# #

Блогоор аялсан түүх-4

Хүмүүс сом-нд их сайхан хариу бичихийм. Би ерөөсөө тэгэхгүй юм . Тэрний оронд сөрж блог руу нь орох гэх. Зөв эсэхийг мэдэхгүй.
Хачин чамин эрээн мяраан блогнууд байхым. Уг нь их гоё юм . Цаг маг, тоолдог моолдог тоолуураас авхуулаад зөндөө зөндөө. Минийх болохоор "хуучирсан хүрэн костюм" шиг л юм байхым. Үгүй тэгээд гоёх гэхээр миний өөрийн зангаас болоод гоёж гоодож чадахгүй юм.
Цаг тавъя гэж нэг өдөр санав. Гэтэл өнөө мангар чинь хүмүүс цаг руу хараад яараад гарчихаж магадгүй гээд л санах. Ухаандаа санаа нь цаг наргүй л суулгах санаатай байх нь их эдээ. Тоолуур тавъя гэж бодов. Тэгсэнээ. Тоолж байгаа тоо нь цөөхөн харагдахаар чамлаад гараад явчих болов уу гэж бодох. Харин тэр дуу намуухан яваад байдаг нь зүгээр шиг. Даана ч ах нь өөрөө чаддаггүй гэж байгаа. Тэгээд юмыг дандаа эсрэг талаас боддог энэ зандаа хөтлөгдөөд "нөгөө муу бор костюмтайгаа л" үлдлээ дээ ах нь хэхэ.
Эцэст нь бас нэг юм бодоод л байгаа. Та нарт хэлэх гэхээр буруугаар ойлгоод уурлах боловуу гэж айгаад. Дэмий балай юм бодож байж хэдэн сайхан дүү нараа үргээчих болов уу гээд л... Заримдаа ганц нэг болохгүй байгаа юмаа эвтэйхэнээр шүүмжилвэл ямар бол. Тэгвэл хүн алдаагаа олж харж засахад дэмтэй шиг. Өөр хүмүүс энэ блогчид гэж хэдэн биенээ хөөрөгдөж магтсан улс. Сүүлдээ бүр магтах үг нь олдохоо болих нь гэж бодох вий дээ гэж битүүдээ бодоод яваа. Бодвол миний буруу байж болох л юм . Хэрвээ буруу санасан бол намайг өршөөнө буй заа.

20 comments:

ZAYA said...
This comment has been removed by the author.
ZAYA said...

Би бас арайхийж саяхнаас нээсэн. Бичлэгийн агуулгаа зөв гаргаж чадахгүй будилах үе ч байна. Харин таны хувьд бол сайхан блогтой ш дээ. Аа, тэр шүүмжлэл бол хэрэгтэй ээ. Хэт улс төржүүлчихгүй бол...тээ

бж said...

bor kostyum chini dajgui zohidog sh dee. Dotorhi bichleg ni tasarhai bolohoor. Sanaa onoo baival helj ugch baigaarai. Bayarlana shuu. Arhag blogchdoos surah yum bishgui l baigaa doo. Shuurhii tuuhii gej gololgui blogt mini shagaidagt chini bas talarhdagaa helehee martah gejiin.

Г.Ган-Эрдэнэ said...

Өө, за за. Амар амар. Би ч бас хувцсаа солих гэхээр залхуу хүрээд байгаам. Гэхдээ залуу хүн байна даа, бусдын хажууд онцгой хувцасламаа байдгийм. Танил тал ховор бусдынх шиг 3 бүр 4, за больё 5, 6 орон хүрэхээр танил цөөхөн тул жаахан ичингүйрч, өөрөө өөртөө л танил болдог юм бил үү гэж хааяа боддийм оо. За тэгээд таны сайтын байнгын зочин болно гэж бодож байна.
Миний сайтаар нэг хоёр сарын дараа л ороорой, ок.

khuder said...

Таны энэ хүрэн костюм чинь илүү зохино гэж бодож байна. Элдэв цаг маг, эрээн мяраан болчихвол бичлэгүүдийн чинь нүдэнд харагдтал авдаг "монгол ахуй"-г уншигчид мэдрэхгүй болж мэдэх юм. Энэ хэвээрээ "сүртэй".
Шүүмжлэл бол зайлшгүй байх ёстой зүйл. Харин нэрээрээ login хийгээд, элдэв хараалийн үг хэрэглэхгүйгээр бичвэл болж байгаа юм. Тэгэхгүй хэн нь мэдэгдэхгүй этгээд элдэвээр дайраад байвал хэцүү.
Миний бичлэг таалагдаагүй бололтой нэг "нэргүй" нөхөр орж ирээд "п" үсгээр эхэлсэн хараал бичсэн байхаар нь устгаад л хаячихсан, зөв биз дээ.

peakfinder said...

