За, энэ удаа нэгэн блогтой танилцсанаа бичихээр шийдэв ээ. Шинэхэн блог болов уу гэж бодогдохоор энэ блогны эзний бичсэнээр бол банжиг болон го го дээр блогтой байсан гэсэн. Харин би тэдгээр блогтой нь таарч байсангүй. Харин блогспот дээр байгаа энэ блогтой нь таарав. Түүний бичсэн “Эгч бидэн хоёр” хэмээх өгүүллэгт хүний сэтгэлийн нарийн нандин чанар эгэлийн эгэл жирийн харьцаанд ямар үл анзаарагдам байдлаар оршиж байдгийг мэдэрч болохоор бичжээ. Өдөр бүхэн хар бараанаар дүрслэгдэх болсон өнөө цагийн бидэнд маш их хэрэгтэй юм даа гэж санагдсан шүү. Хайр гэж юу байдаг юм бэ? гэдгийг эндээс мэдэрч болохоор. “Хайр” гэдэг энэ мөнхийн сэдэв хэзээ ч хуучирдаггүй, улиг болдоггүй шүү дээ. Яагаад гэвэл хүмүүн бидний сэтгэл хайран дээр л оршдогийг эндээс мэдэрч болно. Хэдийгээр тэр дүү эгчийгээ гомдоогоод байгаа юм шиг боловч тэр хүү эгчийхээ уйлахыг мэдрээд байгаа юм . . .
“Хачирхалтай түүх”- ийг бичсэн сонирхол татам хэв маягийг анзаарахгүй өнгөрч боломгүй. Уншигчаа ямар нэгэн байдлаар байнга бодолд автуулж, эрэл хайгуулд “хатааж” байгаа нь бас л нэг сонин хэлбэр бололтой.
“Бодохгүй бичвэл нэг иймэрхүү хариугүй юм болхым даа хөөрхий” гэж өөрөө сэтгэгдэлдээ үлдээсэн байна лээ. Гэхдээ санамсаргүй бичсэн юм амжилтанд хүрэхийг алийг тэр гэхэв дээ дүү минь. Хамгийн гол нь өөрийнхөө сэтгэлд байгааг л ямар нэгэн байдлаар буулгаж бусадтай хуваалцана гэдэг чинь үнэхээр чухал шүү. Хүн ямар ч байж болно. Гэхдээ хүн сэтгэлээр бүтээж, туурвиж, хайрлаж дурлаж, сэтгэлээр харьцаж, сэтгэлээр амьдарч байдаг юм шүү дээ.Өөрөөр хэлвэл хүн гэдэг сэтгэлийн амьтан юм л даа. Одоохондоо өөрийнхөө доторхыг бусадтай хуваалцаж байгаа юм шиг боловч яваандаа бусдыг сэтгэл, итгэлээр тэтгэгч, уриалагч магадгүй энэ цаг үеийн хүн болохыг үгүйсгэхгүй юм даа гэж энэ блогийн эзэнд хэлмээр санагдсан. Бас өөрийгөө гололгүйгээр улам ихийг бичиж бусдад толилуулж байгаарай гэж хүсмээр байна даа. Бусад хүмүүс юу гэж хэлэх нь яахав. Гагцхүү өөрийнхөө дотроо бургилаад байгаа бүхнээ гадагш нь цацаад байгаарай. . .
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
6 comments:
egch duu hoyoriin yria harin ayuliin nandin yum helsen bichleg sanagdanalee.
http://jijighero.blog.banjig.net/
Ta ene blogtoi taniltsaarai. Uguulleguud ni uneheer setgel hodlogom yum bna lee
Тийм. Дэндэв хүү сүрхий бичээд байгаа юм аа
Баярлалаа танд. Олон олон блогчидод урам өгч байгаа танд бусад блогчдын өмнөөс ч баярлалаа гэж хэлье. Хүмүүн бид урмын, сэтгэлийн, хайрын амьтан билээ. Урмаар тэжээгдэхгүй бол хүн гэгч амьтан амьд цогцос болчих ч юм билүү. Амьд шарил болчихгүйн төлөө мурчийгаа л үзэж тарж байна даа. Дахин дахин орж алдааг минь засаж оноо байвал урамшуулж байгаарай. Дахиад баярлалаа.
Богинохон, энгийн хирнээ сэтгэлд ойр...
Хачирхалтай түүх бас сонирхолтой... уншигчид тархиа ажиллуулах боломж өгсөн... уншиж байгаа хүн өөрийн бодлоор хөрвүүлж, өөрийн сэтгэлд нийцүүлэн үргэлжлүүлж бодох боломжтой...
санагдсаан.
хайр гэж юу юм бэ? аймар бүлтийсэн, мэлэрсэн харцаар асуух царай гаргаж байгаа шүү
Post a Comment