# #

“Үр харам”-аас үг харамласангүй

За "Үр харам"-н уншигчидтай хийсэн бяцхан уулзалт болж өнгөрөв. Хугацаа тулгамдсан байна гэж зарим нь үзсэн. Гэхдээ миний хувьд сэтгэл ханамж өндөр байлаа. Ямар нэгэн том роман, номны нээлт биш. Зүгээр л нэг тууж, тэр ч байтугай хэвлэгдээ ч үгүй зохиол уншаад ингэж хүлээж авсанд талархсан. Гадаадаас уншсан хүмүүс болон ирж чадаагүй уншигчид маань и-мэйл хаягаар, фб-ээр, мөн месенжерээр гээд холбогдож болох бүхий л сувгаар урмын үгс болон нөхөрсөг зөвлөгөөг өгсөн байв. Хамгийн гол нь энэ бүгдээс би өөртөө болон дараа дараагийнхаа зохиолуудын хэн нэгэн баатарт, хэн нэгэн бүсгүйд, хэн нэгэн хүүд, охинд хэрэг болох сэрэл мэдрэмжээ "шинэ агаар"-аар амьсгалуулж чадсанд оршино. Би ямар нэгэн урамшуулал амлаж санаа оноо цуглуулахыг зориогүй. Гэхдээ цаг заваа заран байж санаа оноогоо дээрх замуудаар өгч байсан хүмүүсдээ баярласнаа дахин илэрхийлж энэ туужид зайлшгүй засах ганц үг хэлж өгсөн erd_mn хаягаар орж ирсэн Эрдэмээ Батаа гэдэг нэртэй уншигчдаа "Үр харам" зохиолын эх хувь гар бичмэлийг дурсгахаар амлаж бна. (хэрвээ нэг хэсэг навсгар цаас өөрт нь төвөг болохгүй бол шүү дээ) Энэ хүн Bum ahaa Huuhed (Huslen) gereeslej uldeej boldog yum bolov uu? гэсэн байлаа. Холбогдоод энэ хачин "шагнал"-ыг (дурсгалыг) аваарай. Ингээд уншсан бүх уншигчиддаа сайн сайхныг хүсье! Амьдралыг өдөр өдрөөр нь хайрлаж яваарай гэж хүсье! Аан тийм, уулзалтын талаарх сэтгэгдлийг энд бичсэн байна лээ. Адъяагийнхаа бичлэгийн нэрийг энэ удаа "туусан" болно.

12 comments:

Unknown said...

үнэхээр гоё, хүсэн хүлээж уншсан зохиол болж чадсан шүү. миний санахад та богино өгүүллэг бичдэг байсан, одоо туужийг хөнгөхөөн гаргадаг болж, удахгүй роман бичих биз ээ. хүний сэтгэлийг хөндөж гоё дүрсэлдэг чинь их таалагддаг. олон хүмүүс уншиж, нэг нэгнийгээ ойлгож таньж байгаасай гэж хүсдэг.
энэ тууж дээр хэлэх үг юу байхав дээ. гэхдээ надад бас сүхээгийн залуу дүр их бүдэг санагдсан шүү. тэгээд яахав дээ, ер нь дүр бүр амьдралын дүр юм чинь ямар ч байж болно, тэр хүмүүст юу ч тохиож болно. заавал тэр бүрийг хайрцаглаад ч яахав гэж бодоод (зохиогчийг нь ойлгоод) уншчихдаг шд.

Бум said...

Bentel Bi: Хэ хэ зохиогчийг ойлгоод . . . гоё хэлсэн

Ben said...

Энэ тууж үнэхээр гоё, сонирхолтой болсон. Зохиолч маань ч яг аль хэсэг дээр нь таслахаа сайн мэдэж байх шиг байгаам. Гүүгл рийдэрт аргамжчихаад, дараагийн цуврал нь гарч уу, үгүй юу гэж өдөр болгон шалгаж байлаа шүү дэ :)

Зохиолын гол баатар Болороогийн дүрийг ёстой мундаг гаргасан гэж бодож байна. Бүсгүй хүний дотоод ертөнц тийм л ээдрээтэй хэрнээ нарийн нандин байдаг байх аа да... 2, 3-р хэсэг дээр Болороог их өрөвдсөн, бас их айсан. Үр хөндөлт гээч айхтар зүйл хэнд ч бүү тохиолдоосой билээ...

Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье.

Unknown said...

Очихийн даваан дээр ажил гараад яаж ч болсонгүй. Сайхан уулзалт болсон болтой. Дараа болох биз. Нээрээ "Эмэгтэй ном" байгаа юу?

bum said...

Bat; emegtei nom bii
Battur; bayarlalaa

Anonymous said...

Sain baina uu?
Zalruulakh gesen jaakhan oroldlogiig mini unelj
nomiinkhoo gar bichmeliig dursgana gesend tani bayarlalaa.
Ene zun l nutagtaa ochno gej tuluvlej baigaa, butvel
ochikhooroo hundetgeltei avnaa.
Nomiin buyan orshigee.
Hundetgesen Edem

БМР said...

