Өнгөрсөн 6 сард эх орныхоо хоймороор аялаад ирлээ. Энэ аялал нь ахин давтагдашгүй үзэсгэлэнт, өвөрмөц тогтоцтой, цэнгэг усны нөөцөөр арвин Хөвсгөл нуурыг машинаар, мориор, явганаар, усан онгоцоор бүтэн тойрон аялахаар төлөвлөгдсөн байв.
Аялалын багийхны хэсэг автобусандаа:
Майхнаасаа гараад ирэхэд цагаан манан үүгээр, түүгээр хурган майхныг, моддыг, цэцэгсийг, морьдийг, өөр хэн нэгнийг, бас намайг ч гэсэн тойрон эрхлэнэ. Бид яг тэнгэр газар тэврэлдсэн тэр савслаганд зогсож байна уу гэмээр санагдсан.
Үүр хаяарахтай зэрэг шөнөжингөө хэдэн зуун мянган дусалтайгаа гайхуулах гэсэн мэт шаагилдан байсан бороон дусал татарч, униар манан хөшилдсөн байлаа. Чийг. Анхны мэдрэмж энэ гэвэл хүн гайхах байх. Гэхдээ л майхан сав, гутал хувцас, модод, навчис, өвс, цэцэгс, агаар, тэр ч байтугай чулуу хүртэл чийгтэй байсым. Чийгээ дагаад сэтгэлд тийм нэг зөөлөн мэдрэмж хүн болгонд төрсөн байх. Бүгд л ам амандаа энэ өглөөний сайхныг магтацгаана. Далайн эрэгт очсон аялагч нар өөрт оногдсон сормуусаараа униар мананг сөхөн нуурын мандлыг ширтэцгээнэ. Яагаад ч юм надад яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн
Эрдэнийн сормуусаа униарт дүрж унтах, адуу
Монголын их амар амгалан . . . гэсэн мөр санаанд орж байлаа.
Байгалийн сайхан яаж цогцлохоороо ингэдэг байнаа гэж шүүрс алдмаар сайхан байгаль ажээ. Нуурын хөвөөг дагасан хурц, хурц оргилтой, онь хэцээр нь цас хунгарлан харагдах хайрханууд байх хэдий ч энэ бүгдийг Далай ээж хэмээх энэ их усан ундаалж, уур амьсгалыг нь зөөллөж байдаг болохоор жинхэнэ төгс үзэсгэлэн бүрдсэн нь хатуу зөөлөн хослон байдаг орчлон гэдгийг харуулж байгаа нь тэр юм байхаа даа. Яг л бүсгүй ялдам ааль, эх хүний ачлал шингэсэн уярам сэтгэл уяраав уу гэлтэй.
Цэцэгс гэдэг газраар нэг, уулаар нэг, нугаар нэг, бүр байчихаад сэтгэлээр минь нэг зулаатай.
Хажуугаар өнгөрөх бүсгүйчүүд маань морьтойгоо цэцэгсийг, шингэж буй нартай нь цуг өшигчиж одох шиг харагдана. Надтай цуг явсан нэгэн залуу хайран цэцэг гишгэчээд хаячихлаа гэж харуусахад нь үгүй дээ тэд гишгэж байгаа юм биш тэдний гишгэсэн газраас цэцэг дэлгэрч байгаа юм гэж бодсон хэдий ч хэлээгүй. Магадгүй тэр үнэн голоосоо харамссан байж болно шүү дээ.
“Могой мод” гэж нэрэндээ таарсан мушгирч ургасан мод байлаа. Хүн бүхэн хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийгээ хаа нэгтэй билэгшээн шивнэдэг нь хүний тэр тусмаа монгол хүний нэгэн чанар болохоор энэ модонд олон хүн ирдэг нь түүнд өргөсөн хадаг яндар, өргөл барьцаас илхэн. Зүсэр бороо зүсэж уйлгансан үеэр ирсэн нь явуулын бидэнд улам ч ихээр итгэл үнэмшил төрүүлж, бүгд л ямар нэгэн юм шивнэцгээж байсым.
Яг далайн төвд "Модон хүй" хэмээх арал байх юм. Далай ээжийн хүйс гэлтэй
"Хадан хүй" хэмээх энэ арал дээр хавартаа 30 гаран төрлийн шувууд чуулан жаргадаг гэнэ
Аялагчид Зүрх Шарын даваан дээр явганаар гараад амарч суугаа нь
Зуны дунд сард цасан дээр үсэрч тоглоход яах вэ дээ . . .
