# #

Ааваа . . . 1

- Ааваа! та минь энэ оргүй ертөнцийн хаах нь явна даа
- Энд, яг хажууд чинь, чамтай хамт явна
- Айн! Тийм гэж үү? Та намайг цочоочихлоо
- Харин тэглээ хүү минь. Аав нь өөрийгөө мартчихаж. Аав нь чамтай үргэлж л хамт байгаа
- Ингэж л хамт байх байсан юм бол яах гэж явсан юм бэ?
- Хүүдээ муу муухай бүхнийг үзүүлэхгүй гэсэндээ л тэр. Миний хүү ойлгож л байгаа
- Юун муу муухай гэж?
- Өвчин . . . Өвдөх гэдэг чинь тийм ч сайхан зүйл биш байна шүү дээ.

- Та биднийг тэгтлээ их зовоогүй шүү дээ
- Аав нь яалаа гэж хүүхдүүдээ зовоох билээ. Тэгж болдоггүй юм.
- Гэхдээ та бидэнтэй цугтаа байсан бол . . .
- Байсан бол уу? байсан бол та нар минь өдий болтол шаналсаар байх байсым. Жинхэнэ өвдөлт аавыг нь хэрхэн мэрэн идэж, бүх яс минь үе үеэрээ мултарч байгааг мэдрэх байсым. Өвчиндөө шаналсан өвгөн хүн тэсвэрээ баран орилохыг харах байсан. Орчлон хорвоод гомдсон гомдлын дууг юу боллоо гэж аав хүүдээ сонсгохов дээ.

- Та их хол явсан уу?
- Тиймээ, миний хүү! Аав нь ихээ хол явсан. Гэхдээ энэ хол гэдэг чинь чи бидний мэддэг тэр зай биш шүү дээ.
- Тэгээд ямар гэж?
- Дахиж ирэхгүйгээр хол.
- Дахиж ирэхгүйгээр гэдэг чинь уртын хэмжүүр гэж үү? Та энд, миний хажууд байна гээ биз дээ?
- Үгүй ээ, Уртын биш холын хэмжүүр . . .

- Хүү нь таны номыг хэвлүүлсэн.
- Тийм байна лээ
- Та яаж мэдээв? Би амжаагүй ш дээ.
- Аав нь хэвлүүлнэ гэдгийг чинь мэдэж байсан. Тэр ч байтугай чамайг номоо тэвэрчихсэн, хачин их харууслын нулимстай гүйж явна гэж төсөөлдөг байлаа.
- Намайг амжаагүйд, үнэндээ бол тэр үед ухаараагүйд хүүдээ гомддог уу?
- Үгүй дээ. Ээж, аав нар хэзээ ч хүүхдэдээ гомддоггүй юм ш дээ.

- Та ядарч явна уу?
- Үгүй дээ, Энд ядрах юм алга. Зүгээр л ганцаардаж байна. Ийм удаан хугацаанд ганцаараа байж үзээгүй болохоор тэр байх л даа
- Эмээ наана чинь байна уу?
- Аав нь ээжийгээ олоогүй л явна. Ер нь таардаггүй бололтой юм. Хязгааргүй юм байна шүү дээ, энд. Хий дэмий л та нар луугаа эргэж буцах юм. Энэ харин буруу бололтой.
- Яагаад ч юм би таныг боссон ч, хэвтсэн ч, суусан ч, зүгээр л алхсан ч бодож, бодох тусам амилах юм.
- Харин тийм л болохоор аав нь улам бүр алсрах хэрэгтэй байна.
- Гав ганцаараа юу?
- Яг үнэндээ бол та нараас өмнө аав нь ганцаараа л байсан юм шүү дээ. Тэгэхээр хүү минь чи аавынхаа гишгэж явсан шороог хөдөлгөж, илбүүлж байсан салхиар үнсүүлж, үзэж байсан нарыг өдөр өдрөөр харж, аавынхаа үргэлжлэл болж яваа байгаа болохоор аав нь энэ хязгааргүйн гүн рүү уусан одох хэрэгтэй. Цаг нь ч болсон байх.
- Би таныг маш их санандаа.
- Тиймээ, миний хүү аавыгаа санана. Тийм учраас л чи миний хүү юм шүү дээ.
- Ааваа, та санадаг уу? Би таван настай л байсан байх. Та надтай өдөржингөө нуугдаж тоглож билээ. Сүүлдээ та бүр олдохгүй болчихоод би уйлаад л . . . одоо бодоход их инээдэмтэй. Та тэгэхэд хаана нуугдчихсан байсан бэ? Ааваа!
- . . .
- Та сонсож байна уу?
- . . .
- Ааваа! . . . Та хайччихваа? Явчихаж байгаа юмуу?
- . . .
- Арай бүр биш биз дээ? Та дуугарал даа.
- . . .
- Ааваа! . . .