Huuye bi bas ene huren kostumaar goyodog sh dee. Nadad bol goyonoosoo aguulga n' chuhal. Sain bichdeg hund bol goyo ene teriin hereg baihgui baihaa.
Oo tiim namaig turuunii bichlegtee durdsan talarhav. Manaihaaar bainga orj gardagt bayarladag. Tanii kommentiig bituuhendee hardag shuu.
Shuumjlel neeree heregtei dandaa magtaad baival hun saijrihaa bolichihno shuu dee. Bi ene tend buruu yum haragdval tegsen baina ene ter geed zalruulga bichchihdeg, humuus yaj handdag yum buu med. Chimeegui ongorch chaddaggui yumaa.
Khuderiin helsneer shuumjlehdee neree nuuh, bas haraal taviad baival muuhai l daa.

peakfinder said...

Oo tiim herev ta namaig shuumjilbel bi bayarlana shuu. Hun ooroo aldaagaa ter bolgon olj harahgui shuu dee.

Anonymous said...

Bi suuld garahdaa yag ingej bodoj baisan yum. Tanii bor kostum uneheer zan tuluvtei chini holbootoi baih gej. Tegsen uuniigee uuruu saya bichjee.
Taniig zarimdaa Ahaa gemeer boldog shuu. Medeej shuten bishrelt baisan l daa. Bi ooroo blog oo haachihsan heden ulsuudiin neg. Aimaar ih ajiliin hajuugaar...
Eebee iin talaar zuv helsen baina shuu. Blog uud ulam saijirna aa.
Amjilt
Anonymous "duu" chini

PS: Anonym.uudaa bitgii martaarai, ted nar chini ganz oorsdiigii medegduulehgui gesendee Anonym bish shuu

A.Амарсайхан said...

Би ч гэсэн саарал костюм, үл ялиг улаан цэгтэй, хөх судалтай саарал зангианаасаа салах дургүй.

Pearle Deppsu said...

Таний блогийг би дандаа уншдаг, харин анх удаа comment үлдээж байна. Их олон хүн шүүмж бичсэн comment-д дуртай байдаг шд.

Uunee said...

Таны бор костюм үнэхээр дажгүй зохидог шүү. Бичлэгүүдийн чинь утга агуулгатай ч дүйдэг болов уу гэж боддог юм.
Шүүмжлэл яах аргагүй байх хэрэгтэй байхаа. Блогоор минь зочилдогт баярладаг шүү.

БЭ said...

haha bor gonjoomtoim biz dee. iluu dutuu yumgui harin ch zugeer shd, harin tooluuryn huvid zugeer ed shuu, tooluur tavichlaa geed humuus pirhiitel urgeed alga boloh n ch haashaa yum, tanid harin ch haanaas yamar humuus orj baina heden udaa orson her udaan saatsan geed medeelel ih irne, komment-d hariu bichihiin huvid hun setgel gargaad saihan bichiheer uuduus harin tiin esvel ahan ene ter geed hariu bichichiheer ih durgui hurdiin, tegej hariu bichsenees bicheegui n deer bailguidee, hehe. bi bol blog unshaad haa hamaagui setgegdel bichihdee bish, bichij bui hund uram hairlah herev uneheer sanal zorj baival teriigee ch bas bichdeg, blog usnhdag feedreader eer heregledeg bolhoor unshdag bloguudaa gyals shinechlegdsen esehee shalagaad l herev taalagdsan bichleg bol click hiigeed setgegdelee uldeene dee. harin ue ue ingeed huviin shinj chanartai bichleguud oruulj baival bas bayarluushtai, tanyg saihan zohiol bichdeg l gej medhees huvi hunii chin talaar baga medeeleltei baigaa shuu dee, tiiimd yu bodoj buigaa yaj baigaa haayadaa bidniihee chihend shivnechij baival bas bayarluushtai. zooz blognoos chin urt komment bichichvuu yav.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

