нь нэг л удаан. Монголоор хэлж ярихыг ойлгох авч хариулахдаа англиар хариулах юмдаа. Нэг өдөр хүүгээ нэг юм ярих гээд түгдчээд ээрч муурахаар нь өрөвдсөн гэж жигтэйхэн. Хүүгээ энд төрөхөд нь нэгэн бодлын юм юм нь хөгжсөн сайхан газар гэж бодогдох авч нөгөө талаар эх орноосоо төөрчихсөн мэт санагдаж гол харлаж явдаг болсон юм. Гэтэл дээр одоо бүр хэл ус ч үгүй болох нь гэж бодохоос голоос нэг юм огшоод явчихсан гэж байгаа. Тэгээд ээж нь хөөцөлдөж элдэв шалдавын анкет юм бөглөж гүйсээр энэ сургуулийг бүтээсэн. Өөр зарим мужид бол нилээд чөлөөтэй, бас үнэгүй байдгийг бодвол энэ муж нилээд төвөгтэй юм. Гэлээ гэхдээ яах вэ ямарч байсан өдөрт хоёр цагаар долоо хоногт дөрвөн өдөр явах болсон нь дэвшилттэй. Сургууль дээр нь очиж уулзахад
- Хэрвээ танай хүүхэд уйлдаг бол эртнээс хүүдээ сайн хэлж ярьж өгөөрэй. Бүр болохгүй бол эхний үед “богиносгосон” цагаар явж болно гэж багш болох хүүхэн манай хүнд хөнгөлөлт үзүүлэхэд миний инээд хүрээд байлаа. Тэр нь нэг цаг л даа. Гэхдээ нэг цаг гэдэг манай хүнд их хугацаа. Тэгээд бараг долоо хоногийн өмнөөс л
- Миний хүү цүнхээ үүрээд сургуульд явна
- Хангай мундаг том
- Маамуутай тоглоно
- Том хүүхэд уйлдаггүй
- Ээж нь орхиод явна, чи үлдэнэ
- Ээж нь эргэж ирээд хүүгээ авна гэхчилэнгээр өдөр бүр л бид хэд чадах ядахаараа ойлгуулах гэж оролдоно. Хүү балчирхан ухаандаа ойлгож ядан байхдаа ээж явна гэдгийг сайн ойлгож
- Ээж явахгүй гээд л уйлна.
- За даа мань хүн ч орилж өгнө дөө. Миний хүүг битгий ширүүлээрэй гээд л эхнэрээсээ өчигдөр оройжин гуйж гуйж орхисон.
Одоо би жолоогоо мушгин хотоор давхиж яваа ч сэтгэл санаа минь хүүтэйгээ хамт явна. Энэ нэг нөхөр хөгширсөн хойноо нэг хэнз хүүхэдтэй болоо л биз, тэр нь цэцэрлэгт ороо л биз юун сүртэй юм. Хүний газар төрж, хэл усаа ч мэдэхгүй монголоо алдсан юмыг юугий нь гайхуулах гээв гэж зарим хүн бодож магадгүй гэхээс өр өмрөнө.
Миний хүү монгол хүү. Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг алгадахад хувь заяаны эрхээр энд үсэрч дуссан эх орны минь цусан дусал. Тиймийн учир миний хүү монгол хүү. Хэдийгээр одоохондоо тоонот цагаан гэрийн босго алхаагүй ч, тунгалаг ариун булгийнхаа усыг амсаагүй ч, аргалын цэнхэрхэн утааг үнэрлэж үзээгүй ч, адуу малын бараа харж, дуугий нь сонсоогүй ч гэсэн энэ хүү монгол хүү. Ийм хүүхдүүд энэ тэнд олон бий. Эднийгээ битгий л гоочлоорой доо ...
“Мань хүн ч орилж өгсөндөө” гэж бодсоор ажлаасаа буулаа. Өнөөдөр ажил сулавтар тул эртхэн буув. Хүү маань бялуунд учиргүй дуртай. Түүнийг “бөөд дэй кэйк” гэнэ. (Birth day cake). Заримдаа юухан хээхэн (гамбир, тарвас г.м) дээр ч лаа асаалгаж байгаад “бөөд дэй кэйк” болгон иднэ. Тийм л дуртай. Би харих замдаа нэг “бөөд дэй кэйк” авлаа. Гэртээ ирсэн чинь манай хоёр алга. Ойр ойрхон цонхоор харж байгаад ээжтэйгээ ирэхээр нь машин зогсоол дээр угтаж очлоо. Тэгтэл хүү маань өөдөөс
- “Хан-гай том” (өөрийгөө онгироохоороо ингэж хэлдэг) гэсээр л бууж ирэнгүүтээ цүнхээ нуруундаа үүрээд хачин. Ээж рүү нь хартал
- Ёстой уйлаагүй гэдгийн. Тэгэхээр нь
- Миний хүү уйлаагүй юу? гэтэл
- Хан-гай том л гэж байна. Өөрийнхөө нэрийг хэлэхдээ дундуур нь тасалж байгаа юм шиг Хан-гай гэж хэлдэг юм. Тэгээд л цүнхээ дуугаргаад л, үсээ сөөвөг сөөвөг хийсгээд л, овгос овгос гээд л нэг их том болчихсон амьтан аав ээж хоёрынхоо өмнө ороод л орц руугаа алхаж өглөө. Миний эгдүү хөдөлж, хайр хүрсэн гэж юухэв.
Ээж нь хамаг хийсэн юмс, цааснуудыг авчихсан тул тэр цүнхэнд хэдэн харандаа, цавуухан л байсан хэрэг. Хүүгийнхээ араас харжээ явахад яагаад ч юм цээжнээс нэгэн хүнд юм салчих шиг болсон доо.
Алд хүрэхгүй энэ амьтан сурч мэдэх хийгээд хүн болох анхны гараагаа эхэлж байгаагаа яахан ойлгох билээ. Тэр ч байтугай амьдралыг үзэх үзлийн минь буурийг хэрхэн сэлгэж, аавынхаа амьд явах заяаны алтан аргамжааг хэд дахин сунгаснаа миний хүү одоогоор мэдэхгүй яваа. Гагцхүү зүгээр л
“Хан-гай том”, ”Хан-гай уйлахгүй” бол дайдий (Daddy) “бөөд дэй кэйк” авч өгнө л гэж бодож яваа . . . Тиймээ! Миний “Хан-гай том” . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнийн “Сэмэрч үл барагдана” номноос

