# #

Эгчмэд бүсгүй

Айлын эхнэр эгчмэдхэн бүсгүй
Алаг нүдэн эгчмэдхэн бүсгүй
Амраг ханьтай эгчмэдхэн бүсгүй
Аяа миний эгчмэдхэн бүсгүй
Зөрөөд өнгөрөх тэрхэн агшинд
Зүггүйхэн харцаараа шоолоод өнгөрдөгч
Зүрхэндээ намайг хааяа мөрөөсдөгийг нь
Зөнгөөрөө би мэдрээд байдгийм
Ховилтой энгэрт чинь асаж хоргодох
Хоёр нүдээ яалтай билээ
Хөөрхөн хацарт чинь үнсэж хоргодох
Хүслийн уруулаа яалтай билээ
Сэвлэгний чинь үнэрийг үгүйлж хоргодох
Сэтгэл юугаа яалтай билээ
Сайхан биеийг чинь эзэмдэж хоргодох
Сэрүүн зүүдээ яалтай билээ
Зүр гур хоёр шиг ижилсэх бишдээ
Зүсэн цоохор янзага шиг эрхлэх бишдээ
Зүйлийн голын цэцэгс шиг ихэрлэх бишдээ
Зүг зүгийнхээ салхинд ганхаж сууцгаая даа.

8 comments:

Anonymous said...

ench odoo asar zarchimgui nohor ve??? ailiin ehner egchmed busguitei yu yagaad bolioroi gsn,hehe. Za urlag oilgohdoo maruuhan hun shuu.

byambaa said...

namaig haraad hoorhon bogood egchmed busgui gej boddog hun bgaa bol uu. bdg bol hed bdg bol? he he.

Anonymous said...

Sain baina yy? Bi Gadaadad suugaa Mongolchuudiin web
hyydas www.orloo.com -n admin Taivan baina. Blog
bichdeg humuustei hamtran ajillah sanaltai baina.
Tiimees tantai maileer holbogdoh huseltei baigaa tul
biden luu service@orloo.com-oor mail bichij hayagaa
uldeevel talarhah baina.
Minii yahoo messenger tmt519
Hundetgesen B. Taivan

A.Амарсайхан said...

Намайг багад манай нутгийн хэн гуайн эхнэр их хөөрхөн харагддаг байж билээ.
Бас эмийн санд ажилладаг нэг эгчийг би их шохоорхож хардаг байсан юм байна. Хэ хэ. /Хар бага наснаасаа айлын эгчийг харсан зарчимгүй нөхөр шүү би/

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Бямбаад:Чамайг хардаг дүүмэд залуус байгаа гэдэгт мурийцсан ч болно.
Амраад: Хүүхэн хардаггүй эр гэж хаа байхав. Гэхдээ бага насанд бол харахаас цаашгүй дээ зайлуул тийм үү.

Мөөнөө said...

Хэхэ...

Anonymous said...

Baiga shv hha

Anonymous said...

Egchmed bas l tsewerhen Hal plaguing Amar bsidiishvv