# #

Эгч минь өршөө

Хүргэн ирлээ гэх ээжийн дуунаар
Хөл алдан гүйж үүдээ нээсэн
Хүсэж л явсан тэр л царай
Хүрэн зүрхэнд минь тусах шиг болсон
Хүүхэд нас минь намайг өршөө
Дуулим хорвоог ухаандаа багтааж
Дурлалын цэцгийг өрцөндөө ургуулж
Дуугарч ч амжаагүй ч таны нөхөрт
Дурласан би дэндүү дурласан
Дүү охиноо эгч минь өршөө
Гарч орох тоолонд чинь таны л нүдийг хариулж
Ганц ч болов харах юмсан гэхдээ
Гансарсан сэтгэлээ тогтоож ядан
Ганцаараа би цонхон дээр өнжидгийм
Ганихарсан намайг эгч минь өршөө
Эрийн сайханд нь соронз мэт татагдаж
Эрээн хорвоод ижилгүй болов уу гэхдээ
Эм хүний богинохон жолоогоор
Энэхэн биеэ ч тушаамаар болох юм
Эгч минь та намайг өршөө
Азтай эгч тандаа атаархаж
Амьдралыг тань үрэхгүй ээ
Алтан дэлхийд таны л хань шигийг хайх
Алаг зүрхэндээ итгэл төрүүлэн хоцорьё
Анхны хайр минь намайг өршөө.

2 comments:

byambaa said...

neeree jaahan bhad ailiin egch nariin nohruud gaigui haragddag bj bilee. he he. tegeed duuteigee ene lag gaigui ah tee ger yariad l.

gehdee durlaj bgaagui yum bna.

БЭ said...

Их сайхан шүлэг байна аа, таны уран бүтээл үү? Амьдрал дээрээс сэдэвлэн бичсэн юм шиг санагдлаа, бямбаа эгч тийм бий вий, хэхэ!