Миний уур ч юмуу, гомдол ч юмуу нэг юм цээжинд хурж, хамрын уг руу огшиж байгааг мэдэрч байлаа. Уур ч гэж дээ дургүй хүрээд болох биш. Тэгээд
- За, за чи бид хоёр одоо хэн хэнийгээ билүүдэж суугаад яахав. Ямар цаг хугацаа эргэж ирэх биш. Хүслээн, явах уу? гэж охиныг дуудлаа
- Ээжээ, ээжээ . . . гэж Хүслэн хашгирснаа царай нь хувирч
- Нөгөө, нөгөө . . .
- Юу гэсийн? Эгчдээ юм хэлэх гээ юү? Хэл л дээ . . . гэтэл Сүхээ хажуунаас
- Хүслэн мөхөөлдөс идэх гэсэн байхгүй юү, тэ? Алив, гурвуулаа явъя гээд түүнийг сэв хийтэл өргөж мөрөн дээрээ суулгаад түрүүлээд алхчихлаа. Ямар боль, боль гэлтэй биш дагаад л явав. Хүслэн тоглоомондоо ядарсан уу мөхөөлдөсөө хагас дутуу идээд унтчихлаа. Сүхээ түүнийг үүрсээр манайд авчрав. Хүслэнг орон дээр хэвтүүлчихээд миний Бүжинг олоод харчихлаа. Тэр Бүжинг авч
- Энэ чамд одоо болтол байдаг юмуу? гэхээр нь
- Чи надад үүнээс өөр юм үлдээгээгүй ш дээ гэж хэлэхтэй зэрэг өдөржингөө барьж байсан уур цухал нулимс болон гоожлоо. Сүхээ миний мөрөөр тэвэрч цээжиндээ наасан. Уйлсандаа болоод тэр үү би Сүхээг түлхсэнгүй. Гэнэт утас хангиналаа. Харвал “Huurhun huu” гэж гарч байна. Яаж зогсоогоо гэнэтхэн сэхээрч хүйтэн өнгөөр
- За, за яв гэвэл
- Тэгье ээ, сайхан амраарай гээд Сүхээ гарлаа. Би өөрийн эрхгүй цонхон дээр очиж түүний араас харж зогссон юм. Яг л хүүхдээ унтуулаад нөхрөө юунд ч юм үдэж өгч буй бүсгүй шиг. Тэр үед гэр бүлийн амьдралын хамгийн энгийн зүйл ч гэсэн гоё байдаг юм байна даа гэж бодогдсон. Дахиад л утас дуугарахаар нь Хөөрхөн хүүг шууд тасалж орхилоо.
Нэг дэхь өдрийн өглөө Хүслэнг хүргэж өгөхдөө хоцроочихож. Гүйсээр байж, “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай байшингийн хаалгыг нүдлээ. Цэнхэр халаадтай бүдүүн эмэгтэй багш хаалга онгойлгоод
- Долоо хоногт ганцхан өдөр авчирч өгч байж та нар хоцроохгүй байж болохгүй нь үү?
гээд охиныг татаж оруулаад хаалга хаагдав. Хүслэнг цэцэрлэгт нь хүргэж өгсөн өдөр Сүхээ бид хоёр Сувдааг эмнэлэгээс нь гаргаж авсан юм. Химийн эмчилгээ гурав дөрөвхөн хоногт хийдэг болохоор тэр. Сувдаа надаас харцаараа Сүхээг хэн болохыг асуугаад байгаа бололтой бүлтгэнээд байна. Сүхээ биднийг оруулаад явсны дараа Сувдаа
- Охин гайгүй юү?
- Гайгүй ээ, Их биеэ даасан хүүхэд юм
- Энэ залуу юун залуу вэ?
- Яагаав, нөгөө Сүхээ. Танай дараа нүүж ирсэн гээд Анхмаа бидний яриад байдаг. Ийм залуу болчихсон байна.
- За, за Болороо ч гараад өгч гээд бас намайгаа шоолохтойгоо. Тэгтэл Сувдаа
- Өнөөдөр хэдүүлээ манай кафед очъё
- Чи яаж болохов дээ.
- Зүгээрээ, би сууж л байя. Нэг очиж нөгөө хэддээ бас босс царайлахгүй бол болохгүй. Ядраад байвал гэртээ хүрээд л ирнэ биз гэлээ. Тэгэхгүй гээд яахав.