Хүү маань өнөөдөр таван нас хүрч байгаа юм. Утсаар ярьсан чинь
- Ааваа би бэлэгнүүдээ задлаад "Бийзий" (busy) байнаа гэсэн . . . Монгол нутагтаа олон олон ах дүү нарынхаа дунд анх удаа төрсөн өдрөө тэмдэглэж, маш их бэлэг авсан тул миний хүү сайхан зүүд зүүдлэн унтаж байгаа байхаа. Аав нь ч гэсэн хүүгээ "Монголдоо байгаа" гэж бодохоор сэтгэл тэнүүн явна даа. Мөдхөн хүү дээрээ очноо аав нь . . . Миний Хан-гай том-оо. . .














15 comments:

бж said...

Yamar egduutei zuragnuud ve. Mundag zaluu baina daa.

Aav ni huugee sanaad balarch baigaam baina daa. Neg saihan nartai udur haluun buleeree uulzaldaj bugdeerengiinh ni sanaj betgersen setgel devtenee...

eebee said...

jinhene l hyygee sanasan aaviin yg baina daa. Hyygee sanah hestyy hetsyy...

soulmate said...

миний охинтой төстэй санагдчихлаа. Солонгост төрсөн ч монгол охин:-) Охин маань одоо дөнгөж хоёр ой хүрч байгаа гэхдээ өглөө босоод л жижидээ явий даа гээд цэцэрлэгт явдгийн. Монголоор ойлгоно, хальт хульт монголоор ярина, гэхдээ л солонгос нь илүү түлхүү байдаг бололтой. Гэртээ байхад нь аль болох монгол хэлээр ярьж монголоор үг хэлүүлэх гэж оролдож байгаа. Өглөө ээжийгээ ажилдаа явлаа гэхээр уйлахгүй бамбагар гараараа даллаад үлдэхээр хар нялхаасаа ухаан сууж байнадаа үр минь гэж бодоол өрөвддийн.

Anonymous said...

танай нусаак ч лут том эр байна даа. хэхэ.
энэ олон талаар нэг тарсан нусаакуудын хэд нь гадны хүн болох бол. нэг л харамсалтай.
эх орныхоо элгэн дээр сэтгэл төвшин тайван амьдрах юмсан.
гүзээлзгэнэс

Anonymous said...

Том Хангайд төрсөн өдрийн мэнд хүргэе. Олон гоё тоглоом бэлгэнд аваад өөр шигээ олон хөөрхөн найзуудтай болоорой гэж хүсье.

Anonymous said...

Ганаа: өө санаж байна, санаж байна Мөдхөн уулзанаа
Ээбээ: Манай хүү яг чиний "Аавгүй бацаан" шиг машинаа гэл үү буугаа гэлүү алдсан гэсэн
Soulmate: Өрөвдөөрөө. Гэхдээ монголдоо очингуутаа л сарын дотор сурчихдаг юм билээ. Тархинд нь байж байдаг юм шиг байгаа юм
Гүзээлзгэнэ: Яахнав миний хүүг нусаак болгоод.
Анон: Өө тийм зөндөө найзтай гэсээн

Anonymous said...