сонирхолтойгоор барахуу л байлаа.. одоо үе, өнгөрсөн үеийг тэгж таслах нь хамаагүй ойлгомжтой байсан шүү нээрээ хэхэ..

GUNIGLUUN... said...

эээ та нар улзчихсан юмуу? хөдөө яваад ирэхийн хооронд амжуулсан байна шүү Бумаа ахтай уулзмаар л байсан юм даа

Gansukh B said...

Бөөгнүүлж байгаад унших гээд л хойшлуулаад байсан, дараа нь сууж байгаад бөөнд нь уншсан. Суудлаасаа ч хөндийрөхгүй, нүдээ ч цавчихгүй шахам шимтэж уншсан.

Newer post дээр дарах хэдхэн секунд ямар удаан өнгөрч байсан гээч.

Gansukh B said...

Уншиж дуусах дөхөж байтал гадагшаа гарах цаг болчихоод, хойшлуулаад л уншаад дуусгасан. Гараад автобусанд суутал радиогоор нь "Ээжийн бүүвэйтэй хорвоо" дуу явж тохиосон.

Ховор, сонин тохиол шүү.

T.j said...


sain bna uu? yunii omno tand uran buteeliin tengerleg ih ongod erooe. hedhen honogiin omno caak.mn-r tenj yvaad 1 oguullegiig tani sanamsargui olj unshlaa. tendees blogiig chin medeed yavsaar bgaad end irlee. tanii bichlegiin hev mayg durslel chin ontsgoi taalagdlaa.(unshigchiin huviar)3n tuujiig tani ugsruulaaad 1 odor buten amisgaagaar unshsan bolohoor tungaalt(tungaadag mundag hun bish shuu) bagatai setgel hodloloor bichej bgaag mini bolgoono biz de.
yunii omno onoogiin bidend us agaar shig heregtei bgaa setgehuin gegeereld hotloh gej oyunaa chileej bgaad tani mash ih gylaij tolgoi mehiin hyndetgel ilerhiilj bgaag mini huleen avna uu. tuuj oguulleguudees chin suuliin yeiin zohioluudad ter bolgon haragdahgui bgaa(minii l bodoloor) mongol ahuin tuhai gaihaltai durslel bichlegiin hev mayg haragdaj bh shig sanagdlaa.deer ni bas baga zereg baruunii zohioliin hev mayg unerteed deed zergiin tansag donjlog shine zuunii mongoliin uran zohhioliin ongiig todorhoilolj bolhuits buteeluud torj bgaa yum bna da gesen baharhal torj bnaa.americt zorchson jiijeed hongon helbereer shine yeiin mongolchuud bidniig ireeduinhee tuhai bodoh bodold hurgej bgaa bolov uu? gej...
harin huvi zayanii helhee tuujid irj butsahiin horvood humuun zayag olj torson bid hair gedeg augaa zuiliig urgelj bie biedee tugeej yavah yostoin bna daa gej bodogdloo. ene tuujid uil yavdalaa halisnii urlagt haruulahad nen tovogtei zovhon zohiolch hun l gargaj chadah uran dursleltei zurj ch geh yum uu (zov ilehiilj chadahgui bnaa kk)bichjee.darizaviig durslehdee zalitai nogoon nudtei oovog soovog sahaltai geh meteer durselseniig unshaad deehne yeiin zohiolchid shig nuur tsaraigaar ni huniig zan avriig todorhoilj de gej bodoj btal hoino dugariin yarianaas hun shig hun bolsniig unshaad mundag donjiig ni olj darzaviig gargajee gej bodogdson. ur haramiig unshij bhdaa kino zohiol bval bolohoor yum shig sanagdaj bsan ta ch tegj bichsen bh shig bna.erotic hesguud bichlegiinhee huvid taalagdsan bolovch dursamjaa bichij bgaa emgen (hen ch unshaa bilee geed) tegj todorhoi bichih u gej sanagdaj bsan. magadgui kinond zoriulsan bolohoor durslel talaas ni oruulsan yum bolov u? suvdaagiin zahia ontsgoi setgegdel toruulsen shuu. tseejind yum boognorson. suuliinhee zahiag bichij bgaa hunii setgehuig yaj tegj gargasan chini gaihaltai.geed l bicheed bval ih yum bna. taniig chileegeed yahav. gazart tetgegdej tengert iveegdej uran buteeliin ongodoor byalhaj YANJINLHAM burhand urgelj iveegdej yavaarai gej erooe. martasnaas tanitai yaj holbogdoh ve?(genet sanav:))

Бум said...

T.J: сайн байна уу? манай блогоор тухлан, уран бүтээлээс минь сонирхсонд. Мөн санал сэтгэгдэлээ хуваалцаж, урам хайрласанд маш их баярлалаа. t_bumerdene@yahoo.com хаягаар холбогдож болно.