Орой нь Анхмаа жигтэйхэн уруу царайтай, нүд нь бүлцийсэн юм ирэв.
- Чи яагаа вэ? Наад нүд ам чинь. Бас арай өвдөөгүй биз дээ? гэж Сувдааг асуув. Уг нь Анхмаа л Сувдаагийн биеийг асуумаар. Анхмаа хэсэг түгдэрснээ
- Урд шөнө нойр муутай хоноод оо. Надмидын уурхайд нэг хүн нас барчихаж. Тэгээд л . . . гэлээ. Анхмаагийн харц нэг л худлаа юм шиг санагдсан ч хүний үхэл ярьж байхад итгэхгүй гээд яахав. Тэнд хүн нас барахад гэртээ суудаг Анхмаа нойргүй хонодог юу л бол. Үгүй тэгээд байж болох ч нэг л сонин.
Биднийг цуглаад удаагүй байтал цонхны цаана Надмидын машин ирж зогслоо. Дотроос нь чихэр, вино барьсан Надмид нүүр дүүрэн инээсээр бидэн дээр ирлээ. Урд нь ерөөсөө уулзах нь байтугай даллаад байхад ирдэггүй хүн гэнэт ингэхээр гайхахаас өөр аргагүй. Анхмаагийн царай улам л гунигтай болж хувирав. Энэ өдөр би Надмидыг өөрийн эрхгүй новш гэж бодсон юм. Тэр юу ч юм ярьж худлаа инээх нь нэг л зэвүүн. Би
- Танай үйлдвэр дээр таагүй юм боллоо гэсэн гайгүй юү? гэтэл Надмид Анхмаа руу нэг харснаа
- Аан, тэр зүгээрээ. Аль дээр болсон юм явдал гэнэ. Анхмаа тэр хоёрын аль нэг нь худлаа ярьж байв. Надмид
- Би ч охин хүсээд, хүсээд манай Анхмаа гаргаж өгдөггүй ээ. Гэрийнхээ ганц эрх дагина байх гээд л тэр байх гээд учиргүй хуурай инээлээ. Нэг л авцалдаагүй. Анхмаа түүнийг нүдний булангаар ёозгүй харахыг би анзаарчихав. Харин Сувдаад Надмидын ярьж байгаа таалагдаж байгаа бололтой. Миний дургүй хүрч
- Анхмаагийнхаа альхан хөлд нь суумаар юм дээ. Ямартаа ч гэсэн номхруулж авсан нь дээр байхаа гэхэд
- Аль ч хөлд нь суусан тангараад болохгүй байгаа юм. Ямар сайндаа охин хүүхэд өргөөд ч болтугай авдаг юмуу гэж бодож байхав. Охин гэдэг чинь өр нимгэн хөөрхөн ш дээ гэж хачин нирваан дүр гаргахад бид бүгд чимээгүй боллоо. Өнөөдөр чухам ямар зорилгоор ирсэн нь одоо л нэг ойлгогдов. Анхмаа яг юу бодож буй нь мэдэгдэхгүй ч ямартай ч дуртай биш байна гэдэг нь харагдаж байлаа. Яагаадыг бол харин мэдсэнгүй. Дээх нь нэг өдөр ярьж суухад гэрт нь айлын хүүхэд гүйгээд байвал нэг их дуртай биш тухай ярьж байсан. Гэтэл ахиад нэг хүүхэд төрүүлнэ гэхээр дургүй байсан Надмид охин хүүхэд өргөж авах дуртай болж хоцорсныг бас ойлгосонгүй. Надад зөвхөн мэдрэгдэж байсан мэдрэмж бол Надмидыг үзэн ядаж байлаа. Сувдаа угаасаа эднийхийг элэг бүтэн сайхан гэр бүл гэж үздэг. Тэгэхээр охиноо боломж гарвал эднийд өгөх дуртай байх нь мэдээж. Тэгэхээр би ялагдах болж байлаа. Миний бодлыг батлах гэсэн шиг Сувдаа
- Хөөрхөн, ухаан орчихсон охин авчихад болохгүй ч юмгүй л дээ гэхээр нь би өөрийн мэдэлгүй
- Юу ярьж байгаа юм? Ийм сайхан залуу, ийм сайхан хүүхэн хоёроос сайхан охин төрөлгүй яадаг юм гэж цэхвэлзлээ. Бодвол би ч гэсэн тэдэнд ойлгомжтой харагдсан байх. Үүнийг анзаарсан Анхмаа гэнэтхэн ам нээж
- Энэ яриагаа больё оо. Ямар манай тухай ярих гэж ирсэн биш. Тэгээд ч оройтлоо. Явцгаая гэхэд би уухайн тас
- Харин тийм. Сувдаа ч гэсэн ядарлаа. Дөнгөж өнөөдөр эмнэлэгээс гарсан хүн гэж хэлээд хариу ч сонсолгүй босцгоолоо.