Õººðõºí þì àà, Óäàõã¿é òîì áîëîîä ýõ îðîíäîî èõèéã á¿òýýãýýðýé ìèíèé ä¿¿, íýã íàñ íýìýõýä íýã óõààí ñóóäàã ãýæ íýã ¿ã áàéäàã äàà... Àç æàðãàëòàé àìüäðàëàà óãòàí àâààðàé

Anonymous said...

Huuurhun um aa, udahgui tom er bolood eh orondoo ihiig buteegerei minii duu, haa ch hezee ch yavlaa gesen eh orondoo hureh zam urgelj oirhon baidag shuu, neg nas nemehed neg uhaan suudag gej neg ug baidag daa... az jargaltai amidralaa ugtan avaarai

Anonymous said...

Шинэчлэгдэж өөрчлөгдөх энэ цаг үеийн хүнд нудрага эх орны минь нүүрийг алгадахад хувь заяаны эрхээр энд үсэрч дуссан эх орны минь цусан дусал

Цацсан шагай шиг Талаар нэг тарсан хүмүүс нэг өдөр л нутгаа санагалзан ирнэ гэж боддогийн шд. Манай ерөнхийлэгчийг Халимагт очиход нь Халимагийн ерөнхийлөгчийн бие хамгаалагчид нь Тэр хүнийг тэгээд бид яаж ялгах юм бээ гэж асуухад нь Халимагийн ерөнхийлөгч Бид тэднээс илүү жартгар. 400 жил тэднийг ирнэ гэж харсаар байгаад бидний нүд жартгар болсийн гэж билээ. Тэгэж их хүлээлгүй ирэх болтугай.

Ах маань Герман эхнэртэй юм. Хүүхдүүд нь ээжтэйгээ германаар, аавтайгаа Англиар, бидэнтэй монголоор. Анхандаа тэдний ярихийг сонсоод өрөвддөг байж билээ. Харин одоо тэд бол бидэндээ 3 хэлний орчуулагчид болсон. Ээж нь бичгийн хүн болохоор том охиноо орчуулгандаа туслуулдагийн. 6 7 хүрэхээрээ гайгүй болчихноо...

3apaa said...

Та миний загварыг сонирхсон байсан. Мэйл хаягаа өгвөл кодыг нь өгчихөж болно шүү.

Anonymous said...

Ахын амрыг эрье. Хүү чинь ёстой эгдүүтэй байжээ, уншжээ байхад ямар их эгдүү хөдлөвөө. Монгол хүү тэгээд Монголдоо ирснийг дуулахад таатай байна шүү. 5 хүрээд мундаг том болж байгаа юм байна.

Anonymous said...

Цэцэнсод: Нас нэмэхэд ухаан нэмнээ тэр үнэн баярлалаа
Хүслийн жигүүр: Эх орон минь ийм хүүхдүүдээ цуглуулах ухаалаг бодлого явуулаасай л гэж боддог. Бид дэндүү цөөхүүлээ юм даа
Зараа: Ок
Ганзо: Харин тиймээ эх орондоо байна гэдэг нэгэн бодлын "гавъяа" юм ш дээ. Төрсөн өдрөө тэмдэглээд чиний хэлдгээр бэрх байгаа хэ хэ

Anonymous said...

saihan uguulleg bna bumaa ahaa .tanii bichsen bolgoniig chin algasalgui unshdag shuu ...

БЭ said...

зөндөө том болчихжээ танай бага. юуны түрүүнд хайппи бөөлсдай, спайдер мен болоод зогсож байхыг нь хараад инээхгүй байж чадсангүй ээ, муухай юмаа.
нээрэн аавтайгаа тун адилхан санагдлаа, аргагүй л аавын амь юм аа. том бага хоёр буман эрдэнэс уулзалдаад сэвлэг юугаа үнэрлэлдэж эрхлээд, эх орныхоо тэнгэр дор жаргах өдөр удахгүй ээ.

Anonymous said...

Fiora: Manai huuhed bas end tursun. Zun uvuu meeedee ochood irsen. Uvuuguu : Opa macht Quatsch gej buun ineedem bolson. Odoo 2 oi hagastai.Bid gertee mongoloor yaridag tul ohin maani bas l 2 heltei bolj bga. Ireeduid ni bas sanaa zovdog jum. Za yamar ch bsan bid Mongolchuud. Mongol tursniigerchilgeetei, mongolooroo oilgoj yaridag (gehdee sain bichij surahgui baih gej bi boddog jum) ur huuhduudiig mini ireeduid bitgii l gaduurhaasai daa.