Энд ер нь юм ургахгүй байхын арга алга. Аягүй бол долоо хоног хөдөлгөөнгүй зогсвол би ч гэсэн соёолж мэднэ шүү. Надтай төстэй ч юм уу хэ хэ
Ёроолынх нь чулууг, дээр нь хөвж яваа загас жараахайтай нь цуг тоолоход нэг их төвөг орохооргүй санагдана. Зарим нутгийн далай ёроолдоо хамаг нүгэл хилэнцээ нуучихдагийг би сонсож л байсан. Өөрийн нүдээр ч харсан. Гэтэл Монгол нутгийн энэ нуур нуух ёстойгоо ч нуудаггүй аж. Ийм усыг цэнгэг гэхээс ч яахав. Зүйрлэвэл хамгийн цайлган бүсгүйн гэнэн сэтгэл гэлтэй. . .
Байсан гэдгээ батлах гээд л . . .
Харин доод талын гурван зурганд тайлбар өгөхгүй. Та нар яг юу бодож байгаагаа үлдээнэ биз ээ. Ямар ч байсан миний сэтгэлийг хөдөлгөсөн болоод зургийг нь авсан байх
Нэг:
Хоёр:
Гурав:
Аян замын тэмдэглэлээсээ шууд copy хийсэн болохоор тайлбар тохироогүй байж мэднэ шүү
2020 World Photography Awards Book (PDF)
3 years ago
14 comments:
Харимаар санагдав.
saihan eh oron mini...
Мөн сайхан аялжээ.Гайхалтай сайхан зураг.
Юу ч бодохгүй, зөнгөөрөө ийм газар аялбал ёстой нөгөө диваажин мөн биз дээ.
Хөвсгөлөөр зөндөө олон очиж байсан үнэхээр л Жанхайн даваад сормуусаараа униар мананг сөхөж далай ээж хөх тэнгэр хоёр хаагуураа нийлж хаагуураа зааглагдаад байгааг нь салган яадаж хардаг санагдана. Сүүлийн зургийг хараад: "Тэнгисийн эрэг дээр бүсгүй хүн дуулна. Тэр хоолойны суу билиг нь давалгаанаас ч өндөр..."
yag ter sandal deer ochood suuchval husel hiyslaas salah um shig sanagdchilaa
Хайртай хүнтэйгээ ийм л далайн эрэг дээр ийм хөөрхөн жожкон байшинд эгэл жирийн амьдрах сан гэж мөрөөдөл юм шиг.
yamar saihan yum beeee nutgaa sanasan setgel devteh shg l bolloo bayrlalaa
Таны бичлэгт хөглөгдөөд гарахдаа хоёр зураг аваад явлаа шүү :)
niseed ochno oo
Баттогтох: Харьсан нь дээрээ
Улам-Оргих: Сайхаан сайхан
Арсун: Сайхан аялсан
Заяа: Диваажин чухам ямрыг мэдэхгүй юм
Беку8: Үнэхээр сайхан юм билээ. Харин тэр бүсгүйн хувьд дуулж байгаа гэхээсээ илүү нам гүмийн дунд шумбаж байх шиг харагдаад байгаам
Жагаа: Амар амгаланд хүрэх байх
Бөбөг: Орчлонгоос тасраад уу?
Арима: Ээ л дээ. хааш нь аваад явчих ваа?
oldoshaksli: Нисэж очоод үзэх хэрэгтэй
ene sandal deer suugaad dalaigaas nar urgaj garahiig harah yumsan.
7 honog hudulguungui zogsvol tolgoi deer uvs urgaj medeh ni.
dalai ejii mini hurmastiin tengertei iherleed uzesgelentei haragdana.
Ай даа Монгол нутаг минь юутай үзэсгэлэнтэй. Энэ жил бороо хур элбэгтэй байгаа болохоор хөдөө нутаг минь улам сайхан зуншлагатай байх шиг байна аа.
Tand bayarlalaa. Uneheer saihan setgel neg l bayar bayslaar duuren bna. Tanii uguulleguudiig unshaad l unshaad l... Setgeld neg l taatai, zuirleshgui...
Post a Comment