Надмид Анхмаа хоёр ч явав. Би Сувдааг аваад гэр лүү нь таксигаар явлаа. Машинд явж байхдаа бид хоёр хэн хэн нь дуугарсангүй. Гэтэл Сувдаа чимээгүйг эвдэж
- Болороо, би тэднээс гуйвал яах бол? Надмид ч хүүхдэд сайн байж мэднэ шүү, тэ? гэв
- Анхмаа хүний хүүхдэд дургүй гэж урд нь ярьж байсныг бид хоёр хоёулаа сонссон доо гээд тавьчихлаа. Сувдаа тэгэсгээд юм хэлсэнгүй . . .
* * *
Нэг мэдсэн чинь Сувдаа маань ороод ирчихэж.
- Та ч аймаар завгүй сууж байгаа юмаа даа. Намайг ирснийг ч мэдсэнгүй. Алив би уншъя гээд нэг хуудас шүүрэхээр нь
- Байг чи. Нэг мөсөн дуусахаар нь уншихгүй юү гээд булааж авлаа. Өвгөн тэндээс
- Миний охион, дараа бол. Ээж нь өгөхгүй л гэсэн бол өгөхгүй. Чи ямар занг нь мэдэхгүй биш гэж Сувдаад хандан хэлж байна.
- За, за болье болье. Хэзээ дуусахыг нь л хүлээж байхаас
- Чи хүүхдүүдээ авчирч харуулах юм яриад байсан яав? гэхэд
- Эцэг нь гэж нэг өвчтэй юм ээжид садаа болно яршиг, эндээ байж байг гээд байх юм байна ш дээ гээд шарвалзав. Өвгөн
- Болж дээ. Өрхийн тэргүүн гэдэг чинь тиймэрхүү л байдгийм ш дээ гэж бага хүргэнээ сүрхий магтаж байна. Сувдаа
- Хн! Яршиг л байна ш дээ. За, за би явлаа
- Чи ядаж хоол . . .
- Идэхгүй ээ, идэхгүй гээд гарч одов. Санаа нь бид хоёртоо л эрхэлж байгаа ухаантай. Өвгөн над руу толгой сэгсэрч
- Мундаг охин шүү. Чи бид хоёрын нэгийг л дуурайсан байгаа даа гээд над руу нүд буландаж харснаа арсайтал инээж байна. Намайг давж байгаа ухаатай. Дотор шатаад явчихлаа.
- Тэгээд, тэгээд чи хэнийг гэх гээв? гээд ширэв татчихаад угаалгын өрөөнд яваад орчихов. Өвгөний хүг, хүг инээх дуу битүүхэн сонсогдсогдоход нь би нүүрээ хурдан, хурдан шударч угаав.