20 comments:

Unknown said...

Тийм ээ......

beku said...

Хамгийн таалагдсан хэсэг: Уртын биш холын хэмжүүр...

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Munkhiin orond odjee... Bumaa urgeljlel ni, Bumaagiin urgeljlel... BM.

Cowperwood said...

Хүүгийх нь наадах чинь уртын хэмжүүр гэж үү гэж асуудаг хэсэг нь надад таалагдлаа. учир нь миний бодоогүй зүйлийг хэлж өгсөн. гэхдээ аавых нь хариулт нь тийм ч их оносон санагдсангүй. Хол гэдэг чинь өөрөө уртын хэмжүүр шүү дээ. тэхээр урт биш холын хэмжүүр гэж байхгүй. харин холын хэмжүүр юм бол уртын хэмжүүр болж таарна гэсэн үг. Хэрэв зурж харвал бие биенийгээ дотроо агуулсан тойргууд шиг л дүрслэгдэнэ.

beku said...

@Cowperwood энэ чинь математикийн ч юм уу тийм логик ойлголт биш шүү дээ. Дахиж ирэхгүйгээр хол явсан. Хол гэдэг чинь дан ганц уртын хэмжүүр биш шүү дээ. Зүрхнээс минь хол гэвэл хэдэн метр гэсэн үг вэ?

Бум said...

Сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд мөн Урт ба холын хэмжүүрийн тухай ойлгосноо хоорондоо ярилцаж буй Беку, Cowperwood 2т бүр их баярлалаа. Би дахиж ирэхгүй хол гэдгийг их бодсоон. Тэгээд бодит хэмжүүрээс өөр гэсэн утга илэрхийлэх гэж холын гэдэг үгийг авсан юм. Магадгүй энэ үгээ ("хол"-ын) гэж ялгах ёстой байсан байж болох юм. Зөв гэх үү эсвэл минийхээр ойлгосон Беку-д талархав. Өөрийнхөө бодсоныг тайлбарлах боломж гаргасан Cowperwood -д бүр их баярлав. Зарим бичсэн зүйлээ ингэж дотроосоо тайлбарлах хүсэл байвч тэгэлгүй, уншиж буй хүмүүсдээ үлдээх нь элбэг. Тэрийг маань ойлгохгүй юм уу эсвэл би өөрөө ойлгомжтойгоор гаргаж чадаагүй үедээ харамсах нь ч элбэг байдаг юм. Тэгэхээр та 2-т маш их баярлаж бнаа

munkhuu said...

aaviigaa mun ch ih sanaj baina daa

Р.Улам-Оргих said...

uilmaar ch yum shig... hehe

Anonymous said...

Hi

itgel said...

Ta ih saihan bichjee. Bi eejiigee aldaad udaagui bgaa yumaa. Tegeed eejdee zoriulj saihan dursalj niitleh yumsan gej ih boddog. Tanii niitlel ih taalagdlaa. Uneheer hunii zurhend hurch chadsan bna. Ih bayarlalaa. Eejiigee mun ih sanah yum daa.

Бум said...