заяа: зүгээрээ олон нөхдийн буянд бүх юм сайхан болно.
ганаа: харин тийм. чи үүгээр түүгээр сайн аял тэгвэл их үзмээр хармаар юм зөндөө бий.
ганайф: мэдээж залуу хүн дэгжиг ганган байлгүй яахав
Хүдэр: Тэр хараалийн үг хэрэглэх ёжлох даапаалах зэрэгт их дургүй байгаа. Өөрөөс нь гадна олон хүн уншина. Тэр болгон өөрийнх нь харж байгаа өнцгөөс хараа ч уу үгүй ч үү гэдгийг бодох хэрэгтэй л гэж боддог
пийкфиндэр: шүүмжлэл өөрт маш хэрэгтэй байх л гэж бодоод байгаа болохоос яг шүүмжилээд ирвэл яаж хандах бол гэдгээ ах нь өөрөө мэдэхгүй л суугаа яг үнэндээ
anonymous: Харинм тийм би гэж нэг амьтан өөрийгөө голоод л гутранги юм шин байгаам Манайхаар ирдэгт баярладаг шүү. ирж байгаарай
Амраа: Хувцас гэснээс заримдаа нэг хувцас өөрт биежээд нэг л салмааргүй байдаг
pearle deppsu: шүүмжнээс аьах юм их бий л гэж бодоод байгаа
үүнээ: ахыгаа ирж уншиж байгаад байхладаг шүү
Тэлмэн: Миний дүү ядаргаа гараа юу?Ах нь заримдаа гайхаад байдгийн хаа л явнав чиний сом-т бас чиний блогийг татаагүй блог гэж байдгүй байх. Тэгээд л яаж ингэж хүн болгонд хүрж амжиж чадаж байнаа гээд л. Ахдаа тэр хялбар төсөр аргуудаасаа зааж өгөөрэй. ялангуяа хаанаас хэн хэдэн удаа хэр удаан саатсан гээд мөн хурдан уншчихаж болдог юмнуудаа ахдаа заагаарай. Хувийнхаа тухай гэвэл ах нь зүгээр л Блогоор аялсан түүх нэртэйгээр энэ ертөнцийн тухай бичвэл гэж бодсым одоо 4 нь энэ л дээ Сайхан танилцаж бололгүй яахав зураг хөргөө явуулах мэт Манайх бас чамаас арай ах 3 ой хагастай хүүтэй г.м зөндөө л юм бий

Vinzo said...

Bor gonjoom n goy bna oo. Engiin buguud daruuhan gej bgaa.

artagnan- артаньян said...

Таны зөв өө, хэдэн биенээ магтсан улс л заримдаа болчих шиг. Миний хувьд бичлэгүүдийг уншаад гоё санагдвал, тийшээ дахин орох дуртай, гоё санагдсан юм аа ч хэлчдэг, санагдаагүй бол юу хэлэхгүй, нэг л мэдэхэд тэр блогийг мартцан байдийн.

anir said...

iimerhuu blogiin "tarhi, setgel" -g bi ihed hundelne, harin olonhiin bichdeg magtaaliin ugs bichihiig hussenguie, unenee l helie.

Nana said...

oo goschoom chin aimaar goyo haragdaad baidiishtee,xixi, tegeed ongo mongiig ni , dizain mizainii ni anzaarchaagaguim bna,heleheer chin, xixi, ene xixi gedeg ikh uchirtai ineediim bna, ikh natsagdorj olood harsan bgaam, maniasaa omno, onoodorjin xixi gej ineelee, boduul guvts muvtsaa anhaardag bolohgejaagaam bailgui,xixi, bi bas ooriinhoo gants muu palaajaa solidog ch ugui, ugaadag ch ugui, nohoj tsoilddog ch uguim baishtee,xixi, neeree gangan hun gedeg yasniih bdgiim bna doo,xixi, onoodor yamar ch gesen ineedee gangan bolgoloo, teed busdad ni udkuu suraltsaad xixi, orohod chin ongo zus orj, goyo moyoo zuusen gangan boltson baih bhoo, gangaliii ch gej bodoj uzeeguig bodohod bi gej 1 amitan buur eregtei hunees dooor navsaichaal suugaad bgaan baishtee,ta ch bas gangalyuuu geed bodood avch,hehe, yanaa, xixi sht neeree, sursan yumiig suraar booj boldoggui,martaj bolshgui soyol yumaa daa,aynz ni xexe, bishee, xixi

хэн said...

Тэлмэнгийн сэтгэгдэл их таалагдлаа.
Харин боргол блогийн эзэн, олны хайрт зохиолч таныг "мөхөс" би сайн мэдэхгүй юм бна, анх удаагаа блогт тань зочилж бна.
Би ер нь уншигч биш болохоор ойлгоно биз ээ.
Харин энэ хамгийн сүүлийн Нана гэгчийн сэтгэгдэл хэнд ч хэрэггүй бөөн хоосон маягаас өөр зүйлгүй үг, үсгийн бөөгнөрөл бна гээд шүүмжилчихмээр санагдав. /Уншина гэж найдъя, Нанад.

хэн said...

Хаха тэгтэл таныг сөрж блогруу нь ордог гэхээр нь жаахан санаа зовон би ч бас хөндлөнгийн хүн харвал үг үсгийн бөөгнөрөл гэмээр зүйлс бичдэг шүү дээ гэж бодогдов... welp, whatever.. *мөрөө хавчих*

Бум said...

le Хаос: Энэ нилээн дээр үеийн бичлэг л дээ. Гэхдээ энэ хүртэл явсан гэж бодохоор дүү нилээн сайн ухсан шиг байна. Баярлалаа