* * *
Бодвол Сувдаа надад хэлэх хэрэггүй гэсэн зүйлээ хэлчихлээ дээ гэж бодож байсан байх. Хүүхдээ надад өгөх болов уу гэсэн горьдлого үндсэндээ тасарч эхэллээ. Үнэндээ бол би л бодоод, горьдоод яваа болохоос энэ бодлоо түүнд хэлээгүй юм чинь. Эх нь амьд байхад ийм юм бодож байсан гэхээр хүн үнэмшмээргүй. Үнэмшсэн нэг нь намайг үзэн ядмаар байгаа биз? Гэхдээ л хүн гэдэг хэдийд ч, юуг ч бодож чаддаг юм билээ дээ. Нэгэнт найдвар багассан учир би аргаа барсандаа
- Одоо асрах газар чинь ямархуу журмаар ажилладаг юм бэ? гэж би Сувдаагаас ч юм шиг өөрөөсөө ч юм шиг асуулаа. Асуух ч гэж дээ Сувдаад ингэж хэлээд өөрийнхөө тухай бодуулах арга олж байгаа ухаантай. Сувдаа над руу нэг сүрхий харснаа
- Чи миний охиныг асрах газар өг гэх гээд байна уу? Та нар яахаараа хүүхэд өнчрөх болохоор асрах, асрах гэж байдаг юм гээд намайг үзэн ядсан харцаар харлаа. Ингэнэ чинээ бодоогүй байсан би
- Үгүй ээ, үгүй. Би яалаа гэж тэгж бодох юм бэ. Хэрвээ намайг буруу юм хэлсэн бол уучлаарай гэхэд
- Би яаж ч байсан охиноо асрах газар өгч өөрийнхөө араас оруулахгүй. Тэнд ямар байдгийг чи мэдэх үү. Мэдэхгүй ш дээ гээд намайг харснаа бодлоо цэгцлэх мэт хэсэг дуугаа хураав. Тэгээд намуухан дуугаар
- Манайд дуу хөгжим ордог нэг залуухан багш байдаг байлаа. Эр юм байж үсээ шалчийтал самнаж үнэртэй ус түрхсэн хөгийн амьтан. Хаанаасаа ч олдог юм печень, чихэр надад өгнө. Бүр байнга шүү. Хүүхэд юм болохоор авчихна. Чи намайг багшаа гээд хэрэггүй. Ахаа л гэж бай гээд л . . . нээрээ ч миний ах ч юм шиг санагдах үе бас байна. Өнчин өрөөсөн хүнд чинь наашаа гэсэн болгон сайн хүн шиг санагдана. Ялангуяа хүүхэд байхад. Намайг төгсөх ангид байхад шинэ жилийн үдэшлэг шиг юм болсон юм. Тэр орой намайг үнсчихэв. Ахаа гэж бодож, бүр итгэж явсан хүн чинь гэнэт тэгэхээр айх ч шиг, гайхах ч шиг. Түүнээс хойш зугатаж эхэлсэн. Нэг өдөр өрөөндөө сууж байсан чинь ороод ирсэн . . . гэснээ Сувдаагийн дуу цаашаа орчихлоо. Тэгээд яасан юм бол? гэж бодтол тэр цааш нь
- Муу новш чинь
Үргэлжлэл бий . . .

20 comments:
Үйл явдал ээдрэх тусам зогсолт нь яг л эгзэгтэй мөчүүдэд..
Зүрх ч түгшиж, сэтгэл ч тогтохоо байлаа шүү Бум ах минь!
11-g tesen yadan huleej bna shuu,
Зиакк тийм байдаг байж. Ойр ойрхон пост хийж байхгүй бол зарим нэг хүмүүсийн бие сэтгэл тогтохгүй нь байна шүү хэ хэ
Франк: Хэ хэ ахыгаа дамшиглаад л . . .
Анон: мөдхөн
Хэнмэдэх: Хугацаагаараа л яваад байгаа
frank zov xellee. neg musun duussnii daraa neg dor unsh8dg yumuu.
ай бас сайхан байна өө.
Anonymous :P Би анхандаа бас тэгж бодсон юм. Бүгдийг нэг дор уншьюу гэж..
Гэхдээ энэ Бум ахын арга техник бас л өөр байгаа юм. Бодож тунгааж, санаж бэтгэрэх нь энэ зохиолын амтанд улам бүр хужир нэмж, чимэглэх шиг санагдахуй. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн дагаж яваад цэг тавихаар нь эргэн нэг уншаад алдаа оноог нэг дэнсэлчихэд ай мөн сайхан бүтээл төрөхгүй байхын аргагүй яа. Надтай хамт болохоо байж байгаа хүмүүст хандаж хэлэх хэдэн үгс: Сэтгэлээ бариарай :P
АНон: Нэгэнт оруулчихсан болохоор яаж ч уншсан болно л доо.
Франк: дараа нь сайн ярилцана шүү. Алга болчихов хэ хэ
Дараагийн цуврал нь гарч уу гээд байн байн шалгадаг болчихлоо байна :)
Бум-Эрдэнэ ахын өгүүллэгүүд хачин гоё. 'Харц' гээд өгүүллэг тань айхтар эд.