Мөнхөө: Сайн уу? Аавыгаа сананаа. Тийм учраас л чи хүү нь юм шүү дээ
Улам-Оргих: Уйлмаар болоод инээгэд байна гэсэн үгүү?
Анон: Сайн сайн
Итгэл: Хагацал зовлон гэдэг хэцүү. Гэхдээ хорвоогийн жам юм бна гэдгийг өдөр өнгөрөх тусам ойлгодог юм билээ. Ухаантай сайн явах гэдэг ээжийнхээ өмнө хүлээж буй үүрэг юм шүү дээ. Чамайг ээж нь үргэлж мөнхөд тэндээс харж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Энэ бичвэрийн хувьд бол зүгээр л сэтгэлийн урсгал юм л даа. Түүнээс өгүүллэг, нийтлэл гэх мэт ангилалд хамаарахгүй. Хүн нэг санаандгүй гүн санаа алддаг шиг гэсэн үг. Чамд таалагдсанд байрлалаа.

ganga said...

Aavaa aldah hetsuu, amlasan yumaa hiij amjilgui yavuulchih bur hetsuu yum bilee.

rusty_nail said...

2 huugee l ih bodloo. odoohondoo nyalhaaraa bn daa. ene 2-toigoo uheh udur hurtlee tsug bnaa. hairand ulgiiduulj usuj humuujsen huuhed ergeed huniig hairlah setgeltei, ur huuheddee sain etseg boloh bhaa minii 2 huu.

munkhbat said...

tiim bna aa, yag neg chimeeguihen, dotroo shuurs aldaj baigaa sanagdlaa

hazailgaj bolohgui titem shig nereer chin bi ovogloson gedeg sanaand orchloo

tsaashdiin buteeluuded chin ulam ih amjilt husie bumaa

uB.ToPsTaR said...

ih saihan boljee minii blogt bas neg iimerhuu ym bga gehdee chihiih iluu goe ymaa miniih zuger l shulegshuu ym bdin blogoor min orj bgarai Www.NuuTshaN.Tk Www.1TsaG.BlospoT.Com

Бум said...

Ганга: Үнэхээр хэцүү
rusty_nail: Ер нь үр хүүхэддээ хайрыг л шингээж өгвөл болох нь тэр гэж боддог юмаа
Мөнхөө: Гэнэ гэнэхэн, үе үехэн хайлах үе байх л юм даа хө
uB.ToPsTaR: Яг тэр шүлгийг чинь олж уншлаа. САйхан юм бна
Айлын хүүхдэд зодуулаад очиход
Аргадаад тосох миний аав алга
Хатуу энэ хорвоод
Хайртай аав минь алга . . .
Бусад бичлэгүүдийг нь уншнаа. Бас нэгэн Шинэ зам (блог) нээгдсэн баяртай бна

munkhbat said...

bi munkhuu bish, munkhbat shuu bumaa :D

humuusiin comment-d hariult ugch, uuruur helbel busdiig sonsoj baigaa chin taalagdlaa

bi say uuriin chin deer bichsen "Hor"-iig unshlaa, mash ih taalagdlaa, tamiin togoonii ulger gedeg chin ter gulsaad garaad yavsan mogoinii tuhai l daa kkk

za ter yah ve, amjilt

uu neg um helehee martjee, erteed "Aavaa"-g unshaad yagaad ch um Chinba-giin aavdaa zoriulsan duug sonsood bichsen um shig sanagdsan hehe

Бум said...

Мөнхбат: Нэр бүтэн бичээгүйд хүлцэл өчье. Миний бас Бум-Эрдэнэ хэ хэ. Санал сэтгэгдлээ нилээн хуваалцдаг болоор чинь амьхандаа дотносож байгаа ухаантай.
"Хор"-ыг уншиж сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа.
Чинбаагийн "Аавдаа" дууг сонсоогүй биш сонссон. Сонсохдоо энэ дууны клипний зургийг авч байхад хажууд нь зогсож байсан. Гэхдээ үүнийг бичихдээ тэр дууг санаагүй. Өнгөрсөн 5-н сард аавыгаа алдсан юмаа. Түүнээс хойш аав маань надтай үргэлж "цуг" байх болсон гэх үү дээ

bayar said...

neeren minii aav ch gesen tanii aav shig bidend ovchind shanalj bgaagaa uzuulehiig huseegui.minii aav holiin hol yavaad sar ch boloogui bga.bi tantai adil ingej bodoj ch chadahgui uneheer hetsuu bn.. hol yavsand ni ch itgehgui yum