# #

Аав хүү хоёр – 4

Сонин гарчиглаж суухад хүү нилээн уйдсан янзтай өрөөгөөр хэд эргэлдсэнээ аавынхаа бугалаганаас хүү чангааж
- Ааваа
- Айн
- Юмыг олон талаас нь харна гэж яадгийн?
- Хэн тэгж хэлж байна?
- Зурагтаар
- Аан! За байз гээд аав бодолхийлснээ
- Энэ ширээг цэвэрлье гэж бодъё за
- За
- Ширээний тавцанг цонхон талаас нь харвал гялалзаад хачин цэвэрхэн байгаа биз гэхэд
- тийм байна
- Тэгвэл нөгөө талаас нь харъя. Тээр зөндөө хурууны хээ байгаа биз гэхэд хүү ширээн дээр булцгар шанаагаа тавьж өрөөсөн нүдээ аньж харахад аав нь инээмсэглэснээ
- Миний хүү буруу нүдээ аниад байна гэхэд хүү
- Өө би дандаа ингэдгийн гээд аньсан нүдээ нээж хараад
- Аан тийм байна
- Түүнийг арчих хэрэгтэй гээд
- За бас доороос нь харж болно гэтэл хүү сурамгай гэгч нь ширээн доогуур орсноо
- Өө, өө бохь наачихаж гээд хацар нь улайхыг ажсан аав нь
- Хэн?.. гэснээ: За хэн наасан нь яахав. Түүнийг авах хэрэгтэй
- Одоо ингээд хаанаас нь ч харсан цэвэрхэн ширээ боллоо тийм үү?
- Тийм
- Юмыг олон талаас нь харж, бас бодож хийвэл алдаа мадаггүй болдог
- Тэгвэл олон ургалч үзэл гэж?
- Яг л саяынх шиг нэг сэдвийг олон талаас нь бодож, олон санаа гаргахыг хэлж байгаа юм. Гагцхүү тэр бодож ярьж байгаа сэдэв нь утгаа алдахгүй байх хэрэгтэй гэснээ
- Ингэхэд миний хүү яагаад ийм том хүний юм асуугаад унав даа?
- Энэ зурагтаар чинь хүүхдийн юм гарахгүй л юм байна шүү дээ. Зурагтын ах эгч нар хүүхэд юм үзнэ гэж бодохгүй байгаам байлгүй гэснээ
- Ер нь бол олон талаас нь харж чадахгүй л байна даа гээд нилээн догь үг хэлчихэв
Эцэг нь хий дэмий ам ангалзсанаа
- Миний хүү үлгэрийнхээ номнуудыг аваад ир аав нь уншиж өгье гэсэнд хүүгийн нүд нь илт сэргэж
- За гээд өрөө рүүгээ гуяа алгадан гүйвээ...

9 comments:

peakfinder said...

Tun surhii asuult tavidag huu, bas aav n' saihan tailbarlasan baina shuu.

бж said...

Zuragtiin tuhai yag unen helchihlee. Yalanguya mongold bol TV-geer huuhed uzchih oligtoi yum yu ch gardaggui shd.
Huurhun uguulleg baina. Ene tsuvral chini ih taalagddagiin.

byambaa said...

turuuchiin bichlegt comment bichih gej yavsaar bgaad daraagiin bichleg orchihoj...

heden blogchid heden bieniigee magtaad gedegtei harin ch bi uzeltsen shuu. tand tegj helsen hun uuruu blog bichdeggui. hun magtaj suraagui, magtuulj bas suraagui l hun bna. negen ug bdg sh dee "busdiig magtaj suraagui hun uuruu magtuulah zuilgui bdg" gej. ene bol unen ug.
teheer blog bichigch bid hed bol teruuhendee yum hiigeed, oyun uhaanaa zaraad, tolgoigoo ajilluulaad bgaa yum. tegeed l bie biedee uram hairlaj, magtaj magtuulj bgaa ni ter.
medeej shumjleliig huleej avna. R.Choinomiin shulegt bdg sh dee, "ter ih zargal dund heseghen zovol amttai" gesen mur(gants neg ug zurj magad). uun shig, ter ih olon magtaaliin dund chas hiisen shuumjlel bval bas l amttai.

za odoo aav huu 2 -4iig unshij bgaad daraa comment bichnee. amjilt...

ZAYA said...

Зурагтаар хүүхэд байтугай заримдаа том хүнд ч уйтгартай юм их гарах юм. Орой бүх сувгаар Солонгос олон ангит кино... Өөр юм гарахгүй болохоор баахан солонгос кино хольж хутгаж үзээд л...(Би лав тэгдэг)Зурагтын мэдээлэл хогон мэдээлэл голдуу болохоор аль болох л хязгаартай үзэхгүй бол. Манай нэг настай багш байсан юм. ТВ үзэх хэрэгтэй ч гол шаардлагатай мэдээ, мэдээллийг олж үзэхгүй бол алтан цагийг их үрэх эд шүү гэж хэлдэг байж билээ. Бас сүүлийн үеийн үлгэрийн номууд хүүхэд уншаад ойлгохын аргагүй орчуулгатай ном их олширсон. Өөрөө мэддэг үлгэрийн номоо авч өгөөд тайлбарлахгүй бол зарим нь жаахан хүүхдэд ойлгомжгүй.

Uunee said...

Үнэхээр олон талаас харах гэдэг зөв шүү. Аав, хүү 2 сүрхий яриа өрнүүлсэн байна.

БЭ said...

bumaa ah chin uuriihii amidralaas sedevleed baigaam bus uu, ta huuteigee yag ingeed saihan yaridag baih daa, bid hed bol zasss yun olon yum asuudiin geh baih daa, hehe. huuhdiig oilgoj haritsanaa gedeg.

Pearle Deppsu said...

Аавтай байх сайхаан, амьд л бол....


Аавыгаа санатал бичсэн байна, гэнэт хэцүү болчлоо.

artagnan- артаньян said...

хэхэ гоё бичжээ. Түгдрэлгүй хэлчдэг аав болчих юм сан, заримдаа ч за мэдкү ээ мэдкү гээд залхуураад байдиймаа. Харин одоо зурагтынхан хэтрүүлээд хүүхэлдэйн киног 2-3 хүртэл гаргаад манай хүү унтахаа байсийшд.

Unknown said...

Ih goy tailbarlajee. Olon talaas bodoj uzeh gedeg ugiig bas l oor ontsogoos ni harsan baina.