2, 2 oor n oruulchii l doo
manaahaan
tehgyi bol hed honogoos
hodoo yavah geed b unshij amjihgyi bj magadgyi getsuu b sh dee
harin yadiin bol bumaa neg yum bodohgyi bol neeree joohon hol hol oruulaad bgaan bish uu
Ta 1, 4deh ödör oruuldag shuudee. Daraagiin 1deh ödör urgeljlel oroh estoi tegvel tsagaan sar buyu shiniin negend oruulahuu? Esvel butensaind oruulahuu? Bayr geed oruulahgui bol gadaadad bgaa humuus ni yanaa bayrlaj chadahgui ajiltai bas unshih ym bhgui. Gehdee tanid zöndöö ih bayrlaj bgaa shu. Tanii zohioluudiig unshih ih shan bdag dogdloltoi, temuuleltei tarhia sain ajilluulj Bas amraaj bgaa shuu. Tanii blogiig nileen suuld olood bugdiin ni unshihsan shuu. Zun ochihdoo hevleltend garsan nomnoos chin avnaa. Etsestni Shan shineleerei. Irj bui mogoi jildee amjilt buteeleer duuren bhiig husie.
Battur; bayarlalaa. irj baigaarai
Anon; ee huduu yavj yah gesiim dee
Anon; uuchlaarai. Ta nartaa bayarlaj bna oo
Anon; bayar hamaagui ee ter udruuddee oruulna. Tuuuhen neg huntei bi yag ingej yarij baisan yum. Bayar geed unjih uu geheer ni ugui gesen yum.
Bumerdene-iig shuuhed ugnuu. Oir oirhon oruulahgui baisnaas huleegeed noirguidej bi hohirch bna.
Gemeer baih umdaaa, hehe.
Анон: Шүүх манай талд гээд нэг шог үзүүлбэр байдаг билүү хэ хэ баярлалаа
Би бол үйл явдлыг нь таачих шиг боллоо. Болороогийн том охин Сувдаа бол Сувдаагийн охин Хүслэн. Өргөж аваад нэрийг нь сольчихож. Харин нөхөр болох цэргийн хүн бол Сүхээ. Сүхээ нэг охинтой байсан. Болороогоос хүүхэд гараагүй. Эмэгтэй хүн 55-тай тэтгэвэрт гарна. Тэтгэврийн хоёр секс хийж чадаад байхыг бодоход яавч 60 гараагүй улс. Тэгээд ч 30 гартлаа хүүхэд гаргаагүй байсан хүний хүүхэд тэтгэвэрт гарахад нь үсрээд 20 гаруйхан настай байна. Гэтэл Болороо бүр 5 зээтэй шүү дээ. Амжих уу. Түүнээс гадна Сүхээг сургууль төгсөөд ирэхэд сэргийлэх гэж нэрлэхээ больсон байх учиртай. Гар утас гарчихсан, бараг хүн бүр утастай байхыг бодоход үйл явдал 2004 он гарсан хойно болсон баймаар. Тэр үед дээд тал нь 35-тай хүмүүс гэдэг чинь яаж ч бодсон ийм л байхаар байна. Он цагийн логик дараалал зөрчигдөөд байх шиг санагдана. Гэхдээ энэ сонин биш. Хамгийн гол нь Бум ахын зохиолоос "уран" зохиол, уран "бүтээл", сэтгэлзүй, философи үнэртдэг юм. Би гэдэг уран зохиолын хэнээтэн зүгээр уншаад алга ташаад сууж чадахгүй дотроо бяцхан шүүмж өрнүүлээд байдаг юм. Битгий тоо, авахыг нь аваад хаяхыг нь хаяад бичээд байгаарай Бум ахаа.
Дэлгэр: Хэдүүлээ сайн бодноо. ямар ч байсан дуусаг. Тэгээд л ярьж гарна даа. Баярлалаа. Хамгийн гол нь бүгдээрээ алдаа оноогоо цэгцлээд их аятайхан "юм" болгоно гэж бодоод байгаа. Өө нээрээ өнөөдөр битүүн юм бна Сайхан битүүрээд сайхан шинэлээрэй.
Boloroogiin baga ohin Suvdaa nertei shdee.
ene tuuj hewlegdsen yumyy nom boloogui bizdee neg moson neg suudal deeree l unshmaar bh yum huleegeel bdag kkkk

Гуниглуун: Энэ тууж хэвлэгдээгүй ээ
Post a Comment